Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 2(2)
Сэтгэл шалтгаант өвчний тархалтын байдал эмнэлэг хангамжийн шаардлага
( Судалгааны өгүүлэл )

Ц. Гүрдорж

 
Абстракт

Обследовано 54645 человек населеная республики в городах и  сельской местности в плане выявления психогений .Интенсивные и стандартизованные повозрастные показатели расдространения психогений в насленных пунктах в условиях реснублики выглядит неодинаковз счет большей распространеность психогенных заболеванны данными других стран низка .наиболее подверженными псигохгенны забо леваниям являются возрасиныя группы 25-44 года. Психогенны чаще страдают женщины динаково по интенсивности в различных возрастных .он.Определена ориентировочная потребность внебольчной и стационарной помощи населению города и сельской местносты , в частносты пот когчного фонда и требносты в социально-гигиенических мероприятиях, направленных  на  снижение  количества психогенных заболеваний.

Сэтгэл мэдрэлийн өвчнүүдийн дотор тодорхой байр эзэлдэг сэтгэлийн шалтгаант өвчнүүд хүн амын соёлжилт нийгмийн эдийн засгийн байдал зэргээс шууд шалтгаалан жлс орон бүрд харилцан адилгүй тархалттай байдаг тухай эрдэмтэд (1,2,3, 4,5,6)  мэдээлсээр байна. Бид манай улсын хөгжлийн онцлог (феодлизмаас социализмд шууд шилжиж байгаа ) хүн амын соёл ахуй амьдралд нийгмийн түүхийн богино хугацаанд гарсан болон гарч байгаа өөрчлөлт нь хүмүүсийн сэтгэл эрүүл ахуйд ямар холбогдолтой болох талаар  судалгаа хийж үзлээ.Энэ талаар урьдчилсан зарим мэдээллийг (10,11,12,13) хийсэн билээ. Энэ удаа бид зөвхөн  сэтгэл шалтгаант өвчний тархалт , статистик зарим үзүүлэлтийг авч үзлээ. Хүн амын дунд сэтгэлт шалгаант өвчний тархалтыг зориуд тоолон бүртгэх аргаар судалсан  ажиглалт дүгнэлт бидний ашиглах боломжтой хэвлэлд тараагдсангүй.Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн тусламж хот хөдөөгийн аүн амд улам бүр ойртох тутам сэтгэл мэдрэлийн диспансер асрамжийн газрын мэдээ бүртгэлээр өвчлблтийн тархалтын интенсив үзүүлэлтийг гаргах бүрэн бололцоотой болдог.  гэхдээ сэтгэл шалтгаант өвчтэй( неврозтой) хүмүүсийн ихэнх хэсэг эмнэлгийн тусламж авахаар диспансерт  тэр бүр үзүүлдэггүй учраас дээрх дүгнэлтийг  бүрэн зөвшөөрч бооломгүй санагдана.  Зарим судлагчид эмнэлэгт үзүүлж буй байдлаар сэтгэлт шалигаант өвчнийг  бүрэн илрүүлж тоог тогтоох болохгүй ч нэг биш удаа бичиж байсан.Клиникийн хувьд сэтгэл шалтгаант өвчнүүд , ялангуяа неврозуудын зарим хэлбэрийг сэтгэл мэдрэлийн бусад  солиорлуудын эхлэлийн шинж тэмдгийн илэрлүүдээс тодорхой ялгаварлахад  ихээхэн бэрхшээлтэй байна. Үүнтэй холбогдуулан анхны үзлэгээр сэтгэл шалтгаант бвчтэй байж болох бүх хүмүүсийн 38,3 хувь нь бие бялдар болон төв мэдрэлийн системийн органик өвчнүүдийн үед тохиолдож болох неврози  төст хам шинжийн илрэлтэй байсныг дурдууштай.Үүнийг бид өвчлөлийн тархалт тогтоох тооцооноос хассан юм. Тэгэхдээ энэ нь мэдрэл сульдлын  невроз гэдэг онош тогтооход хянуур хандахыг аль ч мэргэжлийн эмчээс шаардаж буй хэрэг юм. Ер нь сэтгэл шалтгаант өвчнүүдэд нэгарга барилтай  тоолон бүртгэх илрүүлэлтээр клинк судалгаа хийх явдал  онолын чухал ач холбогдолтой болж байна. Тэгээд ч сэтгэл мэдрэлийн диспансарын тусламж хараахан  бүрэн зохион байгуулагдаагүй манай нөхцөлд тоолон бүртгэх аргаар өвчлөлтийг тогтоох нь бүр илүү  онцгой ач холбогдолтой. Бидний судалгаанд хот хөдөөгийн 50 гаруй мянган  хүн хамраагдсан бөгөөд сэтгэл мэдрэлийн  өвчлөлтийг эхлэн илрүүлэх  ажлыг мэргэжлийн эмч нарын шууд оролцоотойгоор хийсэн. Сэтгэл шалтгаант өвчтэй хүмүүсийг клиникийн өвөрмөц арга барилаар судалж тусгайлан бэлтгэсэн маягт хөтөлж байв. Судалгаанд хот ,  хот маягийнхөдөөгийн хүн ам хамрагдсан бөгөөд эдгээр нь манай улсын өнөөгийн засаг захиргааны үндсэн нэгжүүдийг бүрэн төлөөлж эдийн засаг соёл  ахуй амьдралын бүх хэлбэр байдлаар  нийтлэг болохуйц газрууд байсан.Хүн амын дунд тоолон бүртгэх аргаар  судалгаа хийх сэтгэл мэдрэлийн бусад  өвчнүүдийг бодвол сэтгэл шалтгаант өвчнүүдийг бараг бүрэн илрүүлэх боломжтой  болохыг Н.М.Жариков  зэрэг эрдэмтэд нотолж байв.Судалгаанд орсон өвчтнүүдийн (244) суурьшлын байдлыг авч үзвэл хот Улаанбаатрынх -40,2% хот төст суурьных ( Сэлэнгэ,Сүхбаатар ,Налайх ) 53,2%, хөдөө (2 сангийн аж  ахуй ) –ийнх 6,6хувь байна.Энэ нь зөвхөн экстэнсив  үзүүлэлт учраас өвчтний суурьшлын  байдлаас шалтгаалан өвчлөлт тархалтын хэмжээг хараахан шууд зааж чадахгүй .Ийм ч учраас өвчлөл тархалтыг интенсив  үзүүлэлтээр тооцон бодоход  хилээд сонирхолтой тоо гарч байна.

Судалгаа хийсэн газар

 

Судалгаанд хамрагдсан хүний тоо

Илэрсэн өвчтөн

1000 хүнээс өвчлөгсөд

хот Улаанбаатар

Хот төст суурин (Сүхбаатар  Налайх )

Хөдөө

бүгд

 

21448

 

27765

5432

54645

98

 

130

16

244

4,5

 

4,6

2,9

4,4

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ байдлаас үзвэл хот, хоттөст суурины хүн амын  дундах сэтгэлт шалтгаант өвчний тархалтанд хоорондоо ойролцоо, харин хөдөөгийн хүн амынхаас нилээд ялгаатай байна. Энэ ялгааг манай улсад сүүлийн жилүүдэд  хот, хот төст сууринуудад үйлдвэр, соёлын газар олшрон, хүн ам бөөгнөрөн суурьших явдал хурдан явцтай байгаатай холбож үзэх хэрэгтэй юм. 1963 оныг 1956 онтой харьцуулахад, хотын хүн амын тоо 70,8 хувиар ихэссэн байна.(Р.Гүр.1967) энэ байдал сэтгэл шалтгаант өвчний тархалтын экстэнсив , интенсив үзүүлэлтэд ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байж болно.Ихэнх судлагчид (2.14)  ,хотод хүн ам олширч , түүнтэй холбогдон амьдралын хэвшил өөрчлөгдөж , сэтгэл санаанд нөлөөлөх янз бүрийн шалтгаанууд ихэссэнээс сэтгэл мэдрэлийн өвчлөл, тэр дундаа сэтгэл шалтгаант бвчний тархалт хот газруудад хөдөөгийн хүн амыг бодвол өндөр хэмжээтэй байна гэж үздэг. Тухайлбал: Швейцарт хотын 1000 хүнд невроз өвчин 70, хөдөө 40 онгдож байна. Аливаа өвчлөлийн тархалтанд мэдэгдэхүйц нөлөөлдөг хүний биологийн шинж чанарыг тусгасан нас, хүйс чухал холбогдолтой байдаг. Улсын хэмжээгээр 1963 онд явуулсан тооллогийн материалаас үзвэл 20-24 насны эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд 1,2 хувиар их байж. гэтэл 25-34, 35-44 насны бүлэгт хамрагдах  эрэгтэйчүүд мөн насны бүлгийн эмэгтэйчүүдээс 8,3 % 20.1%-иар тус тус их байсан. Харин 45-54, 55-аас дээш насны  эмэгтэйчүүд 26,1% 35.4% тус туё их байлаа. (P. гүр 1967) Суалгаанд хамрагдсан хүн амын нас хүйсний ялгаварыг авч үзвэл : 15-24,25-34 нас бүлэгт хамрагдах эрэгтэйчүүд 6,2 хувь 12,2 хувиар  тус тус их байсан. Нас хүйсний эсрэг зөрүүтэй байдлыг арилгаж , сэтгэл шалтгаант өвчний тархалтыг харьцангуй тогтоохын тулд өвчлөл тархалтанд насны нөлөөг арилган стандарт үзүүлэлтээр тогтоолоо. Үүнд: 1956,1963 онд  явсан хүн амын тооцооллын  материалыг (Р.Гүр,1967) стандарт коэфициент гаргах аргаар (А .М Мерков ,1960) стандартад оруулан  бодсон юм.

Сэтгэлийн шалтгаант  өвчний тархалтын интенсив , стандарт үзүүлэлт

 

насны бүлэг

насны үзүүлэлт 1000 хүнд

 улсын хүн амын насны стандарт

өвчилж болох тохиолдол

хот

хот төст суурин

хөдөө

бүгд

хот

хот төст суурин

хөдөө

бүгд

14 хүртэл

0,12

-

-

0,04

379

0,04

-

-

0,01

15-24

4,83

3,98

5,08

4,41

144

0,09

0,57

0,73

0,63

25-34

8,37

12,93

10,56

10,92

136

1,13

1,75

1,43

1,48

35-44

11,14

18,41

7,04

11,96

107

1,19

1,43

0,75

1,27

45-54

8,88

6,10

-

6,54

95

0,84

0,57

-

0,62

55-аас дээш

4,7

2,34

-

3,04

139

0,65

0,32

-

0,42

бүгд

56

4,68

2,94

4,46

1000

4,544

4,64

2,91

4,43

                             

насны бүлэг

Бүгд

Улаанбаатар

Хот төстэй суурингууд

хөдөө

эр

эм

бүгд

эр

эм

бүгд

эр

эм

бүгд

эр

эм

бүгд

14 хүртэл

-

0,09

0,04

-

0,24

0,12

-

-

-

-

-

-

15-24

1,18

8,07

4,41

1,21

8,95

4,83

1,38

7,0

3,98

-

11,14

45,08

25-34

5,69

16,87

10,92

5,41

2,16

8,37

5,30

21,76

12,93

9,73

11,56

10,56

35-44

6,14

18,91

11,96

6,58

16,52

11,14

6,92

21,22

13,41

-

15,74

7,04

45-54

2,73

10,27

6,54

1,98

15,70

8,88

8,79

8,42

6,10

-

-

-

55-аас дээш

1,11

4,81

3,04

1,41

7,66

4,70

0,67

3,79

2,34

-

-

-

дүн

2,08

6,46

4,46

2,01

7,23

4,56

2,23

7,28

4,63

1,41

4,61

2,94

                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгтээс харахад хот, хот төст суурингуудад бүхнасны бүлэглэлийн үзүүлэлт хөдөөгийнхөөс их байна. Харин хөдөө хот төст суурингуудын 14 хүртэлх насны , мөн хөдөөгийн 45-аас дээш насны хүн амын  дунд сэтгэл шалтгаант өвчлөл тохиолдсонгүй , 15-24  насны хөдөөгийн хүмүүст , хот , хот төст суурингуудыг бодвол сэтгэл шалтгаант өвчин их байгаа боловч өвчлөлтийн ерөнхий үзүүлэлтэд нөлөөлсөнгүй .хот төст суурингуудыэ 25-34 , 34-45 насны хүн ам бусад суурьшлын хүн амаас өвчлөлт өндөр байна.Хотод45 -аас дээш насны хүмүүст өвчлөл  их байлаа. хэдийгээр насны бүлэглэлээр хот , хот төст суурин, хөдөө нутгийн хүн амд харилцан ялгаатай өвчлөл тархалт  ажиглагдаж байгаа боловч тэр нь ерөнхий үзүүлэлтээрээхот , аот төст  суурингийн хүн амд бараг адилхан байна.Ингэж хот, хот төст суурингуудад хөдөөгийнхөөс сэтгэл шалтгаан өвчлөл харьцангуй өндөр байгаа нь харагдаж байнаЭнэ ньзөвхөн статистик аргын хувьд сонирхолтой төдийгүй практик ач холбогдолтой юм.Өөрөөр хэлбэл эдгээр үзүүлэлтийг гаргах нь сэтгэл шалтгаант өвчнүүдийн эмнэлэгнийгэм хангамжийн тусламжийг зохицуулан , зохион байгуулах түүнд баримжаалан хөрөнгө зардал гаргах явдлыг хүртэл  журамлан тодотгох зорилго шийдвэрлэхэд чухал алхам болно.Сэтгэл шалтгаант өвччлөлийн интенсив үзүүлэлт өвчилж болох хоёрын хооронд нийтдээ  үл ялих зөрүү  гарч байна.

                 Хүн амын суурьшилтад нас хүйсний ялгавар

  3-р хүснэгтэнд  1000 эрэгтэй , эмэгтэй хүн амын үзүүлэлтийг тус бүрд нь харууллаа. Хүснэгтээс үзэхэд хот хөдөө бүх суурингуудад 1000 эмэгтэй хүнд ноогдох өвчлөл давамгайлж байна.Энэ ялгавар хот төст суурингуудын хүн амын насны бүлэглэл болгонд 1000  ,1000 эрэгтэй хүн амаас дундажаар 5-аар илүү буюу 25-34 насанд16,4-ын зөрүү ажиглагдлаа. Хотод 45-54 насны бүлэглэлд  өвчлөлийн ялгавар 18,3, хөдөөд 35-44 насн  бүлэглэлд өвчлөлийн ялгавар 12,8 гэх мэт насны бүлэглэлд дотроо 1000 эрэгтэй, эмэгтэй хүн амын өвчлөлд харилцан ялгавартай үзүүлэлт гарлаа. Энэ бүгд эцэстээ нас, хүйсний байдлаар өвчлөл тархалт тогтоогдож зохих дүгнэлт хийх бүрэн боломжийг өгч байна Түйс эрчлэн нас,хүйсны байдлаар сэтгэл шалтгаан өвчний ангилалыг 1000 хүн амд харьцуулан үзэж манай нөхцөлд сэтгэл шалтгаан өвчнүүдийн дотроос хамгийн чухам чмар өвчин элбэг тохиолддог буйг тодруулах шаардлага гарч ирлээ. Хүснэгтээс үзэхэд сэтгэл шалтгаан өвчнүүдээс мэдрэл сульдал, истери, невроз, зонхилж байна. Энэ зонхилж байгаа неврозуудаар 25-34, 35-44, насны бүлэглэлд хамаарагдах хүмүүс ихэвчлэн өвчилдөг явдал харагдлаа. Харин 14 хүртэл болон 45-аас дээш насны хүмүүст сэтгэл шалтгаан өвчний аль ч хэлбэр харьцангуй ховор тохиолдлоо. Сэтгэл шалтгаан өвчний аль ч хэлбэр 1000 хүн амд оногдох өвчлөлийн нас, хүйсны бөөгнөрөл гол төлөв эмэгтэйчүүдийн талд байна. Харин сэтгэхүй сульдлийн невроз маш ховор тохиолдож, насны бүлэглэлээр нэлэнхийдээ адил төстэй үзүүлэлт харагдаж байна. Хэдийгээр энэ хэлбэрийн неврозоор цөөн тооны материал байгаа боловч, өвчлөлд хүйсний ялгавараар  эрэгтэйчүүд дийлэнх нь зориуд дурьдууштай.Сэтгэл шалтгаант солиорлоор өвчлөгсөдийн дунд эрэгтэйчүүд бараг тааралдсангүй. Сэтгэл шалтгаан солиорол 14 хүртэлхээс бусад насны  их чиглэлд харилцан тэнцүүвтэр тохмолдож байгаа боловч, нас ахих тусам өвчлчл ихсэж байна. Мэдрэл сэтгэхүйн өвчлөлийн завсрын өвчин болох сэтгэл шалтгаант өвчнүүд ялангуяа неврозууд мэдрэл сэтгэхүйн өвчнөөс хавьгүй их тохиолддог боловч одоо хүртэл тэдгээрийн клиник, эмнэлэгийн зохион байгуулалтын асуудлаар шийдвэрлээгүй байна гэж Т,И,Гольдовская (1964) бичжээ. Үнэхээр ч невроз хүмүүст амбулатори, диспансер, больницын журмаар үзүүлэх эмнэлэгийн тусламжийг аль ч оронд сайтар шийдвэрлээгүй байгаагаас мэдрэлийн эмч нарын нарын дунд чирэгдэх, хэвтэх зохих ёсны ор олдохгүйд хүрдэг байна. Ийм байдал манай нөхцөлд ч нэгэн адил байгаа юм. Зөвлөлтөд сэтгэц гэм судалын бие даасан клиник сургуулийг үндэслэгчдийн нэг П,Б,Ганнушкин сэтгэл шалтгаан өвчнүүд неврозууд эмгэг төрх зэргийг клиникийн хувьд оношлох, судлах таних  эмчлэх явдал маш нарийн түүхтэйн дээр энэ нь сэтгэл мэдрэлийн эмч нараас асар их дадлага туршлага өндөр мэдлэг шаарддаг болохыг ололнтаа дурдаж байжээ. Дээрх байдлуудаасүндэслэж манай нөхцөл эдгээр өвчнийг идэвхтэйгээр илэрүүлж өвчлөл тархалтын тоог тогтоосоор эмхэлэгийн тусламжийг тооцоолон бодож болох боломжийг бий болгосон. Бидний судалгаагаар илэрсэн өвчнийг өвчтөний 18,5 хувь нь зохих эмнэлэгийн тусламж авч байсны дотор 13,9 хувь нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт 4,6 нь өөр мэргэжлийн эмнэлэгт үзүүлж байжээ. Харин ихэнх өвчтөн ямар ч эмнэлэгийн тусламж авч байсангүй ийнхүү  сэтнэл мэдрэлийн диспансир байгуулах явдал зайлшгүй шаардлагатай болсныг энэ баримт тусгаж байна.5-р хүснэгтээс үзэхэд ихэнх өвчтөнд диспансарын үйчилгээ шаардагдаж байгаа бөгөөд тодорхой өвчтөнийг больницийн журмаар эмчлэх шаардлагатай байлаа. ууяир иймээс сэтгэл шалтгаант өвчний орыг тооцоолон бодох наардлага гарч байна.Хот , хот төст суурингууд 49213 хүн амыг судлахад илэрсэн шалтгаант өвчтөнөөс 45 хүн больницаар эмчлүүлэх шаардлагатай байсан инь дээрх суурингуудын 1000 хүн амд больницад хэвтэх (ЦГ)  өвчлөл 0,91  болж байна.Хөдөөгийн 5432 хүн амаас илэрсэн өвчөөнөөс 4 хүн эмнэлэгт хэвтэж  эмччлүүлэх шаардлагатай буюу хөдөөгийн 1000 хүн амд больницд хэвтэх өвчлөл 0,73 болно гэсэн хэрэг юм.Дээрх үзүүлэлтээр 10000 хүн амд сэтгэл шалтгаант өвчтөнийг эмчлэх орны тоо, хот , хот төст суурингуудад хөдөөд   тус тус болно.Эдгээр тооцоогоор Улаанбаатар хотод хэрэгцээт ор  буюу    тэгшитгэн авбал 38 болно.

Өвчтөнүүдийн эмнэлэг нийгэм хангамжийн тусламжийн хэмжээ (бодит тоогоор)     

эмнэлгийн тусламжийн хэлбэр

                         нийгэм хангамж ийн тусламж

Диспансир

Больницад

асрамж

хөдөлмөр зохицуулалт

Хөдөлмөр эмчилгээ

Ахуй амьдралын нөхцөл сайжруулах

Тусгай

хүмүүжил

193

49

2

33

5

10

1

1963 оны улсын тооллогын мэдээгээр (Р. Гүр ,1967) нийт хүн ам 1,170000 орчим байсан бөгөөд хот , хот төст сууринд 395000 хүн оршин сууж байжээ. Тийм ч учраас манай улсын бүх хотууын хүн амд () буюу тэгшитгэвэл 60 ор шаардагдах юм. Хөдөөгийн хүн амд зориулагдсан  буюу тэгшитгэвэл 94 ор хэрэгтэй  байна.Улсын хэмжээгээр сэтгэл шалтгаант өвчнийг эмчлэх     (60+94=154)  ор шаардлагатай байна.Эдгээр тоооцооны үндсэн дээр 1969 оны 4-р улирлаас сэтгэл мэдрэлийн больницад амран эмчлүүлэх 70 ор тасаг нээн ажлуулсан юм. Үүгээр төрөл бүрийн невроз өвчтэй үмүүст нарийн мэргэжлийн эмч нараас больницийн нөхцөлд үзүүлэх эмнэлгийн тусламжийн эх үүсвэр тавигдсан.Биидний ашиглах боломжтой хэвлэлд   сэтгэл галтгаант өвчинд үзүүлэх диспансарын үйлчилгээг тооцоолон  бодсон ажлууд тараагдсангүй .хэрэв 1000 хүн амд өөвчлөл тархалтыг хотод 4,5, хөдөөд 2,9-р  жилд нэг өвчтөний үзүүлэх  тоог 8 буюу 1,5 сард 1 удаа гэж харьцуулан бодож үзвэл , 1000 хүн ам тутмаас жилийн дундаж  хугацаанд 36 , хөдөөд 23,2 өвчтөн диспансарт үзүүлэх жишээтэй болно.Энэ нь улсын хэмжээнд жилдээ хот суурингуудад (395*36=14220), хөдөөд (775*23.2=17980) үзлэг тус тус хийгдэнэ гэсэн үг  юм. Өөрөөр хэлбэл , сэтгэл мэдрэлийн  улсын диспансарын жилийн үзлэгийн төлөвлөгөөний  сэтгэл шалтгаант өвчин эзлэх болно.Бидний төсөөлж байгаагаар  диспансарын ажлын төлөвлөгөөний  ажлын ерөнхий хэмжээг тогтоохдоо,  үзүүлэх өвчтөний тооны хажуугаар  мэргэжлийн эмч  нарааё явуулах сэтгэц эрүүл ахуйн  урьдчилан сэргийлэх ажил эмч нарын хяналтын болон  хөдөлмөр магадлалын зэрэг комиссуудын  ажил гэр орон ажлын нөхцөл дээр  очиж зөвлөгөөн хийх , Өвчтөнийг идэвхтэй үзэх,эмчлэх зэрэг бусад төрлийн үйчилгээний хэлбэрүүдийг нэгтгэн бодолцох хэрэгтэй юм.

Товч дүгнэлт

Манай  нөхцөлд сэтгээл шалтгаант өвчний тархалтын интенсив , стандарт үзүүлэлтэнд гадаад орнуудынхыг бодвол харьцангуй бага байна.

2. Сэтгэл шалтгаант өвчний тархалт хотын хүн амд , хөдөөгийн хүн амаас  налээд их  байна.

3. Сэтгэл шалтгаант өвчнөөр гол төлөв 25-44 насны хүмүүс өвчилж байна. гэхдээ өвчин тус бүрд  ихэвлэн өвчлөх насны онцлог харагдлаа.

4.Сэтгэл шалтгаант өвчнөөр зонхилон эмэгтэйчүүд өвчилж байгаа брорвч өвчний хэлбэрээс шалтгаалан эмэгтэй , эрэгтэй  хүмүү сийн өвчлөх  явдал харилцан адилгүй байж болно.

 5. Сэтгэл  шалтгаант өвчнүүдээс манайд  мэдрэл сулвдаг,  невроз зонхилж өвчлөх нас , хүйсний өвөлмөц онцлогтой байна.

6.Сэтгэл шалтгаант өвчний тархалтын үндсэн дээр больниц, больницын галуур үзүүлэх эмнэлгийн тусламжийг зохион байгуулах боломж бий боллоо.

Ном зүй

1.Холлинсхиди Ридлих –social class and Mentul ill ness . new vork 1958
2. цунг-лин-и Стендли Роль Эпидемирлогий в психиатрий . Женева 1963.
3.Б ергер И. А. Организая психиатрич . помощи М. 1942.
4, Доршт А. Я. Вопросы организаций лечебно –профилактического обслужива ния нервно психическая больних в сельских местностях .Ставрополь 1957
5. Авруцкийдэр Тезиси научной сессий . Гос инст психиат . МЗ РСФСР .М. 1954
6, Колтуново М. Я. И др . к вопрусу о течений интенсив . показателя нервно е псичхая . каболеваемости .М. 1961
7, Снщжнщвский А. В. Жур, невропатологий и психатрий им. С. С. Корсакова . Вып 1960.
8,Гольдовская Т. И. Пути и методы изучения нервно –психической заболеваямости М. 1964
9,Молохов А. Н. Б. М Э , М...1962
10, Ц. гүрдорж , Монгол пахь сэтгэл мэдрэлийн өвчний судалгаа 3-р дэвтэр Уб ,1965
11,Ц. Гүрдорж Тэнд 4-р дэвтэр УБ 1967
12, Ц. Гүрдорж Тэнд 5-р дэвтэр УБ 1969
13,Ц. гүрдорж сэтгэл мндрэлийн эмч нарын эрдэм шинжилгээ онол практикийн 4-р хулын илтгэлүүдийн товч.1969
14,Дмитрийев , Б. Жур . Невропат И. психат . И.М. сс Карсакова Виф 1965
15,Мирков А.М. общая теория И Методик Статистического И.сследования М 1965
16,Жариков Н.м Жур невропат И схатр И.М сс. Корсакова Виф 4, 1965
17,Ганнушкин П.В Избранны туруды М. 1964
18, Р. гур хүн амын эрүүл мэндийн байдалд хийёэн статистик судалгаа УБ 1967.
Показетель Распространения психогений и потребность их в меди цинсних мероприятиях
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ц. Гүрдорж


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 781
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК