Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 4(134)
Улаанбаатар Хотын настан хүн амын дундах амьсгалын гуурсан хоолой,уушигны архаг өвчнүүдийн бүтэц тархалт
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав1, Т.Сараицэцэг1, Б.Огаунгэрэл1, Т.Янжмаа2, А.Болормаа

1АнагаахУхааны Хүрээлэн 2СХДЭМН

 

 

Настан хүн амын дунд амьсгалын гуурсан хоолой ба уушигны өвчнуүдийн (хавдрын бус) бүтэц тархалтын судалгаа дэлхийн олон оронд нэлээд судлагдсан байна. Энэ бүлэгт хамаарах өвчнүүдийн дотроос уушигны архаг беглөрөлт евчний тархалтын давтамж нас ахих дутам ихсэх хандлагатайг судлаачид тэмдэглэж байна. MJ.Kampelmacher, Lammers J.S.1996 Уушигны архаг бөглөрөлт евчин (УАБӨ) судалгаагаар эрэгтэйчүүдэд 40 насанд 3,6% давтамжтай бол 70 насанд 21,4% болж 7 дахин өсөж байгаа үзүүлэлтийг тэгэхдээ ихэвчлэн эр хүйсийн хүн ам илүү өвчилдгийг тэмдэглэсэн [11] M.Feinleib, H.M.Rosenberg, J.G.Collins, 1989, АНУ-д УАБӨ-ий тархалт 65-74 насны эр хүйст 13.6%, эм хүйст 11.8% байгааг тэмдэглэсэн байна [9], P.Vermeir (1996) Англид уушгины архаг бөглөрелт өвчин тамхи татдаг 40-68 насны эр хуйсийн хүн амд 18%, зм хүйст 14%-ийн тархалтын давтамжтай байгааг илрүүлсзнбайна [12], АНУ-д жил бүр 2,5 сая хүн хатгаа өвчнөөр евдеж, насбаралтынхэмжээнь 1000 хүн амд 18 давтамжтай байна гэжТАБродская, Б.И.Гельцер, В.Н Котельников нар хэвлэлийн тоймоос авч тэмдэглэсэн [2,6]. А.Г.Чучалин 1998сүүлийн 15жилийн туршид ОХУ-д амьсгалын эрхтэн тогтолцооны өвчнүүд дотроос хатгалгаа евчин давамгай илэрч 100.000 хүн амд 348,1 давтамжтай гэж тэмдэглэжээ [8]. Л.И Дворецкий (2001) хэвлэлийн тоймд хийсзн судалгаагаар АНУ-д настангуудын уушигны үрэвслээр өвчлөх жилийн давтамж нь 1000 хүн амд гэрийн нөхцөлд амьдрагч настангуудын дунд 20-40, настангуудын байгууллагуудад амьдрагч настангуудын дунд 60-115 эмнэлэгт хэвтэгсдийн евчлөлөөр 250, Финляндын хотуудад 60н+ настангуудад тэр нь 14 давтамжтайг тус тус тэмдэглэсэн [3]. Гуурсан хоолой тзлэгдэх өвчний тархалтыг хүн ам дотор судалсан судалгаагаар тархалтын давтамж нь 1000 хүн амд дараахь үзүүлэлтүүдтэй байна. Үүнд: Wyun-Wiiliams, 1953, Английнөмнөд мужид (Бедфорд)-1,3; В.Н Молотков 1980 -ын судалгаагаар Украинд 1,2; В.В. Поляков, 1989 -ын судалгаагаар Ленинградад 1,3 давтамжтайг тус тус илрүүлсэи. Манайд Б.Гомбосүрэнгийн (1992) судалгаагаар УБ хотын 16-72 насны хүн амын дунд 1000 хүн амд 13,6 давтамжтайг тогтоосон [1, 4, 5, 7]. Гэвч гуурсан хоолой тэлэгдэх өвчнөөр настангуудын дунд тусгайлан хийсэн судалгаа бидэнд олдохгүй байна. Судалгааны зорилго. Улаанбаатар хотын СХД-ийн 60~аас дээш насны хүн амын дунд амьсгалын эрхтэн тогтолцооны зарим өвчний (гуурсан хоолой, уушги) тархалт, бүтцийг өвчний ОУ-ын X ангиллын нэршлээр, настангуудын насны олон улсын ангилалыг баримтлан тогтоох. Судалгааны арга зүй, материал хэмжээ. Бид настан хүн амын дундах амьсгалын замын евчний тархалтыг тогтоохдоо УБ хотын СХД-ийн настан хүн амын дундаас санамсаргүй түүврийн аргаар 60-аас дээш насны 1000 хүн амыг сонгон авч, бүрдмэл үзлэг (өрх, дүүргийн, судлаач эмч нарын багаар) хийв. Судалгаанд эрэгтэй-421, эмэгтэй-579 настан хамрагдсан. Амьсгалын эрхтэн тогтолцооны  (АЭТ)-ны.евчний бүтцийг евчний ОУ-ийн X ангилалын дагуу уушигны хатгалгаа, тодорхой бус шалтгаантай архагбронхитөвчин, уушигтзлзгдэх эвчин, уушигны архаг бөглөрөлт өвчин,(УАБӨ) уушигны багтраа, гуурсан хоолой тэлзгдзх өвчин, уушигны хаван, уушигны шохойжилт, шүүдзст плеврит, уушигны завсрын эдийн бусад өвчин, тодорхой бус шалтгаантай уушигтоосжих өвчин, тодорхой бус цочмог бронхит гзсэн үндсэн нэршлээр тархалтын түвшинг 1000 хүн амд ноогдохдавтамжаартогтоов. Судалгааны насны бүлгийг 60-64, 65-69, 70-74, 75-79, 80-аас дэзш гэсзн5бүлгзэр ангилсан. Энэ нь настны насны ангилалаар тархалтыг тогтоох боломжтойг харгалзав. АЭТ-ны өвчнүүдийг оношлохдоо асуумжинд евермец зовиурууд (ханиалга, цэр, амьсгаадалт, амьсгал бачууралт, цэзжээр евдөх, уушигнаас цус алдах) байгаа эсэх, бодит үзлэгээр млэрсэн шинжүүд, эмнэлгийн карт, өвчний түүх, ерхийн эмчийн тэмдзглэл зэрзг эмнэлгийн баримт бичгүүд болон лабораторийн (клиникийн ерөнхий болон биохимийн, эс, нян вирус судлалын), багажийн (цээжний тойм зураг, цэзж гэрэлд харах, гадаад амьсгалын үйл ажиллагааг тодорхойлох) г.м шинжилгээнд гарсан еөрчлөлтүүдийг үндэслэн уушигны өвөрмец бус өвчнүүдийн оношлогоо эмчмлгэзний стандартыг баримтлан оношийг баталгаажуулсан. Судалгаагаар гаргасан үзүүлэлтийн харьцуулалтыг харуулахдаа статистикийн Т, "р" шалгууруудыг магадлав.

 

Дүгнэлт

1.УБхотын настан хүнамын дунд амьсгалын гуурсан хоолой ба уушигны (хавдрын'бус) өвчнүүдийн тархалтын давтамж 1000 хүн амд 311,0(эр =377,67; эм=262,52) эр хүйс, эм хүйсээсээ ендөр өвчлөлтэй байна (р>0,05).

2.  АЭТ-ны гуурсаи хоолой ба уушигны
өвчнүүдээс АДЗ-ын нийт өвчнүүдийн тархалтын
давтамж нийт дүнгээр евчнүүдийн нэршлээр (J40-
47) тархалтын давтамж 1000 настан хүн амд 60н+
248,0 (эр=277,9; эм=226,2), бүтцэд нь багтах
өвчний нэршлээр дараахь үзүүлэлтуүдтэй
байна.Үүнд;

•  Архаг тодорхой бус шалтгаантай бронхит өвчин 182,0 (эр =216,1; эм =157,1) (р>0,05).

•  Уушгины багтраа өвчин 30,0 (эр= 23,75; эм=34,54) (р>0,05)

•  Уушигтэлэгдэхөвчин16,0(эр=19,0;эм=13,81) (р>0,05)

• УАБӨ 19,0 (эр=16,62; эм=20,72) (р>0,05)

• Гуурсан хоолой тэлэгдэх евчний тархалт 1,00
(эр = 1,00; эм = 0 00)

3.  Уушгины үрэвсэл евчин 30,0 (эр=52,25;
эм=13,81 )(р>0,05)

4. Уушгины завсрын эдийн Оусад евчин тархалт 24,0 (эр=38,0; эм=13,81) (р>0,05)

5. Тодорхой бус шалтгаантай цочмог бронхит 5,0(эр=7,12;эм-3,45)

б.Тодорхой бус шалтгаантай уушиг тоосжих өвчин 2,0 (эр=2,37; эм=1,72) (р>0,05)

7.   Шүүдэст плеврит евчний тархалт 2,00 (эр= 0,00; эм=3,45 ) тус тус давтамжтай байна.

8.  Настны нас ахмх тутам АЭТ-ны дурдсам өвчнүүд нас ахих тутам ихсэх хандлагатай тэгэхдээ ялангуяа 70н+насанд нэлээд илэрхий ихсэж байна. Хүйсээр эр хүйст эм хүйсээс тархалтын давтамж өндердүү байна (р>0,05).

Ном зүй

Гомбосүрэн Б. Распространенность, клинико-бронхологическая диагностика и лечение бронхоэктатической болезни: Автореф. дис.канд.

мед. наук-СПб., 1992
2. Гельцер Б.И., Котельников В.Н,
Бродская.Т.А. Владивостокский мед. гос.
университет. \"Клиническая функциональная
оценка суточной динамики, артериального
давления у больных пневмонией\").
Терапевтический архив 2003. №3. с. 40-44.
3. Дворецкий. Л.И. \"Внебольничные пневмонии
упожилых стратегая и тактика антибактериальной
терапии\". Пульмонология,2001-№4 с.91-97
4. Молотков В.Н. и др.// Эпидемиология неспецифических заболеваний легких и организация пульмонологической помощи в СССР.-Л.,1980-с.41~43
5. Крофтон Дж., Дуглас А., Заболевание органовдыхания: Пер.сангл.-М., 1980.-С.41-43
6. Навашин CM. Чучалин А.Г. и др.
Антибактериальная терапия лневмоний у
взрослых. М.: Медицина; 1999
7. Поляков В.В. и др. // Актуальные проблемы
нөспецифических заболеваний легких.-
Ворошиловград, 1989.-С.109-117
8. ЧучалинА.П Хронические обструктивные болезни легких.М.: ЗАО «Издательство БИНОМ». СПб: «НевскийДиалект».: 1998:512
9. Feinleib M., Rosenberg H.M., Collins J.G . et at. Trends in COPD morbility and mortality in the United States //Amer.Rev. respir. Dis.-1989.-Vol. 140.N1.-p. 9-18
10.JokinenC, Heiskanen L, Juvonen H. etal .In-cidence of community-acquired pneumonia in the population of four municipalities in Eastern Finland. Am.J.Epidemiol.1993; 137 (9): 977-988
11. Kampelmacher M.J., Lammers J.S., Long-term Oxygentherapy COPD: Diagnosis and Treatment .-Amsterdam, 1996.-p.103-108.)
12. Vermeir P. The health burden of COPD // European Respiratory Society. Congress.-Stockholm, 1996.-p.4-5.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Цэрэндаш


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1287
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК