Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 4(4)
Лапароскопийн онош зүйн ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

Н.Даваацэрэн, доц. П. Долгор, Л. Жигжидсүрэн

Анагаах ухааны дээд сургуулийн Ерөнхий мэс заслын тинхэм

 

Анагаах ухаанд орчин үеийн техник амжилттай нэвтэрч өвчинд нэрвэгдэгсдийн эд бүтдийн болон үйл ажиллагааны өөрчлөлтийг судлан илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болов.

Одоо үед онош зүйн сонгомол аргуудыг багаж хэрэгслийн, лабораторийн шинжилгээнүүдтэй хослуулах нь жам болжээ.

Багаж хэрэгслийн тусламжтайгаар оношлох аргын нэг нь лапароскопи буюу хэвлийг дурандах арга мөн. Лапароскопи нь хэвлийн доторхи эрхтнүүд, тухайлбал элэг, цөсний хүүдий, дэлүү, нарийн бүдүүн гэдэс, аарцгийн эрхтнүүдийн гадаргуу, мөн хэвлийн гялтанга бүрхэвч зэргийн байдлыг дурандан харж, үүссэн эмгэгийг илрүүлэх боломж олгож байгаа юм.

Энэ аргыг анх 1901 онд оросын, төрөх-эмэгтэйчүүдийн эмч Д.0.Отт хэрэглэж түүнийгээ вентроскопи гэж нэрлэжээ, Мөн онд Германы зрдэмтэн Келлинг, нохойн хэвлийг цистоскопоор дуранджээ. Келлинг энэ аргаа келиоскопи гэж нэрлэсэн байна. 1910 онд шведийн эрдэмтэн Якобеус цээжний хөндий дурандах тусгай багаж бүтээж, түүгээрээ хэвлийн хөндийг дурандан уул аргаа лапароскопи гэж; нэрлэжээ. Тэрээр өөрийн туршлагыг дүгнэн, хэвлийг дурандах арга барялыг дурдсан товхимол бичсэн байна.

Кальк 1923 онд хэвлийг дурандах нарийн мэргэжлийн эмч нар бэлтгэх сургууль анх байгуулж, мөн лапароскопи хийх багажийг зохион хийснээр лапароскопийн түүхнээ хүндтэй байрыг эзлэх болжээ.

Орчин үед оношлогооны энэхүү аргыг дэлхийн олон оронд хэрэглэж, олон тооны ном товхимол, гарын авлага хзвлэгджээ (X, Кальк Р. Х„ Васильев, А. С, Логинов г. м).

1941 онд Хорш, Гастер нар лапароскопоор дамжуулан фото зураг авах оролдлого хийсэн нь өнгөт фото зураг амжилттай авч улмаар телекинофотолапароскопийг бүтээх эх сурвалж болов. Энэ нь хэвлийн хөндийг өөрийн нь жинхэнэ өнгөөр хэдэн арван хүн нэгэн зэрэг ажиглан харах бололцоог өгөв.

Лапороскопи хийх арга барил:

Хэвлийг дурандах нь жижиг боловч мэс засал гэж тооцогдож, Иймээс уул шинжилгээг үжилгүйн бүрэн нөхцөлийг ханган мэс засалч, туслагч, сувилагч нартайгаар хагалгааны өрөөнд хийх шаардлагатай.

Уул шннжилгээг хэсгийн мэдээ алдуулалтаар хийж болох бөгөөд шинжилгээг эхлэхийн өмнө өвчин намдаах зорилгоор промедол (1%-1,0) эсвэл морфин «Д-1,0) арьсан дор тарина. Хагалах талбайг спирт иодоор ариутгаж, А. В. Вишневскийн аргаар новокайн 0,25%-ийн уусмалыг үечлэн нэвчүүлж тарина. Хэсгийн мэдээ алдуулж лапароскопи хийхэд заримдаа хэвлийн хөндийд зохих хэмжээний хий дүүргэж болохгүй, өвчтөн эмзэглэп зооуурнлах учир эд эрхтний талбайг бүрэн гүйцэд харах бололцоо муутай болж шинжлэх тохь алдагдах, буруу дүгнэлтэнд хүрч болох тал бий,

Лапароскопийг еропхий мэдээ алдуулалтын дор булчин сүлруулагчийг хэрэглэн үйлдзх нь илүү ашигтай, Гэсэн ч ерөнхий мэдээ алдуулалтыг хэрэглэж болохгүй буюу бололцоогүй үед хэсгийн мэдээ алдуулах аргыг хэрэглэж болно,

Уул шимжилгээг хнйхзд хэвлийн хөндпйг хийлэх буюу пневмоперигонеум хийх шаардлагатай, Хийг тусгай хөөрөг аппарат юм уу ердийи системзэр дамжуулан хийнэ, Хэвлийн хөндийг нүүрс хүчлийн хий, азотын дутуу ислээр дүүргэвэл сайн, Гэвч ердийн тасалгааны агаарыг шүүлтүүрээр дамжуулан хийх нь олонтаа байдаг.

Хэвлийд хийг дүүргэхдээ зүүн ташааны шонтгор, хүйс хоёрыг шулуунаар холбож, түүнийхээ дундаж дэгээс 1 см-ийн дор зүүг хатгах нь аюул багатай гэж үздэг (Кальк), Хэвлийд 3000-6000 см хий шахна.

Лапароскопийн дуранг хэвлийд шургуулах дэгийг зөв сонгож авах нь зүйтэй. Үүнд мэдрэл, судсыг аль болохоор гэмтээхгүйг хичээх, нөгөөтэйгүүр уул шинжилгээ хийхэд нэг нүхээр хэвлийн бүх эрхтний гадаргууг харж болохоор тооцоолбол сайн.

Ихэнх шинжээчдийн үздэгээр, хамгийн тохиромжтой цэг нь хүйснээс дээш 4 см орчимд голын шугамын зүүн талд хэвлийн шулуун булчинг дайруулан цоолох цэг болно.

Энэ цэгийн дээд доод хэсэгт бүдүүн утаст зүүгээр хэвлийн ханыг сүлбэн бариул хийж туслагчаараа өөд нь татуулан, хоёр бариулын хооронд 0,5 см орчим жнжиг зүслэгээр арьсыг цоолсны дараа цоолтуураар хэвлийг шөвөгдөх маягаар цоолно.

Ингээд цоолтуурын гадна гуурсыг хэвлийн хананд үлдзэж түүгээрээ лапароскопийн дуранг шургуулна.

Эхлээд бүх эрхтний ерөнхий байдлыг харна. Үүнд: Хэвлийн баруун дээд, зүүн, дээд хэсгийн эрхтнүүдийг харсны дараа хэвлийн зүүн доод, аарцгийн, хэвлийн баруун доод хэсгийн эрхтнүүд гэхчилэн дэс дараалан харах хэрэгтэй. Дараа нь чухамхүү эмгэг бүхий эрхтнээ анхааралтай ажиглан харж онош тогтоох нь чухал, Лапароскопийн шинжилгээг элгэнд хатгаж биопсия хийх, холецист холанагиографи, спленопортографийн шинжилгээнүүдтэй хамтруулан хийж болно.

Лапароскопийг хийх үндсэн шаардлагууд

  1. Хэвлий устах
  2. Шарлалт бүхий өвчнийг ялган оношлох
  3. Элэгний цирроз оношлох
  4. Элэгний үрэвсэлт өвчнүүдийг ялган оношлох
  5. Элэгний хавдрыг танин мэдэх
  6. Элэгний бусад ховор өвчнийг илрүүлэх
  7. Цөсний хүүдийн архаг үрэвсэл, өмөн үүг ялган оношлох
  8. Цөсний хүүдийн үрэвслүүдийг оношлох
  9. Гарал нь мэдэгдэхгүй хэвлийн хавдар оношлох
  10. Гарал нь үл мэдэх дэлүүний томролт
  11. Хэвлийн наалдаст өвчин
  12. Умайн ба түүний дайвруудын өвчнүүдийг оношлох болон хэв- лийн бусад өвчнийг оношлох зэрэг болно,

Лапароскопийг хийж болохгүй нөхцөл үүд

  1. Зүрх-судасны хүнд өвчин
  2. Амьсгалын замын хүнд өвчин
  3. Уушгины сүрьеэгийн хурц үе
  4. Хэвлийн нэвт шарх
  5. Яаралтай хагалгаа шаардах хэвлийн эрхтнүүдийн өвчин
  1. Цус шүүрэх
  1. Хэт туралт
  2. Хэвлийн эрхтнүүдийн хүүдийлсэн идээт өвчин
  3. Арьсны идээт өвчнүүд
  4. Ивэрхий
  5. Лапароскопийг хийх үед тохиолдож болох хүндрэлүүд Шок, муужрах, арьсны дор хий хурах, дүй муутай хүч хэрэглэн хийснээс цул эрхтнүүдийг гэмтээх, пневмоторакс үүсгэх, цус алдуулах, эд эрхтнийг түлэх, үжилгүйн шаардлагыг муу биелүүлснээс гялтан үрэвсэх, гэдэс доо хатгах хүндрэлүүд гарч болох боловч зохих шаардлагыг хангаж, хянамгай ажиллавал дээрх хүндрэлүүдийг гаргахгүй байж болно.

Манай материал, Манай оронд анх 1967 онд Улаанбаатар хотын 1-р нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт лапароскопийн шинжилгээг хийж эхэлсэн билээ. Бид үүнээс хойш 17 лапароскопи 15 өвчтөнд (үүнээс эрэгтэй 5, эмэгтэй 12) хийлээ. Уул шинжилгээг 14 өвчтөнд ерөнхий, 3 өвчтөнд хэсгийн мэдээ алдуулалтаар хийсэн бөгөөд тасалгааиы агаарыг шүүж хэвлийд нь хийх аргыг хэрэглэв.

Лапароскопи нь хэвлийн дээд хэсгийн эрхтнүүдийн эмгэгийг оношлоход чухал ач холбогдолтой учир бид энэ шинжилгээг ихэвчлэн элэгний эмгэгийн үед хийлээ.

Ийнхүү элэгний эмгэгтэй 11 өвчтөнд уул шинжилгээг хийснээс элэгний циррозтой 4, холецистит, элэгний архаг (гепатит) үрэвсэлтэй хамтарсан 2, механик шарлалттай, элэгний (билярный) циррозтой

  1. элэгний анхдагч өмөн үүтэй 3 байв. Үүнээс гадна хэвлийн наалдац өвчин 4, гялтангийн сүрьеэ 1, шулуун гэдэсний өмөн үү 1 тус тус байлаа.

Лапароскопи нь оиошлогооны бусад аргуудаар тавигдсан оношийг батлах буюу эсвэл клиникийн эргэлзээтэй дутуу оношийг тодруулан оношлоход үр дүнгээ өгч байлаа. Бидний шинжилгээгээр 12 онош батлагдаж, 5 нь цоо шинэ эцсийн онош тавигдлаа.

Оношийн зөрүүтэй нэг өвчтөний түүхийг жишээ болгон авч үзье,

Өвчтөн Ц. 40 настай, эмэгтэй, 1 -р нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 1967 оны 11-р сарын 24-нд хэвлийн хөндийн бэтэгшил гэдэг оноштой хэвтэж, клиникийн урьдчилсан оношоор элгэндээ үсэрхийлсэн өмөнтэй гэгджээ. Хэвтэхдээ аюулхайн орчмоор хатгуулж өвдөнө, хоолонд дургүй, заримдаа бөөлждөг гэсэн зовууритай байв.

Өвчтөний үгээр бол 1967 оны 9-р сард халдварт гепатитээр өвдсөний нь дараа уул өвчин эхэлжээ. 1965 онд мөн халдварт гепатитээр өвдсөн байв, Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, арьс салст хэвийи өнгөтэй, уушгинд онцын өөрчлөлтгүй. Хэвлий зөөлөн, элэг бага зэрэг томорсон, хатуувтар, хөндүүргүй. Цус шээсний шинжилгээнд онцын өөрчлөлтгүй.

Элэгний сорил: Такарт-Арын урвал 70 мг %, формалинт сорил + + -[- + , холестерин 115 мг %, рентгенээр ходоод харахад бодит өөрчлөлтгүй, харин өрцийн баруун хэсэг нь дээш өргөгдсөн байв.

Өвчтөний онош тодруулах зорилгоор хэвлийг дурандахаар шийдвэрлэв.

Лапароскопи, Өвчтөнг унтуулан хэвлийг хийлээд цоолтуураар хэвлийн ханыг цоолон хэвлийд дуранг шургуулан харахад гялтанга хальс ердийн өнгөтэй. Элэг бага зэрэг томорсон, ирмэг нь мохоодуу, элэгний бүх гадаргуу цайвар цоохордуу, жижиг толбуудтай, элэг ерөнхийдээ улаан хүрэн өнгөтэй, зарим хэсэгтээ барсгардуу байлаа. Элэгний баруун хэсгээс лапароскопийн хяналтын дор элгэнд хатгалт хийж биопси авав.

Элэгнйй хатгалт хийсэн газраас цус шүүрэн гарсан боловч 2 минутын дараа зогсохыг лапароскопоор ажиглав. Хэвлийд антибиотик хийж, хийг гарган битүүлэн оёв. Үүний үр дүнд элэгний архаг үрэвсэл, эхэлж байгаа цирроз хэмээх онош тогтоогдов.

Лапароскопоор тавигдсан онош нь биопсийн шинжилгэзний хариутай тохирч батлагдав. Өвчтөнд эмэн эмчилгээ хийхээр шийдэж эмнэлгээс гаргаж билээ.

Бид лапароскопийн шинжилгээг элэг хатган биопси авахтай хамруулан 11 өзчтөнд хийсэн бөгөөд үүнэзс элэгний циррозтой 7, элэгний анхдагч өмөнтэй 3, шулуун гэдэсний өмөнтэй 1, гялтангийн сүрьетэй 1 өвчтөн байв, Хатгаж авсан биопсийн гистологийн хариу нь лапароскопоор ташгдсан оноштой бүгд тохирч байв,

Лапароскопоор харах хяналтын доор арьс, элгийг сүлбэн цөсний хүүдийг хаттаж холецистоангиографи хийх аргыг нэг удаа хэрэглэж уг өвчтөнд цөсний цорго түгжирснээс болсон шарлалт байгааг тодруулсан.

Бидний хийсэн 17 удаагийн лапароскопийн үед хүндрэл тохиолдсонгүй, Лапароскопи нь манай эмнэлгийн өдөр тутмын ажилд нэвтэрч хзолпйн эрхтний өвчнийг танин мэдзх оношлстооны хавсармал аргын бүрэлдэхүүнд орлоо. Лапароскопийг бусад эмнэлэг, зарим аймгийн (Архангайн) эмнэлгийн ажиллагаанд нэвтрүүлэх ажил зохиож байна.

Дүгнэлт
  1. Хэвлэлийн материалыг судалж цөөн удаа (17) лапароскопи хийсэн "туршлагаас үзэхэд шинжилгээний энэ арга нь хэвлийн хөндийн олон өвчний үед онош тогтоох, онош тодруулахад маш чухал арга болох нь харагдав.
  2. Энэ аргыг нарийвчлан эзэмшиж, зохих шаардлагын дагуу зүй зохисоор нь хийвэл элдэв хүндрэл тохиолдохгүй.
  3. Лапароскопи хийснээр онош тоттоох зорилгоор хэвлийд туршуул зүсэлт хийх тоог эрс цөөлж өвчтөнд зовуурь багатай, змшад ажил багатай болгож, өвчтөний ззлэх ор хоногийн тоог цөөлж болно.
  4. Лапароскопийг багаж хэрэгслийн бусад шинжилгээнүүдтэй хазсруулан хэрэглэсэнээр шинжилгээнүүдийн үр дүнг мэдэгдэхүйц сайжруулна. Лапароскопийг жижиг наалдац салгах эмчилгээнд хэрэглэж болно.

       5. Лапароскопи нь онош тогтоохоос гадна мэс засал хкйх арга барилыг боловсруулах, хүрзх замыг сонгон авахад тусална.

  1. Лапароскопи хийх багаж техөэрөмжийг бүрзлдүүлж, уг аргыг змч нарт эззмшүүлэн мэс засал, дотрын тасгийн өдөр тутмын ажиллагаанд нзвтрүүлж, эрдэм шинжилгээний ажил хийхэд улам өргөн ашиглах нь чухал байна.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : доц. П. Долгор


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1006
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК