Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 4(4)
Зохиомол атеросклерозтой туулайд алтан зулын чанамлын нөлөөллийг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Л.Мягмар

АУДС-ийн эм судлалын тинхэм

 
Абстракт

Экспериментальный атеросклероз воспроизводили у 20-ти кроликов весом 3—4 кг по методике Н. Н. Аничкова, С. С. Халатова.

Содержание холестерина в крови определяли по методу Левченко, лецитина—по методу Блюра. Определение холестерина и лецитина в крови у кроликов проводили перед началом воспроизведения атеросклероза и далее через 30 и 60 дней введения холестерииа. Через 60 дней введение холестерина было прекращено.

У кроликов опытной группы после 60-ти дневного введения холестерина содер- жание холестерина в крови составляло в среднем 1145 мг%, холестерин-лецитиновый коэффициент равнялся 1,3%. У кроликов контрольной группы содержание холестерина в крови в среднем составляло 1045 мг%, а холестерин-лецитиновый коэффициент также был выше, единицы (1,3). После 15-ти дневного введения настоя красноднева малого кроликам опытной группы содержание холестерина в крови равнялось 800 мг% холес- терин-лецитиновый коэффициент был выше единицы (1,2).

Снижение холестерина у кроликов, получавших настоя растения красноднева ма~ лого, произошло на 31,3% по сравнению с содержанием холестерина в крови после прекращения введения его.

Атеросклероз өвчиий явц нь бие махбод дахь уураг өөхлөгийн солилцооны хямралаас хамаарч байгаа иь гадаадын олон эрдэмтдийн (Н. Н, Аничков, 1912; С. С, Халатов, 1946; А. Л, :Мясников 1960; П. Е. Лукомский, 1957; гэх мэт) шинжилгээгээр нотлогдож байгаа юм.

Атеросклерозыг эмчлэхэд витамин, гормон, цус бүлэгнэлтийн эсрэг эмүүдийг өргөн хэрэглэж байна. Бид бага алтан зулын (Неmего- саlis minог Мill) чанамал, туулайд зохиомлоор үүсгэсэн холестериний атеросклерозын явцад хэрхэн нөлөөлж байгааг судлах зорилгоор энэ шинжилгээний ажлыг явууллаа,

Бага алтан зулын өвсний чанамалыг ЗХУ-ын IX гос. фармакопейн дагуу 1:10-ийн харьцаагаар бэлтгэсэн болно.

Туршилгын арга барил. Шиншила үүлдрийн 3-4 кг-ын жинтэй 20 туулайд Н. Н. Аничкова, С, С, Халатов нарын аргаар зохиомол атеросклерозыг үүсгэж туршилтыг явуулсан, Үүнд: хоёр сарын турш холестериныг туулайн биеийн 1 кг жинд 0,3 г-аар бодож нарийн зондоор өдөр бүр өгч атеросклерозыг үүсгэсэн.

Холестериныг наран цэцгийн тосонд 10%-иар уусгаж өгсөн бөгөөд зөвхөн амралтын өдөр холестериныг туулайд өгөөгүй алгассан болно. Туулайн цусан дахь холестерин ба лецитинийг холестерин өгч эхлэхээс өмнө, холестерин өгсөнөөс хойш 30 дахь, 60 дахь хо- ногуудад тодорхойллоо.

Цусан дахь холестериныг Левчекийн аргаар, лецитинийг Блюрийн аргаар тус тус тодорхойлсөн.

Бид туулайд холестерин өгөхөө 60 дахь өдөр нь зогсоож бага алтан зулын чанамлыг 1 кг жинд 2,5 мг-аар бодож 15 өдрийн турш зондоор өгч эмчиллээ.

Эмчилгээг явуулсны дараа цусан дахь холестерин ба лецитиныг тодорхойлсон.

Туршилтын үр дүн. Туршилтын үед тодорхойлж байсан холес- терин, лецитиний дундаж үзүүлэлтийг 1-р хүснэгтээр харуулав.                                             1-р хүснэгт

Атеросклероз үүсгэсэн туулайн цусан дахь холестерины дундаж мл% ба холестерин-лецитиний үзүүлэлт

 

 

 

Холестерин өгсөн үе

Туула ш

ТОО 1

Хэвийн

нөхцөлд

30 дахь өдөр

60 дахь өдөр

 

Холестерин

коэффи-

циент

| Холестерин

коэффи-

циент

холес-

терин

коэффициент

20

117,3 мг%

| 0,8

| 695 мг%

1,0

114,5 мг %

1,3

Хүснэгтээс үзэхэд, холестерин 60 өдрийн турш өгсөн туулайн цусанд холестерин дунджаар 1145 мг% болж, холестерин-ледитиний коэффициент 1,3-тай тэнцүү болсон, тэдгээр туулайн урд, хойт хөл дээр нь яршил үүсэж, нүдний эвэрлэг бүрхэвчид өөхлөг хуримтлан цагариг үүссэн (ксантоматтоз), нийт туулайнууд цочромтгой догшин болсон байв.

Холестерин 60 өдөр өгч атеросклероз үүсгэсэн тэлгээр туулайг 2 хэсэг болгож 10 туулайг харьцуулалт болгон (контрол) авч, 10 туулайг алтан зулын чанамлаар 15 хоног эмчилсний эцэст цусан дахь холестерины хэмжээ нь 800 мг%, холестерин-лецитиний коэффициент 1-ээс их (1,2) байлаа.

  1. р х ү с н э г т

Атеросклероз үүссэн туулайнуудыг бага алтан зулын 1:10-ийн чанамлаар эмчилсний дараа цусан дахь холестериний дундаш хэмжээ ба холестерин-лецитиний үзүүлэлт

Туулайн тоо

Алтан зулын чанамлаар 15 өдрийн турш эмчлэхэд

Холестериний бууралтыг 60 дахь өдрийнхтэй харьцуулбал

1

Холестерин | коэффициент

Туршдагын 10

800 мг%

1,2 31,3%

Харьцуулалтын (контроль) 10

1045 мг%

1,2

.

8,8%

 
 

Эмчилгээ явуулсны үр дүнд туршилтын туулайн хөл дээр гарсан яршилт эдгэрч, цусан дахь холестерин буурсан байна. Холестерины бууралтыг 60 дахь өдрийнхтэй харьцуулбал 31,3%-иар буурсан, харин харьцуулсан туулайн цусан дахь холестерин дөнгөж 8,8%-иар буурсан байв.

Цусны даралтыг хурц туршилт дээр явуулахад харьцуулалтын туулайнд даралт 130-170 мм мөнгөн усны баганатай тэнцүү байхад эмчлэгдсэн туулайных 124-140 мм мөнгөн усны баганатай тэнцүү болж дээд даралт 17,7%-иар буурсан байна.

Дүгнэлт
  1. Алтан зулын 1:10 харьцаа бүхий чанамал нь зохиомол атеросклероз үүсгэсэн туулайн цусан дахь холестерин, лецитинийг үлэмж багасгах үйлчилгээтэй байв.
  1. Зохиомол атеросклероз үүсгэсэн туулайд уул ургамлын чанамал нь цусны даралтыг бууруулах үйлчилгээтэй байна.
  2. Цаашид эмчилгээг 30-45 хоног хийж туршаад клиникийн ажиглалтыг хийх нь зүйтэй гэж үзнэ.
Ном зүй

А н и ч к о в Н. Н. Труды общества русских врачей в Петербурге за 1912—1913г. гг стр. 90. М я с н и к о в А. Л. Атеросклероз. Медгиз, 1960 г. Л у к о м с к и й П. Е. Клиническая медицина. 1957 г., №8, стр. 82. Халат ов С. С. Холестериновая болезнь, о ее пато-физиологическом и клиническом значении. Москва, 1946 г. Государственная фармокопея СССР. IX. Москва, 1961 г.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Эрхлэгч, Ж. Цогнэмэх


Нийтлэлийн нээгдсэн тоо: 445
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК