Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 2(06)
Эврэвч цавуудах мэс ажилбарын аргачлал
( Лекц )

Ц.Мөнхцэцэг, П.Бүрэнжаргал

Улсын Клиникийн Төв Эмнэлэг

 

Эврэвчийн халдварт үрэвсэл, халдварт бус шарх, гэмтлийн улмаас эврэвч нимгэрэх, цооролт үүссэн үед цавуугаар нааж нүдний алимны бүрэн бүтэн байдлыг хадгалах, сэргээх яаралтай хийгдэх мэс ажилбарыг хэлнэ.

Заалт

  • Эврэвчийн зах ба төвийн байрлалтай 3 мм түүнээс бага хэмжээтэй цоорсон шарх
  • Муренсын шарх
  • Шигрены хам шинжийн үед нүд хуурайшлын улмаас үүссэн эврэвчийн 3 мм түүнээс бага хэмжээтэй цооролт
  • Оёдол тавьсанаар шүүрлийг тогтоох боломжгүй эврэвчийн нэвт гэмтэл

Эсрэг заалт

Эврэвчийн 3 мм-ээс дээш хэмжээний цоорсон шарх.

Үйлдлийн технологи

  1. Мэдээ алдуулалтыг дусаалгын бодисоор хийнэ. Зовхи орчмыг 10% иодоор 2 удаа, 76%, 96% спиртээр арчиж ариутгана.
  2. Ретробульбар мэдээгүйжүүлэлт хийнэ. Шаардлагатай үед ерөнхий унтуулгын дор мэс заслыг хийнэ.
  3. Сормуус болон зовхийг тусгай наалттай бүтээлгээр тусгаарлана.
  4. Зовхи тэлэгч тавина.
  5. Салстын хөндийг рингер лактат, BSS ба эсвэл хлорт натрийн 0.9%-ийн уусмалаар, шаардлагатай үед антибиотикийн уусмалаар шүршиж угаана.
  6. Хагалгааны микроскопын гэрэлтүүлэг болон бусад тохиргоог шалгана.
  7. Хагалгааг ариун нөхцөлд, хагалгааны микроскопын дор хийж гүйцэтгэнэ.
  8. Эврэвчийн шархыг спонжоор хуурайшуулж шарх орчмын үхжсэн эдийг ¹15 хутгаар хусаж цэвэрлэнэ.
  9. Шархны эргэн тойрны эрүүл эпителийг (1.5-2 мм орчим) ¹15 хутгаар хуулж авна.
  10. Шархаар солонгон бүрхэвч цухуйсан байвал өнгөрийг нь салгана.
  11. МVR хутгаар эврэвчийн аль нэг меридианд шархнаас зайтай парацентез хийнэ.
  12. Шүүсэн агаар эсвэл вискоэластик уусмал хийж өмнөд хоргыг сэргээнэ.
  13. Шархаар цухуйсан солонговчийг микрошпатель багажаар буцааж байрлуулна. 24 цагаас дээш хугацаагаар хавчуулагдсан бол тайрна.
  14. Спонжын ишээр шархны захаас эхлэн цавууг түрхэж хатах хүртэл нь 1 минут орчим хүлээнэ.
  15. Өмнөд хоргыг сэргээнэ.
  16. Микрошпатель багажаар солонговчийн арын ба өмнөд наалдацыг салгана.
  17. Өмнөд хоргын шингэнийг угааж ялангуяа висколастик бодис хэрэглэсэн үед өмнөд хоргыг сайтар угаана.
  18. Нүдний даралт ба шүүрлийг нүдний алим дээр дарж шалгана.
  19. Зөөлөн контакт линзыг эврэвчид байрлуулна.
  20. Зовхи тэлэгчийг аван салстын хөндийд ариун антибиотикын уусмал 1-2 дуслыг дусааж парабульбар антибиотик эсвэл антибиотик стероидын холимог тариаг тарьж (0.5-1мл) даралттай ариун боолт хийнэ.

Хүндрэл

Мэс заслын өмнөх:

  1. Ретробульбар тарианаас нүдний арын гематом үүсэх.
  2. Ретробульбар тариа хийх үед харааны мэдрэл хатгагдах.

Мэс заслын явцад үүсэх хүндрэл

  1. Парацентез хийх үед (өмнөд хорго гүехэн болон өмнөд хорго байхгүй үед) солонго болон болор хатгагдаж гэмтэх
  2. Наалдац салгах үед солонговчоос цус гарах
  3. Парацентез хийх үед десцеметын давхрага хуурах

Мэс заслын дараах хүндрэл

  1. Нүдний дотоод даралт ихсэх
  2. Өмнөд хоргод цус хурах
  3. Цавуу ховхорсноос өмнөд хорго коллапс болох
  4. Өмнөд хорго гүехэн болж өмнөд хоргын шингэн гадагш шүүрэх
  5. Шарханд солонговч наалдах
  6. Эндофтальмит, панофтальмит үүсэх
  7. Контакт линз гээгдэх, урагдах

Тохиолдол

Өвчтөн Д. 64 настай, DS: OS - Климатическая кератопатия IV ст. Вторичная перфоративная язва роговицы.

Өвчтөний солонгон бүрхэвчийн арын болон өмнөд наалдацыг салгаж пролапс болсон солонгон бүрхүүлийг хэвийн байрлалд оруулж өмнөд хоргыг сэргээн агаар шахаж эвэрлэгийг цавуудан контакт линз тавьсан нь.

УКТЭ-т 2007 оноос хойш нийт 54 үйлчлүүлэгчдэд дээрх мэс ажилбарыг амжилттай хийсэн.

Давуу тал нь:

  • алимны бүрэн бүтэн байдлыг хадгалах
  • кератопластик мэс заслыг идээт үрэвсэлтэй нүдэнд шууд хийхгүйн тулд дээрх мэс ажилбарыг хийж эвэрлэг соривжиж эдгэрсний дараа хараа сайжруулах кератопластик мэс заслыг хийх.

Дутагдалтай тал нь:

  • эвэрлэгт өнгөц болон гүн судасжилт үүсэх.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 751
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК