Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 3(3)
Ясны мэдрзл шалтгаант тэжээл хямрах (дистрофи) өөрчлөлтүүдийн өвчинзүйд
( Судалгааны өгүүлэл )

Г. Цагаачхуү

У. Дээд сургуулийн мэдрэл-сэтгэц гэм судлалын тинхэм

 
Абстракт

В работе приводятся данные о развитии нейрогенно-дистрофических изменений костей у собак при хроническом раздражении внутренних органов (в течение 1,5—2 лет) и дается патогистологическое описание морфологических изменений на различ- ных уровнях нервной системы у этих собак.

У некоторых больных (78 наблюдений) с нейрогенно-дистрофическими поражения- ми костей (внутренний лобный гиперостез) авторы констатировали своеобразный нев- ропатологический синдром (болезненность при надавливиании на полулунный узел сол- кечного сплетения-на стороне очага хронического раздражения в брюшной полости, гипалгезия в дерматомах Д5—Д10, болезненность при надавливании на шейные сим- патические узлы, выпадение корнеал ного рефлецеа, отложение пигмента вокруг дис- ка зрительного нерва, расширение зрачка при взгляде вверх, повышение сухожиль- ных рефлексов с этой же стороны).

Исходя из того, что наблюдаемый невропатологический синдром характерен толь- ко для болггных с висцеро-рефлекторными поражениями нервной системы и учитывая наличие терапевтического эффекта.у болгных с нейрогенными дистрофиями костей, у которых удавалось ликвидировать очаг патологической ирритации в брюшной по- лости, а также возможность развития дистрофии костей у собак при хроническом рзздражении внутренцдх органов, авторы высказывают хмнение о том, что во многих сдучаях нейрогенно-дистрофические поражения костей у человека имеют висцеро-реф- лекторный патогенез.

Орчин үед зрдэмтзд ясны мэдрэлийн шалтгаант тэжээл хямрах өөрчлөлтүүдийг зах хязгаарын мэдрэлийн еудлууд, дотоод эрхтэний архаг үрэвслийн улмаас үүсэх цочролуудтай холбон тайлбарлах бол- жээ (Р„ Зийеск, 1900; О. 8!е1пЬгокег, М.811р/ег апс! Н. Рг1едтап, 1948; Е. П. Загоровский, 1968),

Дотоод эрхтэний удаан хугацааны цочрол нь нурууны ясанд өөрчлөлт (деформаци) үүсгэдэг тухай асуудлыг Е. П„ Загоровский 1967 онд иохой дээр явуулсан туршлагаараа нотолсон ьомаа, Висце- рорефлексийн шалтгаант ясны тэжээл хямрах өөрчлөлт' бүхий эмгэг үүсгэхийн тулд Е.П, Загоровский 1967 онд 10 нохойд туршлага үйлджээ, Тэрээр 8 нохойны дэлүүг, 1 нохойны цөсний хүүдий, элгийг,нохойны ходоодыг химийн бодисуудаар цочруулан хэвлийн хөн- дийд цочролыг дамжуулагч байнгыи голомтыг бий болгосон байна. Туршлагыг 1,5—2 жилийн турш үргэлжлүүлсний эцэст нохдыг алж задлан шинжлзхэд тэдний нурууны ясанд дистрофи өөрчлөлтүүд хэлбэр алдуулагч спондилоз, остеохондроз байдлаар илэрснээс гадна, эрхтэнүүдэд дистрофи өөрчлөлт үүссэн байжээ.

Нохойн мэдрэлийн системийн янз бүрийн хэсэгт (нараи сүлжээ, симпатикийн хэлхээнүүд, нугасны зангилгаанууд, тархи нугасны бор цагаан бодисууд) эмгэг гистологийн шиижилгээ хийхэд эсийн цочролын шинж тэмдэг (эсийн хроматин хайлах-хроматолиз, мэдрэлийн эсийн сэртэнгүүд бүдүүрч томрох, олшрох, протоплазм хэлбэрт ургацаг га- рах) зэргээс гадна дегенератив өөрчлөлт (эсүүд вакуолизаци болох, хайлах ,,сүүдэр“ төдий эсүүд гарах, тоо нь цөөрөх, залгигч эсүүд- -нейронофаги үзэгдэх) ажиглагдсан байна. Тархи нугасны цагаан бо дист (ялангуяа тархины голд, гипоталамусын бөөмүүдэд) бүтэц зо- хион байгуулалтын өөрчлөлт гарч зарим хэсэгтээ хөндийрч хоосрох шинж sтatus spongiosus илэрсэн байна, Висиеро-рефлексийн шалтгаант ясны тэжзэл хямрах өөрчлөлт үүсвн хөгжихөд дээр дурдсан мэдрэлийн системийн янз бүрийн хэсгүүдэд гарч байгаа гистологийн өөрчлөлтүүд урьдчилсаи нөхцөл болдог нь туршлагаар нотлогдсон байна.

Бид энэ ажилдаа гавлын духны хэсгийи доод ялтасны гиперостозтой 78 өвчтөнд хийсэн клиникийн ажиглалт судалгаандаа үндэслэн уг өвчний шалтгаан, өвчин-зүйг судалж тайлбарлахыг оролдсон юм.Духны дотоод ялтасны гиперостозын шалтгаан, өвчинзүй одоо хүртэл бүрэн судлагдаагүй байна. Р. Моге! (1930), гавлын духны хэс- гийн дотоод ялтасны гиперостозтой өвчтөнд толгой өвдөх, эргэх, таргалах, нойргүйдэх, ховдоглох зэрэг завсрын тархины (О1епсер!]а1оп) гэмтлийн шинжүүд гардгийг анх ажигласан бөгөөд духны ясны гиперостозыг гипофиз гипоталамусын гэмтлийн нэг шинж гэж үзжээ.

Мооге (1935), духны дотоод ялтасны гиперостозтой 72 өвчтөнд судалгаа хийж, эрдэс бодис (кальц, калий), өөх тосны солилцооны хямрал гардгийг илрүүлэн, уг өвчний өвчинзүйг дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны хямралын үр дүн гэж үзсэн боловч, гиперостозыг мэдрэлийн шалтгаантай байж болзошгүйг үгүйсгээгүй байна.

Ийм саналыг бусад эрдэмтэд (3, П. Панфилова, 1957; Е. П. Пла тонова, 196Э) зөвшөөрч байна. Е. П. Загоровский (1969), духны ясны- гиперостозтай 58 өвчтөнд висцеро-рефлексийн шалтгаант эмгэгийн үед илэрдэг клиникийн хам шинж гарч байсныг ажигласан.

Гавлын духны хэсгийн дотор ялтасны гиперостозын шалтгаан, өвчинзүйг тодруулан шийдвэрлэх нь онцгой чухал асуудал юм. Учир нь нэгдүгээрт, энэ өвчний хөгжих жамыг тодруулснаар ясны систе- мийн дистрофи өөрчлөлтийн үүсэх ерөнхий зүй тогтоолыг зөвөөр ойлгох бололцост олгох юм.

Хоёрдугаарт, мэдрэлийн өвч-төнүүдэд хамгийн элбэг тохиолддог зовуурийн нэг нь толгой өвдөлт гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэвч түүний зарим шалтгаан, өвчинзүй судлагдаж тодроогүй учраас ийм өвч- ний үед эмч нар одоо хүртэл өвчтөнд бүрзн тусламж үзүүлж чадахгүй байна.

Бидний ажиглалтаас үзэхэд, толгойн байнга өвдөлттэй өвчтөний гавлын рентген зураг авахад духны гиперостоз илрэх нь олонтаа (30/о-д) тохиолдож байна,

Хэвлийн хөндийд Эхмгзг импульсийг дамжуулагч голомт байгаа үед гавлын духны хэсгийн дотоод ялтасны гиперостозтой өвчтөнд бас нурууны нь ясанд мэдрэл шалтгаант дистрофи өөрчлөлт үүсдэг болохыг бидний ажиглалт харууллаа.

Сүүлийн 4- сарын дотор бидний ажигласан, духны дотоод ялтас- ны гиперостозтой 20 өвчтөний өвчний шалтгаан нь хэвлийн хөндийд байсан архаг голомтоос үүсвэрлэсэн висцеро-рефлексийн гаралтай мэдрэлийн системийн эмгэг болохыг клиникийн ажиглалт үзүүлж байна.

Судалсан бүх өвчтөнд гавлын ясны мэдрэл шалтгаант дистрофи өөрчлөлтөөс гадна зөвхөн висцеро-рефлексийн шалтгаант мэдрэлийн өвчнүүдийн үед илэрдэг мэдрэл-гэм шинжүүд ажиглагдсан, Эдгээр шинжүүдийг доор товч сийрүүлбзл: Цочролыг дамжуулагч голомт хэвлийн хөндийн баруун талд байвал наран сүлжээний баруун талын хагас сар хэлбэрт зангилгаанд дарахад өвдөлтэй, цочролыг үүсгэгч голомт хэвлийн зүүн талд байвал зүүн талын хагас сар хэлбэрт зангилгаанд дарахад өвчтэй, цочирч эмгэгшсэн эрхтэний орчимд дарахад эмзэг өвчтэй байлаа (бидний ажиглалтаар дэлүү, мухар олгойд эм- гэг илэрсэн). Хагас саран зангилгааны цочирсон талд бүх өвчтөнд арьсны өвдөх мэдрэхүй Д5 —Д10 бүсийн хооронд багасаж (гипалгези) өвдөх цочруулын дасалтын хугацааны уртсалтай, энэ бүсэнд пило- моторын рефлекс ихэссэн, нурууны хажуугийн цэгүүдээр дарахад өвдөлттэй байсан, Симпатикийн хэлхээгээр эмгэг импульс тархаж бай- гаа талдаа хүзүүний симпатикийн зангилгаануудад дарахад өвчтэй, ихэнх өвчтөнд Лапинскийн цэгт дарахад өвдөлттэй байснаас гадна шөрмөсний рефлексүүд ихэссэн байлаа. Мөн ир-ритацтай талдаа нүдний эвэрлэг бүрхэвчийн рефлекс суларсан буюу ихэвчлэн үүсгэгдэхгүй болсон, гурвалсан мэдрүүлийн дээд цэг, дагзны мэдрүүлийн цэгт дарахад өвдөлттэй, духны үстэй, үсгүй хзсгийн арьсны өвдөх мэдрэхүй багассан (гипалгези), нүдний угт харах мэдрүүлийн дискийг тойрон, голдуу гадна талаасаа хагас сар хэлбэрээр нөсөө хуралдсан, хүү- хэн хараа ялимгүй өргөссөн байлаа.

Бидний ажиглалтад байсан 78 өвчтөний 71-д нь хэвлийн хөндий дэх эмгэг цочролын голомт нь амьдралын өнгөрсөн хугацаанд халдварт өвчнөөр (маляри, халдварт гепатит, эсэргэнэ, гахай хавдар, гэ- дэсний балнад, цусан суулга г. м.) өвчилсний уршгаар эмгэгжиж өөрчлөгдсөн дэлүү, 7 өвчтөнд мухар олгойн архаг үрэвсэл байсан нь бо- дит шинжилгээнүүдээр илэрсэн. Гавлын ясны дистрофи өөрчлөлтийг висцеро-рефлексийн шалтгаантай болохыг гэрчилж байгаа бас нэг баримт нь ийм өвчтэй хүмүүсийи хэвлийн хөндийд байгаа цочрол дам- жуулагч архаг голомтыг эмчлэн устгахад ихэнх өвчтөн (44) бүрэн эдгэрсэн явдал юм. Үлдсэн 34 өвчтөнд висцеро-рефлексийн шалтгаа- ныг харгалзан эмчилгээг явуулахад (делагил, ганглиоблокатор, биос- тимулятор) клиникийн сайжрал олж хөдөлмөрийн чадвартай болсон. Иймээс бидний клиникийн ажиглалт бол ясны мэдрзл шалтгаант дист- рофи өөрчлөлт, тухайлбал гавлын духны хэсгийн дотоод ялтасны гиперостоз нь висцеро-рефлексийн механизмтэй гэж магадлах болол- цоог олгож байгаа бөгөөд, бүр тодруулбал, хэвлийн хөндийд байгаа цочролын архаг голомттой холбоотой болохыг гэрчилж байна. Иймд ясны мэдрэл шалтгаант тэжээл хямрах (дистрофи) өөрчлөлтүүдийн шалтгаан, өвчинзүйг тодруулах асуудал нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тухайн өвчтөнг эмчлэхэд шинэ боломжийг өгч байна.

Ном зүй

3 а г о р о в с к; и й Е. П. Идеи нервизма, как проявление материалистической диалектики в медицине. В сб.Философск;ие вопросы медицины и биологии. В. 2, Киев ,
стр. 89—96. —2. ЗагоровскийЕ. П. Висцеро рефлекторные заболевания (к;лас- сификация и диагностика). В цн. : ,,Вопросы диагностники и лечения“. Изд. Здоровья. Киев, 1968, стр. 156—157. —3. Загоровский Е. П. Невропатологические синдро- мы висцеро-рефлекторного происхождения. Докт. диссертация. Киев. 1969. —4. Пан- ф и л о в а 3. П. К вопросу о клинической симптоматике при лобном гиперостозе. В Кн. : «Вопросы неврологии». Л. , 1957, стр, 184—187. —5. Платонова Е. П. Голов- ные боли. Медгиз.М. , 1960.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Тинхэмын эрхлэгч А. У. дэд эрдэмтэн, доц. Ш. Доржжадамба


Нийтлэлийн нээгдсэн тоо: 629
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК