Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 2(2)
Мэдрэл судлал, сэтгэц гэм-судлалаар хийгдсэн эрдэм шинжилгээний ажлууд
( Судалгааны өгүүлэл )

Ш.Доржжадамбаа

 
Абстракт

Шинжлэх ухааны дэвшил хөгжил нь ард түмний олвун ухаан хөдөлмөрөөр үе уламжлагдсан бүтээсэн түүхийн нөхцөлд тухайн үеийн нийгэм төрийн зохион байгуулалттай арга хэмжээнүүдийн дүнд тэргүүний сэхээтэн эрдэмтдийн оюун ухаан шаргуу хөдөлмөрийн хуримтлал билээ. Эртний дорно дахины уламжлалт монгол төвдийн анагаах ухаанд шашны бурангуй сургаальд автаагүй байх үед амьдралын туршлага дээр үндэслэсэн гэнэн материалист хэлбэртээгээр өвчин согогын үнэн учрыг олохыг эрмэлзсэн давшилт санаа чиглэлтэй байсны зарим тал мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчнүүдийг тайлбарлахад гарч байжээ. Энэ тухай эртний монголын анагаах ухаанйы алдарт сурвалж бичиг <<эмийн 4 үндсэн>> болон түүний дараагаар бичигдэж орчуулагдаж байсан эмнэлэг, эмийн судар бичгүүдэд зарим зүйлүүдийг товч бичиж мөн биет үзүүлэнгээр гаргаж харуулсан байдаг.  Гэвч байгаль, бодисын шинжлэх ухааны үндэстэй анагаах ухаан хувьсгалаас өмнө манай оронд хөгжөөгүй, хөгжих ч боломж байсангүй. 1921 онд ардын хувьсгал ялмагц МАХН засгаас ард түмний эрүүл мэндийг юуны түрүүнд онцлон анхаарч үнэ төлбөргүй улсын эмнэлгийн салбаруудыг байгуулан ЗХУ-аас эмч эрдэмтдийг урин ирүүлж ажиллуулсан энэ үед эмнэлгийн судалгааны ажлыг хийх анхны эх үүсвэр тавигдсан юм.

Ардын төрийн анхны жилүүдэд манайд уригдан ажиллаж байсан эрдэмтэн А.В.Ильин (1935) сульфозин эмчилгээний тухай, их эмч Н.А.Анисимова (1947) давших саа өвчний тухай манай материалд тулгуурлан зарим ёудалгааны ажлуудыг хийж зөвлөлтийн хэвлэлд гаргасан байна.

 1947 онд үндэсний эмнэлгийн анхны дээд мэргэжлийн эмч нар ажиллаж тэдгээрийн дотроос мэдрэл-сэтгэл мэдрэлийн судлалд сэтгэл шулуудан хүчин зүтгэх анхны эмч нар гарсан нь энэ шинжлэх ухаануудыг манай оронд хөгжүүлэх боломжийг бий болгожээ. 1953 онд мэдрэлийн эмч Г.Лодон <<гавлын доторхи даралтанд зарим эмийн нөлөөлөх тухай>> сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалсан нь мэдрэлийн зарим өвчнүүдийн эмгэг зүйн байдлыг тодруулахад үр дүнтэй болсноос гадна, манайд эмийн бодисуудыг эмчилгээндяаж хэрэглэхийг заасан практик ач холбогдолтой мэдрэл судлалын шинжилгээний анхны ажил болжээ.  Орчин үеийн сэтгэц-гэм-судлалын үндсэн салбар болох клиникийн сэтгэц-гэм-судал манайд сүүлийн жилүүдэд шинэхэн хөгжиж байсан.

 Анх 1959 онд монголд аминазинийг клиникийн практикт хэрэглэсэн тухай үндэсний эмчийн анхны судалгааны чанартай илтгэл Улсын их сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд тавигдаж, 1960 онд <<истерийн элбэг биш тохиолддог шинж тэмдгийн тухай>> өгүүлэл (Ш.Доржжадамба) <<эрүүл мэнд>> сэтгүүлд хэвлэгдэж байжээ.

Сэтгэл мэдрэлийн өвчинүүдийн дунд зонхилж байсан мэдрэлийн өвөрмөц халдварын шалтгаант солиорлын талаар <<БНМАУ дах давших саа өвчний өвчлөл, клиник, явц, эмчилгээний онцлогууд>> (Доржжадамба Ш. 1964) гэдэг А. У. Дэд эрдэмтний зэргийн сэдэвт ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлаар манай хүн амын сэтгэл мэдрэлийн өвчлөлд мэдрэлийн өвөрмөц халдварын шалтгаант өвчнүүдийн эзлэх %, тэдгээрийн үүсэл жамын зарим онцлог учир холбогдлууд, клиникийн байдал зэргийг тодорхойлсон. Мөн мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчнүүдийн дунд тэргүүн байрын нэгэнд тогтмолд байгаа сэтгэлийн шалтгаант өвчнүүдийг судлан <<БНМАУ дах сэтгэлийн шалтгаант өвчнүүдийн тархалт, клиникийн онцлогууд>> (Ц.Гүрдорж 1969) гэсэн сэдвээр А.У. дэд эрдэмтний зэрэг хамгаалах сэдэвт зохиол бичигдлээ. Энэ ажилд клиникийн болон клиник-дүн бүртгэлийн судалгааны өвчтөнийг тоолон бүртгэх аргаар хот хөдөөгийн хүн амын дундах сэтгэлийн шалтгаант өвчний тархалтын байдал, эдгээр өвчнүүдийг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд, тэдний харьцаа, клиникийн зарим онцлогийг тодорхойлжээ.   Сэтгэц гэм судлалын судалгааны ажлуудыг хэвлүүлж шүүн хэлэлцүүлэх, мэргэжлийн эмч нарын хүртээл болгоход << Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа>> цуврал товхимол чухал үүрэг гүйцэтгэсэн.  Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа товхимлын 1-р дэвтэрт 1960 онд, 2-р дэвтэрт 1962 онд, 3-р дэвтэрт 1965 онд, 4-р дэвтэрт 1967 онд, 5-р дэвтэрт 1969 онд тус тус хэвлэгдэн гарч энэ жижиг товхимлуудад ЗХУ, Социолист Чехословак зэрэг  ах дүү социолист орнуудын эрдэмтдийн (Г.К.Ушаков, 1960; А.У.Тибилова 1962; А.О.Гейне, 1967; Е.И.Тереньев 1969) бичсэн зарим бүтээлүүд нийтлэгдсэнээс гаднаманай мэргэжлийн эмч нарын бүтээлийг гадаад орнуудад суртачлах, сэтгэц гэм судлалын сүүлийн үеийн тэргүүний ололтыг өөрийн оронд суртачлахад чухал ач холбогдолтой болсон.

1965 онд <<сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийг хамгаалах асуудал >> (Доржжадамба Ш) хэмээх анхны нэг сэдэвт зохиол хэвлэгдэн гарлаа. Энэ номонд БНМАУ-ын хүн амын мэдрэл сэтгэл мэдрэлийн өвчлөлийн судалгааны урьдчилсан дүн, манай улсад мэдрэл сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүст үзүүлж байгаа эмнэлгийн тусламжийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн төлөв зэрэг асуудлыг тодорхойлон бичсэн.

Мөн сэтгэл мэдрэлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн ажилчид юу мэдвэл зохих тухай бичсэн бөгөөд сэтгэл мэдрэлийн өвчнүүдийн улсын болон тайлангын ангилалын төслийг гаргаж өвчтөн үхвэл гэмтлийн олон улсын ангилалын (7-р ) сэтгэл мэдрэлийн өвчний хэсгийн нэрлэл% ангилалтын дутагдалтай талуудыг ялангуяа << Монгол төст өвчин>> хэмээх харгис онолыг шүүмжилсэн болно.

1967 онд В.М.Банщиков, В.Н.Русских, В.В.Русских, Ш.Доржжадамба зэрэг монгол зөвлөлтийн эрдэмтдийн хамтарсан бүтээл << Сифилис мозга и сифилитические психозы>> гэдэг нэг сэдэвт зохиол орос хэлээр хэвлэгдэн гарлаа. Энэ зохиолд мэдрэлийн өвөрмөц халдварын үүсэх шалтгаан, ялангуяа түүний хожуу илрэх хэлбэрүүдийн үүсэлт тархалт, эмгэгийн жам, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, эмгэгийн хэлбэр судлал, эмчилгээний зарим онцлогуудыг 2 орны томоохон эмнэлгүүдийн өргөн материалаар дүгнэн бичсэн. 1968 онд проф. Лодонгын <<хүүхдийн нугасны халдварт саа өвчин>> хэмээх нэг сэдэвт зохиол хэвлэгдэж түүнд сүүлийн үед манай хүн амын дунд гарч байгаа халдварт саа өвчний эмгэг зүй, клиник эмчилгээний асуудлыг тодорхой бичсэн нь мэргэжлийн эмч нарт гарын авлага болохуйц ач холбогдолтой байжээ.

Клиникийн мэдрэл сэтгэц гэм судлалын бусад судалгааны ажлууд тухайн эмгэгт байдлын онцлогтой хобогдон хийгдсэн байна. Жишээ нь: << төрсний дараахи солиорлууд >> (С.Гэндэнжав. 1960), <<ухаан хомсдлын үе дэх солиорлын клиникийн өвөрмөц тохиолдол>> (Ш.Доржжадамба, 1965) << хурц шизофремийн клиник явцын асуудал>> (Ш.Доржжадамба 1967), << эпилепсийн өвчлөл клиникийн байдлыг сэтгэл мэдрэлийн больницын материалаас судласан дүн>> (Чойдог, 1965) <<монгол хүний шээсэнд кератинин тодорхойлох асуудал>>  (Г.Дагзмаа)  << тархины цус харвалтын судалгаа>> ( Р.Дарьсүрэн ) << суурийн артери түүний эхний болон төгсгөл салаануудын эмгэгийн клиникийн хам шинжүүд>>  (Г.Лодон) зэрэг болно.

Мэдрэл , сэтгэц гэм судлалын практик сүүлийн жилүүдэд эмчилгээний шинэ арга барилуудыг нэвтрүүлсний үр дүнг тодорхойлон гаргасан зарим судалгааны ажлууд гарсан. Үүнд << монголд аминазинийг сэтгэл мэдрэлийн өвчинийг эмчлэхэд хэрэглэсэн тухай>> (Ш.Доржжадамба 1960), << инсулинээр сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчилсэн дүнгээс>> (Ц.Гүрдорж 1965), << френолоныг монголын сэтгэц гэм судлалын практикт хэрэглэсэн урьдчилсан дүн>> (Ц.Гүрдорж, С.Гэндэнжав, Адъяабазар, 1965), << мелипраминыг хэрэглэсэн дүн>> (Ц.Гүрдорж, С.Гэндэнжав, 1965),<<шизофрени өвчнөөр өвчлөгсдийг аминазин, рауседилээр хавсран эмчилсэн тухай >> (Чойдог, 1960), <<мэдрэлийн тэмбүүтэй өвчтөнийг бициллинээр эмчилсэн туршлагаас>> (Г.Лодон 1965).

 Клиникийн сэтгэц гэм судлалын нэг томоохон салбар болох хүүхдийн сэтгэц гэм судлал онол судалгааны төдийгүй эмнэлэг практик ажиллагаанд зөвхөн сүүлийн жилүүдэд эхдэж байна. Хүүхдийн дунд тохиолдох мэдрэл сэтгэл мэррэлийн зарим өвчнүүдийн тархалтын харьцангуйг гаргасан<< хүүхдийн мэдрэл сэтгэхүйн өвчлөлийн өнөөгийн байдал>> ( Ш.Доржжадамба, 1961) гэдэг статья хэвлэгдсэнээс зарим судалгааны ажил хийгдэж байна. Сэтгэцийн эрүүл ахуй буюу нийгмийн сэтгэц-гэм-судлалын талаар улсын хэмжээгээр мэдрэл сэтгэл мэдрэлийн өвчний тархалт, үүнийг судалсны үндсэн дээр эмнэлэг нийгмийн тусламжыг зохион байгуулахтай холбогдсон ажлуудыг өргөн хүрээгээр хийх эхлэлтийн байдалтай байна. Энэ зорилгоор Улаанбаатар, Сүхбаатар, Налайх, Улаангом хотууд Сэлэнгийн, Баруун-бүрэн, Орхон, Орхонтуул, Дорноговийн зарим сумдын хүн амын дундах мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчнүүдийн байдлыг судалсан. Эдгээрт тулгуурласан судалгааны нилээд ажлуудыг судлагчид нийтлүүлжээ. (Ш.Доржжадамба, С.Гэндэнжав, Б.Дарь, Ө.Готов, 1962,1966,1967,1969,). Шүүхийн сэтгэц гэм судлалаар, шүүхийн сэтгэл мэдрэлийн магадлагааны тохиолдолд хийсэн <<сэтгэхүйн өвчний шүүхийн магадлагааны практикийн асуудлууд>> ( Д.Норов, 1962) хэмээх ажлаас өөр одоогоор хийгдсэн тодорхой судалгааны ажилгүй байна.

Ойрын ирээдүйд мэдрэл судлалын сэтгэц гэм судлалын клиникийн чиглэлээр орчин үед бүрэн шийдвэрлэгдээгүй асуудлууд болох шизофрени, удамших өвчнүүд, манайд зонхилох өвчнүүд болж байгаа невроз сэтгэлийн шалтгаант өвчнүүд,  уураг тархины судасны гэмтлийн шалтгаант мэдрэл сэтгэл мэдрэлийн өвчнүүд, эпилепси, хязгаарын мэдрэлүүдийн өвчнүүд, мэдрэлийн системийн халдваруудад шинжилгээ судалоганы ажлыг чиглүүлэх шаардлагатай байна.

 Доор дурьдсан мэдрэл судлал, сэтгэц гэм судлалын эрдэм шинжилгээний ажлуудын жагсаалтанд албан ёсоор хэвлэгдсэн шинжилгээ судалгааны ач холбогдолтой зүйлүүдийг оруулсан бөгөөд эмч мэргэжилтэн нарт зориулсан зөвлөгөө, нийтэд зориулсан нийтлэгдсэн зүйлүүд оройгүй болно.

Адъяабазар, Тибилова А.У.- давших саа өвчний ховор дайралддаг нэг тохиолдол. Монгол дах мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа (товхимол) 2-оор, 1962 он Аюушжав, Ж.Дэжид Н. Архагшин архидах өвчнийг апоморфин ба антабусаар эмчилсэн туршлагаас. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа 1-р дэвтэр, 1960 он.

Адъяажав, Ж.Терентьева А.Я.Терентьев Е.И.-архаг архидалтын үед гарах зан сэтгэлийн задрал, түүний клиникийн бүрэлдүүн. Мэдрэлийн больницын 40 жилийн ойн Э.Ш. хурлын материалд 1969.

Бавуужав О., Богданова А.Я. Терентьев Е.Инсулинэмчилгээний клиник илрэлүүд. Сэтгэл мэдрэлийн больницын 40 жилийн ойн Э.Ш. хурлын материал, 1969

  1. Банзрагч М.- Төрөхийн дараахь үеийн солиорлуудын клиникийн зарим онцлог. Дээрх номонд 1969.
  2. Борхүү Г., Аюушжав Б., Терентьев Е.Сэтгэц нөлөөт эмнүүдийг дангаар нь ба хооронд нь хавсарган хэрэглэсний дүн. Дээрх номонд, 1969
  3. Б я м б а с үр э н С., Дэлгэрцогт С. Терентгев Е. Судасны шалтгаант солиорлуудын клиникийн онцлогууд. Дээрх номонд, 1969.
  4. Баасанжав Д.  Эрүүл хүмүүсийн тархины биоцахилгаан идэвхжил элект роэнцефалограммын үндсэн бүрэлдүүний ба тодорхойлолтын тухай асуудалд* Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа 4-р дэвтэр, 1967 он.
  5. В а с и л ь е в Т. В., Кочетков В. Д. Русских В. Н., Банщиков Ве М.7Ш. Доржжадамба Русскйх В. В. «Сифилис мозга и сифилитические псикозы».1967 он, Монголын анагаах ухаан, 2-р дэвтэр, 1970 он.
  6. Гүрдорж Ц.  Инсулинээр сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчилсэн дүнгээс. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа (товхимол) 1-р дэвтэр, 1960 он.
  7. Гүрдорж. Ц.  Шизофрени өвчний клиникийн тахаар зөвлөлтийн судлагчдын дүнгийн тухай тойм. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа (товхимол), 2-р- дэвтэр, 1960 он.
  8. Гүрдорж Ц., Монгол дахь сэтгэхүйн гэм судлалын эмнэл зүй ба зохион байгуулалтын асуудлууд. Монгол дахь сэтгэхүйн өвчний судалгаа 3-р дэвтэр^ 1965 он.
  9. Гүрдорж Ц., Гэндэнжав С., Адъяабазар. Френолоныг монголын сэтгэхүйн гэм судлалын практикт хэрэглэсний урьдчилгаа дүн. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа, 3-р дэвтэр, 1965 он.
  10. Г ү р д о р ж Ц., Нацагдорж С. Сэтгэл мэдрэхийн амбулаторийн ажилла гааны үндсэн үзүүлэлт. Сэтгэл мэдрэлийн больницын 40 жилийн ойн эрдэм шинжил гээний хурлын материал, 1969 он
  11. Гүрдорж Ц. Сэтгэл шалтгаант өвчнүүдийн тархалт сэтгэл мэдрэлийн байдал. Дээрх номонд 1969 он
  12. Гүрдорж Ц., Гэндэнжав С.Шүүхийн сэтгэл мэдрэлийн магадлагааны практик ажиллагааны байдал. Дээрх номонд 1969 он
  13. Гүрдорж Ц. Гэндэнжав С. Шизофрени өвчний хэлбэрүүд, явц. Дээрх номонд, 1969 он
  14. Гүрдорж Ц., Гэндэнжав С.Сэтгэл мэдрэлийн өвчтөний нас баралтад хийсэн дүгнэлт. Дээрх номонд, 1969 он
  15. Гүрдорж Ц.  Невроз түүний хэлбэрүүд. Дээрх номонд, 1969 он
  16. Гүрдорж Ц., Гэндэнжав С. Мелипраминыг хэрэглэсэн дүн. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өечний судалгаа. 3-р дэвтэр, 1965 он
  17. Гүрдорж Ц.Истерийн эмгэг зүй хэлбэрүүд, Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа, 4-р дэвтэр, 1967 он
  18. Г үрдорж Ц. Распространенность психогений в Монгольской Народной Респубхике и особенности их клиники Автореферат канд диссертации, 1969
  19. Гончигсүрэн Ц. Тархмал хатуурал өвчин. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа. 3-р дэвтэр, 1965 он
  20. Гэндэнжав С. Төрсний дараах солиорлууд. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа. 1-р дэвтэр, 1960 он.
  21. Дагзмаа  Монгол хүмүүсийн шээсэнд кератинин тодорхойлох асуудал.Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа. 2-р дэвтэр, 1962 он
  22. Дагзмаа Г.Нүүрс усны солилцооны тухай. Монгол. дахь мэдрэл сэтгэхүйн  судалгаа. 3-р дэвтэр, 1965 он.
  23. Дар1 Б. Сэтгэл мэдрэлийн өвчтөнийг эмчлэн сувилах ажилд мэс заслын өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа 1-р дэвтэр, 1960 он
  24. Дагзмаа Г., Дарьсүрэн Р.  Мэдрэлийн өвчлөлийн харьцангуй судалгаа. Сэтгэл мэдрэлийн больницын 40 жилийн ойн эрдэм шинжилгээиий хурлын материал 1969 он
  25. Дарь Б.  Истери өвчний клиникийн зарим нэг онцлогүуд. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа,2-р дэвтэр, 1962 он.
  26. Д а р ь Б.  Сэтгэл мэдрэлийн өвчлөлийн тухай Хөвсгөл аймгийн амбулаторийн үзлэгээр хийсэн ажиглалт.Монгол дахь мэдрэл сэтгэл-мэдрэлийн өвчний судалгаа. 3-р дэвтэр, 1965 он
  27. Дарьсүрэн Р. 1968 онд төв нэгдсэн 1-р эмнэлгийн мэдрэлийн тасгаар дамжсан, тархины судасны эмгэгт хийсэн клиник-статистикийн судалгаа. Мэдрэлийн больницын 40 жилийн ойн хурлын материал. 1969 он
  28. Д а р ь с ү р э н  Р. Их тархины шүүслэг бүрхэвчийн урэвслийн нэг тохиолдлыг анагаасан нь. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа. 1 р дэвтэр 1960 он
  29. Дарьсүрэн Р. Тархины судасны бөглөрөлүүдийг үл булэгнүүлэгчдээр эмчилсэн туршлагаас. Монгол дахь мэдрэл, сэтгэл мэдрэлийн өгчний судалгаа. 3-р дэвтэр 1965 он
  30. Д а р ь с ү р э н Р. Тархины цус харвалтын судалгаа. Монгол . дахь мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчний судалгаа. 3-р дэвтэр. 1965 он
  31.  Дарьсүрэн Р. Тархины бүрхэвчийн завсрын цус асгаралтын үүслийн тухай хуучин ба шинэ төсөөлөл. Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний  судалгаа.4-р дэвтэр; 1957 он
  32. Дарьсүрэн Р. Офицеров 3. Н.  Тархины суурийн судасны цусан бөглөрөлтийн ховор тохиөлдол. Мэдрэлийн больницын 40 жилийн эрдэм шинжилгээний хурлын материал 1969 он.
  33. Доржжадамба Ш. Истерийн элбэг биш тохиолддог шинж тэмдгүүдийн  тухай. Эрүүл мэнд сэтгүүл №3, 1960 он
  34. Доржжадамба Ш. Монголд мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх ,ажлын хөгжилд зөвлөлтиин эмч нарын роль, Монгол дахь мэдрэл сэтгэхүйн. өвчний .судалгаа 7-р дэвтэр, 1960 он
  35. Доржжадамба Ш. Манайд мэдрэлийн яр өвчнийг урьдчилан сэргийлэн эмчлэх зарим нэг асуудлууд. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа 1-р дэвтэр, .1-960 он
  36. Доржжадамба. Ш Монголд аминазиныг сэтгэл мэдрэлийн өвчнийг (эмчлэхэд хэрэглэсэн тухай. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа.1-р дэвтэр 1960 он
  37. Доржжадамба Ш. Хүүхдийн мэдрэл сэтгэлийн өвчлөлийн өнөөгийн байдал. БНМАУ-ын шинжлэх ухааны академийн мэдээ, №3, 1961 он ;
  38. Доржжадамба Ш. Монголд хүүхдэд үзүүлж байгаа мэдрэл сэтгэхүйн өвчний тусламжийн асуудал. Эрүүл мэнд сэтгүүл, №1, 1961 он
  39. Доржжадамба Ш. Обзор клиничвского применения аминазина в Советском Союзе и первые результаты применения аминазина в лечэнии психических больных в МНР.. Сборник научных работ (АУ эрдэм шинжилгээнии бичиг, 1962)
  40. Доржжадамба Ш. Монголд мэдрэл сэтгэхүйн өвчнүүдээс урьдчилан сэргийлэх үндсэн асуудлууд. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа №2 1962 он
  41. Доржжадамба .Ш Архаг архичдад хийсэн шинжилгээний зарим үзүүлэлтүүд тэднинг антабусаар эмчлэхэд гарсан хүндрэлүүд. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа №2, 1962 он
  42. Доржжадамба  Ш. Гэндэнжав С. Сэтгэл мэдрэлийн өвчлөлийг орон нутгаар хуваарилан судалсан дүнгээс. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа№: 2, 1962 он
  43. Доржжадамба Ш. Особенности клиники, течения и лечения больных прог- рессивным параличом в Монгольской Народной Республике. Автореферат диссертаций на соискание уч. степени кандидата медицинских наук 1964 г. Москва.
  44. Доржжадамба Ш. Ухаан хомсдолын үе дэх солиорлын клиникийн өвөрмөц тохиолдол. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа №3 1965 он
  45. Доржжадамба .Ш Мэдрэлийн өвөрмөц халдварын өвчлөл, давших саагийн клиникийн зарим нэг онцлогийг харьцуулах асуудал. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа №3, 1955 он
  46. Доржжадамба Ш. Монгол дахь мэдрэлийн тэмбүү яр өвчний тархалтын зарим нэг асуудлууд. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа №3 1965 он
  47. Доржжадамба Ш. Манай нөхцөлд давших саа өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх асуудал. Анагаах ухааны дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг №1  1966 он
  48. Доржжадамба  Ш. Монгол дахь давших саагийн өвчлөл клиникийн  харьцангуй тодорхойлолтын асуудал. Анагаах ухааны дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг №1, 1966 он
  49. Доржжадамба Ш. Улаанбаатар хотын хүн амын дундах мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчнүүдийн тархалтын байдал. Анагаах ухааны дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг №3 1968 он
  50. Доржжадамба Ш. Тархины судасны гэмтлийн шалтгаант мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчнүүдийн тархалт өвчлөлийн асуудал. Анагаах ухааны дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг №2, 1957 он
  51. Доржжадамба Ш. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын хүн амын дундах мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчлөлийн байдал. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчнүүд.№4, 1966 он
  52. Доржжадамба Ш. Хурц шизофренийн клиник явцын асуудал Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа №1 1967 он.
  53. Доржжадамба Ш. Монгол төст өвчний тухай орчин үеийн ойлголт,Анагаах ухааны дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг №2, 1968 он
  54. Доржжадамба Ш. Дарь Б. Сэтгэл мэдрэлийн амбулаторийн ажиллагаанд хийсэн судалгаа. Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа №1 1967 он
  55. Доржжадамба  Ш. Мэдрэл сэтгэхүйн өвчнүүд. Эмнэлгийн дунд сургуулийн сурах бичиг, 1964 он.
  56. Доржжадамба Ш. Сэтгэл мэдрэлийд эрүүл мэндийг хамгаалах асуудал. Эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиол. 4,5 хэвлэлийн хуудас, 1966 он.
  57. Доржжадамба Ш. Русских, В. БанщиковВ. Сифилис мозга и сифилптические‘психозы. Монография 10 печ. листов. 1967 г
  58. Доржжадамба 'Ш. Готов Хүн амын  дундах  сэтгэл мэдрэлийн өвчнүүдийи байдал. Анагаах ухганы дээд сургуулийн  эрдэм шинжилгээний бичиг №3 1969 он
  59. Доржжадамба Ш. БНМАУ-д мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчтөнд. үзүүлэх эмнэлгийн тусламжийн одоогийн байдал, хэтийн төлөв. Мэдрэлийн больницын 40 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын материал, 1969 он
  60. Доржжадамба Ш. Нөлөөтөн дамжих сэтгэл мэдрэлийн өөрчлөлтийн асуудалд. Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа, 5-р дэвтэр 1969 он
  61. Дулмаа Б. Өвчтөнг эмчлэх ба өвчин танихад саатал тайлах эмнэлгийн арга хэрэглэсэн туршлагаас. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчннй судалгаа, № 1, 1960
  62. Ильин А. В. Сэтгэл мэдрэлийн өвчнүүд. 1934 он
  63.  Лодон Г. Манай улсад гардаг уураг тархины үрэвсэл.’Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа, № 2, 1962 он
  64.  Л о д о н Г. Мэдрэлийн өвчтөнд үзүүлж байгаа тусламж ба цаашдын зорилго.Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа, № 3, 1965 \
  65. . Лодон Г. Мэдрэлийи тэмбүүтэй өвчтөнийг бициллинээр эмчилсэн туршлагаас. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаг, № 3, 1965 он
  66. Лодон Г. Нойрны судасны нарийсалт бөглөрөлт. Монгол дахь мэдрэл:;сэтгэцийн өвчний судалгаа, № 4, 1967 он
  67. Лодон Г. Гейне А. О, Баасанжав Д. Базилярийн (суурийн) артери түүний эхний ба төгсгөл салаануудын эмгэгийн клиникийн хам шинжүүд. Монгол дахь мэдрэл, сэтгэцийн өвчний судалгаа, 4, 1967 сн
  68. Л о д о и Г. Гейне А. О. Баасанж а в Д. Вертебро-Базиляр системийи салаануудын эмгэгийн үед гарах мэдрэлийн шинж тэмдгүүд. Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа, № 4, 1967 он
  69. Лодон Г. Квекинштедтын сорил нь мэдрэлийн  бапгуулалтаас хсмаарах тухай. Эрхүугийн мэдрэлпйн клиппкнйн цуврал, 1952 он.

Лодон Г. Вопросы о влиянин некоторых лекарствепных веществ на внутричереиноё давленне. Автореферат диссертацин на. мед. наук 1953

Лодон Г. Хүүхдийн нугаскы халдварт саа өвчнн. 1 сэдэвт зохпол 1968.,он.

М и ж. н д Д. Нугасны хатингарын клиник, явц. Мэдрэлийн больницьш 40 жилийн ойн эрдэм шпнжилгээний хурлыи материал, 1969, он

Н оров Д. Сэтгэхүйн өвчний шүүхийн магадлагааны 'практикийн асуудлүуд. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа №1,1960 он

Норос (Оюутан) Вегататив мэдрэлийн системийн зарим нэг сорилт Монгол дахь мэдрзл сэтгэцийн өвчний судалгаа, № 4, 1967 он

Равдандорж Д. Дорнод аймгийн мэдрэл сэтгэхүнн өвчлөлийн зүй Монгол дахь мэдрэл сзтгзхуйн өвчлөлийн зүп. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчиий , судалгаа, № 3 1965 он

Р а в д а н д о р ж Д. Уураг тархины судасны өвөрмөц үрзвслийн клиник,. түүнийг бициллинээр эмчилсний урьдчилсан дүн. Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа, № 4. 1967 он

Равдандорж Д. Нүурний мэдрэлийн захын үрэвсэл.  Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа, № 4, 1967 он

87.Р а в д а н д о р ж Д, Нугасны хатуу бүрхэвчийн хоорондох, идээт үрэвслийг эмээр эмчилсэн нь. Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчиий судалгаа, № 4, 1967, Ш

88. Равдандорж Д. Тархины судасны тэмбүүжлийн клиник ба эмчилгээ Сэтгэл мэдрэлийн больницын 40 жилийн ойн эрдэм иинжилгээний хурлын материал

1969 он

89. С м о л п н а Г. (Оюутан) Архаг архичдыг эмчлэхэд антэтилииг хэрэглэсэн дүнгээс. Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа, № 4, 1967 он.

90 т е р е и т ь е в Е. В. Дэмгшрлийн хам п лнжүүдпйг фпзпологийн үүднээс таГ'лбарлах. Сэтгэл мэдрэлнйн больницын 40 жплипн ойн' хурлын ' материал., 1969 он

91. Терентьев Е. В. Төрөл бүрпйн еолиорлүудад тохнолдох .бэлэг дуршлын өөпчлөлт' түүннй эмгэг еэтгзл судлалын холбогдол. Мэдрэлийн  больницын 40 жилийн  ойн эрдэм шинжилгээний хурлын материал, 1969 он

.92, У ш а к о в Г. К. Пспхиатрия в Монгольскол Народно11 Республнке. Журиал невропатологин п исихиатрии пм. Корсакова Вып 1, 1962 он

У Ц1 а к о в Г. К. Монгол дахь сэтгэхүйн өвчнпй судлалын үндсэн асүудлууд

Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа, № 1, 1950 он.

Хайруул Ж. Мэдрэлийн өвчнийг мэс заслаар эмчилсэн нь. Мэдрэлийн больницын 40 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын материал, 1969 он.

Цэдэндамбаа Ц. Тосонгийн нуурын ус ба шавраар мэдрэлийн зарим өвчнийг эмчилсэн урьдчилсан дүн. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа, № 3, 1965 он

Ц э р э н ч и м э д Б. Булчин даамжран шуугдах өвчний асуудалд. Эрүүл мэнд, № 3, 1966. он.

Ч е р н ы Ян. Моритын онолын дагуу неврозуудад хэрэглэгддэг японы сэтгэл заслын сэтгэц гэм судлал гүн ухааны асуудал. Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа, № 4, 1967

Чойдог Б. Шизофрени өвчнөөр өзчлөгсдийг аминазин, рауседилээр хавсран эмчилсэн тухай. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа, № 1, 1950 он.

"Ч о й д о г Б. Эпилепсийн өвчлөлт клиникийн байдлыг сэтгэл мэдрэлийн материалаас судалсан дүнгээс. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа, № 3, 1965 он.

Чойдог Б. Хүүхдийн мэдрэл, сэтгэл мэдоэлийн амбулаторийн ажилла- гаанд хийсэн судалгаа. Монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа, 4-р дэвтэр, 1967 он

Чойдог Б. Хүүхдийн эпилепси өвчний клиникийн зарим онцлог. Сэтгэл  мэдрэлийн больницын 40 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлын материал, 1969 он.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ш.Доржжадамбаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2646
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК