Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Ус зөөвөрлөх, хадгалах савнаас ундны усанд шилжих химийн хорт бодисын шилжилт
( Судалгааны өгүүлэл )

 С.Өнөрсайхан1, Б.Ичинхорлоо1, Б.Хишигбуян1, П.Ганцэцэг1Б.Содномцэрэн1, Ш.Энхцэцэг2

 1Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, 2Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

 
Абстракт

 Goal: To study migration of toxic chemicals from water containters into stored water
Material and Methods: Experimental study was carried out in the Health Reference laboratory of Public Health Institute. In the study, as examples of water containers that are commonly used among population, the samples of water containers narrow opened container intended for keeping oil, aluminium container, large blue container (plastic), and metal container were purchased from Narantuul market and container with volume of 1 liter for potable water was purchased from supermarket and were tested. For determination of heavy metal migration, dissolving soultion or 3% In the solution of 3% chloric acid and for determination of hygiene parameters 3% acidic acid were used, respectively. In the solution of 3% chloric acid 6 heavy metals including iron (Fe), copper (Cu), zinc (Zn), lead (Pb), cadmium (Cd) and manganese (Mn) were determined by Varian 210 D AAS-10 in accordance with the method stated in the standard of GOST 5370-50. In the solution of 3% chloric acide the content of formalyne was determined by qualitative method of Shiph and quantative titration methodr, ethylen and salicilic acid by qualitative method, oxidation of organic matters by bichromate titration method and formaldehyde by iodometer method, respectively. Results of analysis were processed by Origin 7.0 software.  
Conclusions:
The migration of lead from oil container and large blue plastic container  as used for water storage and carriage was detected 500-800 times higher in oil container and 60-72 times higher in large blue plastic container than the acceptable maximum limit of WHO reference level and drinking water standard MNS900:2005 (0.01mg/l).
The migration of formaldehyde from plastic containers to food products was 1800-3900 times higher in oil container and 3600-6900 times higher in large blue container than the acceptable maximum limit of formaldehyde migration (formaldehyde 0.1 mg/l). Also 27,0-39,17 mg/l of formalin were determined in the oil container and 37,67-53,43 mg/l of formalin were measured in large blue plastic container and its concentration increased over time of storage. It shows that these plastic containers can not be used for keeping drinking water and food products.
Lead (122-250 times higher) and cadmium (10-53 times higher) migration from aluminum container was higher than the acceptable maximum limit of national standard NMS 900-2005.
Iron (58-90 times higher), lead (240-360 times) and cadmium (33-70 times) migration from metal container were detected higher than the acceptable maximum limit of national standard NMS 900-2005. The migration of formaldehyde from pure water container was 2922-28000 times higher than the acceptable maximum limit of Russian’s hygienist direction approved in 1971 (reference level is 0.1mg/l of formaldehyde).

 

Үндэслэл
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудлын нэг нь хүний өдөр тутам хэрэглэдэг унд ахуйн усны хангамж, хүрэлцээ, чанар, аюулгүй байдлын асуудал юм. Эдүгээ усны хэрэглээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж дэлхий нийтийн анхаарлыг татсан онцгой чухал асуудал болж  байна.
Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн сайжруулаагүй ус хангамжийн эх үүсвэрийг ашиглаж байгаагаас  ДЭМБ-ын мэдээлснээр найман секунд тутамд нэг хүүхэд, жил бүр 5 сая хүн ариун цэврийн нөхцөл муугаас болон бохир ус хэрэглэснээс үүдэн гарсан халдварт өвчний улмаас нас барж байна.  Хөгжиж буй орнуудын хүн амын тэн хагас нь буюу 2,6 тэрбум хүн одоог хүртэл сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй,  нийт өвчин эмгэгийн 80 хувь, нас баралтын гуравны нэг нь бохир ус хэрэглэснээс үүдэлтэй байна [1-3] . Усаар дамжих халдварт өвчин гарах нь усны эх үүсвэрийн аюулгүй байдлаас гадна усыг айл өрхийн түвшинд  зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх  үе шатанд ихээхэн нөлөөлдөг. Гэрийн нөхцөлд хадгалж байгаа ус нь ихэвчлэн хүмүүсийн буруу зан үйл, хэрэглээтэй холбоотой бохирддог байна. Тухайлбал, ус хадгалах сав, усны  шанагаа цэвэрлэхгүй байх, усны сав таггүй зэрэг нь ус бохирдох гол шалтгаан болдог.
Хүнсний бүтээгдэхүүний зориулалттай сав суулгыг ган, хөнгөн цагаан, төмөр, зэс, шил, шаазан, хуванцар, шавар гэх мэт материалуудаар үйлдвэрлэдэг. Эдгээр материалд хүнсэнд хоргүй шинж чанартай, мэдрэхүйн үзүүлэлтэд нөлөөлөхгүй байх, савны материалын бүрэлдэхүүн хэсгүүд хүнсэнд шилжиж ордоггүй байх, орсон тохиолдолд тогтоосон норм хэмжээнээс давахгүй байх зэрэг эрүүл ахуйн шаардлагууд тавигддаг. Тиймээс эдгээр шаардлагыг хангахын тулд хүнсний зориулалттай сав суулгыг дахин бүрж, тэдгээрт хадгалах хүнсний бүтээгдэхүүнийг заавал нэр зааж тогтоосон байдаг. Тухайлбал: Хөнгөн цагаан савны найрлагад хүнцэл 0,015%, хар тугалга 0,15%, цайр 0,3%, зэс 0,3%-иас ихгүй металлын хольц агуулагддаг байна [4-8]. Тиймээс хөнгөн цагаан савыг гадуур нь дахин хоёрдохь удаагаа хөнгөн цагаанаар бүрж, хүчтэй исэлддэггүй бүтээгдэхүүнд хэрэглэдэг байна. Мөн төмрийг цайраар бүрээд органик хүчил агуулсан квас, сүү, исгэсэн байцаа, шар айраг зэрэг бүтээгдэхүүнд, цагаан тугалгаар бүрж  хүнсний бүтээгдэхүүнийг чанаж болгоход, зэс савыг бүрэлгүйгээр зөвхөн жимсний чанамал чанах, жүүс зэргийг хадгалахад хэрэглэдэг байна. Сүүлийн үед хуванцар буюу бусад нийлэг сав суулгыг өргөн хэрэглэх болсон бөгөөд тэдгээрийн органик бодисын исэлдэлт, фенол, хлорид, формальдегид, метилийн спирт, Е-капролактамын хэмжээг сайтар тодорхойлсны үндсэн дээр хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг байна [9-14]. Манай улсын иргэд БНХАУ-аас оруулж ирсэн хүнсний зориулалтын бус, шаардлага хангахгүй, химийн бодисын савыг ус хадгалах, зөөвөрлөхөд өргөн хэрэглэж байна. Энэхүү асуудлыг таслан зогсоох, ард иргэдэд шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээлэл өгөх,  эрүүл ахуйн зөвлөмж боловсруулах тоо баримт, судалгаа шинжилгээний ажил одоог хүртэл хийгдээгүй байна.
Зорилго: Өрхийн хэмжээнд ус хадгалах, зөөвөрлөхдөө хэрэглэж байгаа усны савнаас усанд шилжих химийн хорт бодисын шилжилтийг тогтоох 
Зорилт
1.    Ундны ус хадгалах савнаас усанд шилжих хорт бодисын шилжилтийг судлан тогтоох
2.    Эрүүл ахуйн шаардлага хангасан ус хадгалах, зөөвөрлөх савны тухай зөвлөмж боловсруулах


Хэлцэмж
2008 онд НЭМХ-ийн судлаачдын 829 өрхөд хийсэн судалгаагаар ус зөөж, хадгалдаг савны ариун цэвэр нийт өрхийн 53,4 хувьд нь дунд зэрэг гэсэн үнэлгээ гарсан бөгөөд үүний нэг гол шалтгаан нь зориулалтын бус сав хэрэглэдэгтэй шууд холбоотой юм. Учир нь тэдний хэрэглэж буй савны хотод 78,1%, хөдөөд 50,4% нь тосны болон химийн бодис хадгалах зориулалт бүхий угааж цэвэрлэхэд тохиромжгүй хуванцар сав хэрэглэдэг байна. Энэхүү судалгаанд тосны канистер болон ус хадгалдаг том цэнхэр хуванцар савыг шинжилж үзэхэд эдгээр савнуудын хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS  900:2005 үндэсний стандартад заасан заалт (0.01 мг/л)-наас  тосны канистр болон цэнхэр том саванд маш өндөр гарсан байна.
Төмөр, зэс зэрэг металлын агууламж хэдийгээр бага боловч бүтээгдэхүүнийг исэлдүүлж, чанарт нь нөлөөлөх бөгөөд исэлдэлтийн процессыг хурдасгах үйлчлэл тос, түүнийг агуулсан бүтээгдэхүүнтэй харьцахад тод илэрдэг. Тиймээс тосны канистерийн эрүүл ахуйн шинжилгээний дүнгээс харахад исэлдэлтийн хэмжээ болон төмрийн шилжилтийн хэмжээ бага байгаа нь эдгээр савнууд нь зөвхөн тос хадгалах, зөөвөрлөх зориулалттай болохыг харуулж байна.
Түүнчлэн хуванцар савны найрлагыг бүрдүүлэгч гол бодис болох формальдегидын шилжилтийн хэмжээ 1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын ерөнхий эрүүл ахуйч эмчийн баталсан №880-71 тоот тушаалд заасан хуванцар сав суулганаас химийн бодисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ (формальдегид 0.1 мг/л)-нээс  тосны канистрт 1800 дахин, том цэнхэр саванд  3600 дахин их агууламжтай байна. Мөн хүнсний зориулалттай саванд формалины үлдэгдэл илрэх ёсгүй бөгөөд тосны канистерт 27,0-39,17 мг/л, том цэнхэр саванд 37,67-53,43 мг/л хэмжээтэй формалин илэрч энэ хэмжээ хадгалалтын хугацаа ихсэх тутам өсч байгаа нь эдгээр савнуудыг хүнсний зориулалтаар ашиглах боломжгүйг харуулж байна.
“Усны чанар, ариун цэвэр” судалгаагаар Улаанбаатар хотын өрхийн 22.7% нь, хөдөөний өрхийн 54,8% нь металл саванд ундны усаа зөөж, хадгалдаг болохыг тогтоожээ. Тиймээс бид энэхүү судалгаанд металл савыг төлөөлүүлж хөнгөн цагаан сав, төмөр хувинг ашигласан бөгөөд хөнгөн цагаан савны шинжилгээний дүнгээс харахад төмөр, зэс, манганы шилжилт илрээгүй бөгөөд цайр 0,06-0,29 мг/л, хар тугалга 1,22-2,50 мг/л, кадьми 0,03-0,16 мг/л хэмжээтэй илэрсэн нь ундны усны үндэсний стандарт 900:2005-д заасан хэмжээ (CZn=5.0 мг/л, CPb=0.01 мг/л, CCd=0.003 мг/л)-нээс цайрын агууламж бага, хар тугалга 122-250 дахин их, кадьми 10-53 дахин их байна. Түүнчлэн өдөр Бүх холбоотын улсын эрүүл ахуйн шинжээчдийн 1949 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас батлан гаргасан эмальдсан буюу хөнгөн цагаан савнаас хүнсэнд шилжих хүнд металлын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (CZn=1.6 мг/л, CPb=0.6 мг/л)-нээс мөн их байна.
Судалгааны дүнгээс харахад төмөр хувинд зэсийн шилжилт илрээгүй бөгөөд төмөр 17,20-26,80 мг/л, цайр 4,05-5,45 мг/л, хар тугалга 2,40-3,60 мг/л, кадьми 0,10-0,21 мг/л хэмжээтэй илэрсэн нь ундны усны үндэсний стандарт 900:2005-д заасан хэмжээ (CFe=0.3 мг/л, CZn=5.0 мг/л, CPb=0.01 мг/л, CCd=0.003 мг/л)-нээс төмөр 58-90 дахин, цайрын агууламжтай ойролцоо, хар тугалга 240-360 дахин, кадьми 33-70 дахин их байна.
Металл хувинд формалин болон формальдегидийн агууламж хуванцар савныхаас бага байсан бөгөөд хугацаа ихсэхэд аажмаар буурч байв.
Орчин үеийн хүмүүсийн өдөр тутмын амьдралын нэгэн чухал хэрэгцээ болсон савалсан усны савыг судалж үзэхэд хүнд металлын шилжилт илрээгүй бөгөөд этилений хэмжээг чанарын урвалжаар тодорхойлоход эхний нэг хоногт илэрч байсан бөгөөд 3 ба 7 хоногт илрээгүй нь эхний  нэг хоногт илэрсэн этилений агууламж бага байснаас  бүрэн задарч  дууссаныг харуулж байна.
Түүнчлэн салицилын хүчлийн шилжилт болон исэлдэх чанар илрээгүй болно.
Хуванцар савны найрлагыг бүрдүүлэгч гол бодис болох формальдегидын шилжилтийн хэмжээ 1 хоногт 292,2 мг/л, 3 хоногт 570,0 мг/л, 7 хоногт 2800,0 мг/л хэмжээтэй илэрсэн бөгөөд  нэг хоногийн хоол хүнсний өртөлтийн тун хэмжээ DE=584,4 мг/л байна. Энэ нь 1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын ерөнхий эрүүл ахуйч эмчийн баталсан №880-71 тоот тушаалд заасан хуванцар сав суулганаас химийн бодисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ(формальдегид 0.1 мг/л)-нээс 2922-28000 дахин их байна.
Дүгнэлт:
1. Ус хадгалдаг хуванцар савнуудын (тосны канистр, том цэнхэр сав ) хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS  900:2005 үндэсний стандартад заасан хэмжээ (0.01 мг/л)-нээс  тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их байна.
2.  Формальдегидын шилжилтийн хэмжээ хуванцар сав суулганаас химийн бодисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ (формальдегид 0.1 мг/л)-нээс  тосны канистерт 1800-3900, том цэнхэр саванд  3600-6900 дахин их агууламжтай байна. Түүнчлэн тосны канистерт 27,0-39,17 мг/л, том цэнхэр саванд 37,67-53,43 мг/л хэмжээтэй формалин илэрч, энэ хэмжээ хадгалалтын хугацаа ихсэх тутам өсч байгаа нь эдгээр савнуудыг хүнсний зориулалтаар ашиглах боломжгүйг харуулж байна.
Хөнгөн цагаан саванд төмөр, зэс, манганы шилжилт илрээгүй бөгөөд цайр 0,06-0,29 мг/л, хар тугалга 1,22-2,50 мг/л, кадьми 0,03-0,16 мг/л хэмжээтэй илэрсэн нь ундны усны үндэсний стандарт 900:2005-д заасан хэмжээ (CZn=5.0 мг/л, CPb=0.01 мг/л, CCd=0.003 мг/л)-нээс цайрын агууламж бага, хар тугалга 122-250 дахин их, кадьми 10-53 дахин их байна. Бүх холбоотын улсын эрүүл ахуйн шинжээчдийн 1949 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас батлан гаргасан эмальдсан буюу хөнгөн цагаан савнаас хүнсэнд шилжих хүнд металлын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (CZn=1.6 мг/л, CPb=0.6 мг/л)-нээс их байна.
Төмөр хувинд зэсийн шилжилт илрээгүй бөгөөд төмөр 17,20-26,80 мг/л, цайр 4,05-5,45 мг/л, хар тугалга 2,40-3,60 мг/л, кадьми 0,10-0,21 мг/л хэмжээтэй илэрсэн нь ундны усны үндэсний стандарт 900:2005-д заасан хэмжээ (CFe=0.3 мг/л, CZn=5.0 мг/л, CPb=0.01 мг/л, CCd=0.003 мг/л)-нээс төмөр 58-90 дахин, цайрын агууламжтай ойролцоо, хар тугалга 240-360 дахин, кадьми 33-70 дахин их байна.
Савалсан усны нэг литрийн савны формальдегидын шилжилтийн хэмжээ 1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын ерөнхий эрүүл ахуйч эмчийн баталсан №880-71 тоот тушаалд заасан хуванцар сав суулганаас химийн бодисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ (формальдегид 0.1 мг/л)-нээс 2922-28000 дахин их байна.

Ном зүй

1. Guidelines for Drinking water quality, volume 1: Recommendation Third Edition, WHO, 2004
2. Тойвгоо, .Буянт “Эрүүл зүйн бичил амь судлал ”
3. Yu.Dong Ju, Kim.Seung Hwgan, Water for Mongolia, Policy and management, 2007
4. “Baseline survey on water supply and sanitation in the ger area, Ulaanbaatar city”, Mongolia, JICA report, 2007
5. Van Zijl WJ (1966) Studies on diarrhoeal diseases in seven countries by the WHO Diarrhoeal Diseases Advisory Team. Bulletin of the World Health Organisation 35, 249–261.
6. Lindskog RU & Lindskog PA (1988) Bacteriological contamination of water in rural areas: an intervention study from Malawi. Journal of Tropical Medicine and Hygiene 91, 1–7.
7. D.H.Tambeker., S.R.Gulhane., R.S.Jaisingkar., M.S.Wangikar., Y.S.Bariginwar., M.R.Mogarekar, Household water management: A systemativ study of bacteriological contamination between source and point-of-use, American-Eurasian J.Agric. & Environ.Sci, 3(2): 241-246, 2008
8. “Сборник официальных материалов по лабораторному делу” Медгиз, Москва,1961
9. А.И.Штенберг, Ю.И. Окорокова, К.В.Мухорина., “Руководство к практическим занятиям по гигиене питания” Москва, “Медицина”, 1976
10. А.В.Михайлович., “Методы санитарно-гигиенических исследований” Москва, “Медицина”, 1973
11. ГОСТ 5370-50 “ Определение солей тяжелых металлов”
12. ГОСТ 1429-54 “Правил лужения пищеварной производственной посуды в пищевой промышленности” ОСТ 2933
13. ГОСТ 860-41 ““Правил лужения пищеварной производственной посуды в пищевой промышленности” ОСТ № 2720
14. Циркулярное письмо Всесоюзной государственной санитарной инспекций №113/2-257 от 28 июля 1949г
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3739
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК