Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2007, 1(1)
Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын өнөөгийн байдал, цаашдын зорилт
( Судалгааны өгүүлэл )

Т.Эрхэмбаатар, Ж.Раднаабазар, П.Отгонбаяр

ЭНЭШТ

 
Абстракт

Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвийн эрдэм шинжилгээний салбар нь анх 1961 онд Шинжлэх Ухааны Академийн харъяа Анагаах Ухааны Хүрээлэнгийн  хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн сектор байснаа Сайд нарын зөвлөлийн 1976 оны 173 дугаар тогтоолоор Эх Нялхсыг Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн,  1987 онд Хүүхдийн нэгдсэн эмнэлэгтэй нэгдэж  Улсын Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв болон өргөжиж бие даасан эрдэм шинжилгээний томоохон байгууллага болсон юм.

Одоо тус төв нь улсын хэмжээнд эх хүүхдийн эрүүл мэндийн талаар тулгамдаж буй асуудлыг судлан шинжлэх, эмчлэн сэргийлэх үүрэг бүхий сургалт-эрдэм шинжилгээ-практикийн нэгдлийг ханган үйл ажиллагаагаа явуулж  байна.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК