Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2007, 1(1)
Сиамын ихэр
( Судалгааны өгүүлэл )

Т.Эрхэмбаатар1, Г.Дулмаа1,Ч.Энхтуул 2

1ЭНЭШТ,  2Улсын эмгэг судлалын төв

 
Абстракт

Эх барихын практикт ихэр ургууд бүрэн тусгаарлагдаж чадалгүй гажиг хөгжил үүсэх нь нэн ховор байдаг хэдий ч практикт тохиолдсоор байна.

Манай оронд Сиамын ихэр нэрээр мөнхөрсөн энэхүү гажиг анх удаагаа тохиолдож байна. Гажиг үүсэх гол шалтгаан нь эвслийн үр жирэмсний 13 хоногоос хойш хугацаанд хуваагдсантай холбоотой бөгөөд энэ үед ихэр ургууд бүрэн тусгаарлагдаж чадахгүйгээс болдог байна. Ихэр ургууд цээжээрээ, бөгсөөрөө, толгойгоороо залгаатай байж болох ба гол нь биеийн аль нэг  хэсгээрээ дагнан залгаатай байдаг.

2005 оны 8 сарын 1-ний өдөр тус төвийн  эхийн II тасагт  өгзөг түрүүлэлт, ургийн гаж хөгжил, цус багадалт оноштойгоор хэвтсэн Ш.Б 31 настай /нууцлалыг хадгалахын тулд овог нэрийн эхний үсгийг өөрчлөв / эмэгтэйд Сиамын ихэр байв. Түүхийн дугаар 1489.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК