Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 3(3)
Тархины цусан гүйдлийн гажуудал үүсэхэд хүзүүний симпатик 3ангилгаа нөлөөлөх нь
( Судалгааны өгүүлэл )

Загороескай, . Д. Балдаядорж,

 
Абстракт

Авторы пришли к выводу об активном участии функциональиого состояния шей- ных симпат ических узлов в развитии острых нарушений мозгового кровообраще- ния. Очень часто причиной функциональных нарушений шейных симпатических узлож с одной стороны являются висцерорефлекторные механизмы, возникающие при нали- чии очаго-хронической ирритации в брюшной полости.

Уураг тархины цусан гүйдлийн гажуудал үүсэх патогенезийн тухай тодорхой ойлголттой байж гэмээж нь тохирсон зөв эмчилгээг хийх бололцоотой болно,

Тархины цусан гүйдэл өөрчлөгдсөн зарим тохиолдолд хүзүүний симпатик зангилааны хэвийн биш ажиллагаа гол шалтгаан болжээ гэсэн заалтууд хэвлэлд (Рене Лериш, 1958; Е, П Загоровский, 1964) бий.

Сүүлийн үед бид тархины цус харвалт үүсэхэд хүзүүний симпатик зангилааны эмтэг ирритацийн байдал нөлөөлсөн таван өвчтөнг ажигласан билээ. Эдгээр овчтөний хүзүүний симпатик зангилааны ажиллагааг эмчилж хэвийн байдалд оруулсаны дараа эмчилгээний үр дүн тодрон бидний ажиглалтын үнэн зөвийг баталж еглөө, Энэ мэдээлэлдээ бид нэг өвчтөний өзчний түүхийг танилцуулахын хамт уул өвчтөнд үүссэн тархины цусан гүйдлийн гажуудал нь хүзүүний симпатик зангилааны ажиллагаа хэвийн биш байдалд байж дотоод эрхтэнээс рефлексийн замаар нөлөөлөх механизмаас шалтгаалсан гэд- гийг батлах боломжтой гэж үзлээ.

Өвчтөн Г. 30 настай. Говь-Алтай аймагт төрсөн. Эхийн 6 хүухдийн анхны хүүхэд, багадаа эрүүл бойжсон. 7-р анги төгссөн. 1961—1965 онуудад цэргийн алба хаасан. 1965 оноос Налайхац уурхайчыаар, даоаа нь хотын банкинд шалгагчаар ажиллаж байсан. Эхнэртэй, гурван эрүүл хүүхэдтэй, эхнэр нь эрүүл. Тамхи бага хэмжээгээр татдаг, ар- хи уудаггүй. 1965, 1966, 1968 онуудад шаралсан. Багадаа улаан бурхнаар өвдсөн.

оны 5-р сарын 16-наас одоогийн энэ өвчин х)фцаар эхэлсэн. Өглөө бие нь сулавтар, толгой бага зэрэг өвдөж байсан боловч ажилдаа очсон байна. Өдөр хоолны цагаар гэртээ ирээд айлынхаа хүнтэй бага зэрэг муудалцсанаас хойш биеийн байдал эвгүй болов. Эхнэрийн нь ярьсанаар, олои удаа эвшээж, хэл яриа иь сүларч ойлгог- тохгүй болсон, баруун гараа сэгсэрч асуултанд хариулахгуй байв. Мөн өдөр «түргэн тусламж»-ийн тэргээр нэгдсэн 1-р эмнэлгийн хүлээн авахад хүргэгдэн ирж, мэдрэлийн дасагт «Тархины тодорхой биш гаралтай цусан гүйдлийн гажузгдал, зүүн тал саажил» гэсэн оноштой хэвтсэн билээ.

Хэвтэх үед биеийн байдал хүнд, ярьж чадахгүй, толгой нь хүчтэй өвдөж байгаа байдалтай толгойгоо барьсан, ёолж байв. Үзэхэд: Орчныг ажиглахгүй, асуултанд ха- риулахгүй, ухаан алдаагүй, бага зэрэг хөгжсөн, хөдөлгөөнтэй байдалтай, өвчтөиий би- еийн тогтоц зөв, дунд зэргийн нзфуутай, туранхайвтар, арьс ба салст бүрхэвч цэвэр, ердкйн өнгөтэй, тунгалгнйн булчирхайнууд тэмтрэгдэхгүй байна. Яс, булчин, үеийн сис- темд эмгэг өөрчлөлтгүй. Зурхний авиа будэг, цэвэр. Судасны дүурэлт сул, 1 минутанд, 64 удаа лугшина. Цусны даралт 110/80 мм мөнгөн усны баганаар. Уушгинд цулцангийн. цэвэр амьсгалтай. Биеийн халуун 36,5°

Мэдрэлийн статус: хүүхэн хараа зөв хэлбэртэй, ялимгүй анизокари болсон, 8>О гэрлийн урвалууд хэвийн, нүдний алимны хөдөлгөөн хязгаарлагдаагүй, нистагм илрээ- гүй.Афазийн улмаас нүүрний мэдрэхүйг шалгаж болсонгүй. Тайван байдалд ба шүдээ* ярзайлгахад хамар-уруулын зүүн нугалаа гөлгөр, залгих, дуугарах нь хэвийн. Хэлний үзүүр зуүн тийш хазайсан. Афази (хэлгүйдэл) тод илэрсэн. Зуүн гүн тал саарал (ге- миплеги). Зүүн гар хөлний булчингийн тонус багазэрэг ихэссэн. Гарын шөрмөсний реф- лексүүд хурдан, 5>0, хэвлийн рефлекс хурдан, 0<5, өвдөгний ба борвины рефлекс хурдассан, 3>0, зүүн улны рефлекс суларсан. Зүүн талд Бабинскийн эмгэг рефлекс илрэх төлөвтэй. Афазийн улмаас өвдөх мэдрэхүйг шалгах аргагүй байсан. Мэнэнгийн шинж илрээгүй. Уцаар, Уйламхай.

Нэмэлт шинжилгээнүүд: Цус, шээсний ерөнхий шинжилгээнд эмгэг еөрчлөлтгүш. Нугасны шингэн өнгөгүй, тунгалаг, хурдан биш дусна. Пандийн урвал тодроогүй, уу- раг 0,132%, эсийн тоо 1 мм3-т 1 эс. Цус ба нугасны шннгэнд Вассерманы урвал илрээ- гүй. Нүдний угийг харахад: харах мэдрэлийн хөхлөгийн хязгаар тод, ердийн өнгөтэй, хөхлөгийн орчим бага зэрэг хавантал илэрсэн, артери нарийссан, мушгиралдсан венүүд. жигд өргөссөн, энэ өөрчлөлт нь зүүн талд илүү илэрсэн байна.

Өвчний хурц үед хийсэн эмчилгээ: судсанд аминофилинтай гльокоз, булчинд вита- мин Вх ба Вг2, арьсан дор дибазол, кордиамин тарьж аминазин, антнбиотик хэрэглэсэн байна.

Өвчний дерөв дэх өдөр өвчтөний байдал дунд зэргийн хүнд болж сайжран, ганц нэгэн үг хэлж, зүүн хөлний хуруунд ялимгүй идэвхт хөдөлгөөн үүссэн байв. Энэ үеэс эмчилгээний биеийн тамир, зүун гар хөлний иллэг эхэлсэн. Өвчтөний биеийи байдал хүндрээгүй. Энэ хугацаанд саарсан гар хөлд аажмаар идэвхт хөдөлгөөн нэмэгдэи, хэ- лэх үгийн тоо олширсоор өвчтөнтэй бүрэн ойлголцож ярих боломжтой болов.

Мэдрэлийн тасгаас 53 хоногийн дараа нилээд сайжралтай гарахдаа явж чаддаг бол- сон боловч зүун гүн тал саажнил, Верник Маннын алхаа үлдсэн байлаа. Бабинскийн. шинж зүүн талд тогтвортой илэрсэн байв. Өвчтөн тахир дутуутийн 2-р гругшэд орлоо.

оны 1 сар хүртэл өвчтөн эмчлүүлээгуй. Энэ хугацаанд өвчтөний биеийн бай- далд ямар нэгэн өөрчлөлт гараагүй. 1 сарын 15-нд өвчтөн амбулаториор зөвлөлгөөн авч «Тархины цусан гүйдлийн архаг гажуудал тархины баруун дунд артерид үүссэн нь дотоод эрхтэнээс рефлексийн гаралтай хүзүүний баруун симпатик зангилааны сэд- рэлткйн улмаас болсон, сэдрэлтийн голомт нь мухар олгойд байна» гэдэг онош тог- тоогдов. Үзэхэд: Судас 1 миутад 88 удаа лугшина, дүүрэлт нь сайн, цусны даралт ба~ руун гарт 100/70 мм, зүүн гарт 15/70, хэл нимгэн цагаан өнгөртэй, гэдэс зөөлөн, хэв- лийг тэмтрэхэд баруун доод хэсэгт хөндүүр. Мэдрэлийн статуст: аннзакари, 8>0 гэрлийн урвалууд хурдан. Шүдийг ярзайлгахад зүүн хамар-уруулын нугалаа тэнийсэн, Варрегийн сорилд зүүн гар хөл хоцорч байна. Зүүн гар хөлиий булчингийн тонус ялим- гүй ихэссэн. Гарьш ш!өрмөсний рефлексүүд хурдассан 8>0, өвдөг ба борвины реф- лекс хурдан 8>0, зүүи тавагны клонойд, хэвлийн рефлексүүд хурдан В = 8, зүүн хөлд Бабинскийн эмгэг рефлекс илэрсэн байна. Биеийн зүун талд өвдөх мэдрэхуй ялим- гүй сул, булчингийн зохицол алдагдаагүй, мэнэнгийн шинж илрээгүй, ой ухаан өөрч- лөлтгүй.

Эдгээр өөрчлөлтөөс гадна голчлон баруун талд вегетатив шинж илэрсэн байна. Үүнд:           ^

Баруун одон ба наран сулжээнии Оаруун хагас саран хэдбзрийн зангилааг дара- хад нилээд хөндүүр.

Нүдний эвэрлэг бүрхэвчийн рефлекс суларсан, зүүн талын рефлекс сэргэг, хурдаш

Нүдний угт: харах мэдрэлийн цагиргийг будагт бодис хүрээлсэн батв. 'Зүүн нүдний уг хэвийн.

Сээр хөхний орчим өвдөх мэдрэхүй суларсан.

Лапинскийн өвдөх цэгт дарахад хөндүүр байсан.

Ингээд баруун вегетатив зангилаанд дотор эрхтэнээс байига сэдрээлт өгч байгаа эрхтэнг мухар олгой гэж үзэж өвчтөнд мухар олгойгоо авахуулахыг зөвлөв. Өвчтөнд. мухар олгойн үрэвслийи зовуурь байгаагүй. Мэс засалчидтай тохиролцсон ёсоор өвч- төн 1970 оны 2-р сарын 4-нд'’ Т Н 1-р эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж 2-р сарын 7-нд мухар олгойн мэс засал хийлгэжээ. Мэс засал хүндрэлтгүй өнгөрсөн. Авсан мухар олгойг харахад хаван болон үрэвслийн шинжгүй байв, 2-р са- рын 17-нд оёдлы нь авсан, шарх анхны таталтаар эдгэрчээ. Мухар олгойн эсийн су- далгаанд: микроскопоор харахад мухар олгойн салст бүрхэвч бага зэрэг хавантай, уг бүрхэвчний дор с}зиброзт судал, зарим газар гиалинозын байдал илэрсэн, бас их биш хэмжээгээр үрэвслийн инфильтрат илэрсэн. Салст бүрхэвчний дорхи фолликул нилээд томорсон, үр хөврөлийн төв ^ялгагдахгүй байв. Салст бүрхэвчний дорхи судасны хана. зузаарсан. Мухар олгойн эсийн судалгаанд үндсэн оношоос зөрөөгүй гэж үзэв.

Мухар олгойн талаас зовуурилах зүйлгүй учраас 2-р сарын 20-нд өвчтөнг мэдрэ- лийн тасагт цаашдын эмчилгээнд шилжүүлэв.

Мухлр олгойн мэс засал хийснээс 2 хоногийн дараа өвчтөний байдал сэргэлэн, санаа сэтгэхүй нь тайван, саатай гар хөлний хүч иэмэгдсэн, толгой өвдөлт намдсан'..

о ! сайжирсныг тэмдэглэх хэрэгтэй. Цаашид бигийн байдал өдөр хоногоор сайжир- са байв.

Сүүлчийн үзлэгээр: хоёр гарын хүч адил, мөчнүүдшйн хөдөлгөөн үеэр хязгаарлаг- даагуй, булчингийн тонус ба тэжээрэл алдагдаагүй. Гарын и өрмөсний рефлексүүд хур- дан 8>В, хэвлийн рефлекс адил хурдан, улны рефлекс хурдан 3 = 0, Бабинскийн эм- дэг рефлекс илрээгүй. Мэдрэхгүй бүх хэлбэрүүд алдагдаагүй. Булчингийн хөдөлгөөний зохицол алдагдаагүй, баруун талд хүзүүний симпатик ба наран сүлжээний хагас саран хэлбэрийн зангилааны хөндүүрлэх үгүй болсоп. Нүдний эвэрлэгийн рефлекс сэргэсэн 'байна.

Залуу, эрүүл хүид ондын шалтгаангүйгзэр зүүн тал саажил, хэл- гүйдэлтэй үүссэн нь энэ өвчиий онцлэг тал болж байна. Өвчтөний цусны даралт ихсэж байгаагүй учир цусны даралт ихсзх өвчин байх- хүй гэж үзэж болно. Судасны хатуурэл манай өвчтөнд байхгүй нь ойлгомжтой.

Халуураагүй, цусны ерөнхий шинлсилгээнд өөрчлөлтгүй, өвдө- хөөс өмнө ямар нэгэн халдварт өвчин байгаагүй зэргэзс үндэслэн •бид тархины судасны үрэвсэлт өвчин биш гэж үзлзэ. Гэтэл өвдөлт ■өвчний байдлаар манай өвчтөнд тархины судас агшилтын ба тэр орч~ мын тархины хавантлын байдлаар тархины цусан гүйдлийн гажуудал илзрсэн нь ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл цусан гүйдлийн га- жуудал бол:он эхний өдөр баруун нүдний угийг харахад илзрсэн -байдал тархинд адил үүссзн гэж үзэж болно. Бид ихэвчлзн тархи- ны цусан гүйдлийн гажуудал цусны даралт ихсзх өвчтэй буюу тар- .хины судасны хатууралтай, тархины судасны үрэвслийн улмаас, эс- вэл судасиы эмболи зэргээс шалтгаалдгийг сайн мэднэ. Энэ бүх өвч- .лөл манай өвчтөнд байхгүй байгааг бид тодорхойлсон.

Ингээд манай өвчтөид эхлээд хурцаар илэрч, хожим нь архаг бок- •сон тархины цусан гүйдлийн гажуудлын патогенез нь юу болох нь вэ гэдэг асуудал өөрийн зрхгүй гарч ирнэ. Өвчтөний мэдрэлийн сис- темийн бодит үзлэг ба вегетатив мздрэлийи системийг үззх орчин үеийн шинз аргууд,вегетатив өвдөх цзгүүд болон адаптацийн өөрч- лөлтийг олсноор биеийн баруун талд хүзүүний симпатик зангилаа эмгэг сэдрэлтийн байдалтай байгааг илр\үллээ. Гэтэл хүзүүний зан- гилаа нь өөрийн талын тархины судсыг мздрэлжүүлдгийг бид мэднэ. Ийнхүү манай өзчтөнд үүссэн тархины цусан гүйдлийн гажуудлын механизм ойлгомжтой байлаа.

Хүзүүний симпатик зангилгааг зорпуд сэдрзэсний улмаас тэр талд :цус харвалт үүсэх боломжтойг Рене Лериш (1958), Е. П Загоровс- кий (1964) нар баталснаар барахгүй, ийм үед эдгээр зангилгаанд но- ъокаины блокад хийж цусны гүйдлийи гажуудлыг зогсоож хэвийн түйдэлд оруулахад тал саажил ч үгүй болсон тохиолдлууд бий.

Манай өвчтөнд бодит үзлзг дээр мэдрэлийн системийн дотоод эрхтэнэзс рефлексийн замаар үүсэх өзчлөлд илрэх мэдрзлийн тусгай шинж байсан. Энэ нь наран сүлжэзний хагас саран зангилгааг дара- хад хөндүүр, хүзүүний симпатик зангилгааг даоахад хөндүүр, нүдний эвзрлэгийн рефлекс суларсан, сээрний доод сегментийн орчимд өвдөх мэдрэхүй суларсан, Лапинскийн өвдөх цзг хөндүүрлэх зэрэг юм,

Бид, манай өвчтөнд наран сүлжзэний баруун хагас саран занги- лаа хөндүүрлэх, мухар олгойн хэсэгг дарахад хөндүүр, Ровзингийн шинж нлзрсэний дүнд архаг мухар олгой нь эмгэг ирритацийн го- ломт уурхай болж түүиий улмаас хүзүүний симпатик зангилаа баруун талд сэдрэгдсэи гэж үзсэн.

Мухар олгойи эсийн судалгаа ба мухар олгойн мэс засал хийсний дараа өвчтөний биеийн бахдал эрс сайжирч, мэдрзлийн системийн заркм эмгэг шинж тэмдэг арилсан нь дээрхийг баталж өгөв.

Бидний ажигласан бусад 4 өвчтөнд хүзүүний симпатик зангилааны эмгзг сэдрээлт, 3-т нь өвдөж өнгөрүүлсэн халдварт өвчний дараа дэ_ лүүнд архат сэдрээлтийн голомт үүссэнээс, 1-д нь архаг үрэвсэлтэк мухар олгой байв.

Энэ ажиглалтыг: бид, дэлүүндээ сэдрээлтийн голомттой өвчтөнд дэлүүний сэдрээлтийг курс делагилын тусламжтай бууруулсны да- раа, мухар олгойнд эмгэг сэдрээлттэй өвчтөний(дурдсан өвчтөн) му- хар олгойг мэс заслаар авсаны дараа эдгээрийн биеийн байдал ни- лээд сайжирснаар баталсан юм,

Ийнхүү, манай цөөн ажиглалтаас харахад тархины цусан гүйдлийн гажуудлын зарим тохиолдолд дотоод эрхтэний архаг өвчлөлийн ул- маас хүзүүний зангилаа сэдрэгдэн мэдрэлийн системийн дотоод эрхтэ- нээс рефлексийн замаар үүсэх өвчлөл патогенезийн гол шалтгаан болж байна.

Ном зүй

1. Многотомное руководство по неврологии. Т. 1—-2. Е. П. 3 а г о р с к и й. Автс- реферат докт. диссертации. 1969.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1118
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК