Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2007, 1(1)
Хүүхдэд тохиолдох уушгины цулцангийн хатууралт үрэвсэл
( Судалгааны өгүүлэл )

Б.Батцэцэг, Б.Ганболд, Б.Туяацэцэг,  Д.Гэрэлмаа, Д.Агиймаа

ЭНЭШТ

 
Абстракт

Уушгины цулцангийн хатууралт үрэвсэл (УЦХҮ) нь шалтгаан тодорхой бус, архаг, давшингуй даамжирах явцтай, тавилан муутай эмгэг юм. Шалтгаан тодорхойгүй энэхүү эмгэгийн үед уушгины алвеол болон завсар эд үрэвсэн хатуурч улмаар амьсгалын дутагдалд орж нас бардаг байна [2, 5].

УЦХҮ-ийг 1933 онд Америкийн эмч Л.Хамман, А.Рич нар анх оношлосон [1, 5, 6] бөгөөд улмаар эл эмгэгийг Хамман Ричийн өвчин хэмээн нэрлэдэг болжээ.

УЦХҮ нь харьцангуй ховор тохиолддог эмгэг бөгөөд дэлхий дээр жилд  3-30 (100 000 хүн амд) тохиолдол бүртгэгддэг байна. Түүнчлэн эл эмгэгээр хүүхэд бараг өвчилдөггүй, 40-70 насныхан голчлон өвчилдөг гэжээ [1, 9 15].



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК