Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 2(06)
Муренсын шархлаа
( Лекц )

Ц.Мөнхцэцэг, С.Энхтуул, О.Наранцэцэг, Н.Цэвэлмаа

Улсын Клиникийн Төв Эмнэлэг

 

Тодорхойлолт

Аутоиммун удамшлын шалтгаанаар тайлбарлагддаг эвэрлэгийн зах хэсгийн шархлаат үрэвслийг Муренсын шархлаа гэж нэрлэдэг.

Шалтгаан - тодорхойгүй

Эмнэл зүйн шинж

Субъектив:

  • нүд улайх
  • нүд өвдөх
  • гэрэлд гялбах
  • нулимс гоожих

Объектив:

  • эвэрлэгийн захын (ихэвчлэн 3,9 цагт) хучуур болон жинхэнэ эдийг хамарсан ирмэгтэй шархлаа үүснэ, хучуур эдийн хаван тэр орчим үүснэ
  • шархлаа нь лимбийг дагаж нүүж тархана
  • эвэрлэгт өнгөц ба гүн судасжилт үүсч болно

Оношлогоо

  • асуумж
  • бодит үзлэг
  • лабораторын шинжилгээ
  • багажийн шинжилгээ

Ялган оношлох эмгэг

  • эвэрлэгийн зах хэсгийн бусад шархлаа
  • халдварт кератит

Хүндрэл

  • эвэрлэг цоорох
  • халдварт кератит үүсэх
  • эндофтальмит үүсэх
  • панофтальмит үүсэх

Эмчилгээний зарчим

Эмийн эмчилгээ

  • стероид дусаалгыг өдөрт 6-12 удаа 1-2 сарын туршид схемээр аажим багасгаж дусаана
  • нөөшлөгч бодис багатай, нулимс задралын хугацааг уртасгагч үйлчилгээтэй хиймэл нулимсыг өдөрт 6 удаа дусаана
  • өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотик дусаалгыг өдөрт 4 удаа дусаана

Мэс заслын эмчилгээ:

  • шархлаа эвэрлэгийн гүнийн 90%-с дээш хэмжээг хамарч эвэрлэг нимгэрсэн болон цооролт 3 мм-с бага хэмжээтэй бол эвэрлэг цавуудах мэс ажилбар хийнэ
  • эвэрлэгийн цооролт 3 мм-с их бол эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
  • эвэрлэг том хэмжээгээр цоорч, нүдний агуулагдахуун гоожсон ба хараагүй болсон үед алим ширгээх мэс засал хийнэ.

Хяналт:

  • удаан хугацаагаар амбулаторын эмчийн хяналтанд байх
  • үрэвсэл идэвхжсэн үед нь эмнэлэгт хэвтүүлж эмчилэх

Ном зүй

1. Jay H. Krachmer, Mark J. Mannis, Edward J. Holland eds. Cornea.Volume II. Corrnea and external disease: Clinical Diagnosis and Management, Mooren’s Ulcer 1397-1401, (2000).
2. Kanski JJ: Clinical Ophthalmology (2007).
3. Leibowitz HM8 Waring GO III,eds Corneal Disorders: Clinical Diagnosis and Management. 2nded. Philadelphia:Saunders; (1998)
4. ReidyJJ. Paulus MP,Gona S. Recurrent erosions of the cornea: epidemiology and treatment. Cornea (2000); 19:767 - 771.
6. Deborah Pavan-Langston ed.Manual of Ocular Diagnosis and Therapy.m 105-106, (2002).
7. Chow C, Foster CS: Mooren’s ulcer. Int Ophthalmol Clin 36:1-13, (1996)
8. Gottsch J, Liu S, Minkovitz J et al. Autoimmunity to a cornea-associated stromal antigen in patients with Mooren’s ulcer. Invest Ophthalmol Vis Sci 36:1541-1547, (1995).
9. Wang Z, Cheng JQ, Zheng HL: An immunohistochemical study of cornea and adjacent bulbar conjunctiva in Mooren’s Ulcer, Chinese J Ophtalmol 30: 218, (1994).
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Ж.Баасанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 508
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК