Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Хэнтий аймагт бүртгэгдсэн хүн, малын боом өвчний тархвар судлалын судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

Г.Ганцэцэг1, Ч.Эрдэнэчимэг1, Ж.Батцэцэг2 Х.Бурмаа2

 1Хэнтий аймгийн БГХӨС Төв, 2БГХӨСҮ Төв

 
Абстракт

 

Background: Last years increased the human and animal cases of anthrax. During 2000-2009 infected 197 livestock of them 73 cattles, 7 horses, 13 goats and 104 sheep and 10 human cases of anthrax at Khentii province.
Goal: We are aimed to evaluate human and animal cases of anthrax which registered at Khentii province last 10 years.
Materials and methods: Used for registration of veterinary report of 2000-2009, last 10 years report of human cases of CIDNF Khentii province. Analyzed the data, compared and evaluated the  result of human and animal anthrax cases.
Results: The Khentii province included at zone of middle risk, active foci by classification of anthrax risk foci (Tserendorj and et all, 2006). Totally 1148 livestock infected by anthrax during 2000-2009 in national level and of them 17.1% registered at Khentii province.  Infected 10 patient during 2000-2009 occurred 12.7 % than national level. Most of patients 95.2% (16) infected by used the skin, meat with died from anthrax.  The 4.8% (1) of all patients infected from soil which work at soil. All patients infected by bubonic form. Last 2007, 2008,2009 disinfected at soil  and decreased the detection of cultures or positive results from soil.
Conclusion: The high risk of human anthrax depends on most likely from animals and soils. Herders take more risks due to their job specialization. Male workers of working age groups are generally infected by anthrax in particular. Especially assistant workers in agriculture and mining sectors are extra vulnerable in anthrax. The new areas have been infected by the virus of human and animal anthraxes because of increases of animal movement from place to place. The reasons of animal movement are number of people working in commercial and hand operated gold mining, herders movement to another area for looking pasture (otor) and growing number of celebration activities (Batshireet, Norovlin soum in 2007). 

 

УдиртгалСүүлийн жилүүдэд хүн, малын боом өвчин Монгол орны болон Хэнтий аймагт дахин сэргэж байгаа зоонозын халдварт өвчний нэг болж байна.
Монгол орны хувьд боом өвчний голомтыг эрсдлийн байдлаар 4 бүсэд хуваасны хоёрт буюу үе үе идэвхждэг голомт бүхий дунд зэргийн эрсдэлтэй бүсэд Хэнтий аймаг, Монголын Дорнод хэсгийн муж хамаардаг (Ш.Цэрэндорж нар, 2006). Хэнтий аймагт 2000-2009 онд Өмнөдэлгэр, Баянхутаг, Батширээт, Батноров, Норовлин, Гурванбаян, Дэлгэрхаан, Мөрөн зэрэг 8 сумдад 197 мал өвчилсний   52,8%(104) нь хонь, 37,0%(73) нь үхэр,    3,5%(7) нь адуу,   6,6%(13) нь ямаа, байжээ.1997 оноос Хэнтий аймагт боомын хүний өвчлөл бүртгэгдэж сүүлийн 10 жилийн байдлаар Батширээт, Баянхутаг, Баян-Адрага, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Норовлин, Хурх, Батноров  зэрэг 8 сумдад 17 хүн боомын халдвар авч өвчилсөн байна (Г.Ганцэцэг, Ч.Эрдэнэчимэг нар, 2009). Өвчлөгсдийн 95,2%(16) нь боомоор өвчилж үхсэн малыг нядлах, арьс ширийг нь ашиглах,  түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах явцдаа халдвар авч өвчилсөн бол  4,8%(1) газар шорооны ажил хийх явцдаа хөрснөөс халдвар авч өвчилсөн байна. Боомоор үхсэн мал амьтны сэг булсан газарт “Боомоор үхсэн мал булсан” гэсэн пайз хадаж тороор хамгаалалт хийдэг (Ж.Дамдинсүрэн нар, 2004) Энэ арга хэмжээг хангалтгүй, дутуу хийснээс голомттой газар руу малчид отор нүүдэл хийж, малаа бэлчээрлүүлснээс мал өвчилж  улмаар малчид малаасаа халдвар авсан тохоиолдлол цөөнгүй. 1990-ээд оны сүүлч хүртэлч жил бүрийн V сараас эхлэн хөрсний халдваргүйтгэлийг аймгийн мал эмнэлгийн ДУК машинаар 1:500-аар найруулсан кильса-ийн уусмалаар шүршин хийдэг байснаа (Г.Наранхүү нар, 2006) үе үе тасрах тохиолдол гарсан. Харин 2007 оноос аймаг сумдын мал эмнэлэгтэй хамтран боомын голомтот цэгүүдэд халдваргүйтгэл хийдэг болсноор тухайн голомтоос хүн өвчлөх нь багассан боловч урьд нь хүн малын өвчлөл гарч байгаагүй газраас өвчлөл бүртгэгдсээр байна.
Материал, аргазүй Хэнтий аймгийн мал эмнэлгийн албаны 2000-2009 оны дүн бүртгэлийн материал, БГХӨСТөвийн боомын хүний өвчлөлийн сүүлийн 10 жилийн тайлан, улсын мал эмнэлгийн газрын албаны 2000-2009 оны малын боом өвчний мэдээ зэрэг материалуудыг ашиглан эргэмж судалгаа, харьцуулан жиших, нэгтгэн дүгнэх аргуудаар гүйцэтгэлээ.
Хэлцэмж. Хэнтий аймагт бүртгэгдсэн боом өвчний тохиолдлуудыг халдварын дунд зэргийн эрсдэлтэй Дорнод аймгийн өвчлөлтэй харьцуулж үзэхэд өвчлөгсдийн 45,4% малчид эзэлж байгаа, эмнэлгийн ор хоног 28 нь ойролцоо, боомын хүн малын өвчлөл хоорондоо шууд хамааралтай ба IX сард оргилдоо хүрч байгаа зэрэг нь адил байна. Малын өвчлөл Хэнтий аймагт хонь (52,8%), үхэр (37%) дийлэнх хувийг эзэлж байхад Дорнод аймагт үхэр(50,6%) хонь(43,9%) ихэнх хувийг эзэлж байна.
Дүгнэлт:
1. Сүүлийн 2000-2009 онуудын судалгаанаас үзэхэд боомын хүн малын өвчлөл хоорондоо шууд хамааралтай байгаа ба 8-9 сард илүүтэй гарч байна
2. Боомын халдварт хүн малаас болон хөрснөөс халдвар авах магадлалтай байгаа ба ажил хөдөлмөрийн онцлогоос шалтгаалж малчид боомын халдвар авч өвчлөх эрсдэл өндөртэй төдийгүй ялангуяа хөдөлмөрийн насны  эрэгтэйчүүд өвчилж байна.
3.  Үйлдвэрлэлийн болон гар ажиллагаатай алтны уурхай, отор нүүдлийн малчид ихэссэнтэй холбоотой малын хөдөлгөөнөөр боомын нян шинэ газар нутагт илэрч, хүн малын өвчлөл бүртгэгдэж байна (2007он Батширээт, Норовлин). 

Ном зүй

1. Ш.Цэрэндорж “Малын боом өвчин” Улаанбаатар, 2006, х. 55-56
2. Ж.Дамдинсүрэн, Т.Даваа, Д.Батчулуун, Ц.Эрдэнэ-Очир “Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлт“ Улаанбаатар, 2004, х. 104-105.
3. Г.Наранхүү, Ш.Отгонтуяа нар “Боомын голомтонд хийсэн хөрсний шинжилгээ, халдваргүйтгэлийн асуудалд” Улаанбаатар, 2006, БГХӨЭС Төвийн Эрдэм Шинжилгээний Бүтээл № 14, х. 25-29.
4. G.Gantsetseg, Ch.Erdenechimeg “The research of human and animal anthrax which registered in khentii province” Ulaanbaatar, 2009,Scientific Journal of CIDNF, pp 26-28
5. Д.Оюунбилэг, Д.Оюунзул, Д.Бурмаа ”Дорнод аймагт бүртгэгдсэн боом өвчний өнөөгийн байдал” Улаанбаатар, 2006, Халдварт өвчин сэтгүүл, №3(10), x.45
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Н.Цэнд


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 857
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК