Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 4(4)
Липидийн солилцоо ба хооллолт
( Судалгааны өгүүлэл )

Б. Лувсанноров

А У Дээд сургууль

 
Абстракт

Изучено состояние липидного обмена по некоторым показателям липидов сыворотки крови (общие липиды, бетта липопротеины, холестерин) у практически здоровых людей из городских и сельских местностей.

Исследованием выявляется болзе высокое содержание липидов сыворотки крови у городских жителей, чем у сельских, что сохраняется в возрастных группах. Уровни липидов сыворотки крови городских жителей повышаются и идет с большим колеба- нием по мере повышения возраста, тогда как у сельских жителей уровни липидов определяются почти на одном более низком уровне независимо от возраста обследо- ванных.

Различие в содержаниях липидов сыворотки крови городских и сельских жителей, видимо, можно объяснить различием затрат энергии в указанных группах населения и различием рациона питания, а именно, большим употреблением молока и молочнокис- лых продуктов сельскими жителями наряду с односторонним преобладанием продук- тов животного происхождения, которые содержат в большом количестве липотропных факторов.

Бие махбод насны нэг бүлгээс нөгөөд шилжихдээ урьд өмнө олж авсан бүх зохицуулалтаа хадгалах төдийгүй, улмаар цаашид батжуулан, уул насны бүлэгтээ мэдрэл гуморалийн шинэ шинэ хэлхээ сэжмүүдийг дайчилсан ахиц бүхий систем механизмуудыг боловсруулах замаар орчин ахуйдаа хэзээд зохицон байдаг.

Иймээс липидийн солилцоо хүмүүсийн амьдралын туршид нас, хүйс, хооллолт, ажил төрөл, амьдрал ахуй зэрэг нөхцөлтэй нягт холбогдол бүхий уялдан явагддаг талтай.

Тус улсын хүн ам он жилээр заншсан, голдуу малаас гаралтай бүтээгдэхүүн бүхий нэгэн талт хооллолттой, тухайлбал: хөдөө орон нутгийн хүн ам үндсэндээ мал аж ахуй эрхлэн «хөдөөгийн» нөхцөлд амьдарч ажиллан, хоол хүнсэндээ малын гаралтай бүтээгдэхүүн өрөөсгөл нэгэн талтай хэрэглэдэг байхад, хотын хүн ам үндсэндээ үйлдвэр үйлчилгээний хүрээнд хамрагдан «хотын» нөхцөлд ажиллаж амьдран, хоол хүнсэндээ хөдөөгийн хүмүүсийг бодвол талх тариа, но- гоо нилээд оролцуулан, мөн хэмжээгээр сүү, сүүн бүтээгдэхүүн ба га хэрэглэдэг талтай юм.

Бусад улс оронтой жишихэд амьдрал ахуй, хооллолтын хувьд хэдийгээр эрс тэс боловч дээр дурдсан зарим талын ялгаат байд- лаас үндэслэн липидийн солилцоог «хот» «хөдөөгийн» хүн амын дунд үзэх зорилгоор хотын 2000, хөдөөгийн 1000 гаруй эрүүл хүмүүст судлагаа хийв.

Эрүүл хүмүүсийг сонгон авах, тэдний цусны ийлдэст липидийн хэмжээг тодорхойлохдоо өмнөх ажлуудад бичигдсэн арга зүйг баримтлав (1,2),.

Судалгаанд хамрагдсан «хот», «хөдөөгийн» хүмүүсийн цусны ийлдэст тодорхойлогдсон липидийн дундаж хэмжээг 1-р хүснэгтэд харуулав.

           

                                                                       1-р хүснэгт.

Ийлдсийн липидийн дундаж мг %-иар (М + т)

 

Нийт липид

бета липо- протеин

Холестерин

Хотын хүмүүс Хөдөөгийн хүмүүс

605,59 + 3,46 587,50 + 4,28

  1. + 5,41
  1. + 2,75

200,50+3,35 190,50 + 1,38

 
 
  1. р хүснэгтээс жишин харахад, тодорхойлогдсон 3 үзүүлэлтээр хотынхны ийлдэст липидийн хэмжээ тодорхой өндөр байдал харагдаж байна. Энэ байдал бусад орны зарим судлагчдын ажлын дүгнэлттэй тохирч байгаа юм (А. А. Джабиев, 1961; И, А. Рыбкин, 1965;З.Рейниш, Б. Базик, 1965).

Липидийн дундаж хэмжээг хот, хөдөөгийн хүмүүст хүйсээр ангилан үзэхэд (2-р хүснэгт), хөдөөгийн эрэгтэйчүүдийнх ч хотын эмэгтэйчүүдийнхээс нилээд бага байлаа.

2-р хүснэгт

Ийлдсийн липидийн дунджийг мг %-иар. хүйсээр авбал (м ± ш)

 

Нийт липид

бетта липопротеин

холестерин

Хотын эрэгтэй эмэгтэй

Хөдөө, эрэгтэй эмэгтэй

  1. + 3,70 623,45+3,77
  1. + 6,09
  1. + 5,77
  1. + 3,36
  1. + 3,70
  1. + 3,77 369,50 + 3,95

201,25 + 1,00 199,50 + 1,42

  1. + 2,68
  1. + 2,63
 

Бид, судалгаанд хамрагдсан хүмүүсийг хот, хөдөөгөөр насны бүлгүүдэд хуваарилан липидийн дундаж хэмжээг гаргахад дорхи байдал илэрлээ. Үүнд мөн л дээр бидний тэмдэглэсэн хөдөөгийн ялгаат байдалд харагдаж байна.

Энд нэгэн сонирхолтой байдал илэрч байгаа нь хотынхны цусны ийлдэст бетта липопротеины дундаж нилээд өндрөөс гадна 40 насны хавьд эрс ихсэн улмаар насны бүлгүүдэд нилээд хэлбэлзэлтэй байхад хөдөөнийхөнд бараг тогтмол шахам нилээд доогуур түвшинд тодорхойлогдож байлаа. Энэ явдал хотын хүмүүст атеросклероз, гипертони зэрэг өвчин давуутай тохиолддог гэдэгтэй (Г. А. Глезер, Л. А. Мясников, 1961; 3. И. Гуревич, 1967) холбоотой байж болох мэт.

Хөдөөгийн хүн амд липидийн хэмжээ хотынхноос харьцангүй бага байгаа явдал, нэг талаас «хөдөөд» хүмүүс «идэвхтэй» амьдрал ахуйтай бөгөөд байгаль цаг уурын нилээд эрс нөхцөлд техник механизм бага ашиглагддаг мал аж ахуй дээр ажиллан явган ба мориор ихээхэн явдгийн хувьд илч зарцуулалтаар хотынхныг бодвол мэдээж илүүтэй байдгаар (А. А. Джабиев, С.М. Салехов, 1965; М. А. Алиев, 1966; К.Р. Седов, 1966), нөгөө талаас хөдөөгийн хүн ам хоол хүн- сэндээ зарим талаар малын гаралтай өөх тос ихээхэн хэрэглэх хэдий боловч, түүнийхээ зэрэгцээ сүү, ялангуяа тараг, ааруул, ээзгий, бяслаг гэх мэт сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг нь өөх тосны зүйлсийг түргэн боловсруулах, улмаар биед өөх тосны хуримтлагдан тунах явдлыг үгүйсгэгч липотроп факторыг хотынхноос ихээхэн илүү авч байгаа явдлаар тайлбарлагдаж болохуйц бололтой.;

Хотын хүмүүс нүүрс усны зүйлс харьцангуй их хэрэглэхийн зэрэгцээ хооллох дэглэмийн хувьд нарийн (өдөрт 2-3 удаа хооллодог) бөгөөд түүнтэйгээ тохирохуйц илч хүчин зарцуулалтгүй ажил амьдралтай байдаг явдал ийлдсийн липидийн хэмжээ өндөржих талд нөлөөлдөг бололтой.

Гэтэл хөдөөгийн хүн ам нүүрс усны зүйлс харьцангуй багахан хэрэглэхийн гадна, хоол ундны дэглэмийн хувьд гэвэл өдөрт

  1. 2 удаа «хүндхэн» хооллож, завсар хооронд нь тун олон талын ашиг бүхий сүү, сүүн бүтээгдэхүүнээр «дөмөгхөн» хооллон илч хүчин ихээхэн зарцуулалттай амьдрал ахуйтай байдаг бололтой.
Дүгнэлт
  1. Хотын хүн амын ийлдсийн липидийн дундаж, хөдөөнийхөөс тодорхой өндөр тодорхойлогдов.
  2. Хотын хүн амын ийлдсийн липидийн дунджууд насны бүлгүүдэд өндөржин ахихын зэрэгцээ ихээхэн хэлбэлзэлттэй байхад хөдөөгийн хүмүүст бараг тогтмол шахам нилээд доогуур түвшинд тодорхойлогдож байна.
  3. Хоол хүнсний бүрэлдэхүүнд амьтны гаралтай бүтээгдэхүүн эзлэх хувийн жин давуутай байхын зэрэгцээ сүү, сүүн бүтээгдэхүүн нилээд хувийг эзэлж байх явдал чухал бололтой.
  4. Хооллох дэглэмийн хувьд, өдөрт хэрэглэх хоол хүнсний 2-3 удаад сүү, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэж байх явдал тун чухал юм,
Ном зүй

Лувсанноров Б, Хүмүүсийн цусны ийлдсийн нийт липидийн дундаж хэмжээ ШУА мэдээлэл. 1968, 1—р. Лувсанноров Б. Хүмүүсийн цусны ийлдсийн бетта липопро- теины дундаж. АУД сургуулийн эрдмийн бичиг. 1968, 1. Алиев М.А. Труды Респ. съезда медработников Кир. ССР., Фрунзе, 1966, 28—32. Глезер Г. А. , Мясников К. А. Кардиология, 1931, 3, 35—39. Г уревич В. А.Сов. здравоохранение, 1967, 7, 27—29. Джабиев А.А.В сб. : Распространение гипертонической болезни и коронарного атеросклероза и условия жизни. Л., 1964, 64—70. Д ж а б и е в А. А., Салехов С. М. Материалы симпозиума „Газообмен в условиях высокогорья“. Фрунзе, 1965, 58—61 Р ы б к и н И. А. Кардиология, 1967, 11, 131—137. Седов К.Р. Вопросы сердечно-сосу- дистой патологии. Труды совместной научн. сессии ин—та терапии им. А. Л. Мясни- кова и Иркутск. мед., ин—та. Иркутск 1967, 57—59.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : эрхлэгч, проф.Рагчаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 788
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК