Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 4(134)
Улаанбаатар хотын хүн амын дундах зүрх судасны өвчний бүтэц ба тархалт
( Судалгааны өгүүлэл )

Б.Оюунгэрэл1, Д.Баасанжав1, Т.Янжмаа

 

1Анагаах ухааны хүрээлэн, 2СХД-ийн эрүүл мэндийн нэгдэл

 

 

ДЭМБ-ын мэдээгээр настангуудын нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны өвчмн (ЗСӨ) бөгеөд нас ахих дутам тэр иь ихсэх хандлагатайг, мөн ЗСӨ-өөр нас барсан бүх тохиолдлын 80%-ийг 65-аас дээш насныхан эзэлж байгааг тэмдэглэжээ [4]. ИАКомиссаренко 2003, бичсэнээр барууны хөгжингүй орнуудын настангуудын Зүрх судасны өвчлел дотор зүрхний ишеми өвчин (ЗИӨ) зонхилдог бөгөөд зүрх судасны евчнөес нас барагсдын дотор 65-аас дээш насны хүмүүсийн эзлэх хувь эр хүйст 88 хувь, эм хүйст 80 хувийг эзэлжбайна [2]. П.А.Воробьев, С.Г.Гороховагийн ишлэлээр зүрхиий ишеми өвчний тархалт олон улсын судлаачдын судалгаагаар 65-74 насны хүн амын 11%, 75 ба түүнээс дзэш насанд 14,8%, АНУ-д стенокарди 65-69 насанд 15%, 80-84 насанд тэр нь 13-17% тус тус эзэлж байгааг, мөн эмнэлэгт зүрхиий шигдээсээр хэвтэгсдийн гуравны нэг хувийг 75-аас дээш насны хүмүүс эзэлдгийг тэмдэглэжээ [1]. А.И Мартынов, О.Д.Остроумова (1997) нар насанд хүрсэн нийт хүн амын 15-25% нь артерийн даралт ихсэх өвчтзйг, 60-аас дээш насны хүмүүсийн 50% нь артерийн даралт ихэсдэг өвчтэйг тэмдэглэжээ [3]. Өвчлөлийн олон улс (ӨОУ)-ын X ангиллыг баримталж настангуудын дунд зүрх судасны өвчиий нэршлээр өвчлелийн тархалтыгтогтоосон судалгаа ховор бололтой. Судалгааиы зорилго. Улаанбаатар хотын 60-аас дээш настан тодорхой хүн амын дунд зүрх судасны евчний бүтэц ба тархалтын давтамжийг ӨОУ-ийн X ангиллын нэршлээр настангуудын насны ангиллыг баримтлан тогтоох зорилго тавилаа.

Судалгааны  арга  зүй,   ыатермап.  

Бид Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн настан хүн амын (60 н+) дундаас санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 1000 хүн амыг сонгон авч, тэдгээрийн дотор эмнэлгийн бүрдмэл үзлэг, клиник-лабораторийн шинжилгээг хийж (зүрхний бичлэг, зүрхний эхокардиограмм, цээжний рентген шиижилгээ, нүдний уг, өрхийн эмч, дүүргийн зүрх судасны эмчийн удаан хугацааны хяналт, судлаач эмч нар гэсэн багаар) зүрх судасны евчний бүтэц, тархалтыг өвчний нэршлээр (ӨОУ-ын X ангиллыг ундэс болгон), 1000 хүн амд ноогдох тархалтыг нас, хүйсний бүлгээр гаргав. Судалгааны насны бүлгийг60-64, 65-69, 70-74, 75-79, 80-85, 85-аасдээш гэсэн насны бүлгүүдээр эвчний тархалтын үзүүлэлтийг тогтоов. Судалгаанд эрэгтэй 421, эмэгтэй 579 хүн хамрагдсан болно. Оношийн шалгуурыгДЭМБ-ын асуумжийн аргаар (Роуз), зүрхний цахилгаан бичлэгт Миннесотын код, артерийн даралт ихдэлтийг коротковын аргаар суугаа байдалд 3 удаа хэмжих аргуудыг харгалзан ДЭМБ-ын 1999 оны шалгуурыг баримтлав. ДЭМБ-ын1963, настангуудын насны ангилалаар 60-74 нас- хижээл, 75-89 хегшин, 90 наснаас дээш-ендөр настан буюу их хөгшин гэсэн ангилалыг харгалзав. Зүрх судасны нийт өвчлөлийг ӨОУ-ын X ангиллын дагуу зүрхний ишеми өвчин (ЗИӨ), артерийн гипертони, зүрхний гажиг, уушгитзүрхгэсэнүндсэн нэршлээр гаргажтархалтынтөвшинг ЮООхүн амд ногдох давтамжаар тогтоов. Үзүүлэлтийн харьцуулалтыг статистикийн "t", "p" шалгуурыг хэрэглэн дүгнэв.

 

Дүгнэлт:

1.   бОн+настангуудын дунд зүрхний ишеми өвчний тархалт 658,0 (эр= 641,3; эм=670,1) байна. Тархалтын давтамж нас ахих дутам алгуур ихсэх
хандлагатай байна. Зүрхний ишеми өвчин дотроос: Архаг цус хомсрох евчин 579,0 (эр-560,6; эм=592,4) давтамжтай буюу хамгийн их тархалттай байна.Нас ахих дутам тархалтын түвшин ихсэх ерөихий хандлагатай байна. Насны бүлгүүдээр тархалтын давтамж 505,3-аас (60-64 нас) 638,8 (75н+) хүртэл хэлбэлзэлтэй байна. Хүйсээр эм хүйст 1000-д 592,4, эр хүйст 1000-д 560т6 давтамжтай байна. Эр хүйст эм хүйсээсээ тархалтыи давтамж бага байна (р>0,05). Зүрхний бах 57 тохиолдол буюу 1000 хүн амд 57,0 (эр=57,0; эм =56,9) давтамжтай тархалт илрэв. Судалгааны нас ахих дутам ихсэх хандлага тууштай биш байна. Харин 80-аас дээш насны бүлэгт бусад насныхаас тархалт их байв. (р>0,05) Зүрхний шигдээс өвчин нийт 23 тохиолдол буюу 23,0 (эр=23,8; зм=20,7) тархалтын давтамжтай байна. Судалгааны 65-69, 80-аас дээш (33,8; 25,6) насны бүлгүүдэд бусад насныхаас тархалтийн давтамж харьцаигуй их байв (р>0,05).

2. Артерийн гипертони 1000 хүн амд (60н+) 581,0 (эр=539,2; эм=611,4) давтамжтай байгаа нь ЗСӨ- ний дотор зонхилох хандлагатай байна. Хүйсээр судалгааны аль ч насны бүлэгт евчлөл эм хүйст илүү давамгайлж байна (р>0,05). 60н+ настан хүн амын дунд АГ-ийн тархалт гадаадын судлаачдынхтай ойролцоо байна.

3.  Зүрхний 2 хавтаст хавхлагийн еөрчлелттэй тохиолдолын давтамж 60-аас дэзш насны 1000 хүн амд 6,00 тархалтын давтамжтай байгаа бөгеөд хүйсийн хувьд эм хүйст (эм=8 63; эр= 2,37) илүү давамгайлах хандлагатай байна (р>0,05).

4.  Уушгит зүрх өвчний тархалт 1000 хүн амд 22,0 (эр=28,5; эм=17,3)  давтамжтай байна.

Ном зүй

1. Воробьев П.А., Горохова С.Г., Ишемическая болезнь сердца в пожилом возрасте // Клиническая геронтология Том 8. 7, 2002. с.28-33
2. Комиссаренко.И.А. Инфаркт миокарда у пожилых больных, роль адреноблокаторов в лечений и вторичной профилактике // Терапевтический архив. 11. 2003. с.89-93
3. Мартынов.А.И., Остроумова О.Д.
Артериальная гипертензия у больных пожилого и
старческого возраста; этиология, кпиника,
диагностика, лечения //Клиническая медицина.12.
1997с 3-14
4. \"Epidemiology and prevention of cardiovascu¬
lar diseases in elderly people\". Geneva. WHO Tech¬
nical Report Series 853. 1995. p.1
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор профессор А.Өлзийхутаг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1347
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК