Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 3(3)
Архаг дизентерийтэй бага насны хүүхдийг сувиллын нөхцөлд эмчилсэн дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Т. Сосор

 

Одоо үед цочмог дизентеритэй тэмцэх талаар ихээхэн амжилт олж энэ хэлбэрийн дизентеригээр үхэх явдлыг эрс багасгаж чадсан боловч архаг дизентерийг эмчлэх оновчтой сайн арга бий болоогүй байна.

Дизентерийг эмчлэхийн тулд одоо үед өргөн хэрэглэис байгаа антибиотик, сульфаниламидын бэлдмэлүүдийн нөлөөгөөр цочмог дизентерийн эмнэл зүйн шинж тэмдэг түргэн арилах боловч уг өвчний гол шалтгаан болсон үүсгэгч микроб нь бие махбодоос бүрэн гүйцэд цэвэршигдэн арилахгүй өвчин улмаар дахих явдал үзэгддэг. Үүний зэрэгцээгээр, бага насны хүүхдийн цочмог дизентери архаг хэлбэрт шилжихэд зөвхөн дизентери үүсгэгч микробоос гадна гэдэсний хэвийн микробууд зохих үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа архаг дизентерийн үед сүү исгэгч микроб үгүй болж, гэдэсний хэвийн бусад микробууд тоо, чанарын талаар ихээхэн өөрчлөгдөж тэдгээрийн хоруу чанар, хор үүсгэх болон цус задлах идэвх нь ихсэж мөн эмгэг төрөгч микробыг эсэргүүцэх, харшлах шинж нь багасдаг гэж Л.Г. Перетц (1955), И.В. Голубева (1956) зэрэг олон судлагчид нотолжээ. Тэрчлэн хэвлэлийн мэдээнээс үзэхэд, өвчин удаашрах тутам дисбакгериоз ихэсдэг ба энэ нь гэдэсний хямрал үүсгээд зогсохг.үй, дизентерийн эдгэрэлтийг удаашруулдаг байна. Энэ талаар Ж. Алтанцэцэг, Ж. Самданцоодол нар (1968) мөн ийм дүгнэлт хийснээс гадна, энэ нь антибиотикийг удаанаар хэрэглэсэнтэй холбоотой гэж үзжээ. Ийм учраас архаг дизентеритэй өвчтөнг эмчлэхдээ антибиотикуудыг дахин дахин хэрэглэхээс аль болохоор зайлсхийж, хэвийн микробын бүрэлдэхүүнийг сайжруулахад гол анхаарал тавих нь чухал юм.

Дээрх байдлыг харгалзан бид архаг дизентерийн эмчилгээнд гэдэсний савханцраар манай эх орны үйлдвэрт бэлтгэсэн колибактеринийг хэрэглэсэн бөгөөд энэ бэлдмэлийн анагаах үйлчилгээг судлахын тулд 1968-1969 онуудад Улаанбаатар хотын архаг дизентеритэй хүүхдийн сувилалд сувилуулж байсан архаг дизентеритэй 0-3 хүртэлх насны 120 хүүхдэд зохих ажиглалт хийв. Колибактеринийг 1-3 хүртэлх насны хүүхдэд хоногт 100 мл,6 сараас 1 хүртэлх насны хүүхэд хоногт 50 мл-ээр бодож хоногийи тунг 2 хувааж сүүн бэлдмэлээр уулгаж байв. Ихэнх хүүхдэд 10-12 хоногийн завсарлагатайгаар 2-3 сар эмчилгээ хийв. Үүний зэрэгцээгээр, колибактеринийг тетрациклинтэй хосолж эмчлүүлсэн, бас дан ганц левомицетинээр эмчлүүлсэн хүүхдэд ажиглалт хийв. Антибиотикийг гол төлөв өвчии хурцадсан, хүндрэлтэй хүүхдэд өгсөн бөгөөд 1 кг биеийн жинд 0,02 г-аар бодож өдөрт 4 удаа, 5-6 хоног уулгаж байв. Тэрчлэн бүх хүүхдэд чухам ямар аргаар эмчлүүлсэнээс шалтгаалалгүй витамин С,В1,В612 өгч байснаас гадна зарим хүндрэлтэй, биеийн жингийн нэмэгдэлт сааталтай хүүхдэд сүүн кали, глюкоз, гаммаглобулин, пенициллин тарьж байв. Хүүхдийг яслийн эрүүл хүүхдэд зориулсан хоолны нормыг баримтлан хооллож, хоолны дэглэмийг сайн баримталсан.

Бидний эмчилсэн 120 хүүхдийн 67 (55,8%) нь эрэгтэй, 53 (44,2%) нь эмэгтэй байснаас гадна насны байдлаар ялгаж үзэхэд 0-6 сар хуртэлх насны 10 (8,3%),  6-12 сартай 26 (21,7%), 1-2 настай 70 (58,3%), 2-3 насны 14 (11,7%) хүүхэд байв. Янз бүрийн аргаар эмчлүүлсэн бү- лэг тус бүрд бараг адил 1-2 насны хүүхэд зонхилж байсан.

Сувилалд ирэхээс өмнө антибиотик ба сульфаниламидын бэлдмэлүүдийг бүх хүүхэд удаан хугацаагаар хэрэглэж байжээ. Үүнд бүх хүүхдийн 32% нь нэг төрлийн антибиотик, 68% нь 2-3 төрлийн антибиотик хэрэглэжээ. Тэрчлэн бүх хүүхдийн 7.6,2% нь тэжээвэр, 56,3% нь гипотрофитой, 45,5% нь рахитын илрэлтэй Сайв. Бүх хүүхдийн өвчний явц мэдэгдэхүйц архаг, ялгадас хэвийн байдалд орох нь удаашралтай. үе үе өвчин дахин бүх хүүхдийн 85% нь гэдэс өвдөх, дүлүүлэх 58,3% нь хоногт 1-2 удаа, 25.8% нь хоногт 2-3 удаа,14,2% нь хоногт 3-6 удаа суулгаж байснаас гадна Сүх хүүхдийн 75%-д нь ялгадас залхагтай, 35,5%-нд цустай байсан зэрэг эмнэл зүйн шинж илэрч байв. Бүх хүүхдийн 19,1% нь хүндрэлтэй байсан. Бидний эмчилгээ хийсэн хүүхдийн ихэнх нь хөнгөн хэлбэрийн дизентеритэй байв. Үүнд колибактеринаар эмчлүүлсэн хүүхэд 50 байсан ба үүнээс хөнгөн хэлбэрийн дизентеритэй 38%, дунд зэргийн 12, зөвхөн левомицетинээр эмчлүүлсэн хүүхэд 45, үүнээс хөнгөн 32, дунд зэрэг 11, хүнд хэлбэр 2, колибактеоин, тетрациклин хоёроор эмчлүүлсэн 25 байснаас хөнгөн 13, дунд зэргийн дизентеритэй 12 хүүхэд тус тус байв.

Эмчлүүлсэн хугацаагаар нь үзвэл 2-3 сар сувилуулсан хүүхэд 26; 4-6 сар 81; 7—12 сар 11; 1—2 жил сувилуулсан хүүхэд 2 байна. Ингэж ихэнх хүүхдэд удаан хугацаагаар эмнэл зүйн ажиглалт, эмчилгээ, сувилгааг хийхийн зэрэгцээ бүх хүүхдэд бактериологийн шинжилгээг 1440 удаа хийсэн бөгөөд (1 хүүхдэд дунджаар 12 шинжилгээ) 28 (23,3Х^) хүүхдээс дизентерийн флекснерийн бактери олджээ. Үүнээс гадна, бүх хүүхдийн биеийн жинг сард 2 удаа хэмжиж биеийн байдал яаж сайжирч өөрчлөгдөж байсныг ажиглаж байсан.

Эмчлүүлэхээс өмнө ба дараа нь хийсэн бактериологийн шинжил- гээний дүн, эмнэл зүйн ажиглалтуудыг нэгтгэн үзэхэд колибактерин ба түүнийг антибиотиктай хослон эмчлүүлсэн хүүхэд дан ганц левомицетинээр эмчлүүлсэн хүүхдийг бодвол түргэн сайн эдгэж байгаа нь ажиглагдлаа.

1-р хүснэгтээс үзэхэд, дизентерийн бактери ялгагдах нь колибак-теринаар эмчлүүлсэн хүүхдийн бүлэгт 4 дахин, колибактерин ба тетрациклин хоёрыг хослуулж эмчлэхэд 5 дахин тус тус багассан бол дан ганц левомицетинээр эмчлүүлсэн хүүхдийн. бүлэгт дөнгөж 3,3 дахин багассан байна. Тэрчлэн колибактерин ба хослох аргаар эмч лүүлсэн хүүхдүүдзд өвчний дахилт адилхан (8%) тохиолдож байсан бол левомицетинээр эмчлүүлсэн хүүхдэд бараг 1,7 дахин их байв.

 

Эмчилгээний үр дүнг харьцуулсан нь

 

Өвчтэй

Дизентерийн бактери ялгагдсан нь

 

Эмчилсэн арга

хүүхдийн

тоо

Эмчлэхийн

өмнө

Эмчилсний

дараа

Өвчний

дахилтын:

тоо

Колибактерин

50

12(24% )

3(6%)

4(8%)

Колибактерин +

25

5(20%)

1(4%)

2(8%)

Тетрациклин

Левомицетин

45

11(22,2%)

3(6,7%)

6(13,3%)

(хяналт) Бүгд ,

120

28(23,3%)

7(5,8%)

12(10,0%)

 
 

Эмчилгээний үр дүнг харуулах гол үзүүлэлт болсон ялгадас сайжралтын байдал, ялгадас хэвийн байдалд орсон дундаж хоног, биеийн жин нь нэмэгдсэн байдлыг нэгтгэн дүгнэж 2-р хүснэгтэд үзүүлэв.

2-р хүснэгт

Эдгэрэлтийн байдал

Эмчилсэн арга

Бүх

хүухдийн

тоо

Ялгадас сайжирсан бүх хуүх- дийн тоо

Ялгадас хэ- вийн байдалд орсон дун- даж хоног

Биеийн жин 1 сард нэмэгдсэн дундаж хэм- жээ (г-зар)

Колибактерин

50

46(92%)

80,7

127

Колибактерин +

 

 

 

Тетрациклин

25

24(96%)

79,5

140

Левомицетин

45

35(77,8)

145,7

85

(хяналт)

 

 

 

Бугд

120

105(87,5%

104,7

114

 
 

2-р хүснэгтээс үзэхэд, колибактерин ба хослох аргаар эмчлүүлсэн бараг бүх хүүхдийн ялгадас сайжирч дунджаар бараг адилхан '6 ор- чим сарын хугацаанд хэвийн байдалд орж байжээ. Харин левомицетинээр эмчлүүлсэн хүүхдийн 77,8%-д ялгадас сайжирсан боловч хэвийн байдалд орох хугацаа нь дунджаар 5 орчим сар хуртэл удааширч байв. Эмчлүүлсэн бүх хугацаанд нэмэгдсэн биеийн жинг бодож нэг сард нэмэгдсэн дундаж хэмжээг гарган харьцуулсан бөгөөд колибактеринаар, ялангуяа хослох аргаар эмчлүүлсэн хүүхдийн биеийн жингийн дундаис нэмэгдэлт левомицетинаар эмчлүүлсэн хүүхдийнхээс бараг хоёр дахин их байна. Дээр дурдсан баримт мэдээг харьцуулан үзэхэд, архаг дизентеритэй хүүхдийг колибактеринаар, ялангуяа антибиотиктай зөв хоосон эмчлэх нь ганц антибиотикаар эмчилснээс илүү сайн байна гэдэг дүгнэлтэд хүргэж байна.

Үүнээс гадна, анагаах үйлчилгээтэйн зэрэгцээгээр хоол тэжээлийн зүйл болох колибактеринаар эмчлүүлсэн бүх хүүхдэд ямар нэгэн хортой, тохиромжгүй нөлөө бидэнд ажиглагдаагүй, харин ялгадас тогтвортой сайжирч, өвчин дахих нь эрс цөөрч, хүүхэд түргэн. тэвээрч таргалдаг байна. Архаг дизентерийг эмчлэхдээ гэдэсний хэ

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 559
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК