Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 2(2)
Одоогийн тохиолдож байгаа сүрьегийн мэнэнгийн онцлог
( Судалгааны өгүүлэл )

В.Г.Назаренко

 
Абстракт

Обследовано 130 больных туберкулезным менингитом в возрасте 16-70 лет. 92 человека впервые заболели туберкулезным менингитом, 15 поступили во время рецидивов и 23 пациента пренесли в прошлом менингит. Острое или подострое начало заболевания отмечено в 30% случаев, постепенное-в 70%.

Туберкулезный менингит развился на фоне активного внутригрудного и внелегочного туберкулеза, соответственно в 41,5% и 8,4% случаев. У половины больных туберкулезным менингитом не выявлено сеязи с первичным активным туберкулезным процессом.       

Наиболее характерными и ранними симптомами туберкулезного менингита являются: постоянная головная боль, рвота, ригидность мишц затылка, симптон Кернига и восталительные изменения в спинномоговой жидкости. Менингиальные симптомы Брудзинского и Бехтерева (скуловой), выявленные у 50-55% больных, наблюдаются преимущественно при тяжелом течении заболевания. Для туберкулезного менингита взрослых не характерны общая гиперестезия и поза <<лягавой собаки>>.Из черепономозговых нервов наиболее часто поражаются глазовигательный и центральный неврон лицевого нервов (50%). Реже страдают отводящий (17.6%) и зрительный (10%) нервы. Характерным можно считать сохранность глотательного рефлекса.

Патологические рефлексы Бабинского, Гордона,Оппенгейма встречаются у половины больных, в то время как парезы конечностей наблюдаются у 17,7% больных. При тяжелом течении туберкулезного менингита целесообразно, наряду со специфическим лечением, эндолюмбальное введение преднизолона или гидрокортизона, что способствует более быстрому улучшению состояния, регрессу менингеальных и очаговых симптомов, санации ликвора и уменьшению осложнений.

Саяхан болтол сүрьегийн мэнэн нь өргөн дэлгэрсэн, хүнд өвчний нэгэнд орж байлаа. Стрептомицин болон сүрьеэгийн эсрэг бусадхүчтэй эмүүд гарахаас өмнө бараг бүх тохиолдол муу тавилантай байсан гэж хэлж болно. Сүрьетэй тэмцэх талаар зөвлөлт засгаас авч явуулсан шат дараалсан тууштай арга хэмжээний үр дүнд уул өвчний гаралт буурч ирлээ. Үүний зэрэгцээгээр сүрьеэгийн явц ялангуяа сүрьэгийн мэнэнгийн явц, хэлбэр ихээхэн өөрчлөгджээ (Д.С.Футер, 1962;  Р.И.Кенс, 1964; И.И.Васина, 1968). Хэдийгээр сүрьэгийн мэнэнг судлах талаар ихээхэн амжилт олсон боловч уул өвчин өргөн дэлгэрсэн хэвээр бөгөөд, өвчний явц удаан алгуур болсон ба өвчтөн эдгэрэхэд ямар нэгэн хэмжээгээр тогтвортой үлдэгдэл шинжүүд үлдэн хоцордог байна (Н.Э.Соркин, 1964; М.В.Пиккель, 1966; Д.И.Шапиро, 1967 болон бусад).

          Бид, Донецк мужийн хэмжээнд сүрьеэгийн мэнэнгийн онцлогийг судлах зорилгыг тавьж ажилласан юм. Үүний хажуугаар бид өвчтөний хавсарсан эмчилгээнд преднизолоныг нугасны хөндийд тарьж үр дүнг өвчний шинж тэмдэг болон лабораторийн шинжилгээний үзүүлэлтээр цэгнэн үзсэн болно. Ер нь сүрьегийн мэнэнгийн үед преднизолон ба гидрокортизоныг нугасны хөндийд хийж эмчилсэн тухай мэдээ гадаадын хэвлэлд ганц нэгээс илүүгүй (О.Ваз-Гекерт, 1954; Е.Бенгаму и Тимсит, 1956; А.Гольвалля, 1957) байна.  1964-1969 онд бид 130 хүнд ажиглалт хийсэн ба эдгээрийн 14-ийг 1-4 жилийн турш ажигласан юм. Өвчтөний 75 нь эрэгтэй, 55 нь эмэгтэй байв.

             Өвчтөнийг насаар ялгахад, 17-20 насны 16; 21-30 насны 47; 31-40 насны 38; 41-50 насны 18; 51-60 насны 8; 61-70 насны 3 хүн тус тус байв. Үүнээс үзэхэд уул өвчнөөр голдуу залуу хүмүүс өвчилсөн болох нь харагдаж байна. Үзсэн бүх хүмүүсийн дотор сүрьеэгийн мэнэнгээр анх өвдөж байгаа 92, дахин өвдсөн 15 хүн, урд нь өвдөж байсан 23 хүн байлаа. Эхний 2 бүлэгт цочмог явцтай өвчлөл 32 хүнд, алгуур аажим өвчлөл 75 хүнд ажиглагдав. 54 хүнд (41,5%) сүрьеэгийн мэнэн нь уушгины идэвхтэй хэлбэрийн сүрьэгийн явцад үүссэн ба харин 40 өвчтөнд (30,7%) уушгинд нь ганц нэг хатуужсан голомт олджээ. Уушгины бус идэвхтэй хэлбэрийн сүрьеэгийн улмаас өвчилсөн 11 (8,4%) өвчтөн байв. 25 хүнд (19,2%) анхдагч сүрьеэ олдоогүй болно.

              Өвчтөнийг эмнэлэгт хэвтсэн хугацаагаар авч үзвэл, ажиглагдсан өвчтөний 98 (70%)нь өвчин эхэлснээс хойш 10 хоног өнгөрсний дараа буюу хожуу хэвтсэн байна. Гэхдээ 1-15 дахь жилдээ хэвтсэн 23 өвчтөн урьд нь сүрьеэгийн мэнэнгээр өвчилж байжээ.   23 өвчтөнд өвчин дахисан, үүнээс нэг удаа 14, 2 удаа 6, 3 удаа 2, 4 удаа 1 өвчтөнд тус тус өвчин дахисан байв.

             Уул өвчний үед илэрч байсан шинж тэмдгийн талаар тус тусад нь авч үзвэл хамгийн түрүүн толгой өвдөх явдлыг дурдах хэрэгтэй юм. Тогтмол маягийн толгойн өвчин уул өвчний нэлээн эрт илрэх шинж бөгөөд үзсэн бүх хүмүүст тохиолдож байв. Толгойн өвчин олонхи өвчтөндтийм хүчтэй биш байсан ба харин 9 хүнд толгой ихээр өвдөж, үе үе хатгах, их өвдөхөөрөө дотор муухай оргих огиулах явдал үзэгдэж байсан.

         Өвчтөнүүдийн 5-аас бусдын биеийн байдал хүндэвтэр юмуу хүндбайдалтай байсан нь эмнэлэгт хожуу ирсэнтэй холбоотой бололтой. Ерөнхийдөө цочрол ихсэх, <<хуцаж байгаа нохойн>>  байрлал гаргах нь цөөхөн. 6-7 хүнд үзэгдэж байв.

       Мэнэнгийн шинжүүдийн дотроос шилэн хүзүүний булчин хөшиж татах, Кернигийн шинж бараг бүх өвчтөнд илэрсэн. Брудзинскийн дээд, доод шинж 60 хүнд (56%) үзэгдсэн бөгөөд тэдгээр нь голдуу хүндөвчтөн байсан юм.

        Бехтеревийн (санчигны) шинж тэмдгийн талаар хэвлэлд бичсэн юм бид олж үзээгүй. Гэтэл бидний ажиглалтаар энэ шинж 55 өвчтөнд  (51%), гэхдээ Брудзинскийн шинжийн нэгэн адил зөвхөн хүнд өвчтөнүүдэд гарч байсан болно. Мэнэнгийн шинж тэмдэг нь 26 өвчтөнд 1-15 хоног; 20 өвчтөнд 16-30 хоног; 16 өвчтөнд 31-45 хоног;  13 өвчтөнд 46-60 хоног; 16 өвчтөнд 61-90 хоног; мөн 16 өвчтөнд 91-180 хоног үргэлжилсэн байв.

          Ер нь мэнэнгийн шинжүүд ихэнх хүмүүст илрэх төдий  байсан ба зөвхөн 9 хүнд тодорхой гарч байв. Урьд нь уул өвчнөөр өвдөж байсан хүмүүст мэнэнгийн шинжүүд  илрэхгүй байв. Харин өөр өвчин (томуу ханинд, ангина зэрэг) хавсрах юмуу даарч хөрөх, сэтгэлийн шаналгаат зүйл нөлөөлөхөд шилэн хүзүүний булчинбага зэрэг хөшүүн болох, Кернигийн шинж гарах байдал үзэгдэж байв. Сүрьеэгийн мэнэнгийн үед тархины мэдрэлүүдийн зүгээс өөрчлөлт гардаг талаар ном хэвлэлд бичсэн зүйл ховор байна. М.Х.Медианц (1939)хамгийн их өөрчлөлт нүд хөдөлгөгч мэдрүүлийн зүгээс гарч байгаа тухай бичсэн (43%). Мөн үүнтэй ойролцоо дүгнэлтийг Д.С.Футер (1962) Д.И.Шапиро (1967) нар судалгааны үндсэн дээр хийсэн. Гэтэл Ш.А.Россин (1949)нүд хөдөлгөгч мэдрүүлийн зүгээс гарах өөрчлөлтийг зөвхөн 10% тохиолдолд илрүүлсэн ба үүнийгээ сүрьеэгийн мэнэнгийн явц хөнгөрсөнтэй холбон тайлбарлаж байв. Бидний хийсэн ажиглалтаар, гавал тархины мэдрүүлүүдийн дотроос нүд хөдөлгөгч  мэдрүүл (50%)хамгийн олонтаа гэмтэж байасан ба нүд эргүүлэгч мэдрүүл гэмтэх нь зөвхөн 17,6-д тохиолдсон.

          Дээрх судлаачид гавал тархины мэдрүүлүүдийн гэмтэлд  3-р байранд нүүрний мэдрүүлийн гэмтэл ордог гэсэн боловч үүнийгээ төвийн буюу хязгаарын гэж ялган зааглаагүй байна.

          Бид, 56 хүнд (43%) нүүрний мэдрүүлийн төвийн сааг олсон ба тэдгээр нь голдуу нүд хөдөлгөгч болоод нүд эргүүлэгч мэдрүүлийн эсрэг талын шинжтэй давхцан тохриолдож байв. Зөвхөн 4 хүнд нүүрний мэдрүүлийн хязгаарын саа үзэгдсэн болно. Нүдний ёроолд зогсонги  байдал үзэгдсэн явдал 19 өвчтөнд, нүүрний мэдрүүлийн гэмтэл 13 хүнд тус тус үзэгдсэн.

           Ер нь гавал тархины мэдрүүлд гарах гэмтэл нь ихэнхдээ хөнгөн байдаг. Гэхдээ энэ нь өвчний хүнд хөнгөнтэй холбоотой байгааг бид олж үзээгүй. Бульбарын шинж ганцхан хүнд үзэгдсэн. Уул өвчний үед бидний ажигласан нэг онцлог бол залгиурын рефлекс удаан хугацаанд өөрчлөгдөхгүй хэвээр байх явдал байлаа. Ажиглахад нүүрний мэдрүүлийн төвийн саа болон хэлэн доорх мэдрүүлийн гэмтлийн хооронд холбоотой зүйл харагдаагүй. Хэлэн доорхи мэдрүүлийн үрэвсэл 17 хүнд тохиолдсон болно.

   19 хүнд хөл  гарын саа ямар нэг хэмжээгээр тохиолдсон. Тэдгээрийн ихэнх нь төвийн гаралтай, эмчилгээний дүнд сайжрал авах нь удаан байсан. Гэтэл эмгэг рефлекс гарах явдал нилээд олон хүнд (56) харагдаж байв. Бабинский, Гордон, Оппенгеймийн шинж олонтаа илэрч Жуковский, Россолимо, Пусеп, Штрюмпелийн шинж ховор үзэгдэж байлаа.

         Нугасны усанд үүсэх өөрчлөлт нь хэвлэлд бичсэнээс ялгагдахгүй байв. Уургийн хэмжээ 0,6-2,5%-ийн хэмжээнд, эсийн тоо 1мм3 шингэнд хэдэн арваас дөчин зуу хүртэл, үүнд лимфозит зонхилж байв. Нугасны усны чихрийн хэмжээ өвчтөний 60%-д 20-30 мг% хүртэл багассан байв.  Сүрьеэгийн мэнэнгийн идэвхтэй үед стрептомицин, ПАСК болон ГИНК-ийн төрлийн эмүүд үндсэн эмчилгээ болдог. Эдгээрийн зэрэгцээ шингэн гадагшлуулах, гормон болон биеийн эсэргүүцлийг сайжруулах, нөхөн сэргээхэмчилгээнүүд хийдэг (И.Э.Соркин 1959; К.И.Гусев 1961; И.И.Васина 1968 болон бусад). Бид, нэгээс бусад бүх өвчтөнд стрептомициныг ердийн хэмжээгээр булчинд , 51 өвчтөнд нугасны хөндиид хийж эмчилсэн. ПАСК, ГИНК-ийн төрлийн эмийг уулгаж байсан. Шингэн ялгаруулах, нөхөн сэргээх эмчилгээг хавсруулан хийж 23 хүнд преднизолон, 11 хүнд гидрокортизон хэрэглэсэн ба эдгээрийн дундаж тун 250-600 мг байсан болно. 17 хүнд АКТГ 500ед-ээр хийсэн.

           Приднизолон, гидрокортизоныг нугасны хөндийд 15-30 мг-аар бүгд 5-15 удаа хийсэн. Дурдсан эмчилгээний дүнд 101 өвчтөн (77,6%) бүрэн эдгэрч, 3 хүн (2,3%) бага зэрэг засрал авч, 26 өвчтөн нас барсан (20,0%). Сүрьеэгийн мэнэнгийн эмчилгээний байдалд ажиглалт хийсний дунд бид уул өвчний үед хавсарсан эмчилгээг ялангуяа нугасны хөндийд преднизолон болон гидрокортизон хийж эмчилгээтэй хослуулах нь  сайн үр дүнд хүргэж байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Ингэж эмчлэгдсэн хүмүүсийн эдгэрэх нь жирийн аргаар эмчлэгдсэн хүмүүсийнхээс 1,5 дахин хурдан байгаа нь ажиглагдлаа.

           Зөвхөн 2 тохиолдолд нугасны шингэний хагас түгжрээ, мөн бага зэргийн үлдэц шинж хоцорсон болно. Харин гормоныг ялангуяа нугасны хөндийд хийх эмчилгээг хождуулахад эмчилгээний үр дүн эрс буурдгийг анхаарах хэрэгтэй. Нас барсан 26 өвчтөнөөс зөвхөн 3 хүнд эмчилгээг хавсарсан аргаар явуулсан ба тэдний нэг нь 35 дахь хоногтоо, 2 нь 2 сарын дараа эмнэлэгт ирсэн байв.  Иймээс нугасны хөндийд преднизолон, гидрокортизоныг бусад эмчилгээтэй хавсруулан хийх аргыг эмчилгээнд нэвтрүүлэн өргөн  хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

Ном зүй

Васина И.И.Клиника, лечение, исходы туберк улезного менингита в юношеском возрасте и у взрослых. Автореферат кандидатской диссертации. Харьков , 1968.
Гусев В.А.О лечении туберкулезного менингита у беременних. Проблемы туберкулеза. 1963, 9, 58-52.
Кенс Р.И.Туберкулезный менингит у взрослых. Автореферат докторской диссертации, Львов, 1964.
Соркин И.Э.Туберкулезный менингит. Москва. 1959.
Соркин И.Э.Распознавание илечение туберкулезного менингита. Советская медицина. 1964, 36 53-59.
Пиккель М.В.Туберкулезный менингит и его клинические формы при современных методах лечение. авто реферат докторской диссертации. Ленинград, 1966
Россин Ш.А. Туберкулезный менингит взрослых. Невропатология и психиатрия, 1949, 1, 31-39.
Футер Д.С.Туберкулез нервной системы. В книге: Руководство по неврологии. Том 3, книга 2, медгиз, 1962,581-664.
Шапиро Д.И.Клиника и исходы туберкулезного менингита у взрослых. Автореферат кандидатской диссертации. Челябинск, 1967.
Benhamou E.Timsit M. Presse med 1956, 10, 199-202.
Golwalla A.Anjaria T.Parich S.K.., Indian L.Med., Sc6 1957, 11, 304.
Wasz-Hoskert O. Cortisone in tuberculous meningitis. Nord. Med 1954, 51,3,101.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Донецийн анагаах ухааны дээд сургууль (захирал-Г.П.Кондратенко), мэдрэлийн өвчний танхим (эрхлэгч-nроф. Б.С.Агте


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1662
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК