Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 4(4)
Уураг тархи, нуруу нугасны мэс засал
( Судалгааны өгүүлэл )

К. Хайрулла

АУДС—ийн Мэс заслын тинхэм

 
Абстракт

Способ оперативного лечения заболеваний нервной системы начал внедряться в медицинскую практику страны с 1967 года. В течение последних трех лет проопе- рированы 86 больных с органическими заболеваниями центральной и периферической нервной системы с сравнительно неплохим результатом.

Планируется дальнейшее развитие и расширение доступности нейрохирургичес- кой помощи среди населения.

Уураг тархи ба нугас, зах хязгаарын мэдрэлийн системийн органик өвчлөл, гэмтэл согогийг мэс заслын аргаар эмчлэх нь анагаах ухааны үйл амьдралд нилээд сүүлийн үед буюу 20-р зууны эхэн үеэс эхлэн нэвтэрчээ. Тархины хавдар, нугасны бэртэлт зэрэг өвч- тэй хүн хагас биеийн саажилтай буюу мэдээгүйдэлтэй болсноос хэвийн байдлаар сурах, хөдөлмөрлөх, амрах бололцоогоо алдаж, эмнэлгийн ямарч тусламж авч чадалгүй шаналан зовсоор насныхаа эцсийг үзэж байсан нэгэн үе байсныг анагаах ухааны хөгжил халан сольж, гаднын ямар ч хүчин зүйл хүрч боломгүй гэгдэж байсан уураг тархи ба нугасны янз бүрийн өвчин эмгэгийг эмч хүний оюун ухаан, уран гар, орчин үеийн багаж төхөөрөмжийн ид шидээр арилган салгаж, эрүүл энх сайхан амьдралыг бий болгодог болсон байна. Орчин үед уураг тархи ба зах хязгаарын мэдрэлийн системийн органик өвчнийг эмчлэн эдгээх талаар Зөвлөлт Холбо.от Улсын эмч мэргэд, анагаах ухааны зүтгэлтнүүд ихээхэн амжилтыг олсон байна.

Уураг тархи, нугас, зах хязгаарын мэдрэлийн системийн өвчнийг эмчлэх мэс заслын үйлчилгээ манай эмчилгээиий практик үйл ажиллагаанд 1967 оны эцсээс нэвтэрч эхэлсэн юм.

Анагаах ухааны энэ салбарыг өөрийн оронд хөгжүүлэх нь эрүүлийг хамгаалах ажлын явцанд чухал шаардагдах, зайлшгүй зүйл мөн болохыг өнгөрсөн хугацааны үйл ажиллагаа харуулж өглөө. Манайд уураг тархи, нугас, зах хязгаарын мэдрэлийн системийн органик өвчнийг танин мэдэх, оношлох, эмчлэх асуудлыг хөгжүүлэхэд ЗХУ, Чехословак зэрэг улсын эмч мэргэжилтнүүд, манай үндэсний эмч нар (проф. Г. Лодон, гавьяат эмч Дагзмаа, доц. Ш. Доржжадамбаа, тэдний шавь нар)-ын гүйцэтгэсэн үүрэг асар их юм.

1—р х ү с н э г т

Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Улаанбаатар хотод уураг тархи, зах хязгаарын мэдрэлийн системийн эмгэг бүхий нийт 86хүнд мэс заслын эмчилгээ хийсэн байна.

Өвчтөнийг өвчний байршлаар ангилбал:


Өвчний байршил

Он

1967

1968

1969

Бүгд

Уураг тархины өвчин

12

7

4

23

Нугасны аль нэг хэсгийн өвчин

4

2

2

9

Зах хязгаарын мэдрэлийн бусад байршилт өвчин

3

17

34

54

Бүгд

19

27

40

86

                                                                                                    2-р хүснэгт

Мэдрэлийн системийн аль нэгэн хэсгийн хортой ба хоргүй хавдар

18

Тархи, нугасанд цус харвалт (хуралт)

2

Уураг тархинд буглаа үүсэлт

2

Уураг тархи, нугасны бэтэг

4

Уураг тархи нугасны ивэрхий

2

Гэмтэл үрэвсэл,бусад      өвчин(Нэгдсэн 1-р эмнэлгийн гэмтэл согогийн тасгийн материалыг оруулалгүйгээр)

58

нас

эрзгтэй

эмэгтэй

Бүгд

1—10 настай

9

3

12

11—20=* =

1

6

7

21-—30 настай

7

3

10 .

31—40 настай

10

9

19

41—50 настай

9

7

16

51—60 настай

7

7

14

61—ээс дээш насны

6

2

8

Б ү г д

49

37

86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өвчтөнийг оношоор ялгавал

3-р хүснэгтээс үзэхэд, 1-10 насны хүүхэд, 31-40 насны хүмүүсийн өвчлөл харьцангуй илүүтэй байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн өвчлөл нь эмэгтэйчүүдийнхээс илүү байна.

Хүүхдэд тохиолдож байгаа өвчлөлийн дунд чихний үрэвслийн хүндрэлээс болж тархинд үүссэн буглаа зонхилж байгааг тэмдэглүүштэй. Энэхүү хүндрэл бүхий хүүхдүүд эмчилгээ авахдаа муу бөгөөд, тийм хүүхдийг бид ажиглалтанд авч амжсангүй.

Уураг тархи, нугас мэдрэлийн мэс засал хийлгэсэн хүмүүсийн тэнхээрэн сайжирч, эдгэрэн босох нь маш удаан явагддаг.Жишээлэхэд, тархины мэс засал хийлгэсэн хүн 3—6 сарын дараа босож явж чаддаг болох юм гэхэд, нугасны мэс засал хийлгэсэн хүн 6 сар, 1 жил, жил хагас хиртэй буюу түүнээс ч дээш хугацаа өнгөрч байж өвчний урхагаас ангижирч чадаж байгаа юм.

Эмчилгээний үр дүн.Төв мэдрэлийн систем уураг тархинд хийгдсэн мэс заслын дараах 3 сар хүртэлх хугацааны ажиглалтын байдлаар, үхлийн ба эдгэрэлтийн эзлэх хувь тус бүр 50, зах хязгаарын мэдрэлийн системд хийгдсэн мэс заслын дараах эдгэрэлтийн хувь

  1. байна. Энэ үзүүлэлт бол манайд хийгдэж байгаа тархи мэдрэлийн мэс заслын эмчилгээний үр дүн дэлхийн тэргүүний хөгжилтэй орнуудад хийгдэж байгаа тархи мэдрэлийн мэс заслын эмчилгээний ' үр дүнгээс тодорхой хэмжээгээр хоцрогдож яваа буюу үхлийн хувь нь илүү байгааг харуулж байгаа юм. Үүнд зонхилох хэдэн шалтгаан байгааг дурдах нь зүйтэй. Тухайн үед манай ажиллах мэргэжлийн залуу хүчнүүд дадлага туршлага суугаагүйн гадна, энэ чиглэлийн нарийн мэргэжлийн эмчийн тоо цөөхөн, мэс заслын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж шаардлагын дагуу хангагдаж амжаагүй, мөн зарим эмийн зүйлс дутагдалтай байдаг зэрэг шалтгаануудаас болж өвчнийг эртнээс танин мэдэх, газар авахаас нь урьд зөв эмчилгээ хийх зэрэг гол асуудлууд гүйцэтгэгдэх боломжгүй болдог байна. Төв мэдрэлийн системд мэс засал хийлгэсэн өвчтөний 20-25% нь өвчилж эхэлснээс хойш буюу эмнэлэгт анх үзүүлснээс хойш 1-ээс 6 жилийн дараа ирж байсан нь үүнийг гэрчилж байгаа юм. Ийм хожуу оношлолтын уршгаар 1-6 жил өвчилсөн гурван хүнийг мэс заслын эмчилгээ хийх боломжит. хугацаа өнгөрсөн гэж үзээд буцааж байсан байна.

Мэс заслын дараа нас барагчдад хийсэн задлан шинжилгээний дүнгээс үзэхэд ч тэдний 20-32%-д онош хожуу тавигдан, өвчин их газар авсан учир мэс засал амжилтгүй болох боломжийг хангасан болох нь нотлогдлоо.

Уураг тархины олон төвүүдэд мэс заслаар үйлчилснээрээ маш олон өвчнийг анагаан эдгээх ирээдүйн төлөв нээгдэж байгаа юм.

Нарийн мэргэжил шаардах, их ирээдүйтэй эмчилгээний аргын энэ салбарыг ойрын ирээдүйд эрчимтэй хөгжүүлж, манай эмч мэргэдийн энэ талын мэдлэгийн хэмжээг өргөтгөн нэмэгдүүлэх талаар одоо хир зохиогдсон ажил бага байгаа учир, янз бүрийн мэргэжлийн бүх эмч нар төдийгүй, мэдрэлийн эмгэгийн чиглэлийн эмч нарын хувьд ч гэсэн тархи нугасны оргаиик өвчнийг эрт таиин оношлох, зохих эмчилгээг тэр тухайд нь хийхэд ихээхэн бэрхшээл тохиолдож бай- на.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Эрхлэгч, академич Т. Шагдарсүрэн


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1235
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК