Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 2(06)
Халдварт кератит өвчний үед эврэвчээс хусам авч шинжлэх аргачлал
( Лекц )

Ц.Мөнхцэцэг

Улсын Клиникийн Төв Эмнэлэг

 

Халдварын сэжигтэй буюу илэрхий халдварын шалтгаант эврэвчийн үрэвслийн үед үүсгэгчийг тодорхойлж түүний антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох зорилгоор эврэвчийн нэвчдэсээс хусам авч шинжлэх арга юм.

Заалт

Эвэр лэгийн зузааныг бага зэрэг хамарсан 1 мм-с жижиг хэмжээний нэвчдэстэй халдварт кератитыг эмнэлзүйгээс нь хамаарч эхний үед өргөн хүрээний үйлчилгээний, дараагийн үед антибиотикоор эмчилж болох ба явцыг ажиглаад уг эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа болон 1 мм-ээс том хэм жээтэй, ялангуяа харааны тэнх лэгийг хамарсан нэвчдэстэй эсвэл ямар нэгэн ховор тохиолддог халдварыг сэжиглэсэн үед эвэрлэгийн хусам авч шинжилнэ. Хүүхдэд ерөнхий унтуулгын дор хийнэ.

Эсрэг заалт

Эвэрлэг үрэвсэлгүй, шархлаа болон нэвчдэсгүй байх.

Бэлтгэл

  1. Харааг шалгах
  2. Биомикроскопоор эвэрлэгийн нэвчдэсийн ирмэг, гүн, эпителийн байдлыг шалгах

Багаж хэрэгсэл

  1. Мэдээ алдуулах дусаалга
  2. N15 хутга 1- 2 ш
  3. Микроскоп
  4. Бээлий
  5. 2-3 хавтгай ариун шил
  6. Өсгөвөр бэлгэх тэжээлт орчнууд
  7. Хагалгааны микроскоп эсвэл биомикроскоп

Үйлдлийн технологи

  • Мэдээ алдуулагч ариун дусаалгыг 2-3 удаа 5 минутын зайтай ду саа на
  • Биомикроскопын хяналтын дор ¹15 хутгаар нэвчдэсийн суурь болон ирмэгийг оролцуулан бэлдэц авна.
  • Өргөн хү рээ ний өсгөвөрийн тэжээлт орчинд өсгөвөр бэлдэнэ. (голчлон хэрэглэгддэг нь нянд blood, chocolate тэжээлт орчин, мөөгөнцөрт sabouraud dextrose тэжээлт орчин, аэроб бо лон анаэроб нянгуудад thiognco late broth мөн chocolatе тэжээлт орчныг хэрэглэнэ. Рефракцын мэс заслын дараа ихэвчлэн mycobacteria No car dia үүсгэгчтэй нянгийн кератит тохиолдох тул Lowenstein Jensen тэжээлт орчин, acanthamoeba ба мөөгөнцрийн үед E. coli агуулсан тусгай тэжээлт орчин хэрэглэнэ).

Хүндрэл

Эвэрлэгийн цооролт

Гардан гүйцэтгэгч

  1. Нүдний нарийн мэргэшсэн эмч

Үйлдлийн гүйцэтгэлийн хяналт

  1. Нянгийн гаралтай кератитын үед антибиотик олон хоног хэрэглэсэн бол шинжилгээгээр илрэхгүй байх боломжтой.
  2. Шинжилгээнд нян илрээгүй тохиолдолд давтан хусам авах шинжилгээг 2-3 хоногийн дараа хийж болно.

Тохиолдол

УКТЭ-т 2007.01.01-2008.08.30 хооронд хэвтэн эмчлүүлсэн 23 хүний эвэрлэгийн хусамын шинжилгээнд:

Эмгэг төрөгч:

  • эерэг- 9
  • сөрөг- 14

Үүсгэгч:

  • E.Coli - 3
  • Aspergillus мөөгөнцөр - 2
  • Staph.epidermitis - 1
  • Candida albicans - 1
  • Pseudo. aeruginosa - 1
  • Aspergillus + gram (+) савханцар

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 925
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК