Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2007, 1(1)
Крипторхизмтай хүүхдийн бэлгийн дааврын үзүүлэлтүүд
( Судалгааны өгүүлэл )

О.Амаржаргал1, Г.Эрдэнэтуяа 2

1ЭНЭШТ, 2ЭМШУИС

 
Абстракт

Үндэслэл: Бэлгийн даавруудын үйл ажиллагаа нь харааны товгор-өнчин тархи-бэлгийн булчирхайг хамарсан эргэх холбооны тусламжтайгаар зохицуулагддаг. Харааны товгороос ялгарах гонадотропин рилизинг даавар нь өнчин тархины өмнөт хэсгээс гарах шарбие сэдээгч даавар (ЦСД), болон цэврүү сэдээгч дааврыг (ЦСД) идэвхжүүлнэ. Шарбие сэдээгч даавар (ШСД) нь Лейдиг эсийн хүлээн авууртай харилцан үйлчилж, бэлгийн булчирхайгаас ялгарах эр бэлгийн даавар (тестостерон)-ын  нийлэгжилт ялгаралтыг идэвхжүүлэх замаар эр бэлгийн эс боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэх ба эр бэлгийн даавар нь эргээд Лейдиг эсийнхээ рецептортой харилцан үйлчилдэг. Цэврүү сэдээгч даавар (ЦСД) нь бэлгийн эс ба Сертолын эсүүдтэй харилцан үйлчилж эр бэлгийн эсийн боловсролт (сперматогенез)-ыг зохицуулдаг [1].

Крипторхизмын үед эр бэлгийн дааврын үйл ажиллагаа, сперматогенезийн үйл ажиллагаатай харьцуулахад гэмтэх нь бага байна. Зөвхөн дааврын шалтгаантай крипторхизмын үед эр бэлгийн дааврын үйл ажиллагаа өөрчлөгддөг [2]. Крипторхизмтай хүүхдэд төмсөгний эд эсийн бүтцийн өөрчлөлт 2 наснаас эхэлдэг ба цаашдаа энэхүү өөрчлөлт нь эд эсийг холбогч эдээр солигдоход хүргэх бөгөөд бэлгийн булчирхайгаас ялгарах дааврын хэмжээг багасгадаг.Үүний үр дүнд гонадотропинууд болох шарбие сэдээгч даавар (ШСД), цэврүү сэдээгч даавар (ЦСД) нь цусанд ихэсдэг. Харин крипторхизмтай хүүхдүүдэд ХГ(хорион гонадотропин)-г тарьж, радиоиммунологийн аргаар цусны сийвэн дэх эр бэлгийн дааврын хэмжээг тодорхойлоход 10-аас дээшхи насны хөвгүүдэд эр бэлгийн дааврын хэмжээ ихэссэн байна [3][6].

Крипторхизмын үед гонадотропины үйл ажиллагаа янз бүр байна. Гонадотропин даавруудын дутагдал нь ихэнхидээ харааны товгороос ялгарах гонадотропин рилизинг дааврын дутмагшлаас үүддэг. Гонадотропин рилизинг дааврын дутмагшил нь бэлгийн хоёрдогч шинж илрэхгүй, төмсөг жижиг байх зэрэг эр бэлгийн дааврын дутмагшлаар илэрдэг. Эдгээр шинж илэрсэн өвчтний 70%-д төмсөг буугаагүй байв. ОХУ-ын хүүхдийн клиникт явуулсан ТЛ.Кураевагийн судалгаагаар крипторхизмтай өвчтөнд шарбие сэдээгч даавар (ШСД) нь олон хэлбэрт (полиформность) янз бүрийн үзүүлэлттэй байна. Тухайлбал: крипторхизмтай хүүхдүүдийн 45%-д шар биеийн даавар ихэссэн, 32%-д багасаж, 23%-д тухайн насны хэвийн үзүүлэлттэй ижил байв.            Крипторхизмтай хүүхдүүдэд харааны товгор-өнчин тархины үйл ажиллгаа алдагдсан бол шар бие сэдээгч даавар буурна. Крипторхизмын үед эр бэлгийн дааврын дутагдал болоход гонадотропины өөрчлөлт их хамаарна. Цэврүү сэдээгч даавар (ЦСД) нь крипторхизмтай бүх хүүхдүүдэд буурсан ба тухайн хүүхдийн насны хэвийн үзүүлэлттэй ижил байна. Нэг талын байрлалтай крипторхизмын 27%-д гонадотропины дааврууд өөрчлөгддөг[2].

Манай орны хувьд крипторхизмын мэс заслын талаар хийсэн судалгааны ажил олон боловч крипторхизмыг бэлгийн даавруудын үйл ажиллагаатай холбож судалсан судалгаа нь хомс байна.

The prevalence of Cryptorchidism is 1-5% of among pediatric abnormalities. Cryptorchidism is congenital abnormality in which one or two testis can be found in inguinal and abdominal cavities (Undescended testis). According to they last year statistics; 10% of annual visits to surgical cabinet and 22% of impatient in surgical department were children with cryptorchidism.

Study objective:

To identify risk factors and level of reproductive hormones.

 Materials and method:

The case control study which was done. Cases were 81 cases with cryptorchidism aged 4-18 years. Controls 77 healthy children visited to adolescent cabinet.

Results:

Median age of children at the time of surgery 9±2.64 year. The 66.7% children had orchidopexy in between ages of 5-15 years. Hormone profiles had should no significant difference between cases and controls of children aged 11 years. But, there was significant difference were found in FSH and testosterone levels older than 11 years old. It meanest higher FSH-(2.4±0.14U/l) (p=0.018), and lower testosterone-4.8±0.22nmol/l (p=0.09) level in children with cryptorchidism. Correliation analysis had should that possible risk factors for cryptorchidism are premature births (23.7%), severe gestose (72.8%), pregnancy associated medical



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК