Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 2(148)
5 хүртэлх насны хүүхдийн дунд тохиолдож буй түнхний үений төрөлхийн дутуу хөгжил болон мултралд нөлөөлөх зарим хүчин зүйлийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

 

Н.Амардулам1, Б.Бурмаа

 

1Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн , 2Эрүүл Мэндийн Яам

 

 
Абстракт

 

 

In recent years, not only in our country also in other foreign countries, there is a tendency that the number of
newborn with the developmental dysplasia of the hip (DDH) is going to be increased.
For our country, there are few research activities or analyses on negative factors for anomaly, and prevalence
of developmental dysplasia of the hip or birth defects of hip. In addition, it considers that birth defect is increasing
involved with external environment contamination and other unpleasant factors of population and decision-makers.
In conclusion, there is a tendency of increasing DDH cases among the newborns and the above risk factors
may affect in certain extent. We need to conduct in-depth study on prevalence and risk factor to DDH in Mongolia
and develop further on prevention and management of DDH in newborns.
Goal
To study some risk factors influences to DDH in under 5 years old children and develop further on prevention
and management of DDH in newborns.
Materials and methods
The sampling size of the research is based on the number of under 5 years old children with DDH diagnose or
Q18-79 classification, and the number of under 5 years old children with DDH who are under the control of family
physicians in central 6 districts (BZD, BGD, SBD, SKHD, KHUD, and CHD), Ulaanbaatar city.
In addition, we have selected total 90 mothers with under 5 years old children who were treated, and served by
outpatient visit in district clinics for case group. Occupational physicians diagnosed these children and certified that
they have DDH. In addition, we have selected total 90 mothers by 1:1 with under 5 years old healthy children with
it sex and ages above-mentioned using sampling method for control group.
The following programs were used to analyze the data: The study data was entered by Excel spreadsheets.
SPSS 11.4 program was used to analyze the data.
Result
In our research, and 55 or 61.1% of the children are girls and 35 children or 38.9% are boys.
First-born children are 57.8% of case group mothers and 52.2% of control group mothers.
In consideration for birth type of babies involved in our research, 22.2% of children with developmental dysplasia
of the hip and dislocated hip were born by caesarean section, and in statistic probability, most of them are girls
(p<0.08.t=2.8).The relevance of birth type has a direct low (Rxy<0.3) bearing on the fetal lie and the wrong fetal lie is the cause of
caesarean section.
In case group, average birth weight is 3176±68.5, the limit of weight is 1400-4600 kg while in control group
average birth weight is 3278±53.2, the limit of weight is 1900-4500 kg (p=0.14).
14.5% of the case group children in our research have hereditary disease, 7.8% of that are from female side
and 6.7% (p=0.04) are from male side and for control group children with developmental dysplasia of the hip and
dislocated hip, 4.4% of them are from female side disease. In the clarification of previous pregnancy of mother with
DDH baby now, it says that 18.9% of total mothers have negative genetic and most of them had had an abortion
and natural abortion in repeated amount.
The negative genetic of mothers previous pregnancy in case and control group is deferent in its statistical
probability (p=0.006).
4.4% of mothers with DDH defect had given a birth before with DDH defects also. Case group children were
also clarified if they have other birth defects. In the result of the clarification, there are 6 or 6.7% of case group
children with other birth defect and 4 of them have cardiac arrhythmia and cardiac ventricle fistula, 1 with elbowjoint
defect, and 1 with ankle joint and heel, for control group, there are 3 children or 3.3% with birth cardiac
defects (OR=2.07;0.5-8.5).
74.4% of control group mothers were kept under the control when they were in their 1-3rd month of pregnancy
and 25.6% of them were kept under the control when they were in their 4-6th month of pregnancy (p=0.06).
Most of the case group mothers or 65.6% and 48.9% of control group mothers had anaemia.
Anaemia is different between the case and control group in statistical probability (p=0.024).
51.1% of case group and 32.2% of control group mothers were suffered communicable disease.
Communicable disease is different between the case and control group in statistical probability (OR=2.2 (1.201-
4.028), p=0.01).
93.5% of case group and 93.1% of control group mothers had suffered from diseases like influenza and
influenza.
85.6% of case group, 28.9% of control group mother’s were with chronic diseases. Mother’s chronic diseases is
is different between the case and control group in statistical probability (OR=14.58 (6.93-30.67), p<0.005).
Conclusion:
1. For DDH had become such factors as heritage, age of mother, pregnancy surveillance time period, birth
weight of the baby, pregnancy complications and ailments, mothers virus infection, anemia, chronic diseases,
working conditions, use of medications and preparations that influence both singularly or jointly.
2. It is possible to prevent those factors and for doing this, it is in need of providing the women of age of possible
pregnancy, nursing mothers, and parents with necessary information by the family and midwife gynecologist
doctors.

 

Үндэслэл

Шинээр төрж буй нярайн дунд тохиолдож буй

төрөлхийн гаж хөгжлийн нэг нь түнхний үений дутуу

хөгжил болон мултрал юм.

Сүүлийн жилүүдэд шинээр төрж буй хүүхдийн

дунд тулгуур хөдөлгөөний гаж хөгжил тэр дундаа

түнхний үений төрөлхийн дутуу хөгжил, түнхний

төрөлхийн мултралын тохиолдол харьцангуй

нэмэгдэх хандлагатай байна.

Энэ нь нэг талаар түнхний үений төрөлхийн дутуу

хөгжил болон мултралын оношлогоо сайжирсантай

холбоотой боловч нөгөө талаар төрөлхийн эмгэг

үүсгэх хүрээлэн буй орчны сөрөг хүчин зүйлс болон

гаж хөгжил үүсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйл ихэсч

байгаатай холбоотой байж болох юм.

Манай орны хувьд түнхний үений төрөлхийн

дутуу хөгжил болон мултралын тархалтын түвшинг

тогтоож, гаж хөгжил үүсэхэд нөлөөлж буй сөрөг

хүчин зүйлсийг судалж дүгнэлт хийсэн судалгаа,

шинжилгээний ажил цөөн байна.

Иймд эмч, эрдэмтэд түнхний үений төрөлхийн

дутуу хөгжил болон мултралын шалтгааныг олон

талаас нь авч үзэж, 5 хүртэлх насны хүүхдийн

түнхний үений төрөлхийн дутуу хөгжил болон

мултралын тархалт, түүнд нөлөөлж болох

зарим хүчин зүйлийг судлан шинжлэх ухааны

үндэслэлтэйгээр нэгдсэн дүгнэлт хийж, урьдчилан

сэргийлэх зөвлөмж боловсруулах нь энэхүү

судалгааг хийх үндэслэл болж байна.

Зорилго:

5 хүртэлх насны хүүхдийн дунд тохиолдож

буй түнхний үений төрөлхийн дутуу хөгжил болон

мултралд нөлөөлөх зарим хүчин зүйлийг судлан,

урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах

Зорилт:

1. 5 хүртэлх насны хүүхдийн түнхний үений

төрөлхийн дутуу хөгжил болон мултралд

нөлөөлөх зарим хүчин зүйлийг судлах;

2. Түнхний үений төрөлхийн гаж хөгжлөөс

сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх

арга хэмжээний үндэслэл, зөвлөмжийг

боловсруулах.

Материал, арга зүй:

Судалгааг 2008 оны 11 дүгээр сараас 2009

оны 03 сарын хооронд Улаанбаатар хотод хийж

гүйцэтгэлээ.

Судалгааны нэгжийг эмнэлэгт суурилан сонгосон

бөгөөд түүврийн хэмжээг гаргахдаа ГССҮТ-ийн

хүүхдийн согог заслын тасагт олон улсын ангиллаар

Q18-79 буюу түнхний үений төрөлхийн дутуу хөгжил

болон мултрал оношоор оношлогдсон 0-5 хүртэлх

насны хүүхдийн тоо болон Улаанбаатар хотын

төвийн 6 дүүрэг (БЗД, БГД, СБД, СХД, ХУД, ЧД)-ийн

өрхийн эмчийн хяналтанд байгаа 0-5 хүртэлх насны

түнхний үений дутуу хөгжил болон мултралтай

хүүхдийн тоог ашигласан болно.

2007 онд ГССҮТ-ийн хүүхдийн согог заслын

тасагт олон улсын ангиллаар Q18-79 буюу түнхний

үений төрөлхийн гажиг оношоор оношлогдсон 0-5

хүртэлх насны 290 хүүхэд хэвтэн эмчлэгдсэн бөгөөд

үүнээс Q 65 буюу түнхний төрөлхийн гажигтай 200

хүүхэд хэвтэн эмчлэгдсэн байна.

Харин 2007-2008 онд Улаанбаатар хотын төвийн

6 дүүрэг (БЗД, БГД, СБД, СХД, ХУД, ЧД)-ийн өрхийн

эмчийн хяналтанд түнхний үений дутуу хөгжил

болон мултрал оношоор оношлогдсон 0-5 хүртэлх

насны нийт 184 хүүхэд бүртгэгдсэн байв.

Иймд бид ГССҮТ-д түнхний үений хэв

гажих оноштойгоор хэвтэн эмчлэгдсэн болон

амбулаторийн үзлэгт хамрагдаж мөн дүүргийн эрүүл

мэндийн нэгдлүүдээр үйлчлүүлж түнхний үений

дутуу хөгжил болон мултралтай болох нь тус бүр

нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээгээр

батлагдсан, 0-5 хүртэлх насны хүүхэдтэй нийт 90

эхчүүдийг тохиолдлын бүлэгт, хяналтын шалгавар

бүлэг болгож 1:1 харьцаагаар тохиолдлын бүлгийн

хүүхэдтэй нас болон хүйсээр ижил эрүүл хүүхэдтэй

нийт 90 эхчүүдийг тус тус санамсаргүй түүвэрлэлтийн

аргаар сонгон авч судалгаанд хамрууллаа.

Судалгааны тохиолдлын бүлэгт эхчүүдийг

сонгосон шалгуур:

 Судалгаанд хамрагдаж өөрийн хүүхдийн тухай

болон бусад мэдээлэл өгөхийн зөвшөөрсөн;

 Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг

шинжилгээгээр түнхний үений төрөлхийн дутуу

хөгжил болон мултрал оношоор оношлогдсон

0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд;

Судалгааны хяналтын бүлгийн эхчүүдийг

сонгосон шалгуур:

 Судалгаанд хамрагдаж өөрийн хүүхдийн тухай

болон бусад мэдээлэл өгөхийн зөвшөөрсөн;

 Түнхний үений төрөлхийн дутуу хөгжил болон

мултралгүй 0-5 хүртэлх насны эрүүл хүүхэдтэй

эхчүүд.

Судалгааны тохиолдлын болон хяналтын бүлгийн

эхчүүдийг сонгон авах шалгуурт тохирох эхчүүдтэй

биечлэн уулзаж судалгаанд өөрийн хүүхдийн

хамт оролцох зөвшөөрлийг бичгээр авсны дараа

судалгааны мэдээллийг тусгайлан боловсруулсан

асуумж (хавсралт 1)-аар цуглуулсан болно.

Цуглуулсан судалгааны мэдээллийг компьютерийн

“SPSS v11.5” статистикийн программыг ашиглан

боловсруулалт хийлээ. Судалгааны ажлын үр

дүнгийн хүснэгт дүрслэлүүдийг “Microsoft Word

2003”, “Microsoft Excel 2003”, газар зүйн Arcview 3.2

программуудыг ашиглан хийв.

 

Төрөх насны, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд,

эцэг, эхчүүдэд

 Түнхний үений төрөлхийн дутуу хөгжил

болон мултрал, түүнд нөлөөлөх сөрөг хүчин

зүйлээс урьдчилан сэргийлэхийн тулд

өрхийн болон эх барих, эмэгтэйчүүдийн

эмчээс шаардлагатай үед холбогдох нарийн

мэргэжлийн эмч нараас мэдээллэл авч

тодорхой мэдлэгтэй болох;

 Өрхийн эмч болон нарийн мэргэжлийн

эмчийн үзлэгт тогтмол хамрагдаж архаг

өвчнөөс урьдчилан сэргийлэх;

 Жирэмсний хяналтанд эрт хамрагдаж,

жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтанд

хамрагдах;

 Аливаа халдварт өвчин ялангуяа вирүсийн

гаралтай халдварт өвчнөөс урьдчилан

сэргийлэх;

 Цус багадалтаас урьдчилан сэргийлэх, эрт

оношлуулж, эмчийн заавраар системтэй

эмчилгээ хийлгэх;

 Эхийн хоол хүнсний хэвийн тэнцвэр

алдагдах, бие махбодод чухал шаардлагатай

аминдэм болон эрдэс бодис дутагдсанаас

шалтгаалж булчин, шөрмөс, холбогч эдийн

үйл ажиллагаа алдагддаг иймд шаардлагатай

амин дэм, эрдэс бодис агуулсан хүнсний

бүтээгдэхүүнийг “Монгол хүний хоногийн

хоол тэжээлийн физиологийн норм” (2009 он)

зөвлөмж хэмжээний дагуу хэрэглэх;

 Эмчийн зааваргүйгээр эм, биологийн

идэвхит бэлдмэл, аминдэм, эрдсийн бэлдмэл

хэрэглэхээс зайлсхийх;

 Хорт зуршлаас (архи, согтууруулах ундаа,

тамхины хэрэглээ) зайлсхийх

 Эхийн сэтгэл санаа ургийн өсөлтөд тодорхой

хэмжээгээр нөлөөлдөг тул жирэмсэн

эмэгтэйчүүд сэтгэл санаагаар тайван байх;

 Эхийн эрүүл мэнд болон ургийн хэвийн

өсөлтөд нөлөөлөх хими, физик, цацраг

идэвхит туяаны нөлөөлөл бүхий ажлын

байранд ажиллахгүй байх, нөлөөллөөс

урьдчилан сэргийлэх.

Ном зүй

1 Шижирбаатар Б, (2002). “Эх барих”, 606-620.
2 Б.Бүдээ. (1998). “Гурав хүртэлх насны хүүхдийн түнхний
төрөлхийн мултралыг эрт оношлох. эмчилгээг сонгох”
АУ-ны дэд докторын зэрэг горилж бичсэн зохиолын
хураангуй.
3 American Academy of Pediatrics, Committee on Quality
Improvement, Subcommittee on Developmental Dysplasia
of the Hip. Clinical practice guideline: early detection of
developmental dysplasia of the hip. Pediatrics. 2000;105 :896
–905. Available at: www.pediatrics.org/cgi/content/full/105/4/
e57
4 Sionek A, Czubak J, Kornacka M, Grabowski B. (2008).
“Evaluation of risk factors in developmental dysplasia of
the hip in children from multiple pregnancies: results of hip
ultrasonography using Graf’s method” Ortop Traumatol
Rehabil. 10(2):115-130.
5 Herring JA. (2002). Tachdjian’s pediatric orthopedics, 3rd edn.
W. B. Saunders Company, Philadelphia, pp 514–526.
6 “Hip dysplasia” http;//www.orthoseek.com/articles/hipdys.html
7 Norton KI, Mitre SA. (2002). ‘Developmental dysplasia of the
hip’, E-Medicine, www.emedicine.com/radio/topic212.htm.
8 Lapunzina P, Lopez-Camelo JS, Rittler M, Castilla EE. (2002).
‘Risks of congenital anomalies in large for gestational age
infants. J Pediatr. 140: 200-204.
9 Catherine Witt, (2003). ”Detecting developmental dysplasia
of the hip’ Adv Neonatal Care 3(2):65-75. www. medscape.
com
10 Albinana J, Wuesada J, Certuicha J. (1993). Children at high
risk for congenital dislocation of the hip: late presentation. J
Pediatr Orthop 13:268–269.
11 Guille JT, Pizzutillo PD, MacEwen GD. (2000). Developmental
dysplasia of the hip from birth to six month. J Am Acad Orthop
Surg 8:232–242.
12 Freih Odeh Abu Hassan and Akram Shannak (2007).
‘Associated risk factors in children who had late presentation
of developmental dysplasia of the hip’ J Child Orthop. 1(3):
205–210.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1139
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК