Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 2(2)
Клиникийн 1-р эмнэлгийн мэдрэлийн тасгийн 1964-1968 оны материалаар нугасны хатангирын клиникийн явц, шинж тэмдгийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Мижид

 
Абстракт

Заболеваемость спинной сухоткой за последние годы резко снизилась. Это связано с ранней активной специфической терапией больных с сифилисом. Клинические проявления спинной сухотки, по нашем наблюдениям, выяюляются через 9-15 лет после заражения сифилисом. Течение болезни подострое, имеются, спицифические, классические симптомы как симптом Аргайл- Ребертсона, стреляющие боли, отсутствие коленных и ахилловых рефлексов, атактические расстройства, симптом Абади и т.д. Но табические кризы, атрсфия зрительных нервов, артропатий, трофические нарушения не наблюдались.

Мэдрэлийн системийн хожуу илрэх тэмбүүгээр шаналах явдал манай орны хүмүүсийн дотор ховор болжээ. Гэвч тэр нь клиникийн өвөрмөц явцтай байдаг тул мэдрэлийн тасгийн сүүлийн таван жилийн материалаар нугасны хатангирын талаар судалгаа хийж үзэв. Нугасны хатангиртай өвчтөнд Арджиль-Робертсоны шинж тэмдэг өвчлөгсдийн бүх тохиолдлын 70-80%д илэрдэг. Эрба Беригардтын судалгаанаас үзэхэд, хүүхэн хараа нарийсан миоз болох явдал 52%-дс тохиолддог бөгөөд Утгофын ажиглалтаар, харааны мэдрүүлийн хатангирталт нь даамжран 2-3 жилийн дараа өвчтөнийг сохор болгодог. Нугасны хатангирын үед гавал-тархины хос мэдрүүлийн 3 хос мэдрүүл гэмтэх нь олонтаа тохиолдоно. Харин 4, 6 хос мэдрүүл гэмтэх нь үүнээс ховор байна. Сарбогийн ажиглалтаас үзэхэд, сонсголын мэдрүүл гэмтэж сонсгол муудах явдал 0,5-0,9%-д тохиолддог байна.

Нугасны хатангирын үед асар хүчтэй хатгаж, зүүгээр шивж, ток цохиж байгаа мэт өвдөх өвдөлт 1-2 минут үргэлжилдэг. Гар хөл бадайрах, ирэвгэнэх, мөчний яс янгинаж өвдөх нь элбэг үзэгдэнэ. Энэ нь цаг агаарын байдал муудахад улам ихэсдэг. Хүрэлцэх, өвдөхийн мэдрэхгүй. Гитцигийн хүрээнд алдагдана. Нугасны хүзүүний хэсгийн (С8-Д1) мэдрэлжүүлэлт өгөх хэсэгт мэдрэх чанар нь сулддаг. Өвчтөнд Бернацкийн шинж, Абадийн шинж илэрдэг. Нугасны арын багана гэмтсэнээс ялихгүй сэдээлтийн өсгөн хүлээж авдаг. Мөн уул өвчний үед Байерын шинж, Генелягийн шинж илэрнэ. Хөлний хуруунд үе-булчингийн мэдрэхүй алдагддаг. Ходоод, шулуун гэдэс, төвөнхийн кризүүд үүсдэг. Сарбогийн ажиглалтаас үзэхэд, өвдөгний рефлекс 89%-д, боривны рефлекс 91%-д тус тус алга болсон байв. Хөдөлгөөний тэнцвэр алдагдан, Ромбергийн байдалд гуйван ойчдог. Явахдаа тэнцвэргүй болдог. Хуруу-хамар, өвдөг-өсгийн сорилыг хийж чаддаггүй.

Нугасны хатангирын үед том үеүдэд артропати үүсдэг. Үенд фибринт шингэн хуралдан хавдаж үе мөчөө хөдөлгөхөд өвчтэй болдог. Оснеопатийн гаралтай ясны хугаралт тохиолдоно. Тэжээл алдагдлын шарх тагнай, хамрын сэртэн, хөлний таваг зэрэгт үүснэ. Өвчтөний шүд, хумс өвчингүйгээр ойчдог. Давсагны ажиллагаа алдагдан шээс удаанаар дүлүүлж гарна. Эсвэл шээс хаагдах, з?арим үед мэдээгүй үргэлж савирах болдог. Өвчний эхний үед бэлгийн ажиллагааны ихсэл болж, хожим нь сулардаг. Эмэгтэйчүүдэд бэлгийн дур сонирхол буурдаг. Төрөх үед өвдөлтгүй төрдөг байна. Булчингийн хатангирталт хуруунуудийн завсарт жижиг булчингуудад илүү илэрсэн байна. Энэ нь бүх тохиолдлын 4-8%-д үзэгдэнэ.

Вассерманы урвал цусанд 30-50%-д, нугас тархины шингэнд 80%-д эерэг гарна. Глобулины урвал эерэг, Лангын урвал зүүн гар талд муруй нь илэрнэ.

Сүүлийг үеийн хэвлэлийн тоймоос үзэхэд, нугасны хатангирын клиникийн явц бүх өвчтөний 75%-д хурц биш явцтай болсон байна. Энэ ьн тэмбүүгийн эмчилгээнд антибиотик болон бусад эмүүдийг хэрэглэх болсонтой холбоотой гэж үзэж байна.

Нугасны хатангираар нас бардаггүй боловч уул өвчнөөс шалтгаалан давсаг, бөөрний үрэвсэл үүсэж тэр нь хүндрэн уросепсис болох,мөн тэжээл алдагдлын улмаас флегмон, сепсис болж хүндрэх ахул амь насанд аюул учруулж болно.

Бид, нэгдсэн 1-р эмнэлгийн мэдрэлийн тасагт сүүлийн 5 жилд (1964-1968 онд) хэвтэж эмчлүүлсэн нугшасны хатангиртай 32 өвчтөний өвчний түүхэнд судалгаа хийв. Эдгээр өвчтөнд нугасны хатангирын клиник аажим давших явцтай, янтах өвдөлт бага зэрэг илрэх төлөвтэй явагджээ. Ажиглалт хийсэн 32 өвчтөний 27 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй байв. Өвчлөгёдийн ихэнх хувийг 41-50 насны хүмүүс эзэлж байна.

Өвчтөний мэдүүлгээс үзэхэд 5 нь тэмбүүгээр өвдсөн, 18 нь арьс өнгөний үзлэгээр Вассерианы урвал эерэг гарч эмчилгээ дутуу хийлгэсэн, 9 нь тодорхой мэдүүлэг өгөөгүй байна. Тэмбүүгээр өвдсөн буюу цусанд Вассерманы урвал эерэг гарснаас хойш дунджаар 9-15 жилийн дараа уул өвчний шинж илэрч байжээ.

Өвчтөнд илэрч байгаа шинж тэмдгүүд гэвэл, ихэнх өвчтөний толгой үдээс хойш буюу шөнө өвдөнө гэж мэдүүлжээ. Арджиль-Робертсоны шинж бүх өвчтөнд илэрчээ. Гар хөл бадайрах, ирэвгэнэх, яс булчин янгинаж өвдөх, ток цохиж байгаа мэт болох зэрэг зовуурь өвчлөгсдийн нилээд хувьд байжээ. Өвдөг, боривны рефлекс бүх өвчтөнд алга болсон байна. Хөлийн хуруунд үе, булчингийн гүн мэдрэхүй алдагдах нь 21 өвчтөнд илэрчээ. Зовхи буух, хүүхэн хараа миоз болох, булчингийн тонус багасах Абадийн шинж тэмдгүүд ховор боловч илэрч байв. Хөдөлгөөний тэнцвэр алдагдах, давсагны ажиллагаа өөрчлөгдсөнөөс шээс гарах нь удаашрах, мэдээгүй савирч гарах нь тун ховор тохиолдож байна.

Цөөн тооны өвчтөний цус, нугас-тархины шингэнд Вассерманы урвал эерэг гарчээ. Тэгэхдээ өвчтөн бүрт судасны цус, нугас-тархины шингэнд Вассерманы урвал хийгдээгүй байна.

Нугасны хатангирын үед илэрдэг Бернацкий, Байерын шинж, харах мэдрүүлийн хатангирталтаас шалтгаалсан сохролт, Генелягийн шинж, артропати, тэжээл алдагдлыг шарх, табесын кризүүд г.м шинжүүд илрээгүй байна. Нугасны  хатангираар нас барсан өвчтөн дүн бүртгэлийн материалаас үзэхэд алга байв.

Зөвхөн 1958 онд нугасны хатангиртай 61 өвчтөн хэвтэж эмчлүүлж байсныг одоотой харьцуулж үзэхэд нугасны хатангир ховор тохиолдох болжээ.

Дүгнэлт

Нугасны хатангирын клиникийн явц манайд хурц биш, зарим шинж тэмдгүүд нь илрэхгүй өвөрмөц байдалтай явагдаж байна.

Нугасны хатангир ховор болж байгаа нь тэмбүүг эрт илрүүлэн идэвхтэй эмчилгээг хийж байгаатай холбоотой юм. Гэвч тэмбүүгээр өвчилсөн буюу Вассерманы урвал эерэг гарч эмчилгээ бүрэн гүйцэд хийлгээгүй хүмүүст нугасны хатангир илэрч байгаа тул ийм өвчтөнд эмчилгээг бүрэн гүйцэд хийх хэрэгтэй.

Ном зүй

Ю.С.Мартынов. <<Лекций по невропатологии>> 1969 г.
Михеев. Учебник по нервным болезнем. 1969
Х. Г. Ходос. Нервные болезни. 1964.
Многотомное руководство по неврологии, т. III.
Клиника и течение спинной сухотки по материалам нервного отделения 1 клинической больницы за 1964-1968 г Д.Мижид
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : зөвлөх эмч, БНМАУ-ын гавъяат эмч, Л.Дагзмаа, ерөнхий эмч дэд эрдэмтэн Ц.Ринчиндорж


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5459
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК