Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Төв аймгийн жаргалант, борнуур сумдын хүн амын мөнгөн усны эрүүл мэндийн нөлөөллийн судалгааны лабораторийн шинжилгээний дүн
( Судалгааны өгүүлэл )

 С.Өнөрсайхан1, Б.Ичинхорлоо1, Ш.Энхцэцэг 2, Майнеши Сакамото3, Стефан Бойсе О Релл4, Филип Ферстл5, Габриэль Ройдер5, Керстен Гудшмидт 2

 1 Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, 2Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, 3Минамата өвчин судлалын үндэсний хүрээлэн, Япон, 4 Технологийн Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Австри, 5 Шүүх эмнэлгийн хүрээлэн, Мюних, Герман

 
Абстракт

 

Goal: To make mercury exposure assessment among private gold miners, who live in Jargalant and Bornuur soums of Tuv province.
Objectives:
1.  To collect human bio-samples, including hair, urine and blood, then determine mercury concentrations.
2.  To asess the mercury exposure situation for those of two soum civilizations
Materials and Methods
The MoH-lead investigations were undertaken in collaboration with the Institute of Public Health from UMIT University in Hall, Austria as well as national Mongolian partners from the National Emergency Management Agency (NEMA), the National Public Health Institute , the and other institutions. The Mongolian WHO office supported the mission. The urine samples were analyzed by the Department of Forensic Toxicology, Institute of Forensic Medicine, University of Munich, (LMU) Germany and the National Institute for Minamata Disease, Japan. The blood samples were analyzed by the Chemical Hazards and Poisons Division, Centre for Radiation, Chemical and Environmental Hazards, HPA, Chilton, Didcot, Oxon, UK through the Health and Safety Laboratory, Harpur Hill, Buxton, Derbyshire, UK.
Results and Conclusions
 The median level of mercury in urine for the control area is 0.10 µg/l, compared to 2.88 µg/l for the group exposed by living in the area and 4.37 µg/l for the group working with mercury. The blood results do differ significantly as well (median 0.24 µg/l for control group, median 0.33 µg/l for the group living in an exposed area, median 0.55 µg/l for the group working with mercury).
The hair results do differ significantly as well (median 0.11/0.08 (root/tip) µg/l for control group, median 0.0.25/0.19 (root/tip) µg/l for the group living in an exposed area, median 0.31/0.26 (root/tip) µg/l for the group working with mercury).
Laboratory tests performed on urine, blood and hair samples collected in Bornuur and Jargalant Soum indicate that the population is very likely to have been recently exposed to mercury. The participants from Bornuur soum and Jargalant soum show results above HBM I to a high percentage and even above HBM II, indicating a much higher exposure to mercury compared to Khushaat soum.

 

 

Үндэслэл
Сүүлийн жилүүдэд  Монгол улсад алт олборлолт эрчимтэй нэмэгдсэн ба ялангуяа 1991 оноос 2001 он хүртэлх хугацаанд 17 дахин нэмэгдсэн байна. 1997 оноос хойш хууль бусаар алт олборлох явдал Монголд эрс ихэссэн байна. Одоогийн байдлаар 100 000 орчим хувиараа алт олборлодог иргэд байгааг тогтоогоод байна. Алтны хүдрийг эхний ээлжинд мөнгөн ус ашиглан ялгах  ба амальгамжуулснаар түүнээс 30 хүртэлх хувийн алтыг ялгадаг. Харин алт агуулсан хүдрийн үлдсэн 70 хувийг цианидын уусмал ашиглан ялгадаг [1-4].  Дэлхийн Банкнаас хийсэн тооцоогоор 24 000 орчим хууль бус аргаар алт олборлогсод байгаа бөгөөд энэ нь зөвшөөрөлтэйгөөр ийм үйл ажиллагаа эрхлэгчдээс 2 дахин их байх магадлалтай хэмээн тооцоолсон байна. 2007 оны байдлаар Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Баянхонгор, Хэнтий, Увс, Ховд зэрэг 8 аймгийн нутаг дэвсгэрт байрлах нийт 120 алтны орд газарт олон мянган хүн хууль бус аргаар алт олборлож, энэхүү хүмүүсийн үйл ажиллагааны улмаас нийт 53,2 га газар мөнгөн ус болон цианидаар бохирлогдсон болохыг БОАЖЯ тогтоосон байна. Мөнгөн усны уурын 80 %-ийг уушиг шингээж авдаг бөгөөд бай эрхтнүүд нь өнчин тархи болон бөөр юм. Металл мөнгөн усны архаг хордлогын үед салганах, хөдөлгөөний өөрчлөлт, сэтгэхүйн өөрчлөлт (“эритризм”), ам гэмтэх, буйл үрэвсэх, шүлс ихээр ялгарах, мэдрэхүйн эрхтний өөрчлөлт гарах бөгөөд бөөрөнд  сөргөөр нөлөөлөх зэрэг шинж тэмдэг түгээмэл тохиолддог [5-9]. Хүний шээс, үс, цусанд лабораторийн шинжилгээгээр нийт мөнгөн усны агууламжийг тодорхойлж, эрүүл хүний био-мониторингийн түвшинтэй харьцуулан хордлогын түвшинг тогтоож болдог бөгөөд энэхүү түвшин нь босго түвшнээс давсан тохиолдлуудад мөнгөн усны архаг хордлого гэсэн онош тавигддаг [10-14]. Монгол улсын Засгын газрын хүсэлтийн дагуу олон улсын шинжээчдийн баг алт олборлодог бүс нутаг Төв аймгийн Борнуур, Жаргалант сумдын тус бүр 30 эмэгтэйг 2008 оны 3 дугаар сард судалгаанд хамруулан судлахад шээсэн дэх мөнгөн усны агууламж НВМ I, бүр НВМ II түвшнээс өндөр байсан бөгөөд энэ нь тухайн нутгийн хүн ам мөнгөн усны нөлөөлөлд саяхан өртсөн болохыг харуулж байсан. Иймээс цаашид эрүүл мэндийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийх шаардлагатай гэж зөвлөсний дагуу Засгийн Газрын 2008 оны 98-р тогтоол болон Эрүүл мэндийн сайдын 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 184 тоот тушаалууд гарч алт хувиараа олборлодог бүс нутгийн хүн амын дунд мөнгөн усны эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэх судалгааг үе шаттай эхлүүлээд байна.
Зорилго
Хувиараа алт олборлолт эрхэлдэг Төв аймгийн Жаргалант, Борнуур сумдын хүн амын дунд мөнгөн усны нөлөөллийг үнэлэх
Зорилтууд
1. Хүний цус, шээс, үсний био сорьц цуглуулан мөнгөн усны агууламжийг тодорхойлох
2. Хоёр сумын хүн амын дунд ойрын хугацааны мөнгөн усны өртөлтийн байдалд үнэлгээ өгөх
Материал, арга зүй
2 сумын оршин суугчдын жагсаалтаас санамсаргүй түүврийн аргаар төрөх насны (15-35 насны) эмэгтэйчүүдээс Борнуур сумаас 81, Жаргалант сумаас 76 эмэгтэй, харин Хушаат сумаас 43 эмэгтэй нийт 200 эмэгтэйг судалгаанд хамруулж, ДЭМБ-аас боловсруулж гаргасан олон улсын батлагдсан аргачлалын дагуу цус, шээс, үсний дээж цуглуулсан. Шээсэн дэх уургийг тодорхойлох шинжилгээг газар дээр нь  шинжлэхдээ Аlbustix (Baуer)-ын оношлуурыг ашигласан. Нийт мөнгөн усны хэмжээг тодорхойлохын тулд 10 мл орчим шээсний дээжийг цуглуулан Минамата  өвчин судлалын үндэсний хүрээлэнд (Япон улс (Хушаат сумын сорьц) болон Мюних дахь Шүүх Эмнэлгийн Хүрээлэнд) Герман улс (Борнуур, Жаргалант сумдын сорьц) илгээж шинжилсэн.
9 мл орчим цусны сорьцыг (EDTA-тай хуруу шил) цуглуулж мөнгөн усны агууламжийг шинжлүүлэхээр Их Британий Бакстоны Эрүүл мэнд, аюулгүй байдлын лабораторид илгээсэн. Цус болон шээсний сорьцыг сэрүүн нөхцөлд хадгалж, тээвэрлэсэн болно. Түүнээс гадна, Хушаат сумаас үсний сорьц цуглуулж Японы Минаматагийн өвчин судлалын үндэсний хүрээлэнд, харин Борнуур болон Жаргалант сумаас цуглуулсан үсний сорьцыг Монгол Улсын  Мэргэжлийн Хяналтын Төв Лабораторид  тус тус шинжлүүлсэн.
Мөнгөн ус тодорхойлсон химийн шинжилгээний аргууд
Шээсэн дэх мөнгөн усны агууламжийг тодорхойлох лабораторийн шинжилгээ, Минамата өвчин судлалын үндэсний хүрээлэн, Япон улс
Шээсний сорьцыг (2 мл) тагтай тефлон саванд хийж, нийт мөнгөн усны агууламжийг хүйтэн уур-алтан амальгам атом шингээлтийн спектрофотометрээр  тодорхойлсон.  Хэмжилтийн хязгаар нь 0,01 нг/мл байв.  Шээсэн дэх мөнгөн усны хэмжээг Акаги ба Нишимура нарын аргаар хүйтэн уурын атом шингээлтийн  спектрофотометр(CV ААС)-ээр тодорхойлсон. Энэ арга нь сорьцыг HNO3, HСlO4 болон H2SO4-өөр эрдэсжүүлсний дараа нь SnCl2-оор HgO болтол ангижруулахад оршдог.
Шээсэн дэх мөнгөн усны агууламжийг тодорхойлох лабораторийн шинжилгээ, Шүүх Эмнэлгийн Хүрээлэн, Мюних, Герман улс
Сорьцон дахь мөнгөн усны нийт агууламжийг хүйтэн уурын атом шингээлтийн спектрофотометрийн аргаар (CV ААС) Германы Analytik Jena-гийн HS 60 амальгамжуулагч хэсэг бүхий Analytik Jena ZEEnit 650 спектрометрийг ашиглан тодорхойлсон. Натрийн борогидрид (NaBH4)-ийг нийт мөнгөн усыг (органик болон органик бус) ангижруулах зорилгоор ашигласан. NaBH4 нь органик бус мөнгөн усыг  метил мөнгөн ус мэтийн органик мөнгөн усыг ангижруулахаас илүү хурдан ангижруулдаг байна. Түүнээс гадна, энэ арга нь тухайн сорьцонд агуулагдах нийт мөнгөн усны агууламжийг зөв тодорхойлох боломж олгодог. Учир нь мөнгөн усны өчүүхэн жижиг уур ч алт-цагаан алтны торонд цуглуулагдан нарийвчлан тодорхойлогдох боломжтой. Хоёр дахь шатанд уг торыг халаахад хуримтлагдсан бүх металл мөнгөн ус гадагшлан хүйтэн уурын атом шингээлтийн спектрофотометрийн аргаар нарийвчлан тодорхойлогдох боломжтой болдог.  Органик бус, түүнчлэн  органик мөнгөн усыг тодорхойлох аргын үнэн зөв байдлыг  органик бус болон метил мөнгөн усны стандарт уусмалаар баталгаажуулсан. Шээсэн дэх нийт мөнгөн усыг тодорхойлох нарийвчлалын хязгаар нь 0,20 мкг/л байсан.
Бүх шинжилгээг гадаад болон дотоод чанарын нарийн хяналтан дор хийж гүйцэтгэсэн болно.
Цусан дахь мөнгөн усны агууламж тодорхойлох лабораторийн шинжилгээ, Эрүүлийг Хамгаалахын  агентлаг, Их Британи улсЦусны дээжийг 10:1 харьцаатайгаар шүлтлэг уусмал (1% этилендитио- цууны хүчил, 1% аммони, 1% Тритон X-100, 1 мг/л алт ба 10 мкг/л цагаан алт)-аар шингэлсэн. Мөнгөн усны шүлтлэг стандарт уусмалуудыг шинжилгээнд хэрэглэхийн өмнө 1мг/л алт агуулсан усаар шингэлэх замаар 0-100 мкг/л концентрацтайгаар бэлтгэсэн. Дээж болон стандарт уусмалуудыг масс спектрофотометрийн багаж ICP-MS (Perkin Elmer 6100 ICP-MS, Beaconsfield, UK)-аар хэмжив. Шинжилгээг эхлэх болон дуусгах бүрд хяналтын дээжинд гадаад болон дотоод хяналтыг хийж байсны зэрэгцээ түүний тодорхойлох  хязгаар нь 0.2 мкг/л байсан.
Үсэн дэх мөнгөн усыг тодорхойлох лабораторийн шинжилгээ, Минаматагийн өвчин судлалын үндэсний хүрээлэн, Япон
Судалгаанд хамрагдагсдын толгойн үс болон малын үсэн дэх мөнгөн усны хэмжээг Акаги ба Нишимура нарын аргаар хүйтэн уурын атом шингээлтийн спектрофотометрийн багажаар тодорхойлсон (47). Энэхүү арга нь сорьцыг HNO3, HСlO4 болон H2SO4-өөр үнсжүүлсний дараа SnCl2-оор HgO болтол ангижруулахад оршино. Нийт мөнгөн усны хэмжээг хүчилтөрөгчийг исэлдүүлэх-алтны амальгамын аргаар шинжилсэн.
Шээсэн дэх уургийг газар дээр нь тодорхойлох шинжилгээ
Шээсээр уураг ялгарах (шээсэнд ийлдсийн уураг ихээр илрэх) нь олон өвчний үед үүсдэг байна. Мөнгөн усны нөлөөллийн үед бөөр гэмтсэний улмаас шээсэнд уураг илэрч болно. Шээсэн дэх уургийг газар дээр нь шинжлэхдээ Аlbustix (Baуer)-ын оношлуурыг ашигласан. Оношлуур нь 0,3 % тетрабромфенол цэнхэр, 99,7 %-ийн буферээс тогтох бөгөөд өөр ямар нэгэн хольц агуулдаггүй байна. Орчны pH тогтмол байхад уураг илэрсэн тохиолдолд оношлуур ногоон өнгө үзүүлдэг. Оношлуур шар өнгө үзүүлж байвал “сөрөг” урвал, харин шар-ногоон  буюу цэнхэр-ногоон өнгө үзүүлж байвал “эерэг” урвалыг заана. Оношлуур нь глобулин, гемоглобин, Бенс-Жонсоны уураг болон салс уураг (mucoprotein)-аас илүүтэйгээр альбуминд мэдрэг байдаг байна. Энэхүү оношлуур нь 15 мг/дл-аас доош агууламжтай альбуминыг илрүүлж чаддаг. Оношлуурыг шээсэнд дүрж,  1 минут болсны дараа үр дүнг тооцсон болно. 

Хэлцэмж
Энэхүү судалгаанд хяналтын бүсээр сонгосон Хушаат сумаас оролцогчдын шээс, цусан дахь мөнгөн усны агууламж нь мөнгөн усны маш бага өртөлтийг харуулж  байсан бөгөөд цус, шээсний нийт 42 дээжин дэх мөнгөн усны агууламж ХБМ I түвшингийн босго хязгаараас бага байв. Борнуур сумын оролцогчдын 79 шээсний дээжний 7-д нь ХБМ I түвшингээс их, 1 нь ХБМ II түвшингээс их байв.
Жаргалант сумын 76 оролцогчдын шээсний дээжний 12-д ХБМ I түвшингээс их, 2 нь ХБМ II  түвшингээс их байв. Нөлөөлөлд өртсөн бүлгийн оролцогчдын 92 шээсний дээжний 8 нь ХБМ I түвшингээс их, 2 нь ХБМ II  түвшингээс их байсан боловч эдгээр хүмүүс мөнгөн устай шууд харьцаж ажилладаггүй гэсэн байна.  Мөнгөн устай ажилладаг 63 оролцогчийн 11-д нь мөнгөн усны агууламж ХБМ I түвшингээс их, 1-д нь ХБМ II түвшингээс их илрэв
Мөнгөн усны хэмжээ нь ХБМ II түвшингээс их байвал эрүүл мэндэд нөлөөлөх магадлалтай. Борнуур, Жаргалант сумын оролцогчдын мөнгөн усны түвшин ХБМ II түвшингээс их байсан.  ХБМ I-ээс их түвшин нь нөлөөлөлд өртөлтийн эх үүсвэрийн асуудлыг гаргаж ирдэг. Борнуур, Жаргалант сумын хүн амын дунд мөнгөн усны хурц хордлого байгааг харуулж байна. Мөнгөн устай ажилладаг оролцогчдын шээсэн дэх мөнгөн усны түвшин нь бохирдолтой бүс нутагт амьдардаг нөлөөлөлд өртсөн бүлгийн оролцогчидтой харьцуулахад өндөр байв. Цусны шинжилгээний хувьд Борнуур сумын 79 дээжний 2-д нь мөнгөн усны түвшин ХБМ I түвшингээс их байсан бөгөөд ХБМ II түвшингээс их мөнгөн ус агуулсан дээж илрээгүй байна. Жаргалант сумаас цуглуулсан 76 цусны дээжин дэх мөнгөн усны агууламж ХБМ I, II  босго түвшингээс хэтрээгүй байна.
Үсний угийн шинжилгээний дүн нь цус, шээсний шинжилгээний үр дүнтэй адил байсан (Хүснэгт 27, 28) бөгөөд хяналтын сумын нэг оролцогчийн шинжилгээний хариу нэгдүгээр босго түвшний хязгаараас их байв. Борнуур, Жаргалант сумын хэд хэдэн дээжинд мөнгөн усны агууламж I- босго р түвшингээс их гарсан бөгөөд II-р босго түвшингээс их гарсан нэг оролцогч нь мөнгөн устай ажилладаг Борнуур сумын иргэн байв. Эдгээр шинжилгээний дүнгээс харахад Борнуур, Жаргалант сумын хүн ам нь хяналтын сумтай харьцуулахад мөнгөн усны нөлөөлөлд илүү өртсөн  байна. Хушаат сумын хяналтын бүлгийг Борнуур эсвэл Жаргалант сумын мөнгөн усаар бохирдсон бүс нутагт амьдардаг боловч мөнгөн устай ажилладаггүй бүлэг (бохирдсон бүс нутагт амьдаргийн улмаас нөлөөлөлд өртсөн) болон мөнгөн устай ажилладаг бүлгийн оролцогчидтой (мөнгөн устай ажилладаггийн улмаас нөлөөлөлд өртсөн) харьцуулсан болно. Тун-хариу урвалыг нарийвчлан үзүүлэхийн тулд энэхүү арга замыг тодорхойлох нь чухал юм. Хяналтын бүсийн оролцогчдын шээсэн дэхь мөнгөн усны дундаж түвшин 0.10 мкг/л, мөнгөн усаар бохирдсон нутагт амьдардаг нөлөөлөлд өртсөн бүлгийн оролцогчдынх 2.88 мкг/л, мөнгөн устай ажилладаг бүлгийн оролцогчдынх 4.37 мкг/л байв. Түүнчлэн цусны шинжилгээ мөн адил үр дүнтэй байсан ба хяналтын бүсийн оролцогчдын цусан дахь мөнгөн усны дундаж түвшин 0.24 мкг/л, мөнгөн усаар бохирдсон нутагт амьдардаг нөлөөлөлд өртсөн бүлгийн оролцогчдынх 0.33 мкг/л, мөнгөн устай ажилладаг бүлгийн оролцогчдынх 0.55 мкг/л байв. Үсний шинжилгээний дүн мөн адил нилээд ялгаатай байсан бөгөөд хяналтын бүсийн оролцогчдын үсний уг/ үзүүр дэх мөнгөн усны дундаж түвшин 0.11/0.08 мкг/л, мөнгөн усаар бохирдсон бүс нутагт амьдардаг нөлөөлөлд өртсөн бүлгийн оролцогчдынх 0.25/0.19 мкг/л, мөнгөн устай ажилладаг бүлгийн оролцогчдынх 0.31/0.26 мкг/л байсан байна.
Дүгнэлт
Борнуур, Жаргалант сумаас цуглуулсан үс, цус, шээсний дээжний лабораторийн шинжилгээний дүн нь эдгээр сумдын хүн ам мөнгөн усны нөлөөлөлд ойрын хугацаанд өртснийг харуулж байна.  Борнуур, Жаргалант сумын оролцогчдын нэлээд хувьд мөнгөн усны түвшин НВМ I түвшингээс их, бүр НВМ II түвшингээс их байгаа нь Хушаат сумтай харьцуулахад эдгээр сумдын хүн ам мөнгөн усны нөлөөлөлд ихээр өртснийг харуулж байна.   

Ном зүй

1. Pasche A. Sodium cyanide and mercury pollution and mining related environmental emergencies in Mongolia - fact finding mission. In: Joint UNEP/OCHA Environment Unit G, editor.: Joint UNEP/OCHA Environment Unit; 2007. p. 1-15.
2. Uitterdijk-Appel PW. Mongolia – from zero to 100.000 small-scale miners within less than 10 years. In: eological_Survey_of_Denmark_and_Greenland, editor.: Geological_Survey_of_Denmark_and_Greenland; 2004. p. 1-4.
3. Bose-O\'Reilly S, Lettmeier B, Matteucci Gothe R, Beinhoff C, Siebert U, Drasch G. Mercury as a serious health hazard for children in gold mining areas. Environ Res 2008;107:89–97.
4. Bose-O\'Reilly S, Lettmeier B, Roider G, Siebert U, Drasch G. Mercury in breast milk - A health hazard for infants in gold mining areas? Int J Hyg Environ Health 2008.
5. Drasch G, Bose-O\'Reilly S, Beinhoff C, Roider G, Maydl S. The Mt. Diwata study on the Philippines 1999 - assessing mercury intoxication of the population by small scale gold mining. Science of the Total Environment 2001;267:151-168.
6. Clarkson TW, Magos L. The toxicology of mercury and its chemical compounds. Crit Rev Toxicol 2006;36(8):609-62.
7. Agency for Toxic Substances and Disease Registry. Toxicological Profile for Mercury. Atlanta, Georgia; 1999.
8. Risher JF. Elemental Mercury and Inorganic Compounds: Human Health Aspects. Geneva; 2003. Report No.: CICAD 50.
9. Report on the activities undertaken in Khongor soum of Darkhan-Uul Aimag to de-toxicate sites contaminated and treat cases of poisoning due to illegal activities to extract gold from gold ore and tailing, using mercury and cyanide. In: Ministry of Nature and Environment; Ministry of Health; Ministry of Food and Agriculture; General Department for Emergency Situation; Department for State Professional Inspection; 2007. p. 1-22.
10. Makalinao I. Cyanide and mercury contamination in Khongor soum - Health and environment. In: World_Health_Organization ROftWP, editor.: World_Health_Organization,_Regional_Office_for_the_Western_Pacific; 2008. p. 20.
11. Harada M. Minamata disease: methylmercury poisoning in Japan caused by environmental pollution. Crit Rev Toxicol 1995;25(1):1-24.
12. Yamamura Y, Yoshinaga Y, Arai F, Kishimoto T. Background levels of total mercury concentrations in blood and urine. Sangyo Igaku 1994;36(2):66-69.
13. Yasutake A, Matsumoto M, Yamaguchi M, Hachiya N. Tohoku J Exp Med. Tohoku J Exp Med 2003;199(3):161-169.
14. Reports of the United Nations experts mission to Khongor soum, Darkhan-Uul aimag, Mongolia, February-March, 2008
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1027
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК