Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 4(4)
Тахир дутуужилт (өвчлөлт) хот хөдөөд
( Судалгааны өгүүлэл )

О.Готов

 
Абстракт

Были анализированы материалы первичного выхода на инвалидность рабочих и служащих г. Улан-Батора, Завханского и Южно-Гобийского аймаков за 1968г. Также подвергиуто исследованию инвалидизации членов сельхозобъединений этих аймаков. Инвалидизация рабочих и служащих г. Улан-Батора на 10000 человек составляет 79,0, что является по сравнению с другими странами невысоким показателем. В структуре причины инвалидности по классам заболеваний первое место занимают инфекционные и паразитарные болезни (25,9), второе место-болезни органов кровообращения (19,2), третье место-несчастные случаи, отравления и травмы (8,7).

Первичный выход на инвалидность среди женщин несколько выше, чем у мужчин. Выход на инвалидность среди членов сельхозобъединений выше, чем у рабочих и служащих, что объясняется в основном их возратным составом.

Анагаах ухааны хүрээлэнгийн нийгмийн эрүүл ахуйн салбар

Тахир дутуужилтыг (өвчлөлтийг) судлах явдал нь хүн амын эрүүл мэндийг тодорхойлох чухал үзүүлэлт бөгөөд хөдөлмөрийи чадварыг бүрэн ба хагас алдах гол шалтгаануудыг илрүүлэн, тэдгээрийг багасгах, нэгэнт тахир дутуу бологсдын хөдөлмөрийн чадварыг сэргээх (реаблитаци), хөдөлмөр зохицуулалтыг зохион явуулах онол, практикийн ач холбогдолтой билээ.

Энэ асуудал сүүлийн үед нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаагийн нэг гэрчилгээ бол социалист орнуудын эрүүлийг хамгаалах яамдын сайд нарын 1967 оны зөвлөлгөөнөөр сэргээн эмчлэх туслам- жийн тухай асуудлыг шилэн сонгож хзлэлцсэн явдал юм.

Бид тахир дутуужилтыг 1967 — 1969 оны байдлаар Улаанбаатар хот, Завхан, Өмнөговь аймгийн ажилчин, албан хаагчид, нэгдэлчдийн дотор судалсан бөгөөд судалгааг Үйлдвэрчний зөвлөлийн тогтоолууд, Эмнэлэг хөдөлмөр магадлагааны комиссын шийдвэр, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэж түүвэрлэх замаар хийж гүйцэтгэсэн юм.

Ийм судалгаа үүний өмнө манай улсад хийгдэж байгаагүй болохоор тахир дутуужилт ба нийт тахир дутууд бүртгэгдэж байгаа хүмүүсийн тоодүүний бүрэлдэхүүн,дутуу тахир болж байгаа шалтгаан, нас хүйсийн ялгаа, нийгмийн байдал, тэдгээрийн үзүүлэх нөлөө гэх мэтийн асуудлын талаар тун хомс мэдээлэлтэй байсан билээ.

Энэ судалгаа бол дээрх дутууг ямар нэг хэмжээгээр нөхөх, хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах, хөдөлмөр сэргээх талаар практик арга хэмжээ авахад ашиглах зорилтыг тавьсан юм. Бид энэ удаа зөвхөн тахир дутуужилтын (өвчлөлтийн) ерөнхий тоймыг гаргах бөгөөд тахир дутууд нийт бүртгэгдэж байгаа хүмүүс ба өвчин тус бүрээр хийсэн нарийвчилсан анализыг үргэлжлүүлэн хэвлүүлэх болно.

Тахир дутуужилтын талаар бидэнд олдсон хэвлэлээс үзэхэд Чехословакт 1957 оны байдлаар 100 000 даатгагдсан хүмүүсээс тариачид 1761,36, бусад хөдөлмөрчид 956,88 хүн тахир дутууд шинээр оржээ. Энэ нь хөдөөд тахир дутуужилт бараг хоёр дахин илүү бай- на (3). Чехословакт 1964 оны байдлаар 100 000 даатгагдсан хүмүү- сээс эрэгтэй 834, эмэгтэй 781, бүгд 813 тахир дутуу хүн ноогдож байна (4).

Зөвлөлт улсын Полтава мужид 1967 онд тахир дутууд 1000' ажиллагсадаас 2,4 хүмүүс шинээр орсон байна (5). Үүнээс мэдрэлийн системийн өвчнөөр 0,51 оржээ. Краснодар хязгаарт 1964 оны байд- лаар зүрх-судасны системийн өвчнөөр 10000 ажилчин, албан хаагч тутмаас 18,4 шинээр дутуу тахир болжээ (6). 1959 онд зөвлөлт улсад 10000 ажилчин, албан хаагчдаас цусны эргэлтийн өвчнөөр 31,0 дутуу тахир болсон байна (6).

Унгар улсад 1955 оны байдлаар 10000 ажилчин, албан хаагч тутамд 7,0-оос 28,7 хүртэл ноогдож байжээ (6). А. С. Розенфельд 2 ав- тономит улс ба 7 мужийн тахир дутуужилтыг (өвчлөлтийг) 1967 оньг байдлаар гаргаж үзжээ (7). Үүнд: Карелийн автономит улсын ажилчин, албан хаагчдад 53,0, Комийн автономит улсад 52,0. Калининград мужид 53,6, Архангель мужид 62,0, Псков мужид 69,0 Ленинград мужид 68,0 (1966 он), Киров мужид 78,0, Новогород мужид 72,0, Во- логод мужид 87,0 тус тус байжээ.

Анх удаа тахир дутуу бологсодыг Улаанбаатар хотод хүйс, өвчний ангиллаар ялгавал

1968 он (10000 ажилчин албан хаагчдад)

 

Дутуу тахирын шалтгаан (өвчний ангилал)

10000 ажилчин, албан хаагчид

Эзлэх хувь

Эрэгтэй

Үзүүлэлтийн алдаа

Эмэгтэй

Үзүүлэлтийн алдаа

Эрэгтэй эмэгтэй хамт

Үзүүлэлтийн алдаа

Эрэгтэй

Эмэгтэй

Бүгд

1

Халдварт ба шимэгчдийн өвчин

21,2

±2,0

32,2

±2,9

25,9

±1,7

30,7

34,7

32,8

2

Хорт хавдрууд

             3,4

±0,8

4,7

±1,1

3,9

±0,6

4,8

5,2

5,0

3

Тэжээлийн бодисын солилцоо, дотоод шүүрлийн харшил өвчин

0,4

±0,3

1,3

±0,5

0,8

±0,3

0,6

1,4

1,0

4

Цусны ба цус төлжих эрхтний өвчин

0,3

±0,3

0,1

±0,3

0,3

0,1

5

Солиорлууд неврозууд, хувийн зан чанарын эвдрэлүүд

1,4

±0,5

2,6

±0,8

1,9

±0,4

2,0

2,8

2,4

6

Мэдрэлийн систем ба мэдрэх эрхтний өвчин

5,9

±1,1

7,1

±1,3

6,4

±0,8

8,6

7,6

8,1

 

Үүнээс:

А. Нүдний өвчин

2,4

±0,7

2,1

±0,7

2,2

±0,4

3,4

2,2

2,8

Б. Чихний өвчин

0,2

±0,2

0,5

±0,3

0,3

±0,2

0,3

0,5

0,4

7

Цусны эргэлтийн өвчин

17,3

±1,8

21,7

±2,4

19,2

±1,5

25,0

23,4

24,2

Үүнээс:

А. Цусны даралт ихдэс өвчин

8,7

±1,3

9,2

±1,6

8,9

±1,0

12,6

9,8

11,2

Б. Хэрэх өвчин

3,2

±0,8

5,8

±1,2

4,3

±2,9

4,5

6,3

5,4

 

В. Атеросклероз

0,2

±0,2

0,1

±0,3

0,3

0,1

Г. Инфаркт

0,4

±0,3

0,2

±0,1

0,5

0,3

Д. Төв мэдрэлийн системийн судсархаг эвдрэл

3,6

±0,8

2,3

±0,8

3,0

±0,6

5,2

2,4

3,8

8

Амьсгалын эрхтний өвчин

 

2,4

±0,7

1,0

±0,5

1,8

±0,4

3,4

1,2

2,3

9

Хоол боловсруулах эрхтний өвчин

3,4

±0,8

8,6

±1,5

5,6

±0,8

4,9

9,3

7,1

Үүнээс:

Ходоодны шархлаа

0,2

±0,2

0,3

±0,3

0,2

±0,1

0,3

0,3

0,3

10

Шээс бэлэг эрхтний өвчин

0,4

±0,3

3,7

±0,9

1,8

±0,4

0,7

3,9

2,3

11

Арьс ба арьсноы дорхи эслэгийн өвчин

0,2

±0,2

0,1

±0,3

0,3

0,1

12

Яс ба хөдлөх эрхтний өвчин

2,2

±0,7

3,7

±0,9

2,8

±0,6

3,2

4,0

3,6

13

Хөгжилтийн төрөлхийн гажиг

14

Гэнэтийн тохиолдол, хордлого, гэмтэл

10,9

±1,5

5,8

±1,2

8,7

±0,6

15,8

6,2

11,0

15

Бүгд

69,1

±3,7

92,7

4,9

±79,0

±2,9

100,0

100,0

100,0

Бидний хийсэн судалгаагаар 1968 онд 10000 ажилчин албан хаагч тутамд Улаанбаатарт 79,0, Завханд 80,7, Өмнөговьд 135,9 тус тус тахир дутууд шинээр орсон байна. Нэгдлийн гишүүд 10000 хүн тутмаас тахир дутууд шинээр Завханд 124,2, Өмнөговьд 158,3 оржээ.

Дээрх хүснэгтээс үзэхэд тахир дутуужилтаар (өвчлөлтөөр) халдварт ба шимэгчдийн өвчнүүд (сүрьеэ ба арьс өнгөний өвчний хамт) 10000 ажилчин албан хаагчдад 25,9 ноогдож нэгдүгээр байр, цусны эргэлтийн өвчнүүд 19,2 ноогдож хоёрдугаар байр, гэмтэл хордлого 8,7 ноогдож гуравдугаар байр, мэдрэлийн систем ба мэдрэх эрхтний өвчнүүд 6,4 ноогдож дөрөвдүгээр байр, хоол боловсруулах эрхтний өвчнүүд 5,6 ноогдож 5-р байр, хавдрууд 3,9 ноогдож 6-р байр, яс ба хөдлөх эрхтний өвчнүүд 2,8 ноогдож 7-р байр, солиорлууд, неврозууд, хувийн зан чанарын эвдрэлүүд 1,9 ноогдож 8-р байр, амьсгалын эрхтний өвчнүүд ба шээс бэлгийн эрхтний өвчнүүд тус бүр 1,8 ноогдож 9,10-р байрыг тус тус эзэлж байна.

Манай оронд дутуу тахиржилт (өвчлөлт) бусад улсуудтай харьцуулахад их биш дунд хэмжээнд байгаа бөгөөд зари нэг үндэслэл муутай дутуу тахирт орсон хүмүүсийг хасвал үүнээс ч бага байж болох талтай юм. Жишээ нь: Сүрьеэ өвчтэй хүн удаан хугацааны эмчилгээ шаарддаг бөгөөд эмнэлгийн хуудсаар чөлөөлөх явдал бусад өвчний нэг адил зөвхөн 3 сар байсан нь дутуу тахиржилтыг аргагүйн эрхэнд өсгөхөд хүрдэг байна.

Халдварт ба шимэгч өвчнүүд (сүрьеэ ба арьс өнгөний өвчний хамт), цусны эргэлтийн өвчнүүд, гэмтэл хордлогууд эхний 3 байрыг эзэлж дутуу тахиржилтын гол шалтгаан болж байна. Зүрх-судасны өвчин бусад орны нэг адил манайд дээгүүр байр эзэлж байгаагын дотор цусны даралт ихдэх өвчин 10000-д 8,9, ревматизм 10000-д 4,3, төв мэдрэлийн системийн судасны өвчнүүд 10000-д 3,0 ноогдож байна. Харин бусад оронд зүрх-судасны өвчний дотор тахир дутуужилтын томоохон шалтгаан болж байдаг зүрхний булчингийн инфаркт (4,1) манайд цөөн (0,2) байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй юм.

Гэмтэл хордлогооор дутуу тахир болох нь бусад оронд 4-6р байранд (4,1) байхад манайд 3-р байр эзэлж байх бөгөөд энэ нь чухамдаа гэмтэл хордлого манай илүүтэй тохиолдож байгаад биш, харин сэргээн эмчлэх тусламж, хөдөлмөр зохицуулалттай холбоотой гэж бид үзэж байна. Үүнийг гэмтлээс бий болсон согогтой хүмүүс дутуу тахир бологсдын дотор зонхилж байгаа явдал гэрчилж байгаа юм.

Мэдрэлийн систем ба мэдрэх эрхтний өвчнүүд дотроос нүдний өвчин 2,2 буюу 1/3-ийг эзэжл, чихний өвчин 10000-д 0,3 ноогдож байна. Хоол боловсруулах эрхтний өвчнүүд манайд бусад орнуудыг бодвол дээгүүр суурь эзэжл байна. Харин гаад орнуудад хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар алдуулдаг ходоодны шархлаа өвчин 10000 ажилчин албан хаагч тутамд дөнгөж 0,2 байгаа нь сонирхолтой юм. Энэ нь Т. Шагдарсүрэн  (1), Ө. Готон (2) нарын мэдээлэлтэй тохирч байна.

Хорт хавдартай өвчтөн дутуу тахир бологсдын дотор томоохон суурь эзэлж байгаагын дотор эмэгтэйчүүдийн бэлгийн эрхтний хорт хавдар зонхилж байгаа нь түүний цөөнгүй тохиолддогийг харуулахын зэрэгцээ тэдгээрийн тавилан бусдыг бодвол сайн болохыг харуулж байгаа хэрэг.

Солиорлууд, неврозууд, хувийн зан чанарын эвдрэлүүдийн анги хэдийгээр 8-р байранд орж байгаа боловч дутуу тахиржуулалтын хувьд багагүй нөлөөтэй нь илт бөгөөд эдгээр өвчний дотроос шизофрени зонхилох шалтгаан болж байна. Шинээр дутуу тахир бологсдын дотор эмэгтэйчүүд илүүтэй (10000 ажилчин албан хаагчдад эмэгтэйчүүд 92,7, эрэгтэйчүүд 69,1 ноогдож) байна. Гэвч өвчний ангиар үзвэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс гэмтэл, амьсгалын эрхтний өвнөөр бараг хоёр дахин илүү байхад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс халдварт ба шимэгчдийн өвчин, хавдрууд, солиорол, неврозууд, хоол боловсруулах эрхтний өвчнүүд, шээс бэлэг эрхтний өвчнүүдийн хувьд хамаагүй давуутай байна.

Малчдын дотор дутуу тахир илүүтэй байгаа нь насны бүрэлдэхүүн ондоо байгаагаар тайлбарлагдана.

1968 онд Улаанбаатар хотын ажилчин албан хаагчдаа шинээр дутуу тахир бологсдын (дутуу тахиржилт) ерөнхий тойм иймэрхүү байна. Харин дутуу тахирт бүртгэлтэй нийт хүмүүсийн тоо шинээр дутуу тахир бологсдынхоос хоёр дахин илүү бөгөөд түүний бүрэлдэхүүн ч хамаагүй өөр гарна.

Иймээс бид дараачийн мэдээлэлдээ дутуу тахирт бүртгэлтэй байгаа нийт хүмүүсийн тухай ба өвчнийг анги, ангиар нь салгаж нарийвчлан анализ хийх юм.

Дүгнэлт
  1. Манай оронд тахир дутуужилт (өвчлөл) бусад орнуудаас ихгүй байна.
  2. Халдварт өвчнүүд, зүрх-судасны өвчнүүд, гэмтэл ба хордлогууд, хоол боловсруулах эрхтний өвчнүүд, хавдрууд бол тахир дутуужилтын гол шалтгаан болж байна.
  3. Зүрх-судасны өвчнүүдээс цусны даралт ихдэх өвчин, төв мэдрэлийн системийн судсархаг эвдрэлүүд, хэрэх өвчин гол шалтгаан болж байгаа ба харин зүрхний булчингийн инфаркт маш цөөн тохиолдож байна.
  4. Хоол боловсруулах эрхтний өвчнүүдээс элэг цөсний өвчин зонхилж харин ходоодны ба  дээд гэдэсний шархлаа ховор тохиолдож байна.
  5. Тахир дутуужилт эмэгтэйчүүдийн дунд илүүтэй байна.
  6. Малчдын дотор тахир дутуужилт илүү байгаа нь насны бүрэлдэхүүнээр тайлбарлагдана.
Ном зүй

1. Шагдарсүрэн Т. К вопросу развития хирургии желудка и пищевода в Монгольской Народной Республике. В кн,: Вопросы хирургии пищевода и желудка. Томск 1960, стр. 50,
2. Готов Ө. Анагаах Ухааны эрдэм шинжилгээний бичиг № 4 (13) Улан-Батор, 1962, стр.21,
3. Современное состояние и перспективы здравоохранения сельского населения, Материал IV совещания Министров здравоохранения социалистических стран. 1959 г, стр. 57-58, София
4. Д-р медицины РадимМоравец. Инвалидизация и причины инвалидности в г.г. 196-1964. Социальное обеспечение в Чехословакии. Прага, 1966. стр. 14
5. Сонник Г.Т. Анализ первичного выхода на ивалидность по заболеваниям нервной системы за 10 лет. Советское здравоохранения., 1970- №7, стр, 40
6. Нестеров В. А, В. Л. Якобашвили. В кн.: «Инвалидность при сердесно-сосудистых заболеваниях как социально-гигиеническая проблема» Москва, 1969.
7. Розенфельд А. С. Вычисление стандартизованных показателей инвалидности по методу Керриджа. Советское здравоохранение. 1969, № 4, стр 36
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 494
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК