Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 2(2)
Висцеро-рефлексийн механизмтай мэдрэл шалтгаант тэжээл хямрах ясны өвчнүүдийн эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

Г.Цагаанхүү.

А.У-ы дээд сургуулийн мэдрэл сэтгэц гэм судлалын танхим

 
Абстракт

 В работе излагается опыт натогенетического лечения 89 больных с нейрогеннодистрофическими поражениями костей (внутренний лобной гиперостаз, остеохондроз и деформирующий спондилоз) висцеро-рефлекторного происхождения с наличием очагов патологической ирритаций в брюшной полости. Достоверность висцеро-рефлекторного патогенеза дистрофии костей описываемых больних подтверждается:

Наличием терапевтического эффекта у больных, у которых удалось ликвидировать очаг хронического раздражения в брюшной полости (аппендэктомия, снятие раздражения в селезеке после пщренесенных инфекционныхзаболеваний делагмлом, и )

 наличием у всех обследованных больных невропатологического синдрома, характерного только для висцеро-рефлекторных поражений нервной системы.

Для иллюстрации авторы проводят 2 выписки из истории болезни с нейрогенно-дистрофическими поражениями костей висцеро-рефлекторного происхождения с хорошим терапевтическим эффектом после ликвидации очага патологической импульсации в брюшной полости.В работе изложены принципы патогенетической терапин таких больних

Хинин) хэрэглэхэд сайн үр дүн өгч байлаа. Эмгэг сэрлийн дамжих замыг хаах зорилгоор ганглиоблокаторуудыг уухаар өгөх новокаинтай буюу хлорт кальцтай ионофорезыг хүзүүний симпатик зангилгаа, наран сүлжээний зангилгаанд ээлжлэн хэрэглэх, вегататив зангилгаануудад новокаини хориг хийх зэрэг эмчилгээний аргыг хэрэглэсэн.

Үүнд наран сүлжээний зангилгаанд хориг хийх шаардлагатай үед бөөрний орчмын Вишневскийн хориг, хүзүүний симпатик зангилгаа цочирсон үед Гергетийн аргаар од хэлбэрт зангилгаанд, бүслүүр нурууны зангилгаануудад цочролтой үед Бондарчукийн аргаар хоригуудыг хийсэн.

Хэвлийн хөндий дэх цочролын голомтыг устгах, цочрол дамжих замыг таслахад чиглэсэн арга хэмжээнээс гадна бие махбодыг чийрэгжүүлэх зорилгоор витамин, биостимулятор , эмчилгээний биеийн тамир болон шинж тэмдгийн эмчилгээг хослон хэрэглэхэд дээр заагдсан эмчилгээний үйлчилгээг сайжруулах, үр дүнг түргэсгэх нөлөөтэй байлаа.

Бидний ажиглалтад байсан мэдрэл шалтгаант тэжээл хямрах ясны өвчтэй 89 өвчтөнийг дээр дурьдсан 3 үндсэн чиглэлээр, өвчний үүссэн хөгжсөн жамыг харгалзан эмчлэхэд 48 нь бүрэн эдгэрч, үлдсэн 41 өвчтөн клиникийн сайжрал олж хөдөлмөрийн чадвартай болсон.

Судалгаанд байсан бүх өвчтөнд нийтлэг болохуйц 2 тохиолдлыг танилцуулъя.

Өвчтөн Б. 21 настай, эмэгтэй, техникийн дээд сургуульд суралцдаг. Бага насандаа халдварт гепатитаар өвчилсөн. Анх 14 настайд толгой нь өвдөж эхэлсэн. Дух зулайн хэсгээр, зүүн нүдний ухархайгаар голлон өвддөг. Амбулатор больницын нөхцөлд тасралтгүй эмчлүүлж байсан. Заримдаа толгойн өвдөлт намддаг байсан. 1968 оноос толгой нь түрүүчийнхээс хүчтэй өвдөх болсон. Нүүрэн дээгүүр нь улаан батга (розацеа) гарсан. Эмийн болоод физик эмчилгээ үр дүн гараагүй. Тэрээр эрүүл мэндийн хувьд бэрхшээлтэй болсон тул сургуулиасаа нэг жилийн чөлөө авч нутагтаа ирсэн. 1969 оны 10-р сараас 2-р нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч нарт үзүүлж глюкоз, бромт натрий, иодот калий, атропин, витаминуудаар эмчлүүлсэн боловч толгойн өвдөлт намдаагүй. 1969 оны 12-р сард мэдрэл сэтгэц гэм судлалын тэмхинд зөвлөгөө авахаар ирсэн. Өвчтөний толгой өвдөхөөс гадна үе үе зүрх нь дэлсдэг, дотор нь чичирдэг, аюулхайн орчимд өвддөг, ядрамтгай, уцаар ууртай, нойр хүрдэггүй гэсэн зовууриудтай байлаа.                   

Бодит үзлэг: судасны цохилт 1 минутанд 84 удаа, дүүрэлт хүчдэл дунд зэрэг. Цусны даралт зүүн талдаа 120/70. Нүүр хамар дээгүүр нь улаан батга (розацеа) гарсан, дэлүүний орчимд дарахад их өвчтэй.

Мэдрэлийн байдал: хүүхэн хараа ижил бус, S>D (дээшээ харуулахад). Зүүн талдаа: нүдний эвэрлэг бүрхэвчийн рефлекс байхгүй, гурвалсан мэдрүүлийн дээд цэг, дагзны мэдрүүлийн цэгт дарахад өвчтэй, духны үстэй үсгүй хэсгийн арьсны өнгөц мэдрэхүй багассан. Хүзүүний зүүн талын симпатикийн зангилгаа, наран сүлжээний хагас сар хэлбэрт зангилгаанд Зитто, Лапинскийн цэгүүдэд дарахад их өвчтэй, нурууны хажуугийн цэгүүдээр зүүн талдаа Д6-Д8 хооронд өвчтэй. Зүүн талдаа Д5-Д10 хооронд арьсны өвдөх  мэдрэхүй багасаж, өвдөх цочруулын дасалтын хугацаа 22 сек хүртэл уртассан (халуун хүйтний мэдрэхүй хэвийн байдалд байхад).

Үе булчингийн болон хүрэлцэх мэдрэхүйн алдагдалгүй, хөдөлгөөний талаас өөрчлөлтгүй. Гар, хөлийн шөрмөсний рефлексүүд зүүн талд ихэссэн, эмгэг рефлексүүд байхгүй, тэнцүүр тохироо алдагдаагүй, мэнэнгийн шинж байхгүй. Ашнерийн сорил: зүүн талд 84-78=-6, баруун талд 82-80=-2, Ортостатик сорил: 82-96=+14, клиностатик сорил: 84-80=-4. Зүүн гарын алга, хөлийн ул хөлстэй. Дермографизм-улаан, 6 секундын дараа үүсч, 55 минутын турш арилахгүй байсан . Пиламоторын рефлексийг А.Томагийн аргаар үзэхэд зүүн талдаа цээжний хэсгээр тод илрэлтэй.

Цусны ерөнхий шинжилгээ: (2 гараас үзсэн ) цагаан цогцос, (баруундаа -8200, зүүндээ -11600), пимфоцит (баруундаа -25, зүүндээ -30)-ийн тоо зүүн талдаа олширсон байв. Капиллярскопийн шинжилгээ: (2 гарын 4-р хуруунд үзсэн). Харах талбай бүдэг өнгөтэй, шар туяатай, арьсны хөвлөгийн давхрага тод бус, зүүн талд хялгасан судасны тоо -6, баруун талд -8, хялгасан судсууд тахирласан, артерын хэсэг нь агшиж венийн хэсэг өргөссөн( голдуу зүүн талдаа), хялгасан судсууд таслал, 8-ын тоо хэлбэртэй байрласан, цусны урсгал удааширч тасалдсан, үе үе зогсонги (стаз) байдал ажиглагдсан. Дүгнэлт: хялгасан судсуудын тонус агших-сулрах байдлаар алдагдсан, зүүн гарын судсуудад агшилт нь илүү илрэлтэй.     

Судасны осциллографийн бичлэг (4 мөчнөөс бичсэн). 2 гарт цусны их даралт Мх=118, бага даралт Мn=58, осциллографийн индекс ОИ=4,5 мм. (баруун) ОЙ=3,5 mm. (Зүүн). Хөлд : 2 талдаа МХ=118, баруун талд Mn=70, зүүндээ Мn=78, СИ=3мм (баруун), ОИ=2мм,( зүүн).

Дүгнэлт

судасны осциллограммаас үзэхэд, зүүн гар хөлийн артериудын тонус харьцангуйгаар ихэссэн байгаа нь, зүүн мөчүүдийн артерийн судсуудыг мэдрэлжүүлэгч симпатикийн зангилгаа цочирсон болохыг харуулж байна.

Гавлын зураг: духны ясны дотор ялтасны гиперостозтай, духны хэсэгт судасны зураг өргөсөж тодорсон.

Дээр дурдсан бодит шинж тэмдэг, шинжилгээнүүдийг үндэслэн оношийг- ганглиодиэнцефалоз висцеро-рефлекторного происхождения, с вторичное нейрогенной дистрофией в виде внутренного лобного гиперостоза гэж тогтоосон. Ингээд өвчин дээр заагдсан хавсарсан курс эмчилгээг хийсэн, (делагил 0,25, пахикарпин 0,05, димедрол 0,03 биостимулятор- экстракт алоэ, физик эмчилгээ- новокаинтай ионофорез хүзүүний симпатик зангилгаа, наран сүлжээн дээр). Эмчилгээг дууссны дараагаар үзэхэд, өвчтөний толгойн өвдөлт бүрмөсөн зогсож, нүүрний улаан батга (розацеа) арилсан,  мэдрэлийн өөрчлөлтүүд хэвийн байдалд орсон. Тэрээр биеийн байдал бүрэн эрүүлжсэн учраас чөлөөнийхөө хугацааг дуусгахгүйгээр гадаад улсад суралцахаар буцаж явсан.

Өвчтөн К. 39 настай, эрэгтэй, жолооч. 8 настайдаа хумхаар өвчилсөн. 1947 оноос эхлэн үе үе аюулхайн орчимд өвдөж, толгой өвдөх болсон.  1947 оны сүүлчээр зүүн чихний идээт үрэвсэл /мэс засал хийлгэсэн/, 1952 онд зүүн нүдний иридоциклит, 1953 онд гэмтлийн шалтгаантай баруун талын суудлын мэдрэлийн үрэвслээр тус тус өвчилсөн. 1960 оноос, толгой өвдөхөөс гадна, толгой эргэх, үе үе зүрх дэлсэх, өвдөх, заримдаа дотор чичрэх, гэдсэнд юм лугших, үе үе их шээх, ядрах зэрэг өөрчлөлтүүд ажиглагдах болсон. 1964 онд анх хүзүүний орчмоор хүчтэй өвдсөн учир нурууны ясны рентген зураг авахуулахад хүзүүний ясанд деформирующий спондилозийн шинж тэмдэг илэрсэн. 1966 оныг хүртэл амбулаториар үе үе эмчлүүлж ажлаа хийж байсан. Гэтэл 1966 оны 1 сарын 24-ны өглөө гэнэт хүзүүний баруун тал, баруун гараар хүчтэй өвдөж, баруун гараа хөдөлгөж чадахгүй болсон учир 1966 оны 1 сарын 25-нд түргэн тусламжаар Киев хотын мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн.

Үзэхэд: судасны цохилт 1 минутанд 80 удаа, дүүрэлт дунд зэрэг. Цусны даралт зүүн талдаа 95/60, баруундаа 100/65, зүрх зүүн тийш томорсон, зүрхний авиа сулавтар, дэлүүний орчимд дарахад их өвчтэй.

Мэдрэлийн байдал: хүүхэн хараа ижил бус S>D,(дээш харуулахад . ) зүүн талдаа нүдний эвэрлэгийн рефлекс байхгүй болсон. Гурвалсан мэдрүүлийн дээд цэг дагзны мэдрүүлийн цэгт дарахад өвчтэй, дагзны үстэй үсгүй хэсгийн арьсны мэдрэхүй багассан. Зүүн талын хүзүүний симпатикийн зангилаанууд, наран сүлжээний хагас сар хэлбэрт зангилгаанд, Зитто, Лапинскийн цэгнүүдэд дарахад хүчтэй өвдөлттэй. Нурууны хажуугийн цэгүүдээр дарахад  С4-Д1 хооронд хоёр талдаа өвчтэй, Д5-Д9 хооронд зүүн талдаа өвчтэй. Зүүн талд Д5-Д10 бүсийн хооронд арьсны өвдөх мэдэрхүй багасч, өвдөх цочруулын дасгалын хугацаа 20 секунд хүртэл уртассан. Булчин-үеийн мэдрэхүй өөрчлөгдөөгүй. Идэвхтэй бус хөдөлгөөн бүх үеүүдээр чөлөөтэй, баруун гарыг нугалах, тэнийлгэх булчингийн тонус суларсан. Баруун гарын идэвхт хөдөлгөөн мөр, тохойн үеэр бүрэн хязгаарлагдсан, гарын шөрмөсний болоод ясны хальсны рефлексүүд баруундаа суларсан, зүүндээ сайн, хэвлийн арьсны рефлексүүд сайн D=S, өндөгний рефлекс сайн, D=S, борвины рефлекс зүүндээ сайн, баруундаа байхгүй, (баруун суудлын мэдэрлийн гэмтлийн шалтгаант үрэвсэл ).

Ашнерийн сорил: Зүүн талд 80-78=-2, баруундаа 80-76=-4, Ортостатик сорил:  78-28=+10,

клиностатик сорил: 80-76=-4, хөлс ялгаралт өөрчлөлтгүй,

дермографизм улаан, 8 сек дараа үүсэж, 28 мин турш арилахгүй байсан.

Элекроэнцефалограмм дээр: тархины бүх хэсгүүдэд идэвхжлийн буурал, богино, аажим  потенциалуудаар солигдсон, сек-д 10 хэлбэлзэл бүхий альфа долгионууд тодорхойлогдсон. Адриналиныг тарьсанаас хойш 30 мин дараагаар тархины бүх хэсгүүдэд парадоксал урвалууд: альфа ритмийн гиперсинхронизац илэрч байсан.

Нурууны ясны зураг дээр: Хүзүүний хэсэгт деформирующий спондилозын тод шинжтэй.

Цусны сийвэнд: Калий-24мг%, кальци-14,8мг%, (калий, кальцийн коэффициент-1,6) хоног шээсэнд 17-кетостероид  -32,8мг%. Бодисын үндсэн солилцоо +35.

Клиникийн онош: ганглиодиэнцефалоз висцеро-рефлекторного происхождения, с нейрогенной дистрофией в виде деформирующего спондилоза шейнего отдела позвоночника,

Өвчтөнийг эмнэлэгт байх хугацаанд хлорохин, ганглиоблокатор, биостимулятор, витаминууд, физик арга (новокаинтай ионофорез наран сүлжээ, хүзүүний симпакийн зангилгаануудад, баруун гарт массаж, эмчилгээний биеийн тамир) зэргээр эмчилсэн. Эмчилгээ дууссаны дараа мэдрэлийн талаас зөвхөн боривны рецлекс баруундаа үүсгэгдэхгүй хоцорч, бусад өөрчлөлтүүд нь хэвийн байдалд орсон. Өвчтөний биеийн байдал байжирсан учир 1966 оны 3-р сарын 10-нд эмнэлгээс гарч жолоочийн ажлаа үргэлжлүүлэн хийх болсон.

Катамнез: Өвчтөнийг 8-н сарын дараа дахин үзэхэд ямар ч зовууригүй байсан. Харин наран сүлжээ, симпатикийн зангилгаануудад цочролтой байсан нь илэрсэн учир дахилтын эсрэг курс эмчилгээ (хлорохин, биостимулятор) хийсний дараагаар вегататив зангилгаанууд хэвийн байдалд орсон.

Дээр дурьдсан 2 тохиолдлыг, гавлын духны хэсгийн дотор ядтасны   гиперостоз, нурууны ясны деформац өөрчлөлтүүдийг халдварт өвчнөөр өвчилсний уршгаар (1-р тохиолдолд халдварт гепатит, 2-рт хумх) эмгэгшин өөрчлөгдсөн дэлүүнд байгаа цочролын голомттой эмгэг жамын холбоо бүхий Висцеро-рефлексийн гаралтай ганглиодиэнцефалозоос үүссэн ясны тэжээлийн хямрал (дистрофи) гэж үзсэн юм.

 Ийнхүү ясны мэдрэл шалтгаант тэжээл хямралын өвчлөлтэй 89 өвчтөнийг, өвчин үүссэн хөгжсөн жамын дагуу эмчлэхэд эмчилгээний сайн үр дүн өгч байгаа нь уг өвчнийг висцеро-рефлексийн механизмтай гэж магадлах бололцоог олгож байгаа бөгөөд, бүр тодруулбал тэр нь хэвлийн хөндий дэх цочролын байнгын голомттой холбоотой болохыг нотолж байна.

Бидний дээр бичсэн хавсарсан эмчилгээ нь, висцеро-рефлексийн гаралтай мэдрэлийн системийн эмгэгүүдээс уламжлан үүссэн ясны тэжээл хямрах өвчтэй хүмүүсийг эмчлэх, эмгэг жамын эмчилгээг боловсруулахгэсэн анхны оролдлого болно. Энэ асуудлыг цаашид тодруулан судлах нь зайлшгүй чухал юм.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : А.У дэд эрдэмтэн, доцент Ш.Доржжадам


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1307
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК