Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 2(2)
Судасны шалтгаант солиорлуудын клиник илэрлийн онцлог
( Судалгааны өгүүлэл )

С.Бямбасүрэн ,С. Дэлгэрцогт ,Е.И Терентьев

АУД сургуулийн мэдрэл сэтгэц гэм судлалын тэнхим

 
Абстракт

Работа  посвящена изучению атеросклеротических и гипертонических на основании наблюдений, проведенных над 100 больными в республиканской психиатрической болнице г. УланБатора. Для атеросклеротических психозов было характерно устойчивое повышение артериального давления, в основном, до 160/100 – 140/90 мм. рт. ст., для гипертонических- большой диапазон повышения артериального давлания и большая статистически достоверная сколонность последнего к колебаниям. Жалобы на головную боль, головкружение, слезливость, снижение работоспособности наблюдались чаще при атеросклерозе.  Кроме того, при атеросклеротических психозах значительно более частыми, чем при гипертогических, были жалобы на подавленность настроения и парестезий в голове и конечностях. Таким образом, эти и другие жалобы при тех и других психозах имели различный характер, что важно в дифференциально-диагностическом отношений.

Галлюцинаторнопараноидные, депрессивные состояния-при гипертонических. Некоторые симптомы (страх, тревога, не устойчивость настроения, маникальные и депрессивные эпизоды) чаще встречались при гипортических психозах и представляли собою весьма вариабельные включения в картину основного синдрома, олицетвсряя симптоматический полиморфизм изучаемых психозов. На оснований исследований, изложенных в работе, подтверждается целесообразность выделения самостоятельных в нозологическом отношений атеросклеротических психозов.

Зүрх судасны өвчнүүдийн дотроос судасны шалтгаант солиорол нь тооны талаар ихсэж байхын сацуу онцгой хүнд явцдаа байдгаараа орчин үед судлагвал зохих онцгой    шаардлагатай асуудал болж байна гэж В.М Баншиков болон бусад эрдэмтэд үзэж байна.

Ихэнх эрдэмтдийн үзэдгээр судасны шалтгаант солиоролыг тархины тараах судасны хатуурал,цусны даралт ихсэх ба багасах өвчний үе дэхь өөрчлөлт  гэж ангилан үзэж байна.( В.М Баншиков 1960, 1967 М.Г Коркина 1968 Е.К Краснушкин 1960 В.А Гиляровский 1955 Krapf shinz a Dauber Е.С Авербух ) цөөнх зарим судлагчид тархины тараах судас, хатуурал ба цусны даралт ихсэх өвчний үе дэхь солиорлийг өвчний нэгэн нэгжид оруулан үздэг тал байна.(Batton 1955 бусад хүмүүс )   Тархины тараах судасны хатуурал цусны дарлат ихсэх өвчин нь эмнэлзүйн механизмаараа өөр хоорондоо харилцан нөлөөлөх талтай боловч,энэ 3 өвчний явцын тодорхой үе шат клиникийн хэлбэрийн үед тархины тараах судас хатууралгүй цусны дарлат ихсэх өвчин эсвэл цусны даралт ихсэх өвчинтэй хослоогүй тархины тараах судасны хатуурлын тухай яриж болох талтай учраас тархины тараах судасны хатуурал ба цусны даралт ихсэх өвчний үе дэхь сэтгэцийн өөрчлөлт гэж ялган салгаж үзэж болох юм гэж В.М Баншиков үзэж байна. В.М Баншиковийн үзэж байгаагаар тархины тараах судасны хатуураалын солиорол нь сульдаа невроз ба зан төрхийн гажиг тест эмгэгээс эхлэн хэсэгчилсэн ухаан тэнэгрэлд хүргэсэн өөрчлөлт болон эдгээр өөрчлөлтийн улмаас сэтгэл цочрогдсон ба сэтгэл эмгэгийн түр зуурийн бий болсон шинжүүд ямар нэг хэмжээгээр үе үе бий болж энэ нь тогтношин давтагдах явцаар сэтгэцийн өөрчлөлтэй  өвчин юм.цусны даралт ихсэх  өвчин нь невроз төст хам шимжээр илрэн цаашдаа төгсөлийнхөө үед ухаан тэнэгрэлд хүргэдэг гэж М.В КОркина үздэг.Түүний үзэж байгаагаар хуурамч саагийн байдал хуурамч хавдраын хам шинж, ухамсарт ухаан үе үе балартах, сэтгэл гутран дэмийрэх ба сэтгэл хөөрөх байдал нь цусны даралт ихсэх өвчний үед ямар нэг хэмжээгээр илэрч болдог  байна. Тархины тараах судасны хатуурал цусны даралт ихсэх өвчнүүдийн аль аль клиникт сэтгэл цочирогдсон ба дэмийрэлт өөрчлөлтүүд илэрдгээрэээ энэ 2 өвчнийг адилтгахад хүргэдэг талтай байна гэж зарим судлагчид үздэг.( М.В КОркина, В.М Баншиков, А.В Снежневский Г.В Столяров ) иймээс энэ 2 өвчний тус бүрийн үед илрэх сэтгэцийн аэмгэгийн өвөрмөгц болон хам шинжүүдийг олж тогтоох шаардалага гарч байна.

Бид Улаанбаатар хот дахь сэтгэл мэдрэлийн больницод хэвтэн эмчлүүлсэн тархины тараах судасны хатуурал цусны таралт ихсэх өвчний солиоролтой 100 өвчтөнд хийсэн клиник судалгааны ажилаараа энэ 2 өвчнийг ялган салгах сэтгэц эмгэгийн өөрчлөлтүүд ба тус орны нөхцөлд эдгээр өвчин тус бүрий клиникийн онцлогийг тогтоохыг оролдсон юм.бид орчин үед голлон баримталдаг ангилалаар энэ өвчнүүдийн хэлбэр сэтгэц эмгэгийг голлох хам шинжүүдийг тусгайлан авч судлав.Бидний ажиллалтанд тараах судасны хатууралтай өвчтөн 52 цусны дарлат ихсэх өвчтэй 48 хүн хамрагдсан.

                               Өвчтөнүүдийн нас хүйс оношийн ялгаа

           

              Онош

                           Нас хүйс

25-30

31-40

41-50

51-60

61-ээс дээш

Эр 

Эм

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

 

Тархины тараах судасны хатууралын солирол

Цусны даралт ихсэх өв чний солиорол

 

-

 

2

 

-

 

-

 

 

2

 

2

 

 

-

 

1

 

 

9

 

2

 

1

 

3

 

 

5

 

11

 

3

 

3

 

 

13

 

10

 

 

10

 

5

                        Өвчтөнүүдийн мэргэжил боловсролын ялгаа

 

            Боловсрол

          Мэргэжил

Үгүй

Бага

Дунд

Дээд

Малчин

Ажилчин

Ажилтан

 

Тархины дараах судасны хатуурлын солиорол

Цусны дарлат ихсэх өвчний солиорол

Бүгд

 

37

 

39

 

76

 

6

 

5

 

11

 

9

 

3

 

12

 

-

 

1

 

1

 

18

 

15

 

33

 

27

 

27

 

54

 

7

 

6

 

13

Үүнээс үзэхэд цудасны шалтгаант солиоролтой эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага байна.Тэгэхдээ тархины тараах судасны хатууралтай өвчин 50 хүртэлх насны бүлэгт дөнгөж 1 байхад эрэгтэйчүүдийхэнд 11 байгаа нь энэ өвчнөөр залуу насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс илүү өвчилж байгааг харуулж байна.Гэтэл цусны даралт ихсэх өвчний үеийн солиорлоор өндөр насэрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү өвчилсөн нь харагдаж байна.Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс тараах судасны хатуурлаар өвчлөх нь их байдаг гэж зарим судлаачид (kelizer Attinger haal ) үздэг. Энэ хүснэгтээс үзэхэд судасны шалтгаант солиорлоор оюуны хөдөлмөрийн хүмүүс биш харин боловсролгүй малчин ажилчид голдуу өвчилсөн харагдаж байгаа нь оюуны хөдөлмөр дангаараа судасны солиоролын шалтгаан болж чадахгүйг харуулж байна.үүнээс үзэхэд зарим хэвлэлийн материалд тархины тараах судасны хатуурлын солиорол бол зөвхөн ганц оюоны хөдөлмөрөөс болж үүсдэггүй гэж заасан нь ер үндэсгүй юм биш болох нь илэрхий (ю.Е  Рахальский 1957 П.В Столяров 1900; Н.Н Аничков 1958 .Тархины тараах судасны хатуурлын солирол нь зөвхөн хөдөлмөрийн хэлбэрээс хамаарахгүй харин хөдөлмөр ба мэргэжилийн хавсарсан нөхцөлөөс буюу хөдөлмөр зохион байгуулалт,хөдөлмөрийн хортой,хоргүй нөхцөл,тодорхой цагийн хувааригүй хэт их хүч гарган ажиллах зэргээс болдог гэж Б.М Баншков үздэг юм.Энэ санааг А.Д Зурабашвили 1964 дэмжин их тархны гадрын бор давхрагын үйл ажиллагаа нь хөгширөх процесыг саатуулдаг гэж бас бичсэн байдаг.Ернь олон эрдэмтэн зохиолч урлагын зүтгэлтнүүд нас өндөр болтлоо мэргэжилийнхээ ажилыг үр бүтээлтэй хийсээр байдаг нь үүнийг гэрчлэх юм.                                 

                        Өвчтөний цусны даралтын байдал

 

 

 

 

               Онош

 

          Артерийн даралт

 

 

Бага зэрэг ихэссэн (10-20мм)

 

Нилээд ихэссэн (20-40мм)

 

Маш их ихэссэн (40-80)

 

Цусны даралт тогтворгүй

 

Тархины тараах судасны хатуурлын солиорол

Цусны даралт ихсэх өвчний солиорол

 

 

19

 

3

 

 29

 

20

 

  2

 

  7

 

   2

 

   18

Энэ хүснэгтээс үзэхэд тархины тараах судасны хатуурлын солиоролын үед 20-40мм мөнгөн усны баганын дарлатаар тогтвортой ихсэх явдал хамгийн их тохиолдож байхад цусны дарлт ихсэх өвчний солиоролын үед артерын даралт тогтвотргүй байх явдал   харицангуй их байгаа нь харагдаж байна.Мөн цусны даралт ихсэх өвчний солиоролыб үед цусны даралт тогтворгүй байхын сацуу өндөр хэмжээнд байх нь бүх өвчтөний тал хувиас илүүд тохиолдож байхад тархины тараах судасны хатуурлын солиоролтой өвчтөнүүдийн дөрөвхөнд нь артерийн даралт дээд хэмжээгээр ихэссэн байлаа.энэхүү үзүүлэлтийн үнэн болох нь статискийн аргаар батлагдаж байгаа юм. (t=2.2) хэвлэлийн материалуудтай харьцуулж үзсэнч манай үзүүлэлт зөв гэдэг нь батлагдаж байна.Үүнд Баншковийн бичсэнээр цусны даралт ихсэх өвчний үеийн солиорол хурц эхэлдгийн нэг шалтгаан нь артерийн даралт ихсэх хийгээд цусны даралт ихсэх өвчний криз юм. Түүнчлэн цусны даралт тогтворгүй байх нь солиорол үүсэхэд хүргэдэг байна. (Е.С Аварбух 1946, Ровский, 1954). Вегататив мэдрэлийн системийн өөрчлөлт болон ухамсарт ухаан балартах явдал цусны даралт ихсэх өвчний үеийн солиорлын түр зуурын хурц эхлэлт үе үе ордос болох үед байдаг гэж олон судлагчид (В.М.Банщиков, 1967; Е.С.Авербух, М.А.Гольденберг, М.В.Коркина, Г.В.Столероз, В.А.Гиляровский, Н.И.Озерецкий ) бичсэн мөн л артерийн даралт тогтворгүйгээс солиорол үүсдэг гэсэн санаа юм. Цусний даралт ихсэх өвчний үеийн солиорлын үед үе, үе гарч ирдэг хуурамч хавдрын хам шинж нь мөн л артерийн даралт гэнэт ихэссэнээс гарч ирдэг гэж хэвлэлд бичигдсэн байдаг. Гэтэл энэ хам шинж нь тархины тараах судасны хатуурлын үед ховор тохиолддог юм. Тархины тараах судасны хатуурал цусны даралт ихсэх өвчний солиорлын үеийн зовуурь шаналгаа нь ижил төстэй байдаг тул энэ 2 солиорлыг ялгаж салгахад нэлээд түвэгтэй.

Өвчтөнд ажиглагдсан клиникийн зарим шинж

 

 

                Онош

                                               Зовуурь шаналгаа

Толгой өвдөх

Толгой эргэх

Сэтгэл түгшүүрлэх

Сэтгэл уян болох

Ажлын чадвар сулрах

Үе мөч бадайрах

Тархины тараах судасны хатуурлын солиорол

49

43

20

31

9

14

Цусны даралт ихсэх өвчний солиорол

46

37

12

28

4

2

Хүснэгтээс үзэхэд толгой өвдөх, эргэх, сэтгэл уярах, хөдөлмөрийн чадвар сулрах зэрэг зовуурь энэ 2 солиорлын үед бараг адил тоотой байна. Иймд дээр дурдсан зовууриудаар энэ 2 өвчнийг  ялган салгахдаа тоонд нь биш тэдгээрийн шинж чанарт нь анхаарч ирлээ. Үүнд цусны даралт ихсэх өвчний солиорлын үед толгой өвдөлт нь харьцангуй нилээд хүчтэй хийгээд энэ нь үе үе улам хүчтэй болох, голдуу лугшиж өвдөх маягтай байв. Өвдөлт нь голдуу шанаан тушаа хийгээд өглөөд ихэсдэг хандлагатай байхад тархины тараах судасны хатуурлын солиорлын үеийн толгой өвдөлт нь голдуу нэг хэвийн, хүчтэй биш байв. В.М.Банщиковын ажигласанчлан бидний ажигласан тархины тараах судасны хатууралтай өвчтөны заримын толгой нь хүндрэх, мансуурах, мөн толгойн тодорхой хэсэгт (дух, дагзаар ) өвдөх зэрэг зовуурь байлаа. Үүнээс үзэхэд, толгойн өвдөлтийн шинж байдал нь энэ 2 өвчний үед янз янз байна. Цаашилбал, цусны даралт ихсэх өвчний үеийн солиоролтой хүмүүст толгой эргэх явдал үе үе илрэх, үүнээс болж заримдаа дотор муухай оргих, бөөлжис хутгах явдал үзэгддэг байв. Энэ нь голдуу толгой хүчтэй өвдөх явдалтай хавсардаг ба тэнцвэрийн эрхтний өөрчлөлтийн үе дэх толгой эргэлттэй төстэй байв. Гэтэл тараах судасны хатуурлын солиорлын үеийн толгой эргэх нь харьцангуй тогтмол илрэх, өвчтөнд өөрт нь шаналгаа бага байдгаараа цусны даралт ихсэх өвчний үеийн толгой эргэлтээс ялгаатай. Энэ нь голдуу өвчний биеийн байрлал өөрчлөгдөхөд бий болохоос биш толгой өвдөлтөөс болох нь ховор байв. Сэтгэл түгшүүрлэн зовох, үе мөч бадайрах, чимчигнэх зовуурь голдуу тархины тараах судасны хатуурлын үед их тохтолддог нь ажиглагдлаа.

Тархины тараах судасны хатуурлын үед элбэг тохиолдох шинжийн нэг бол үе мөч бадайрах, чимчигнэх явдал гэж В.М.Банщиков бичсэн байдаг. Энэчилэн М.В.Коркина, Г.В.Столяров, Н.М.Иценко, С.М.Жоров, Я.В.Минц С.И.Карчикян зэрэг судлагчид үе мөч бадайрах , чимчигнэх шинж тэмдэг энэ өвчний үед л элбэг байдаг гэж үздэг. Е.К.Краснушкин, В.М.Банщиков нарын үзэж байгаагаар бол үе мөч бадайрах, чимчигнэх нь судасны вегататив мэдрэлийн системийн өөрчлөлтийг заадгаараа оношийн ач холбогдолтой юм. Сэтгэл түгшүүрлэх зовох шинж тэмдэг нь тархины тараах судасны хатуурлыг илчлэх бас нэг онцгой шинж нь юм. Бидэнд ажиглагдсанаар бол тархины тараах судасны хатуурлын аль ч үе шатанд сэтгэл түгшүүрлэн зовох  шинж ямар нэг хэмжээгээр байлаа. Үүнд уул өвчний эхний үе шатанд өвчтөний зовуурьд сэтгэл түгшүүрлэн зовох шинж тэмдэг илэрч байсанчлан энэ өвчний сэтгэл гутран түгшүүрлэх ба сэтгэл түгшүүрлэн дэмийрэх хам шинжит солиорлын үед сэтгэл зовох шинж бас илэрч байлаа.

Өвчтөнүүдийн клиникийн хам шинжүүд

 

 

                  онош

Илэрсэн хам шинж бүрд ноогдох өвчтөний тоо ба ажигласан бүх өвчтөнд харьцуулсан хувь

Сэтгэл уналын

Хий үзэгдэлт дэмийрлийн

Сэтгэл хөөрлийн

Ухамсарт ухаан балартах

Ухаан тэнэгрэлийн

ойгүүдлийн

Тархины тараах судасны хатуурлын солиорол

5 (9,8)

10 (19,2)

1 (1,9)

12 (23,1)

21 (40,3)

3 (5.7)

Цусны даралт ихсэх өвчний солиорол

8 (16,6)

6 (13,5)

2 (4,2)

21 (43,7)

10 (20,8)

1 (2,1)

Тархины тараах судасны хатуурлын солиорлын үед илэрсэн сэтгэц эмгэгийн храм шинжүүдийн тооны эдгээр үзүүлэлт нь Ю.Е.Рахальский, В.М.Банщиковын судалгааны материалтай ямар нэг хэмжээгээр тохирч байгаа юм.   

Хам шинжүүдийг харьцуулсан хураангуй

Сэтгэц эмгэгийн хам шинжүүд

Хувиар харьцуулсан үзүүлэлт

В.Н.Белоуговын-хаар (В.М.Банщиковын клиникийн материал)

Ю.Е.Рахальскийн-хаар

Бидний ажиглалтаар

Ухаан тэнэгрэл

21,6

33,9

40,3

Ухаан балартал

23,2

18,0

23,1

Сэтгэл уналын

Байхгүй

17,1

9,8

Сэтгэл хөөрлийн

------------

2,5

1,9

Хий үзэгдэлт дэмийрлийн

17,6

19,2

19,2

Дээр дурьдсан хам шинжүүдийн хооронд тооны талын зөрүү хэдийгээр гарч байгаа боловч ухамсарт ухаан балартан өөрчлөгдөх ба хий үзэгдэлт дэмийрлийн хам шинжүүд нь тархины тараах судасны хатуурлын солиорлын үед олонтаа илэрдгийг батлан харуулсан бөгөөд эдгээрийн тооны талын үзүүлэлт нь хэвлэлийн материалуудтай үндсэндээ тохирч байна.

Дотор эрхтний архаг өвчний үед висцеро-рефлексийн шалтгаант эмгэгүүд, тусгаар эрхтэн системүүдэд янз бүрийн хэлбэрээр илэрдгийг эрдэмтэд ажиглажээ. (M.Buch, 1901; M.Лапинский, 1911-13, Н.М.Волкович, 1911, Rossle, 1912, И.М.Греков, 1922, A.Tomas 1929; F.M.Pottenger, 1938: Т.И.Маркелов, 1948).

Тэрчлэн орчин үед ясны мэдрэл шалтгаант тэжээл хямрах өөрчлөлтийг зах хязгаарын мэдрэлийн судас, дотор эрхтэнд байгаа архаг голомтоос үүсэх байнгын цочролуудтай холбон тайлбарлаж байна (P.Sudeck, 1900; O.Steinbroker, N.Stipzer, H.Friedman, 1948; Е.П.Загоровский, 1968, г.м). Энэхүү ажилд висцеро-рефлексийн гаралтай мэдрэл шалтгаант ёэтгэц эмгэгийн олон төрлийн хам шинж илэрч болдог гэж Е.С.Авербух бичсэн бөгөөд үүнийг бидний судалгааны дүн баталж байна. Гэтэл цусны даралт ихсэх өвчний солиоролтой өвчтөнүүдэд илэрч байсан сэтгэц эмгэгийн хам шинжүүдийгхарьцуулчихмаар тохиромжтой хэвлэлийн үзүүлэлт  олдоогүй учир бид түүнийгээ тархины тараах судасны хатуурлын солиорлын үед илэрсэн сэтгэц хам шинжүүдтэй харьцуулахад хүрлээ. Үүнд сэтгэл уналын ба хий үзэгдэлт дэмийрлийн хам шинж нь цусны даралт ихсэхөвчний солиорлын үед арай их тохиолдож байлаа. Харин ухаан тэнэгрэх хам шинж нь тархины тараах судасны хатуурлын үед, ухамсарт ухаан балартан өөрчлөгдөх хам шинж нь цусны даралт ихсэх өвчний үед нилээд давуутай тохиолдож байв. Энэ нь В.М.Банщиков, А.М.Снежевский, Г.К.Сумаков, Е.С.Авербух, М.А.Гольдденберг, В.А.Гиляровский, М.В.Коркина нарын заалтыг баталж байна.

Товч дүгнэлт

Манай нөхцөлд судасны шалтгаант солиоролтой өвчтөнүүдэд илрэх сэтгэц эмгэгийн клиникийн илрэл нь ............ хэвлэлд бичсэнээс онцгой ялгаа алга.

Ном зүй

Абашев-константиновский А.Л.Журн. невропатологий и психиатрий 1966,5
Авербух Е.С.Пенхика и гипертоническая болезнь. Л. 1965
Банщиков В.М.Атеросклероз сосудов мозга с психическими нарушениями. М., 1967
Вишневская Л.Н.В. кн.: <<нервные и психические нарушения при гипертонической болезни>> Л., 1959
Гиляровский В.А.Психиатрия. М., 1954
Рахальский Ю.Е.В кн.: << вопросы клиники и патогенеза психических нарушений при сосудистых заболеваниях мозга>>. Т XXI, M 1963,67
Снежневский А.В.Журн. невропатологий и психиатрий, 1960,1
Особенноссти клинических проявлений сосудистых психозов в мнр
С. Бямбасүрэн, С. Дэлгэрцогт, Е.И.Терентьев
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Эрхлэгч Доц Ш.Доржжадамба


Нийтлэлийн нээгдсэн тоо: 893
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК