Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 4(134)
Умайн хүзүүний өмөнгийн өвчлөл,хүний папилома вирус (хпв)-халдварын тархалтын хийсэн тандалт судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Авирмэд1,2, Г.Лхагважаргал2, Э.Амарсанаа1,3

1Анагаах ухааны хүрээлэн, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 3Хавдар судлалын төв

 

 

Манай орон умайн хүзүүний емөнгийн евчпөлөер дэлхийд өндөр орны тоонд багтдаг [1, 2, 3]. УХСТ-ийн дүн бүртгэлийн материалаар (2004) жил бүр 4300 гаруй умайн хүзүүний өмөнгийн өвчлөл шинээр бүртгэгдэж байгаа бөгөед эдний 80% нь хожуу үедээ оношлогдож байна. Манай орон 1980 оноос эхлэн умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх эсзүйн шинжилгээний аргыг хэрэглэж жилд 15 000 эмэгтэйг хамруулж байгаа ч умайн хүзүүний өмөнгийн өвчлөлийг тууштай бууруулж чадахгүй байна. Энэ нь манай оронд умайн хүзүүний еменг эрт илрүүлж эмчлэх нэгдсэн хөтөлбер байхгүй, эсзүйн шинжилгээг орон нутагт хэрэглэх эдийн засгийн боломжгүйтэй холбоотой. Гэтэл гадаадын ихэнхорнуудадумайн хүзүүний емөнг эрт илрүүлэх эсзүйн скрининг аргыг эмнэлзүйн практикт бүрэн нэвтрүүлж умайн хүзүүний өмөнгийн өвчлөлийг.тууштай бууруулж байгаагийн зэрэгцээ умайн хүзүүний өмөн үүсэхэд гол нелөетэй ХПВ халдварыг эрт илрүүлж эмчлэх, хянах асуудлыг эрчимтэй химж байна [4, 5]. Манай оронд сүүлийн 5 жилийн хугацаанд ХПВ-ийн халдварыг илрүүлэх судалгаа хийгдэж байгаа ч практикт бүрэн нэвтрээгүй байна. Манай судлаачдын судалгаагаар умайн хүзүүний өмөнтэй хүмүүсийн 72,7%-д, умайн хүзүүний хөнгөн хэлбэрийн гаж хувиралтай хүмүүсийн 24%-д, хүнд хэлбэрийн гаж хувиралтай хүмүүсийн 64%-дтустусхүний папилом вирусийн халдвар оношлогдсон байна (Г.Лхагважаргал, Д.Авирмэд, Ч.Баттогтох). Үүнээс үзэхэд манай оронд ХПВ-ийн халдвар ендер байгаа нь харагдаж байна. Гэтэл сүүлмйн жилүүдэд манай орныг бүсчлэн хөгжүүлэх зорилт дэвшигдэн бүсийн оношлогоо-эмчилгээний төв байгуулан ажиллаж байгаа ч умайи хүзүүний өвчлелийг бүс нутгаар тодорхойлж эрт илрүүлж эмчлэх асуудлыг хендсен судалгааны ажил хийгдэхгүй байгаагийн зэрэгцээ хүний папилом вирусийн тархалтыг судалсан судалгааны ажил байхгүй байгаа нь энэ судалгааны ажлыг хийх үндэслэл болсон юм.

Судалгааны зорилго. Умайн хүзүүний өмөнгийн өвчлөлийг бүсчилэн гаргах, ХПВ халдварын тархалтын байдлыг тогтоох Дээрхи зорилгыгхэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавилаа

1. Умайн хүзүүний өменгийн өвчлелийн сүулийн 5 жилмйн материалдболовсруулалтхийж евчлелийг бус нутгаар гаргах

2.  Вусийн аймгуудаас өбчлөл өндөртэй аймгуудыгтогтоох

3.  ХПВ-ын халдварын тархалтыг бүс нутгаар тогтоох тандалт судалгаа хийх Материал ба арга зүй. Судалгаанд умайн хүзүуний өмөнгийн өвчлөлийг бүсчилж тогтоохдоо ХСТ-ийн буртгэлийн сүулийн 5 жилийн (2000-2004 он) материалыг ашиглав.

 

Хэлцэмж. Бидний судалгаагаар ХПВ-н халдварын илрэл 30.7-37.3% байгаа нь судлаач Gentille et. ai. (1991), Johnson et.al (1993) нарын судалгааны материалтай ойролцоо байгаа болсвч M.R.Partin (1994), T.M.Becker (1991) нарын судалгааны*үр дүнгээс гурав дахин өндер -огтоогдож байгаа нъ цаашид умайн хүзүуний эменгийн өвчлелийг ХПВ-ийн халдвартай холбон нарийвчлан судалж умайн хүзүүний емөнгеес сэршйлэх анхдагч урьдчилан сэргийлэлтийн асуудлыг бүс нутгуудаар зохиох шаардлагатай болохыг илтгэж байна.

Дүгнэлт

 

1.   Умайн хүзүүний өмөнгийн өвчлөл 100 000 хүнамдзүүнбүсэд 13Д төвийнбүсэд 12,8байгаа нь улсын дунджаас 1.1-2.1-ээр илүү байна.

2.   Умайн хүзүүний емөнгийн өвчлөл Сзлэнгэ (19.3), Булган (19.0), Дархан (17.6), Хөвсгел (12.1) аймгуудад улсын дунджаас дээгүүр байна.

3.   ХПВ-н тархалт умайн хүзүүний өмөнгийн евчлөл ендөртэй бүс нутгуудад 30.7-37.3% тохиолдож байна.

Ном зүй

1. Д.Авирмэд, Г.Лхагважаргал, Б.Жав. Умайн хузүүний өмөнгийн урьдал евчин үүсгэх эрсдзлт хүчин зүйлийн судалгаа. Монголын анагаах ухаан. 2005. №2, х.35-38.
2. Д.Авирмэд, Д.Самбуупүрэв. Умайн хүзүүиий өмөнг зрт илрүүлэх скрининг арга. УБ.2000. х.14.
3. Ч.Баттогтох, Г.Лхагважаргал, Л.Эрдэнз- чимзг, Д.Авирмэд, Чин Ёнг Пак. Умайн хүзүүиий өмөн, урьдал өвчнии үед хүний палиллома зирусын илрзлт. ЭМШУИС~ийн докторант, магистрантуудын эрдмийн бага хурал. 2003.
4. Д.Самбуупүрэв, Д.Авирмзд, Ш.Энхтуяа.
Эмэгтзйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн
эсзүйн шинжилгээнд хийсэн судалгааны дүн.
Эрдэм шинжилгээний бага хурлын материал. УБ.
1993. х.33-35.
5. Arrand J.R., Harper D.R. Human
Papillomaviruses and cancer. Viruses and Human
cancer. 1998. №3, p.39-62.
ш,
6. Ferrera A.,Velema J.P. Figurroa M et.al. Human
papillomavirus infection cervical dysplasia and
invasive cervical cancer in Honduras. Case-control
study. Int.J. cancer. 1999.82.799-803
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Жав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1493
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК