Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 2(06)
Цаг агаарын шалтгаантай кератопати (Climatic Droplet Keratopathy)
( Лекц )

Ц.Мөнхцэцэг, П.Бүрэнжаргал

Улсын Клиникийн Төв Эмнэлэг

 

Нар, салхи хэт ягаан туяаны удаан үйлчлэлийн нөлөөнд эврэвчийн Боумены давхарга болон стромын өмнөд хэсэгт уураг төст бодис жигд бус хуримтлагдаж эврэвч бүдэгшинэ.

Эрсдэлт хүчин зүйл

  • Нарны хэт ягаан туяа
  • Хуурай, эрс тэс цаг агаар
  • Шороо тоостой, салхитай орчин
  • Дээрх нөхцөлд удаан хугацаагаар ажиллах

Ангилал

Үе шатаар нь:

  • Үүсэх үе (зөвхөн нэг нүдний эврэвчийн хамар ба шанаа талын, 2 нүд хамарсан бол хамар эсвэл шанаа талын байрлалд бага хэмжээтэй эврэвчийн бүдэгшил үүснэ).
  • 1-р үе (дээрх бүдэгшил нь туузан хэлбрээр эврэвчийн төврүүгээ тархана).
  • 2-р үе (бүдэгшил эврэвчийн төв хэсгийг хамарсан байна, гэхдээ хараанд үл нөлөөлнө).
  • 3-р үе (бүдэгшил нь эврэвчийн төв хэсгийг бүрэн хамарсан, хараанд нөлөөлөхүйц байна).
  • 4-р үе (дээрх өөрчлөлтүүд дээр нэмэгдэж эврэвчийн гадаргуу дээр зангилаанууд үүсэн овойж харагдана, дегенераци болсон эвэрлэгийн эдийн зарим хэсэг ховхорч унаад тунгалагшина).

Эмнэл зүйн шинжүүд

Субъектив шинж:

  • хараа бүрэлзэнэ
  • хараа муудна
  • гэрэлд гялбана
  • нүд аргана
  • нүд торно

Объектив шинж:

  • эврэвчийн ил гарсан хэсэгт “цантсан шил” шиг нимгэн бүдэгшил үүснэ
  • бүдэгшил нь томорч нэгдэн эврэвчийн төврүүгээ тархана
  • эврэвчийн бүдэгшсэн хэсгийн аль нэг хэсэгт тунгалаг болсон хэсэг харагдана

Оношлогоо

  • асуумж
  • бодит үзлэг
  • харааны чадал шалгах
  • биомикроскопиор нүдний өмнөд хэсгийг шинжлэх, нэвт, урвуу болон хажуугийн гэрэлтүүлгээр эврэвчийн бүдэгшлийн үе шатыг тогтооно
  • нулимс задралын хугацааг флюресцеины будгаар биомикроскопын хөх фильтр ашиглан тодорхойлно
  • ширмерын сорил хийнэ
  • нүдний уг шинжлэнэ (шаардлагатай үед хүүхэн харааг өргөсгөж үзнэ).

Ялган оношлох эмгэг

Бусад хэлбэрийн кератопати.

Хүндрэл

Халдварт кератит.

Урьдчилан сэргийлэлт

Нарны шил зүүх, саравчтай малгай өмсөх зэргээр гадаад орчны таагүй нөлөөллөөс сэргийх.

Эмийн эмчилгээ

Хиймэл нулимсыг дусаалга болон гель хэлбрээр хэрэглэнэ.

Мэс засал эмчилгээний заалт

  • Хүндэрч харааг муутгасан тохиолдолд эврэвчийн өнгөц хэсгийг хусах мэс ажилбар, ламеллар кератопластик хагалгаа хийнэ.
  • Хүнд хэлбэр нь эврэвчийн бусад эмгэгтэй (эврэвчийн цагаа, эврэвчийн бүх хэлбэрийн дистрофи, дегенераци) хавсарсан байвал нэвт кератопластик мэс засал хийнэ.
  • Эврэвчийн хүнд хэлбэрийн кератопати нь болрын бүдэгшилтэй хавсарсан байвал эврэвчийн кератопластик хагалгааг болрын мэс засалтай хавсруулан хийнэ.
Ном зүй

1. Basic and Clinical Sceince Course. External Disease and Cornea (2004-2005).
2. Kanski JJ: Clinical Ophthalmology (2007).
3. Jay H.Krachmer, Mark J.Mannis, Edward J.Holland, Cornea and External Disease: Clinical Diagnosis and Management (1997).
4. Leibowitz HM8 Waring GO III,eds Corneal Disorders: Clinical Diagnosis and Management. 2nded. Philadelphia: Saunders (1998).
5. ReidyJJ. Paulus MP,Gona S. Recurrent erosions of the cornea:epidemiology and treatment. Cornea (2000).
6. Weiss JS.Schnyders dystrophy of the cornea. A.Swede - Finn connection. Cornea (1992).
7. Brown S. Mooren’s Ulcer: Histopathology and proteolytic enzymes of adjacent conjunctiva. Br J Ophthalmol (1975).
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Ж.Баасанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 369
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК