Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 3(3)
Умайн хүзүүний өмөнгийн цитологи онош зүйн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д. Самбуупүрэв

Улсын цацраг туяа эмнэлэг

 
Абстракт

Автором произведено цитологическсе исследование мазков из влагалища у 707 больных раком щейки матки и церевикального канала матки. Указание в уверенной форме на наличие рака было у 576 случаев, что составило 80%. Результат работы по- казывает, что цитологическсе исследование мазксв из влагалища является достаточно достоверным, простым, легкодоступным и быстрым методсм в диагностике рака шей- ки и может свободно применяться в любых условиях.

Были также изучены влагалищные мазки у 102 больных, подвергавшихся лучевой терапии по поводу рака шейки и церевикального канала. Автор стмечает, что цито- логическсе исследсвание мазков из влагалища является качественным критерием эффективности лучевого лечения рака шейки и церевикальиого канала матки.

Умайн хүзүүний өмөн нь эмэгтэйн бэлэг эрхтэний хорт хавдрын дотор элбэг тохиолддог хэлбэрийн нэг бөгөөд түүгээр ихэвчлэн 5 удаа төрсөн 35—40 насны эмэгтэйчүүд өвчилдөг. А. М. Мер- ковын судалгаагаар 1930—1961 онд ЗХУ—д эмэгтэйчүүдийн бүх хорт хавдрын дотор умайн хүзүүний өмөн 25,1 %-ийг эзэлж байна,

Умайн хүзүү нь байрлалын хувьд шинжлэхэд илүү дөхөмтэй тул энэ хэсгээс гарсан өмөнг эрт оношлож, төгс эмчлэх боломжтой байдаг. Ихэнх орны мэдээгээр умайн хүзүүний өмөнгийн 1-р үеийм 70—80 % нь бүрэн змчлзгдэж байна. Иймд умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэн оношлох явдал төгс эмчлэхийн үндэс болдог. Умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэн төгс эмчлэхэд чухал үүрэгтэй оношийн аргын нэг бол цитологи шинжилгээ юм.

Өмөнгийн онош нотлохоор умайн цитологийн шинжилгзэг 1942— 1943 оноос зарим орны эрдэмтэд (2.3,6): хзрэглэж эхэлжээ. Умайн цитологийн шинжилгээ нь хийхэд хялбар, түргэн хугацаанаа олон дахин хийх боломжтой, хямд, өмөнг эрт илрүүлдэг ашигтай учраас эмнэлэгийн практикт богино хугацаанд дэлгэрчээ. Цацраг туяа эмнэлгийн 1968.оны тайлангийн материалаар умайн хүзүүний өмөн бүх хорт хавдрын дотор 13,2 % болж 3-р байранд орж байна.

Тус улсад урьд өмнө умайн цитологийн шинжилгээ хийгдэж байгаагүй. Үүнээс үндэслэн бид умайн хүзүүний өмөнгийн оношийг эрт тогтоон эмчилгээний асуудлыг аль болох түргэн шийдвэрлэхэд цитологийн шинжилгээ манай нөхцөлд хир зэрэг үр нөлөөтэй боло- хыг тодотгох зорилгоор цацраг туяа элшэлзгт үзүүлсэн буюу урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан сэжиг бүхий ба клиникийн хувьд шинж тэмдэг илэрхий хүмүүст 1963 оноос эхлэн цитологийн шинжилгээ хийж ирлээ, Өмөнг илрүүлэхээр хийсэн цитологийн шин- жилгээний үр дүнг 1-р хүснэгтэд үзүүлэв

1р хүснэгтээс үзэхэд бүгд 70өвчтөнд цитлоги шинжилгээ хийж, 563 тохиолдолд өмөн байгааг илрүүлжээ.

Бүх илрүүлсэн өвчтөний 70 %-д онош нь гистологийн  шигжилгээгээр нотлогдсон юм.

Цитологийн шижилгээний тоо, өмөн илрүүлсэн хувь

он

Цитологийн шин- жилгээний тоо

Илэрсэн өмөнгийн тоо

Илэрсэн өмөн- гийн хувь

Эдийн шинжилгээ: гээр нотлогдсон тохиолдлын тоо

1963

110

78

70,8%

59

1964

60

48

80%

37 .

1965

68

53

75%

36

1966

165

134

81%

104

1967

192

159

83%

122

1968

112

91

81%

61

БҮГД

707

563

80%

419'

 

Гадаадын орны эрдэмтдийн судалгаагаар (2,3,4) үтрээнээс бэлг- гэж будсан наалдцанд А, А. Кельман 93,5 %-д РараШсо1аои 96,8 %-д ЬшпЪищ (1964) 92 %-д, ОгаЬат (1963) 95,7-д, Альтгаузен (1962) Ман- дельштам (1958) 96 %-д тус тус өмөнгийн эс илрүүлжээ. Энэ үзүүлэлт бидний шинжилгээгээр өнгөрсөн 8 жилд дунджаар 80 % орчим болж гадаадын орны эрдэмтэдийн судалгааныхаас 10 %-иар бага байна.

Цитологийн шинжилгээнд умайн хүзүүний сүвийн гадна амсраас буюу нүхнээс тусгай савх, хавчаарын тусламжтайгаар материал авч түрхэц бэлтгэх, умайн хүзүүний үтрээн хэсгийн сэжигт газраас хусах, үтрээн ар хүнхэрийн шингэнээс наалдац бэлтгэх журмаар материал цуглуулав. Илэрсэн өмөнгийн байрлалын ялгааг 2-р хүснэгтэд үзүүлэв.

Өмөнгийн байрлалын ялгаа                            :

ОН

Үтрээн ар хүнхэр

Хүзүүний үтрээн хэсэг

Умайи хүзүүний амсар

1963

30

30

18

1964

18

20

10

1965

10

31

12

1966

32

88

14

1967

22

108

29

1968

11

61

19

Бүгд

123

338

102

 

2-р  хүснэгтээс үзэхэд үтрээн ар хүнхрээс авсан шинжилгээний тоо цөөрч, умайн хүзүүний үтрээн хэсэг, гадна амсраас авсан шинжилгээний тоо нэмэгдсээр ирсэн байна, Энэ байдал нь бидний шинжилгээ авах арга техник сайжирч, цитологийн шинжилгээний өмөн илрүүлэх үр дүн нэмэгдэж ирсний баталгаа юм,

Цитологийн шинжилгээнд гематоксилин-эозиноор будах аргыг голчлон хэрэглэв. Микроскопоор шинжлэхэд наалдац дотор цусны улаан цогцос, үрэвслийн эсийн хамт хэсэг бөөгнөрөл, бүлгээрээ буюу нэгээрээ байрласан хэвийн бус эсүүд харагдаж байв, Хавдрын эс түүний бөөм нь хэмжээ хэлбэрийн хувьд эрс тэс зөрүүтэй олон дүрст нүцгэн буюу олон бөөмт аварга бөөмтэйгээр тодорхойлогдов,. Эсийн бөөм жигд биш будагдах, эсийн буруу хуваагдал, дистрофи- өөрчлөлт зэрэг илэрч байв. Гэвч наалдцанд протоплазмын нарийн хүрээ бүхий фибрбциттэй төсөөтэй ээрүүлэн ба шанаган хорхой хэлбэрийн эсүүд олонтаа тохиолдож байлаа. Эдгээр эсүүд нь хавдрын эс бөгөөд уул хавдрын гол шинж болно. Эсийн шинж байдалд тулгуурлан сүүлийн жилд ямар эсээс  гаралтай өмөн болохыг эдийн шинжилгээний нэгэн адил цитологт нозологи нэрээр тодорхойлж байна.

Сүүлийн үед умайн хүзүүний өмөнг оношлохын зэрэгцээгээр тэрхүү хавдрын эс, түүний ойролцоох эдүүд туяа эмчилгээний нө лөөнд хэрхэн урвалжин хувирч, өөрчлөгдөж буйг тодорхойлох зорилгоор цитологийн шинжилгээг хэрэглэж байна. Энэ талаар зөзлөлтийн эрдэмтэн Е. Я. Ставская, Д.'В. Левина (1949), Т. И. Журковс- кая (1952), Е. А. Стафива (1959) нар нилээд судалгаа явуулжэз (1,5).

Энэ судалгааг үндэслэн өмөнгийн явцад цацраг идэвхт бодис хэрхэн нөлөөлж, туяа эмчилгээний үр дүн ямар байгааг тодорхойлох зорилгоор туяа эмчилгээ хийлгэсэн өвчтөнд цитологийн шинжилгээ хийв.

Туяа эмчилгээний дараа хийсэн цитологийн шин ^илгээний үр дүн

он

Шинжилсэн өвчтө- ний тоо

Өмөнгийн эс илэрсэн

Туяаны өөрчлөлт- тэй эс

Илрээгүй

1963

7

2

 

5

1964

10

2

2

6

1965

15

4

6

5

1966

21

3

12

6

1967

23

3

7

16

1968

23

4

11

8

Бугд

102

18

38

46

 

3р хүснэгтээс үзэхэд, туяа эмчилгээ хийлгэсэн 102 өвчтөнд цитологийн шинжилгээ хийхэд хавдрын эс 18-нд нь илэрсэн, 46-нд нь илрээгүй, 38-д пь туяаны өөрчлөлттэй байна. Иймээс цитологийн шинжилгээ нь умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэхийн зэрэгцээ туяа эмчилгээний үр дүнг тодорхойлох шалгавар хяналт болж байна.

Дүгнэлт

Умайи цитологийн шинжилгэзг бүгд 707 хүнд хийж 567 тохиолдолд өмөн байгааг илрүүлснээр бидний оношлолт 80хувийн үр дүнтэй байна.

Цитологийн шинжилгээ нь умяйн хүзүүний өмөнгийн оношийг асар богино хугацаанд, энгийн нөхцөлд тодорхойлох арга болохыг бидний ажлын үр дүн харуулж байна.

Цитологийн шинжилгээ нь умайн хүзүүний өмөигийн туяа эмчилгззний чанарын үр дүнг тодорхойлон улмаар алсын үр дүнг ажиглахад тус болох чухал арга болох нь бидний ажлаас харагдав.

Ном зүй

1. Каюмова Р. Э. Вопросы онкологии. 1953, 7, 71 — 78. — 2. Крыстына виды и Юзеф Керски. Диагностика рака шейки матки. Варшава, 1934, 22 — 56.— 3. М а н- д е л ь ш там В. А., Свиндлер Е. А. Цитологическая диагностика рака женских поло- вых органов. М., 1936.— 4. Терцано Г. Тезисы докладов VIII международный про- тивораковый кснгресс. М., 1932, 35.—5. Шведков а-Р о ш е Т. С. В кн.: «Новые методы диагностики в онкологии и рентгенологии» Киев, 1957, 91 —99. — 6. Ш и л- лер-Волкова Н. Н. и др. Цитологическая диагностика злокачествеиных новообразова- ний. Атлас, М., 1964.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ерөнхий эмч А. У дэд эрдэмтэн Б Дорэкготов


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1126
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК