Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 4(4)
А. Ү. комбинатын ямааны арьс, хонины нэхий, бодын шир боловсруулах үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтөнд хийсэн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Ц. Тажаа

 
Абстракт

Изучение было начато с постановки полицевого учета заболеваемости. В этих целях автор произвел выкопировку больничных листков (случаев временной нетрудоспособности) за 1966—68 г. г. методикой, предложеннйй Йнститутом организации здравоохранения и истории медицины им. Семашко.

Средние показатели случаев на 100 работающих на кожевенном заводе сос- тавляют: 69,19 в 1966 г., 88,72 в 1967 году 99,15 в 1968 году; дни нетрудоспособности на 100 работающих—1104,90 в 1966 г., 1295,10 в 1967 году и 1240,53 в 1968 г.

Заболеваемость с временной утратой трудоспособности среди женщин была выше, чем среди мужчин.

Показатель заболеваемости с временной утратой трудоспособности на кожевен- ном заводе наиболее низкий среди рабочих и служащих в возрасте до 19 лет, пос- тепенно увеличивается в более старших возрастных группах.

В структуре заболеваемости рабочих кожевенного завода за последние годы (1966—1968 г. г.) основное место занимали грипп и катар верхних дыхательных пу- тей, заболевания кожи и подкожной клетчатки, болезни периферической нервной системы, заболевания сердечно-сосз^дистой сист.емы и травмы, из последних больше половины были производственные травмы.

Арьс ширний үйлдвэр нь манай орны үйлдвэрийн томхон салбарын нэг юм. Сүүлийн жилүүдэд арьс ширний үйлдвэрийг шинэчлэн байгуулах, өргөтгөн шинэчлэх асуудалд манай нам засгаас их анхаарч БНСЧУ-ын тусламжтайгаар ямааны арьс боловсруулах үйлдвэрийг шинэчлэн байгуулан 1961 онд ашиглалтад оруулж, бодын ширний үйлдвэрийн өргөтгөлийг 1960 онд дуусгасны дээр хонины арьс боловсруулах үйлдэрийг шинэчлэн байгуулах ажлыг 1967 онд дуусгаж ашиглалтад орууллаа. Үүний үрээр арьс боловсруулах ажиллагаа улам боловсронгуй болж үйлдвэрлэлийн дамжлагуудад арьсыг буулгах, ачих ажиллагаа механикчлагдаж, ажилчдын хөдөлмөрлөх нөхцөл үлэмж сайжирч байна. Гэвч арьс ширний үйлдвэрийн зарим ажиллагаа бүрэн механикчлагдаагүй, арьсыг боловсруулахад химийн бодис ихээр хэрэглэдэг нь үйлдвэрийн байрны агаарыг бохирдуулах ба ажилчдын бие шууд хүрч нөлөөлөх явдал нилээд байдгийн дээр шохойн болон идээлэх, мөн ноос, цавууны цехэд агаарын чийглэгийн хэмжээ 80-90% хүрэх явдал олонтаа байдаг. Эдгээр нөхцөлүүд уул үйлдвэрийн ажилчдын өвчлөлд нөлөөлдөг болох нь тодорхой байна.

А. Ү. Комбинатын арьс шир боловсруулах үйлдвэрлийн ажилчдын өвчлөлтийг хөдөлмөрийн чадвар түр алдаж өвчилсөн хүн тус бүрт судалгааны карт хөтөлж, 1963, 64, 66, 67, 68 онуудад судалсан ба судалгааны материалыг өвчлөлтийн олон улсын ангиллын үндсэн дээр манай нөхцөлд зохицуулан бидний боловсруулсан тайлангийн маягтад нэгтгэн дүгнэж, боловсруулалтыг хийхдээ өвчний нэрлэл ба ангилал, цех, ажилчдын нас, хүйс, мэргэжил, ажилласан хугацаа, өвчний давталт зэргээр нь ангилан хийж дүнг гаргав.

Судалгааны материалыг боловсруулахдаа шигшүүр карт хэрэглэсэн.    

А.Ү.комбинатын арьс ширний үйлдвэрүүдийн ажилчдын хөдөлмөрийн чадварыг түр алдуулах өвчлөлтийн үзүүлэлтийг 1963,64, 66, 67, 68 онуудын байдлаар 1-р хүснэгтэд үзүүллээ,

  1. р х ү с н э г т

А Ү комбинатын Шеврит, шевро, бодын ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн тохиолдол ба хоногийн тоог 100 ажилчин тутамд гаргасан үзүүлэлт

 


он

Шевритийн үйлдвэр

Шевроны үйлдвэр

Бодын ширний үйлдвэр

Тохиолдол

хоног

тохиолдол

хоног

тохиолдол

хоног

1.963

66,42

935,49

113,58

1657,37

87,51

1716,10

1964

77,03

1414,18

128,41

1882,79

99,52

2064,00

1966

67,88

901,62

75,06

1270,00

68,58

1185,10

1967

88,49

1319,51

91,75

1348,77

81,88

1209,31

1968

99,93

1284,22

103,92

1283,66

93,72

1144,20

 

  1. р хүснэгтээс үзэхэд,
  2. А. Ү. комбинатын арьс ширний үйлдвэрүүдэд хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн тохиолдол ба хоногийн тоо 100 ажилчин тутамд 1963, 1964 онд харьцангуйгаар их байсан ба 1966 онд ихээхэн буурсан байна. Дараагийн хоёр жилд 1966 оны тэр хэмжээнээс тохиолдлын тоогоор бага зэрэг ихсэх хандлагатай байгаа боловч хөдөлмөрийн чадвар алдуулсан хоногийн тоогоор бараг нэг хэмжээнд байна. Арьс ширний үйлдвэрүүдэд 1963-1964 онд хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн тохиолдол, хоногийн тоо их байсан нь энэ онд уул үйлдвэрийн ажилчдын дотор халдварт өвчии, тухайлбал элэгний халдварт үрэвсэл их байсантай нилээд хэмжээгээр холбогдолтой юм.

Т. Гомбосүрэнгийн судалгаанаас үзэхэд, 1962, 1964 онд Улаанбаатар хотод элэгний халдварт үрэвслийн тархалт хамгийн их хэмжээтэй байжээ. Арьс ширний үйлдвэрүүдийи ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн тохиолдолын тоог 100 ажилчин тутамд өвчний ангиллаар гаргаж үзэхэд шевритийн үйлдвэрт 1964 онд 1966 оныхоос элэгний халдварт үрэвсэл 3,91 тохиолдлоор, шевроны үйлдвэрт 7,95 тохиолдлоор, бодын ширний үйлдвэрт 4,33 тохиолдлоор тус тус их байсны дээр мөн үйлдвэрүүдэд сүрьеэ өвчний тохиолдбл ч 1964 онд 1966 оныхоос илүү хэмжээтэй байжээ.

 

 

1966 он

 

1967 он

 

1968

он

 

эр

эм

бүгд

эр

эм

бүгд

эр

эм

бүгд

Шевритийн үйлдвэр

18,02

11,17

13,28

14,38

15,24

14,90

13,44

12,45

12,84

Шевроны үйлдвэр

 

Бодын ширний үйлд-

19,47

14,04

16,74

17,07

12,36

14,69

13,67

6,55

12,34

вэр

22,58

17,37

20,55

15,25

12,12

14,09

12,12

12,30

12,20

 

 2-р х ү с н э г т

 

А. Ү. комбинатын шеврит шевро, бодын ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар алдсан нэг

 тохиолдлын^ дундаж хоног

А. Ү. комбинатын арьс ширний үйлдвэрүүдийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуу лах өвчлөлтийн тохиолдол ба хоногийг 100 ажилчин тутамд эрэгтэй, эмэгтэй ажилчдаар ялгаварлан гаргасан үзүүлэлт

Үйлдвэрийи

нэр

 

1963

1964

1966

1967

1968

 

 

 

 

 

 

! .

Шевритийн

үйлдвэр

тохиолдол

46,44

'64,66

68,41

83,84

40,00

89,13

82,13

92,47

91,55

105,97

хоног

1006,10

876,41

1343,93

1483,65

742,50

1026,08

1187,80

1419,41

1231,42

1323,33

Шевроны

үйлдвэр

тохиолдол

102,10

127,65

121,30

137,91

67,79

85,71

82,21

103,40

62,38

1 152,71

хоног

1389,71

1984,72

1879,94

1204,39

1321,01

1279,16

1404,92

| 1278,16

853,42

1788,13

Бодын ширний

үйлдвэр

тохиолдол

93,85

80,64

82,04

130,26

33,31

101,85

77,80

103,99

81,57

116,82

хоног

1816,15

1506,95

1917,10

2404,48

913,20

1769,77

1186,Н

1261,50

1002,55

1440,37

А Ү комбинатын арьс ширний үйлдвэрүүдийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн сүүлийн 3 жилийн дундаж хэмжээг 100 ажилчин тутамд тодорхойлон үзэхэд хөдөлмөрийн чадварыг түр алдуулах өвчлөлтийн тохиолдлын дундаж 89,70, хоногийн дундаж 12, 16, 20 тус тус байна, Нэг тохиолдолд оногдох дундаж хоногийн тоог 2-р хүснэгтэд үзүүлэв.

  1. р хүснэгтээс үзэхэд, арьс ширний үйлдвэрүүдийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн нэг тохиолдлын дундаж хоног он дараалан буурч байгаа ба дунджаар 13-15 хоног болжээ, Үүний дотор эрэгтэй ажилчдын нэг тохиолдлын дундаж хоног эмэгтэй ажилчдынхаас илүүтэй байна. Мөн үйлдвэрүүдийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн тохиолдол ба хоногийн тоог 100 ажилчин тутамд эрэгтэй ба эмэгтэй ажилчдаар ангилан гаргаж 3-р хүснэгтэд үзүүлэв.
  2. р     хүснэгтээс үзэхэд, эмэгтэй ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн тохиолдлын тоо 100 ажилчин тутамд зрэгтэй ажилчдынхаас дунджаар 40% орчим, хоногийн тоо 30% орчим илүү байна.

Үйлдвэрийн ажилчдыи өвчлөлтийг цехээр ангилан гаргахад цех тус бүрийн ажилчдын тоо хэтэрхий цөөхөн (100-аас доош) бол түүнээс гарах стастистикийн үзүүлэлтийг баттай үнэн гэж үзэхэд учир дутагдалтай байдаг болохыг И. Д. Богатырев, А. Е-. Шахгельдянц нарыи олон судлаачид өөрсдийнхөө судалгааид дурдсан байдаг. А.Ү. комбииатын арьс ширний үйлдвэрүүд хоорондоо технологи ажилла- гаагаараа адилхан, ижил цехүүдтэй, хөдөлмөрийн нөхцөл ба ажилчдын бүрэлдэхүүнээрээ ч ойролцоо, цех тус бүрийн ажилчдын тоо нь цөөхөн болох учраас цехүүдийг нь төрлөөр нь нэгтгэн ангилж өвчлөлтийн судалгааг гаргасан болно. Арьс ширний үйлдвэрийн ажилчдын өвчлөлтийг цехүүдээр ангилан гаргаж 4-р хүснэгтэд үзүүлэв.

А. Ү. К. Арьс шкрний үйлдвэрийн ажилчдын 1987, 1968 оны хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийг цехээр ангилан гаргасан үзүүлэлт

Цехийи нэр

Тохиолдлын тоо 100 ажилчин тутамд

Хоногийн тоо 100 ажилчин тутамд

 

1967 он

1968 он

1967 он

1968 он

  1. Шохойи цэх
  2. Идээлэх цех
  3. Гүйцэтгэх цех
  4. Ноосон цех
  5. Инженер - техникчид
  6. Нийт үйлдвэр

143,87 127,08 121,75 55,19 43,09 ; 88,79

139,60

129,12

133,50

89,82

61,50

99,22

2186,73

1784,78

1361,26

764,28

763,30

1296,13

1888,00

1836,06

1303,32

1105,98

968,69

1242,37

  1. р х ү с н э г т

1-р хүснэгтээс үзэхэд, 2 жилийн байдлаар арьс ширний үйлдвэрийн шохой, идээлэх цехийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн хэмжээ нийт үйлдвэрийн хэмжээнээс үлэмж их, ноосны цех, ялангуяа, инженер-техникийн ажилчдын өвчлөлт үйлдвэрийн нийт хэмжээнээс нилээд бага байна. Арьс ширний үйлдвэрийн шохой, идээлэх цехийн ажилчдын дотор амьсгалын замын болон арьсиы идээт өвчии, үйлдвэрлэлийй осол гэмтлийн тохиолдол, хөдөлмөрийн чадвар алдсан хоногийн тоо бусад цехүүдийнхээс их

5-р х ү с н э г т

Арьс ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадварыг түр алдуулсан өвчлөлтийн бүрэлдэхүүнийг 1987, 1988 оноор гаргасан үзүүлэлт

Өвчний нэрлэл

Гохиолдол %-аар

хоног

%-аар

 

1967 он

1958 он

1967 он

1968 он

1. Халдварт, парзитийн рвчнүүд

9,И

7,52

21,29

17,46

 2. Хоргүй ба хорт хавдар

0,56

0,33

1,25

0,77

 3. Дотоод шүүрэл, бодисын со-

 

 

0,23

 

лилцооны өвчин

0,14

 4. Цусны ба цус төлжүүлэх эрхт-

 

 

0,08

0,36

ний өвчнүүд

0,14

0,11

 5, Сэтгэхүйн өвчнүүд

2,80

1,01

2,10

2,03

 6. Мэдрэл ба мэдрэх эрхтний

 

 

9,22

9,88

өвчнүүд

10,37

11,12

Үүнээс: а) Невралгий, неврит, ра-

 

 

 

5,11

                дикулит

4,76

4,49

4,80

             б) Нүдний өвчнүүд

4,76

6,06

2,64

4,49

             в) Чихний өвчнүүд

0,85

0,47

0,58

0,28

7. Зүрх-судасны өвчнүүд

9,81

13,37

9,32

15,42

   Үүнээс: а) Зүрхиий гажгууд (рев-

 

 

 

3,30

'                   мокардит)

0,98

2,02

0,61

                б) Цусны даралт ихдэх

 

 

 

 

                    өвчин

6,45

7,86

6,14

8,23

               в) Зүрхний булчин, судас-

 

 

 

 

                  ны өвчнүүд

0,70

1,12

0,92

1,73

                г) Артерийн судас хатуу-

 

 

 

 

                  рах өвчин

0,56

1,34

1,71

1,26

 8. Амьсгалын эрхтний өвчиүүд

27,87

26,40

16,75

16,31

Үүнээс: а) Грипп

11,22

8,20

5,83

2,91

              б) Амьсгалын замын улайх

 

 

 

 

                  үрэвсэл

6,59

7,96

2,91

3,32

              в) Ангина

3,22

3,48

1,72

1,81

               г) Уушгины хатгалгаа

4,34

3,48

4,14

4,31

              д) Бронхит

1,82

2,47

1,66

1,97

 9. Хоол боловсруулах эрхтний

 

 

 

 

өвчнүүд

9,И

9,55

9,23

7,30

 Үүнээс: а) Гастрит

3,11

4,25

4,35

3,18

10. Бөөр, шээс ялгах эрхтний өвч-

 

 

 

 

нүүд

3,50

4,15

2,47

3,28

11. Жирэмсэлт, төрөхтэй холбогд-

 

 

 

 

сон өвчнүүд *

3,36

4,71

2,74

3,60

Үүнээс: а) Үр зулбалт

0,98

0,25

0,48

1,75

12. Арьс халгпмны өвчнүүд

11,78

11,79

9,65

9,57

 Үүнээс: а) Экзем, дерматит

0,98

0,87

1,27

0,33

13. Булчин ба үений өвчнүүд

2,24

1,12

2,35

0,85

14. Осол гэмтлүүд

9,25

8,76

14,44

. 13,10

Үүнээс: а) Үйлдвэрлэлийн осол

5,46

5,16

9,05

8,43

     б) Үйлдвэрлэлтэй холбогдолгүй        осол

3,73

3,59

5,38

4,66

Б ү х д үн

100,%

100%

100%

100%

илүүтэй байгаа нь уул цехүүдэд бичил цаг уурын тохиромжгүй нөхцөл (их чийглэг, температурын эрс хувиралт), химийн хорт бодисууд (хүхэрт натри, аммиак, хүхэрлэг хий г. м) хэрэглэгддэг ба үйлдвэрлэлийн ажиллагаанаас ялгагдан гардаг арьсыг боловсруулах зарим ажиллагаанд механикжилт бүрэн иэвтрээгүй байгаа зэргээс шалтгаалсан нь илэрхий.

Арьс ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн бүрэлдэхүүнийг сүүлийн 2 жилээр 5-р хүснэгтэд гаргав.

  1. р хүснэгтэд дурдснаас үзэхэд, арьс ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадварыг түр алдуулсан өвчлөлтийн дотор амьсгалын эрхтний өвчин, зүрх-судасны өвчин халдварт ба паразитын өв- чин, арьс халимны өвчин, осол гэмтэл ба мэдрэл, мэдрэх эрхтний өвчнүүд зонхилох хувийг эзэлж байгаа иь илэрхий байна. Үүнд:Уул үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулсан өвчлөлтийн дотор амьсгалын эрхтний өвчний тохиолдол 26-28%-ийг, хоногийн 16-17%-ийг эзэлж байгаагийн дотор грипп, амьсгалын дээд замын улайх үрэвсэл ба уушгины хатгалга ихэнхийг нь эзэлжээ, Халдварт ба паразитийн өвчин үйлдвэрийн ажилчдын доторхи өвчний бүх тохиолдлын 7-9%-ийг эзэлж байгаа боловч хоногийн 17-21% буюу хамгийн их хувийг эзэлж байгаа нь нэг тохиолдлын дундаж хоног ихтэй байгаагаар тайлбарлагдана. Зүрх-судасны өвчний дотор цусны даралт ихдэх өвчин зонхилох хувийг эззлжээ. Арьс халимны өвчин бүх өвчний тохиолдлын 11-12%-ийг, хоногийн 9-10%-ийг эзэлж,шохойн ба идээлэх цехийн ажилчдын дотор ихээр тохиолдож байна. Осол гэмтэл бүх өвчлөлтийн дотор дээгүүр суурийг эззлсний дотор ихэнх нь үйлдвэрлэлийн осол байна. Судалгааг явуулсан дээрх аргаар зөвхөн хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн тохиолдол ба хоногийн тоог тодорхойлоод зогсохгүй, оны туршид өвчлөөгүй ба өвчилсөн ажилчдын тоо, тэдгээрийн давталтыг доторхойлох боломжтой юм.
  2. р х ү с н э г т

Арьс ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулсан өвчлөлтийн давталтыг хоёр оноор гаргасан үзүүлэлт

Өвчний давталт

Эрэгтэй

Эмэгтэй

Нийтдэ

э (эр эм)

 

1967 он

1968 он

1967 он

1968 он

1967 он

1968 он

Өвдөөгүй:

52,1

53,1

54,0

36,7

52,9

45,6

Өвдсөн:

47,9

46,9

46,0

63,3

47,1

54,1

Үүнээс:

 

 

 

 

 

 

1 удаа

27,7

25,4

23,9

34,2

26,0

30,0

2 удаа

12,5

11,9

11,3

13,2

11,9

12,4

3 удаа

5,0

5,9

4,1

9,3

4,6

7,4

4 удаа

1,4

1,4

2,8

4,1

2,0

2,6

5 удаа ба дээш

1,3

1,2

3,8

2,4

2,5

1,7

Б ү г д

100%

100%

100%

100%

100 %

100 %

 
 

7-р хүснэгтээс үзэхэд, эмэгтэй ажилчид өвчилсен тоо ба давтан өвдснөөрөө эрэгтэй ажилчдаас илүүтэй байна. 1968 онд арьс ширннй үйлдвэрийн ажилчдын 54,1% хөдөлмөрийн чадвараа түр алдаж өвчилсний дотор эрэгтэйчүүд 46,9%, эмэгтэйчүүд 63,3%-ийг эзэлжаэ.

Янз бүрийн үйлдвэрийн салбарын ажилчдын өвчлөлтөд судалгаа хийж үзэхэд, ажилчдын хамгийн залуу насны бүлэгт өвчлөлт харьцангуй бага байдаг ба насны бүлэг дээшлэх тутам өвчлөлтийн хэмжээ нь ихссэн байна гэж И. Д. Богатырев, А. Е. Шахгельдянц,

О. А. Александров, М. С, Бриллиантова нар бичжээ. Арьс ширний үйлдвэрийн ажилчдын өвчлөлтөд хийсэн бидний судалгааны дүн дээр дурдсан судлаачдынхтай адилхан байв.

  1. р х ү с н э г т

А.Ү.К. Арьс ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар алдалтын тохиолдол ба хоногийг 100 ажилчин тутамд нас, хүйсээр гаргасан үзүүлэлт

Насны бүлэг

Тохиолдол

Хоног

 

эрэгтзй

эмэгтэй

эрэгтэй

эмэгтэй

19 нас хүртэл

20—29 нас

30—39—“—

40—49—“—

50—59—“—

60 нас ба дээш

Бүх насны бүлгээр (дунджаар)

32,26

62,65

65,03 .

92,77

185,36 157,12

79,02

37,50

103,30

106,03

208,00

153,84

170,01

123,16

474,19

718,35

804,29

1372.20

  1.  1916,66 1024,32

578,12

1329,75

1281,06

  1.  1692,30
  1.  1494,56
 
 

7-р хүснэгтээс үзэхэд, хамгийн ахмад насны бүлгээс бусад бүх насны бүлгүүдэд эмэгтэйчүүдийн өвчлөлт эрэгтэйчүүдийнхээс илүү байгаагийн дээр арьс ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн үзүүлэлт 19 хүртэлх насны хүмүүст хамгийн бага байгаа ба цаашид насны бүлэг дээшлэх тутам аажмаар нэмэгдэж байна.

Ажилчдын өвчлөлтийн хэмжээг уул үйлдвэрт ажилласан хугацаатай нь холбож судлах нь сонирхолтой асуудлын нэг юм.

8 -р хүснэгт

Арьс ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулсан өвчлөлтийг ажилласан хугацаатай нь холбож 100 ажилчин тутамд гаргасан үзүүлэлт

Ажилласан жил

Эрэгтэй

Эмэгтэй

Эр, эм. 1

бүгд

тохиол-

дол

хоног

тохиол-

дол

ХОНОГ

тохиол-

дол

хоног

2 хүртэл жил

3—5 —,,------

5—10 —,,------

10—15 —-------

15—20 —,,-- ,,—

20 ба дээш

91,30

  1.  89)21
  1.  121,62

61,29

1180,43

860,71

1211,76

1002,73

1413,12

1088,70

84,21

114,06

151,85

155,62

76,08

128,57

1094,73

1282,91

1769,44

2035,12

1101,35

1440,00

88,00

86,82

121,42

110,23

96,38

85,56

1141,66

1042,91 '

1498,57

1441,73

1240,96

1215,42

 
 

Дээр дурдснаас үзэхэд, ажилчдын хамгийн бага өвчлөлт 5 хүртэл жил ажиллагсдад, 5-15 жил ажиллагсдад хамгийн их байна.

Мөн үйлдвэрийн ажилчдыг мэргэжлээр нь ангилан үзэхэд бүх ажилчин албан хаагчдын 54% нь үндсэн мэргэжлийн ажилчид байсан ба шохой, идээлэх дамжлагад ажиллагсад, будгийн ажил хийдэг ажилчдын өвчлөлт бусад мэргэжлийн ажилчдынхаас үлэмж их байв.

Арьс ширний үйлдвэрийн ажилчдын 1968 онд хөдөлмөрийн чадвар түр алдаж өвчилсөн бүх тохиолдлыг сараар ангилан үзэхэд 12-р сард хамгийн бага, 1, 2, 3-р сард бусад сараас үлэмж их байгаа нь үйлдвэрлэлийн ажиллагаа жилийн туршид жигд бус байсантай ямар нэгэн хэмжээгээр холбогдолтой.Арьс ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн тохиолдлын дундаж 100 ажилчин тутамд 89,70, хоногийн тоо 1216,19 байна.

Дүгнэлт
  1. Арьс ширний үйлдвэрт хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлт эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү байна.
  2. Шохой, идээлэх цехийн ажилчдын өвчлөлт бусад цехүүдийнхээс үлэмж их байгаа ба шохой, идээлэх дамжлагад ажиллагсад, будах ажил хийдэг мэргэжлийн ажилчдын өвчлөлт бусад мэргэжлийн ажилчдынхаас илүүтэй байна.
  3. Арьс ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадварыг түр алдуулах өвчлөлтийн дотор амьсгалын эрхтний өвчин, зүрх судасны өвчин, халдварт ба паразитын өвчин, арьс халимны өвчин, мэдрэл ба мэдрэх эрхтний өвчнүүд, осол гэмтэл зонхилох суурийг эзэлжээ.
  4. 19 хүртэлх насны ажилчдын өвчлөлт хамгийн бага, ажилчдын нас ахих тутам өвчлөлтийн хэмжээ аажмаар нэмэгдэж байна.
  5. Арьс ширний үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдуулах өвчлөлтийн тохиолдлын ихэнх нь 1,2,3-р сард гарсан ба 12-р сард хамгийн бага хэмжээтэй байна.
Ном зүй

Богатырев И. Д. Заболеваемость и лечебно-профилактическое обслужива- еие промышленных рабочих. М. 1962. Мозглякова В. А. Организация и методика изучения заболеваемости рабочих промышленных предприятий. Москва, 1960. Хоца- нов Л. К. и Амморейская А. И. Методические указания по проведению учета разработки и анализу заболеваемости с временной утратой трудоспособности. М., 1954 г. Шахгельдянц А. Е., Богатырев И . Д., Александров О. А., БриллиантоваМ. С. О нормативах лечебно-профилактического обслуживания промышленных рабочих. М., 1958 г.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : А У Дээд сургуулийн нийгмийн эрүүл ахуйн тэнхим (Эрхлэгч, доцент Д. Цагаанхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 905
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК