Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 4(4)
Монголын анагаах ухааны түүх судлалын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

П. Янсан

АУДС

 

Эрүүл энх явж урт удааи ыаслах явдал хүн төрөлхтөний буй болсон даг үеэс тэдний мөрөөдөл эрмэлзлэлийи тзртүүн нь байсаи тө- дийгүй энэ тухайн шиижлзх ухаан нь хамгийн эртний шинжлэх ухаан -болон үүсч эдүгээ асар их хөгжилтийг олж, дайчин замналыг туу- лан иржзэ, Нэрт эрдэмтэн И. П. Павлов «эмч нарын үйл ажиллагаа бол анхны хүмүүстэй чацуу юм. Тэгэхлээр анагаах ухааыы түүхийг бичиг үсэгтэй болсон цагаас эхэлсэн гзж үзвэл буруу хэрэг болно» гэжээ.

Анагаах ухаан хүн төрөлхтний туулж ирсэн нийгмийн хөгжлийн янз бүрийн үе шатанд хамгийн энэрэнгүй ёсны шинжлэх ухаан мө- нөө харуулсаар байгаа боловч тухайн нийгэмд ямар ангийн эрх ашгийн тулд хэн эзэмшин зохион байгуулж байгаагаасаа хамаарч түүний хөгжлийн түвшин, мөг чанар харилцан адилгүй илэрч байлаа, Гагцхүү манай эрин үеийн нөхцөлд энэ шинжлэх ухааны талаар гарч байгаа ололт амжилт, нээлтүүдийг бүх нийтийн тусын тулд зориулах, харилцан судалж дэлгэрүүлэх сайхан боломж олдсоор бай- гаа билээ.

Орчин цагийн анагаах ухааны хөгжлийн үр дүнг хүи амын эрүүл мэнд, сайн сайхны тусыи тулд ашиглан хэрэгжүүлэх зорилгоор социалист нийгмийн үед төр улсын зүгээс авчявуулжбуй нэгдмэл арга хэмжээ нь эрүүлийг хамгаалах явдал бөгөөд тус улсад ардын хувьсгал ялсны дараагаар энэ чухал арга хэмжээ үүсч хөгжөөд түүхийн өнгөрсөн богино хугацаанд социалист эрүүлийг хамгаалах нэгд- мзл систем болсон нь түүиий хөгжлийн түвшин, онолын үндэс, үндсзн зарчмаас тодорхой байгаа билээ.

Анагаах ухааиы хөгжлийн дайчин замналыг анагаах ухааиы түүх судлах бөгөөд энэ нь хөдөлмөрчдийн эрүүл мэндийг сахин хамгаалах ажлын онол практикийн түүхэн хөгжлийн тухай биеэ даасан шинжлэх ухаан юм.

Анагаах ухааны хөгжлийн явц нь нийгмийн хөгжлийн хуульд захирагдан тодорхой зүй тогтоолоор явагддаг, Чухамхүү ийм учраас анагаах ухааны түүх судлалын ухаан нь нийгмийн түүхийн шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсэгт багтах бөгөөд анагаах ухааны хөгжлийн хууль нь нэг ёсондоо нийгмийн хөгжлийн хууль, зүй тогтоол болж байдаг. Анагаах ухааны түүх судлал нь энэ пшнжлэх ухааны хөгжлийн зүй тогтоол, мөн чанарыг дүгнэн үзэж эрүүлийг хамгаалах ажлыг хөгжүүлэх тулгуур хүчин зүйл болох учраас дээр үеэс анхаарагдан ирсэн бөгөөд гагцхүү Октябрийн социалист их хувьсгалын дараагаар системтэй хөгжих өргөн бололцоо, шинэ үе нээгдсэн байна. Үүний үр дүнд ЗХУ болон бусад социалист орнуудад анагаах ухаа- ны түүх судлалын ухаан ихэд хөгжиж хөдөлмөрчдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт гагцхүү социалист эрүүлийг хамгаалах ажлын онолыи үндэс, үндсэн зарчим нь яв цав нийлдэг болохыг батлан харуулсаар байна.

Монголын ард түмнээс нийгмийн хөгжлийн өнгөрсөн үеүдэд бий болгосон соёлын уламжлалт их өвийн салшгүй хэсэг болсон анагаах ухаан нь манай ард түмний оюун санаа, мэдлэг хуримтлалын зүй ёсны үр дүн бөгөөд аливаа ард түмний соёлын өз уламжлалыг анхааран судлахын ач холбогдлыг марксизм ленинизм чухалчлан үздэг билээ. Ийм учраас тус улсад хувьсгалын дараагаар үүсч хөгжсөн европ да- хины анагаах ухааны түүх судлалын зэрзгцээгээр эрт дээр үеэс уламжлагдан ирсэн монголын анагаах ухааны түүх судлалын асуудал чухлаар тавигдах ёстой.

Аиагаах ухааны хөгжилт нь өөрийн зүй тогтоол, онцлог шинж телөв, үе шаттай байдаг, Монголын анагаах ухаан, зрүүлийг хамгаалахын түүхэн хөгжлийн тухай асуудал нь хувьсгалын өмнөх ба дараах үеийнх гэж зарчмын эрс ялгаатай 2 хэсэгт хуваагдах боловч тус бүрдээ өвөрмөц үе шат, онцлогтой байна. Өөрөөр хэлбэл ана- гаах ухааны түгээмэл туүхийн үндсэн 2 хэсэг Өрнө ба Дорно дахи- ны анагаах ухааны аль аль нь тус улсад нэвтрэн хөгжсөн өвөрмөц онцлогтой аж.

Дорно дахины буюу эртний.Араб Персийя гаралтай анагаах ухаан Энэтхэг түвдээр дамжин Монгол орноо  нэвтэрсэн гзж үздэг бөгөөд эртний Энэтхэг ороп соёлын асар их өв уламжлалтай байсны зэрэг- цээ айл зэргэлдээ улс гүрнүүдтэй холбоо харилцаатай байсан нь анагаах ухаан нэвтрэхийн эх үүсвэр болсон нь мэдээж.

Монголын ард түмэн амьдралын урт удаан хугацаандаа эмчлэн засах арга ухааныг эзэмшин дадал, туршлагатай болон уламжлагдсаар ардын эмкзлгийн өвөрмөц өвийг бас бий болгосон байна,

Ардын эмнэлгийн энзхүү ёсонд хугарч гэмтсзн яс барих, хавирганы битүү хугаралтын үед хонь, ямаа, үхрийн халуун арьс нааж эмчлэх, малын халуун сэвсээр жигнэх, мөн алтан гагнуур, хунчир, дэгд зэргийн 400 гаруй нэр төрлийн ургамлыг эмчилгээнд хэрзглэх, тэдгээрийи тун хэмжээ, хугацаа, хэрзглэх аргыг тогтоох, эмчилгэз- иий олон талт үр дүн бүхий рашаан усыг хэрзглэх зэрэг олон төрлийн арга хэмжээг авдаг байсан нь эдүгээ хүртэл уламжлагдан ир- сэн бөгөөд орчин үеийн анагаах ухааны шинэ хөгжилд зохицуулан хэрэглэх, түүх судалгааны хувьд чухал нэмэр хандив болсоор байна

Эртний монголын анагаах ухааны эмчлэн засах арга зүй, мөн чанар түүхийн урт хугацаанд тэр чигээрээ уламжлагдан ирэзгүй нь мэдээж бөгөөд гагцхүү түүнэзс хэрэгтэй гэсэн гол хзсгийг судлан илрүүлж, үр дүнтэй хэрзглэх явдалд анагаах ухааны түүх судлалын нэг зорилт орших ёстой.

Доцент Д. Цагаанхүүгийн судалснаас үзвэл, дорно дахины ана- гаах ухаан нь бүр дээр үед (VII—VIII зуун) Монголд нэвтрэх төдий эхлэлт байсан боловч монголын нүүдэлчин олон омог аймгийн дайн дажны улмаас тогтнон бэхжиж чадаагүй байна. Гагцхүү XIII зууны сүүлч, 14-р зууны эхээр дорно дзхины анагаах ухаан хүчтэй нэвтэрч тухайн үеийн ардын эмчилгээний арга хуримтлалд уялдан тулгуур- ласан монгол эмнэлгийн өвөрмөц арга ухаан нэгэнт бий болжээ.

Дорно дахины анагаах ухаан монгол оронд нэвтрэн дэлгэрч бай- сан түүхийн хугацаанд нийгмийн үйл амьдралд болж байсан өөрч- лөлт, эмчлэн засах арга ухааны хөгжлийн байдал зэргийг үндэслэн монголын эртний анагаах ухааны хөгжлийг хэд хэдэн үе шатад хуваан судалж болох юм. Хөгжлийн процессыг зөвөөр үечлэн тогтоож судлах нь түүх судлалын үндсэн аргын нэг бөгөөд анагаах ухааны .түүх судлалд ч нэг адил хамаарагдах юм.

Түүх судалгааны үечлэн судлах арга нь уг асуудлыг системтэй тодорхой болгох, анагаах ухааны хөгжлийн түүхэн явцад нөлөөлөх үндсэн зүй тогтоол, тэдгээрийн холбоо уялдаа, хөгжлийн дотоод хуулийг тодорхойлох, шинжлэх ухааны үидэстэй үнэн зөв дүгнэлт өгөх зэрэгт шийдвэрлэх рольтой юм. Монголын эртний анагаах ухаа- ныг 3 үндсэн үе шатаар хуваан судлах нь зүйтэй бололтой. Үүнд:

Нэгдүгээр үе нь 13-р зууны сүүлч 14-р зууны эхээс 16-р зууны эцэс хүртэлх үе юм. Энэ нь дорно дахины анагаах ухаан монгол оронд нэвтэрч эхэлснээс аваад тус оронд шарын шашин дэлгэрсэн эхэн үе хүртэлх 200 гаруй жилийн түүх бөгөөд монголчуудын эрт дээр үеэс шүтэж ирсэн бөөгийн мөргөл бүхий шашны үеийн анагаах ухааны түүх билээ. Аливаа нийгмийн түүхэнд шашин шүтлэг иь ана- гаах ухааны хөгжлийн явцад хамгийн их нөлөө бүхий зүйл байсаар иржээ.

Дорно дахины анагаах ухаан түвдээр дамжин монгол орноо дэл- гэрэхийн зэрэгцээгээр энэ анагаах ухааны судар номыг судлан үзэх, эх хэлнээ орчуулан бичих, барлан дармаллах, энэтхэг, түвд оронд монгол оточ нар явж сурах, анагаах аргыг заах дацан байгуулах зэрэг олон арга хэмжээ авагдсан байна.

Монгол оточ нарын судлах гол ном болсон «Рашааны зүрхэн найман үет нууц увдисын дөрвөн үндэс» хэмээх алдарт зохиол бо- лон түвд хэлнээс орчуулагдсан бусад. номууд Лхантав буюу анагаах нэмсэн арга, зарлигийн битүүмжит увдис зэрэг ном зохиолыг судлан үзэж анагаах арга зүйг эзэмшин байжээ. Энэтхэгийн Наланд хотын их сургууль, Түвдийн Уйзан, Лхас, Нитан зэрэг олон дацанд мон- тол оточ нар суралцаж байсан баримт бий бөгөөд тэдний орчуулж, бичиж байсан олон зуун гар ба дармал бичлэгийн судар ном эдүгээ тус тусын соёлын өв номын санд хадгалагдсаар байна. Дорно дахины анагаах ухаан нь монгол оронд нэвтрэхдээ эртний монголын ардын эмнэлгийн эмчлэн засах арга зүйтэй хослон өвөрмөц шинж төлөв бүхий арга ухаан бий болгожээ.

Эртний Грекийн гаралтай дорно дахины анагаах ухаан нь өвчнийг танин мэдэх, эмнэх, эмч оточдын ёс суртахууны хувьд чухалчлан заадаг байсан бөгөөд амьд организм гадаад орчныг нарийн хол- боотойгоор үздэг байжээ. Энэхүү ;чанар нь монголд нэвтэрсэн анхны үедээ хэвээр хадгалагдан дэвшилттэй чухал рольтой байсан төдийгүй хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чухал хандив бүхий эмчлэн засах арга ухааны хөгжлийн үе байжээ. Өөрөөр хэлбэл, монголд шарын шашны дэлгэрэх хүртэл эртний анагаах ухааны үр нөлөө, өвөрмөц арга зүй нь нилээд дэвшилттэй, хөгжлийн түв- шин нь зогсонги биш байсан гэж үзвэл зохино.

Хоёрдугаар үе нь XVI зууны эцсээс буюу 1580-аад оноос 1911 он хүртэлх үе орно. Энэ үе нь монгол оронд шарын шашин дэлгэрэхээс эхлээд монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний өрнөлтийн үеийн анагаах ухааны түүх судлалын үе билээ. Манжийн түрэмгийлэгчид Азийн орныг түрэмгийлэн эзлэх зорилгондоо ашиглаж шарын шашныг дэмжин хөхүүлсэн бөгөөд феодалын нийгмийн арчаагүй байдал, ангийн хүчтэй дарлалд нэрвэгдсэн монголын ард түмний тэмцлийг номхотгон дарах, мунхруулан хөөрөгдүүлэх үзэл суртлын зэвсэг болгон түүнийг дэлгэрүүлэх болж түвдийн алтан хаан 1576 онд түвдийн шарын шашны тэргүүн 4-р далай лам Содномжамцыг урьж уг шашиныг хүлээн авснаа илэрхийлж, халхын Автай, цахарын Лигдэн, Ойрдын ноёд хутагтууд бараг нэгэн зэрэг шашныг таалан хүлээн авч 1586 онд Эрдэнззуугийн хийдийг анх байгуулан олон зуун лам нарыг түвдээс урьж ирүүлснээр хүчтэй дэлгэрсэн тэрхүү шарын шашин нь манай ард түмний түүхэнд бүхэлдээ харгис бүдүүлэг нөлөө үзүүлсэн билээ. Ард түмний сэтгэл оюуныг төөрөлдүүлж, тэдний бие бялдрыг арчаагүйгээр бузарлан, ариун цэвэр, эрүүл энх, соёлжилт, гэгээрлийн үүд хаал- гыг боож байснаараа шарын шашин нь монголын ард түмний соёл иргэншлийн бүхэл бүтэн түүхэн өв, түүний чухал хэсэг болсон анагаах ухааны хөгжлийг саатуулж мөн чанарыг нь алдагдуулахад хүргэсэн байна.

Монголд шарын шашин дэлгэрч лам санваартиууд, хүрээ хийд олшрох тутамд ангийн ялгаа ихсэж дарлал мөлжлөг хүчтэй болсон бөгөөд ард түмний ахуй амьдрал доройтон, эрүүл мэнд нь сарнижээ. Шарын шашин дэлгэрснээс болоод монголын эртний анагаах ухааны эмчлэн засах ёс төр хазайж, анагаах ёсонд сурах, түүнийг эзэмших явдал нь шашны хуурамч сурталтай хутгалдан хоосош номлол тө- дий үлдсэн бөгөөд анагаан засах арга зүйг эрхлэн явуулах чин эрх мэлзлэл, анхаарал байгаагүйгээс болоод шашин нь лам нарын дар- лал мөлжлөгийн нэмээс дайвар, ашиг хонжоо олохын аятайхан шалтаг болжээ.

Сүм хийдэд лам санваартнууд эмчийн ёсыг эрхлэгч хэмээн өө- рийгөө нэрлэж өргөл барьц ихтэйгээр хүмүүсийг үзэж, өвчин зовлонг нь бурхан шашны номлол, буг чөтгөрийн хорлолтой холбон тайлбарлаж «ганц хоёр бэлэн жор», «тарнийн түрхлэг», «бузар зай- луулах» уншлагаар домнох төдий байжээ.

Манжийн бадруулт төрийн тэргүүн 1875 он 12-р сарын 11-нд Хүрээний эмч нар, дацангийн мандлын жасын орлого зарлагыг бай- цаасан дансанд: «Ноднин жилийн шар цай 69 228 байхын дээр мөн хүүд хураасан цай 3275, ердийн хөсгөнд ирсэн цай 1050, бусдад хүүтэй яваа цай 26 141 болно» гэжээ. (Ө* Чимэд, их хүрээний сүм хийдийн мөнгөн хуулийн тухай). 'Лам нарын худал хуурмаг, анагаах ухааны талаар мэдлэггүй болохыг манай ууган зохиолч Д. Нацагдорж «Шар дээлтэй, лам захтай хүн бүр эм барина. Сайн муу, шинэ хуучин ямар ч ялгаагүй, таван өртөөний цаадах өвчтэй хүн ямар нь ч мэдэхгүй атал тун эм солиулан өгч тайтгаруулахыг оролдоно.

Бие махбод, эрхтэн мэдрэл ямар нь ч үзээгүй атал барьц тавьц гүрэм ном санаанд орсныг ярина. Шинжлэх ухаан дэлгэрч хүний оюун нээгдээгүй газарт шашны сүүдэр харанхуйн түгжээс хэзээд хойш татна. Түмэн бодисын улирах хувьсахыг үнэхээр судлаагүй цагт түвд эмнэлэг, хуучин арга хэзээ ч үл сайжирна» гэж маш үнэ- нээр, уран сайхнаар шүлэглэн дүрсэлсэн байна.


Шашны хуурамч нөлөөний дор тарчлан, бие сэтгэл, оюун са- нааны хүнд дарлалд ингэж зовж байснаас хүн амын төрөлт багасаж, үхэл их хэмжээтэй байсан бөгөөд нэг талаас хоосон сүсэг бишрэлээр гэр бүл болохгүйгээс, өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн ихэнх нь лам нар байснаас, түүнчлэн гадаадын, ялангуяа маиж хятадын худалдаачин түүний бараа бологчид замбараагүй хутгалдан байснаас хүн амын өсөлтийн гол дайсан нийгмийн халдварт өвчин түгээмэл байлаа, Хувьсгалын өмнөх монгол орныг сөнеөхийн даваан дээр хүргэж байсан нэг үндсэн хүчин зүйл бол мөнөөхөн шарын шашин байлаа. Оросыи худалдаа үйлдвэрийн яамны элч А, П„ Болобан гэдэг хүний бичсэнээр: «хошууны ардууд цөөрсөөр байна. Байгаа хүмүүс нь ихэвчлэн нас хөгширсөн байна. Үүнээс үзэхэд монголын ард түмэн их хорогдох төлөвтэй» гэжээ.

Үнзхээр ч 1862—1918 онд монголын хүн ам 25 000-аар буюу 4,5 %-иар хорогдож байсан баримт бий билээ.

Гуравдугаар үе нь 1911 оноос Монгол ардын хувьсгал ялах хүртэлх үе бөгөөд энэ нь монголын ард түмний үндэсиий эрх чөлөөний өрнөлтийн үеэс аваад манжийн дарлалыг түлхэн унагааж монголын автономитын үе, түүнчлэн Октябрийн социалист их хувьсгалын шууд үр нөлөөгөөр 1921 онд ялсан монгол ардын хувьсгалын өмнөх үеийн манай анагаах ухааны түүх судлалын үе билээ, Манжийн дарлалд орсны улмаас монгол орон дэлхийн бөмбөрцгийн хамгийн хоцрогдмол бөглүү газрын нэг болж дундад зууыы феодалын харьцаа хөндөгдөөгүй хэвээр хадгалагдсаар байлаа. 19-р зууны 70-80- аад оноос Монгол оронд айл зэргэлдээ орос орны нөлеө хүчтэй болсон нь «Монгол орныг гадна ертөнцөөс салган тусгаарлах» гэсэн манжийн хэрцгий бодлогыг эвдэхэд хүргэж, маижийг бодвол хөгжилтэй байсан оросын эдийи засаг соёлын үр иөлөө Монголд тусах ая- тайхан нөхцөл бүрэлдэв* Энэхүү үр нөлөө тусгалын дотор европын анагаах ухааны нөлөө нэвтэрч эхэлсэн нь манай ард түмний эрүүл энхийн үйлсэд «далайд дусал нэмэр» гэгчээр зохих хувь нэмзр болсон нь мэдээж. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үрээр манжийн дарлалаас чөлөөлөгдсөн боловч Богд гэгээн тэргүүтэй монголын феодалууд засгийн эрхэнд гарч манжийн дарлалын нэг адил хүнд дарлалууд ард түмний нуруун дээр тохогдсон учраас тэдний эрүүл мэндийн асуудал туйлын хөөрхийлөлтэй хэвээр үлджээ. Автономит засгийн зүгээс ард түмний эрүүл мэндийн асуудлыг анхааран үзэх нь бүү хэл түүнийг эрхлэн шийтгэх нэг ч албан байгууллага байгаагүй, зөнд нь орхисон нь өвчин зовлонгийи гамшигт оруулж зальт лам, феодалуудын дур зоригийн хэрэг болсон байна. Дорно дахины уламжлалт анагаах ухаан монгол оронд нэвтрээд шарын шашин феодадын хоцрогдмол ахуйн улмаас мөн чанараа алдаж байсан боловч эмчлэн засах арга зүй, ардын эмчилгээний өвөрмөц аргыг эзэмшсзн жирийи ардууд, доод лам бас байсныг үгүйсгэж болохгүй. Гагцхүү тийм хүм/үс цөөхөи байсны дээр төр улсын зүгээс анхаардаггүйгээс хувийн чанартай, түүнчлэн шашны үзэл номлолтой холбон үздэг байв. Ийм нөхцөл байдлын үед орос орноос явж байсан шинжээч судлаачид, тэдэнд үйлчилж байсан эмнэлгийн ажилтнуудаас монгол- чуудад эмнэлгийн тусламж үзүүлж байсан баримтууд тэдний тэмдэглэлд тодорхой үлджээ. Монгол оронд гарч байсан халдварт өв- чин орост дамжин халдахаас болгоомжлон урьдчилан сэргийлэх нилээд арга хэмжээг авч байжээ.

Халдварт өвчний голомтыг судлах ажлаар хэд хэдэн удаа экспедиц ажилласны гадна тэргүүиий дэвшилт үзэлтэй оросын зарим эмч нар удаа дараа ирж ажиллаж байжээ. (Энэ талаар «Шинжлэх ухаан амьдрал» сэтгүүлийн 1969 оны 6-р дугаарт «Хувьсгалын өмнөх монгол оронд оросын анагаах ухааны үр нөлөө нэвтэрч байсан нь» гэсэн гарчигтайгаар нийтлзгдсэнийг үзнз үү.) Хэдийгээр оросын эмч нараас монголд ирж ажиллаж байсан болон европын анагаах ухааны үр нөлөө нэвтэрч байсан ч тэр нь тухайн нийгмийн байдал, шашин лам иарын нөлөө, хөгжлийн хир хзмжээ хоцрогдмол байсан тэр нөцөлд нийтийг хамарсан эрүүлжүүлэх арга хэмжээ болж чадаагүй бөгөөд харин орос оронд ялсан Октябрийн агуу их хувьсгалын дараагаар залуу Зөвлөлт улсаас айл зэргэлдээ Монголын ард' түмний эрүүл мэндийн төлөө анхааран халамжилж оросын хувьсгалчид, улаан армийн эмч нараас манай ард түмний эрүүл энхийн үйлсэд хүчин зүтгэж явсан баримт олон билээ. Оросын эмч нарын үзүүлж байсан эмнэлгийн тусламж нь маиай ард түмний эрүүл мэндэд нэмэр хандив болоод зогсоогүй анагаах ухааны хөгжлийн түүхэнд зүй ёсоор үлдэх ёстой. Ингэж монголын эртний анагаах ухааны түүх нь ардын хувьсгалын дараагаар цоо шинээр үүсч буй болсон орчин цагийн анагаах ухааны түүхтэй залгасан билээ.

Монголын эртний анагаах ухааны түүхийг судлахад дорно да- хииы анагаах ухаан, ялангуяа түвдийн анагаах ухааны түүх, түүний эх баримт ном зохиолыг нь шинжлэх ухааны нарийн үндэс, арга зүйн үүдэзс судлан үзэх явдал чухал билээ. Түвд, монголын анагаах ухааны тухай орос зөвлөлтийн эмч эрдэмтдээс дээр үед нилээд сонирхон судалж байсан боловч сүүлийн үед ховордсон нь энэ тухайн судлал ашиггүй буюу эсхүл судалж дүгнэгдэж гүйцсэндэз биш, ха- рин судалгааны ажлын бат суурь, нэгдсзн системт арга барил одоо хүртзл тогтоогүй, анагаах ухааны түүх судлалын хувьд манай эрүүлийг хамгаалах болон эрдэм шинжилгээний байгууллагаас бага анхаарч ирснээс болж түүхийн хөгжлийн үе шат улирах бүр бүрхэгдэн мартагдсаар байгаагийн илрэл юм. Оросын эрдэмтэн А» Позднеев Реман, Лауфер, П, А, Бадмаев, нилзэд сүүлд А. Л, Берлин, М. Н. Вар- лаков, В. С. Мангалик, Б. М, Щепотин, Е. В. Бойцов, манай ахмад змч доцент Д, Цагаанхүү нарын олон хүмүүс монголын анагаах ухааны түүх судлалд үиэтзй хувь нзмрзэ оруулсан байна. Түүх судлалын хүмүүсийн гавьяаны тухай В„ И. Ленин бичихдээ, «Орчин үеийн шаардлагатай харьцуулан үзэхэд тэд юу хийж чадсангүй вэ гздгээр нь биш харин урьд үеийнхтзй нь харьцуулан үзэхэд шинзэр юу бүтзэсзн бэ гэдгзэр нь тэдний түүхэн гавьяаг үнэлэн үззх ёстой» гэсэн байна, Монголын эртний анагаах ухааны түүхийг судлахад эртний монголын судлал, түүх судлалын олдвор, шашин шүтлэг зан заншил, нутаг, эрхдэн байсан ажил, нүүдэл суурьшлын талаар хийгд сэн судалгаа дүгнэлтүүд чухал ач холбогдолтой юм.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : АУДС-ийн Нийгмийн эрүүл ахуйн тэнхим эрхлэгч доцент Д. Цагаанхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3079
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК