Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудад хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах асуудал
( Судалгааны өгүүлэл )

Д. Ганжуур

Эрүүлийг хамгаалах яам

 
Абстракт

В работе излагаются пути внедрения научной организации труда в медицинских учреждениях в условиях МНР.

Медицинский труд должен соответствовать прннципам деонтологии, и эстетики, иметь творческое начало, доставлять моральное удовлетворение, протекать в нормальных санитарногигиенических и этических условиях.

Ардын хувьсгал ялан мандсанаас хойшхи хөгжлийн яруу алдарт 50 жилийн замналд, манай орны социалист эрүүлийг хамгаалахын бүхэл бүтэн систем бүрэлдэн тогтож, эмнэлгийн материаллаг бааз, боловсон хүчнээр хангагдаж, олон зуун эмч, эмнэлгийн ажилчид хөдөлмөрчин ард түмнийхээ эрүүл энхийн үйлсэд эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байна.

Бидний амьдарч, байгаа 20-р зуун бол шинжлэх ухаан техникийн асар их хөгжилтөөр тодорхойлогдож хүн нийгмийн хөгжил үсрэнгүйгээр явагдаж байна. Социалист ба хөгжингүй орнууд орчин үеийн нийгмийн үйлдвэрлэх хүчин, шинжлэх ухаан техникийн хөгжлийн түвшинд зохицуулан шинжлэх ухааны үндэстэй хөдөлмөр зохион байгуулалтыг улс ардын аж ахуй, соёл шинжлэх ухааны байгууллагуудад туршин нэвтрүүлсээр байна.

В. И. Ленин хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахын ач холбогдлыг өндрөөр үнэлж өөрийнхөө зохиолуудаа („Төр ба хувьсгал“, „Зөвлөлт засгийн ээлжит зорилтууд, „Их санаачилга“, „Уралдааныг хэрхэн зохиох вэ?“) хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах асуудлын онолын үндсийг боловсруулан тавьсан билээ.

В. И. Ленин хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах тухай асуудлыг нийт хүмүүст сурталчлан ойлгуулах, хөдөлмөр зохион байгуулалтын арга туршлагыг дэлгэрүүлэх, энэ талаар гадаад орнуудад гарч байгаа ололт амжилтыг судалж, өөрийн орны өвөрмөц байдалд тохируулан хэрэглэхийн чухлыг зааж, америкийн инженер Ф. Тэйлэрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах ажлын хамгийн ашигтай, шинжлэх ухааны үндэстэй хэсгийг авч хэрэглэхийг зөвлөж байв.

В. И. Ленин хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулалтын онолын үндсийг боловсруулахдаа хөдөлмөрийн нөхцөлийг бүх талаас нь сайжруулах, хөдөлмөрийг оновчтой зөв хуваарилж зохицуулах, хүний эрүүл мэнд, ажиллах чадварыг байнга хамгаалж ариун цэвэр, эрүүл ахуй, гоо зүйн хувьд хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрэлдүүлэн, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааг ханган ажиллахыг өндөрт тавьж байжээ.

Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах асуудлыг шинжлэх ухаан техникийн хөгжлийн дагуу үйлдвэр, барилга, соёл шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалахад нэвтрүүлэх явдал өнөө үеийн хөгжлийн шаардлагаар дэвшигдэн тавигдаж байна,

Эрүүлийг хамгаалахын удирдлагын зохион байгуулалтын арга барил, эдийн засгийн үр дүнг сайжруулж. эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудын ажлын чанарын үзүүлэлт, эмнэлэг үйлчилгээний соёлыг сайжруулах, байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн  ашиглах зэрэгт шинжлэх ухааны үндэстэй хөдөлмөр зохион байгуулалтыг эрүүлийг хамгаалахын практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх явдал олон талын ач холбогдолтой чухал асуудлын нэг юм.

  1. Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах ерөнхий ойлголт, түүний зорилго

Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах тухай ойлголтыг эрдэмтэд олон янзаар тодорхойл тайлбарласаар ирсэн билээ.

  1. онд хөдөлмөр зохион байгуулалтын талаар авч хэлэлцсэн Бүх холбоотын зөвлөлгөөнөөс гаргасан зөвлөмжиндөө үйлдвэрийн нэгдмэл процесст техник ба хүмүүсийг аль болох зохистой нэгтгэснээр материал, хөдөлмөрийн нөөцийг хамгийн үр бүтээлтэй ашиглах, хөдөлмөрийн бүтээмжийг байнга дээшлүүлэх, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж, хөдөлмөрийг амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болгон аажмаар хувиргах асуудлыг шинжлэх ухааны ололт тэргүүний туршлага дээр үндэслэн боловсруулж, дэс дараалалтайгаар нэвтрүүлж байгаа тийм зохион байгуулалтыг шинжлэх ухааны үндэстэй хөдөлмөр зохион байгуулалт гэнэ гэж тогтоожээ.
  2. онд нийгмий.н эрүүл ахуйч, эрүүлийг хамгаалахын зохион байгуулагч манай эмч нарын эрдэм шинжилгээний онол практикийн бага хуралд доцент      н. Доржжадамбаа „Эрүүлийг хамгаалахын удирдлагын боловсронгуй арга барил, эдийн засгийн асуудлууди гэсэн илтгэлдээ: „Эмнэлгийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах гэдэг нь ажлыг сайжруулахад чиглэгдсэн шинжлэх ухаан техникийн ололтууд, тэргүүний туршлагыг нэвтрүүлсний үндсэн дээр эмнэлгийн мэргэжлийн ажилчдыг зөв хуваарилан үр дүнтэй ажиллуулах үйл ажиллагааны системийг хэлнэ“ гэж тодорхойлсон.

Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах явдал нь эдийн засаг, техник, биологи, сэтгэл зүй, кибернетик, тоо, нийгмийн болон бусад шинжлэх ухаануудад тулгуурлан хөгждөг шинжлэх ухааны нэг салбар юм (В. С. Лукьянов). Энэ бүгдээс үзэхэд шинжлэх ухааны үндэстэй хөдөлмөр зохион байгуулалт гэдэг бол ажлын цагийг хамгийн дээд хэмжээгээр ашиглаж, хөдөлмөрийн бүтээлийг тасралтгүй нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх нөхцөл, соёлжилтыг тасралтгүй дээшлүүлэх, хөдөлмөрийг амьдралын хамгийн чухал хэ- рэгцээ болоход чиглүүлэх, шинжлэх ухаан ба практик үйл ажиллагааны шинэ ололт амжилтын үндсэн дээр хөдөлмөрийн процессыг боловсронгуй болгох, хүмүүсийн соёл техникийн мэдлэг мэрэгжлийн хэмжээг дээшлүүлж, мэргэжилтнүүдийн мэргэжлийг дээд зэргээр ашиглах, хүмүүсийн оюуны ба бие бялдар, чадварын бүх талын хөгжлийн нөхцөлийг бүрэлдүүлэх, хөдөлмөрийг богино хугацаанд ҮР бүтээлтэйгээр ашиглахад бүрэн чиглэгдсэн байх зэрэг олон талт асуудлыг хамарсан цогцолбор арга хэмжээ юм.

Ийм учраас эрүүлийг хамгаалахад хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагын эмч, ажилчдын хөдөлмөрийг зөвөөр хуваарилан төрөлжүүлэх, эмнэлэг үйлчилгээний ажлын байрны зохион байгуулалт, эмч ажилчдын норм, нормативыг тогтоох (ажлын нормчлол), цаг ашиглалтыг сайжруулах, үйлчилгээний чанар, соёлжилтыг чанаржуулах, шинжилгээ судалгааны туршлага сорилтыг боловсронгуй болгох, социалист уралдаан, шинэ бүтээл оновчтой санал, тэргүүний арга туршлагыг ажиллагаандаа нэвтрүүлэх. хөдөлмөрийн физиологи, ариун цэвэр эрүүл ахуй, гоо зүй, ёс суртахууны нөхцөлийг бүрэлдүүлэх, техник эдийн засгийн тооцоог гаргах зэрэг бүхэл бүтэн системт үйл ажил» лагаагаар явагддаг шинжлэх ухааны салбар шинжлэх ухаан юм.

  1. Зөвлөлт Холбоот Улсын эмнэлгийн байгууллагуудад шинжлэх ухааны үндэстэй хөдөлмөр зохион байгуулалтыг нэвтрүүлж байгаа нь

ЗХУКН-ын XXIV их хурлаас баталсан удирдамжинд зөвлөлтийн ард түмэнд эмнэлэг, урьдчилан сзргийлэх тусламжийг өндөр хэмжээнд үзүүлэх зорилтын дор эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах асуудал маш чухал ач хплбогдолтой болохыг заасан юм.

ЗХУ-д олон зуун мянган эмч ажилчдын хөдөлмөрийг зөвөөр  удирдан зохион байгуулж, эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудад шинжлэх ухааны үндэстэй хөдөлмөр зохион байгуулалтыг нэвтрүүлэх талаар арга барил зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч явуулж байна. Одоо ЗХУ-ын эрүүлийг хамгаалах системд шинжлэх ухааны үндэстэй хөдөлмөр зохион байгуулалт үндсэн 7 чиглэлээр явагдаж байна. Үүнд:

  1. р    чиглэл. Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг боловсронгуй болгох, эмч ажилчдын ашигт ажлын коэффициентийг нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөрийг зөвөөр эрчимжүүлэх.
  2. р    чиглэл. Хөдөлмөрийг хоршоолох, хуваарилах, эмч ажилчдын хийх ажлын нарийн хуваарийг тодорхой болгох, бүх категорийн ажилчдын ажлын жагсаалт, зааврыг боловсруулан ажиллагаандаа нэвтрүүлэх.
  3. р чиглэл. Эмнэлэг урьдчиан сэргийлэх байгууллагуудад ажилладаг эмч, ажилчдын ажлын байрыг зөв зохион байгуулж ашиглах бүх бололцоо нөхцөлөөр хангаж (хөдөлмөрийн багаж хэрэгслэлийн хангамж, хедөлмөрийн физиологи, хөдөлмөрийн ёс суртахуун, сэтгэл зүй, эрүүл ахуй, гоо зүйн) түүнийг нарийвчлан судлах,

       4-р чиглэл. Эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудад төрөл бүрийн холбооны систем, хялбарчилсан арга, цахилгаан тооцооны автомат ажиллагаатай техник (утсан ба радио, телевиз, тооцоолон бодох машин, хэв тамга, хурдан бичлэг, протоколын арга гэх мэт) нэвтрүүлэх.         .

5-р чйглэл. Эмнэлгийн албуудыг нэгтгэх, төрөлжүүлэх, төвлөрүүлэх (нарийн мэргэжлийн чиглэлээр туслах кабинетууд, лабораториуд гэх мэт).

6-р чиглэл. Эмнэлгийн бүх категорийн ажилчдын ажлыи норм норматив боловсруулах, мөрдүүлэх.

7-р чиглэл. Эмнзлгийн ажилтан нарыг хөдөлмөрт коммунист ёсоор (хүмүүжлийг дээшлүүлэх, мэргэжил эзэмшүүлэх, ажилд үнэнч шудрага, хедөлмөрийн сахилга батыг бэхжүүлэх, еренхий соёлч байдал гэх зэрэг) харьцах харьцаанд сургах.

Эдгээр үндсэн чиглэлүүдкйн дагуу хедөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах ажлыг змнэлэг урьдчилан сэргийлэх (амбулатори поликлиник, больниц, диспансер, зөвлелгеөн өгөх газар ариун цэвэр халдвар судлалын стакц, зрүүлийг хамгаалахын удирдах аппаратууд, эрдэм шинжилгээ, сургалтын системийн институт, хүрээлзн, дээд, тусгай мэргэжлийн сургууль зэрэг) газруудад нэвтрүүлэн явуулж байна.

3. Манайд эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах асуудалд

Манай орны үйлдвэр аж ахуй, соёл, шинжлэх ухаан, эрүүлийг Хамгаалах ажилд орчнн үеийн техник, технологи нэвтэрч, байгууллага,хүмүүсийн ажил төрлийн холбоо улам боловсронгүй болж техник хүмүүсийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах талаар нам засгаас тавьж байгаа чухал зорилтуудыг биелүүлэх явдалд хөдөлмөрийг Шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах нь тус орны хөгжлийн бодит шаардлагаас урган гарч байна.

Шинжлэх ухааны үндэстэй хөдөлмөр зохион байгуулалтын талаар манай намын их, бүгд хурлын (н;амын XV, XVI их хурал, Төв Хорооны V, VIII бүгд хурал) шийдвэр, намын шинэ программд тодорхой дэвшигдэн тавигдсан билээ.

1967 онд МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс үйлдвэр барилгад хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах ажлыг сайжруулах арга хэмжээний тухай (251/336-р) гаргасан тогтоол, 1970 онд Улаанбаатар хотод хөдөлмерийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах асуудлаар хийсэн зөвлөлгөөн, түүнээс гаргасан зөвлөмж зэрэг нь хөдөлмөрийг шиижлэх ухааны үндэстэй зохион байгуулахад чухал ач холбогдолтой болов.

Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг шинжлэх ухааиы үндэстэй зохион байгуулах талаар Эрүүлийг хамгаалах яам арга барилга зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч явуулж байна.

Хөдөлмөрчдийн хөдөлмөр, аж байдлын нөхцөлийг улам эрүүлжүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчин үеийн анагаах ухааны ололт амжилтыг практикт нэвтрүүлэх, эмнэлгийн төрөлжсөн нарийн. мэргэжлийн тусламжийн чанарыг сайжруулах, хүн амын өвчлөл, хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлийг бууруулах, эмнэлгийн багаж төхөөрөмж, боловсон хүчин, байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах,, төсөв хөрөнгийг зүй зохистой зарцуулах, эрүүлийг хамгаалахын удирдлагын арга барил, эдийн засгийн үр дүнг сайжруулах зэрэгт олон мянган эмч ажилчдын хөдөлмөрийг шинжлэх ухааны үн- дэстэй зохион байгуулах явдал манай социалист эрүүлийг хамгаалахын өнөөгийн зайлшгуй чухал зорилтын нэг болж байна.

Сүүлийн жилүүдэд хот, хөдөөгийн зарим эмнэлэг, газруудыг нэгтгэн туршсан туршлага, 2 шатны үйлчилгээ, эмч ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг хронометражаар судалж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эхлэлтүүд, эрдэм шинжилгээ судалгааны ажилд тооцооны машин, шигшүүр карт нэвтрүүлж байгаа зэрэг ажлууд хийгдэж байна.

Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах ажлыг манай эмнэлгийн ажиллагаанд нэвтрүүлэхэд, байгаа хүчин чадлаа зөв тооцоолон судалж, үйлчилгээний онцлог өвөрмөц байдлыг харгалзан үзэж хамгийн зөв зохион байгуулалттай, дэс дараалалтайгаар судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр тодорхой чиглэлүүдээр дараахи асуудлуудыг шийдвэрлэх нь чухал байна. Үүнд:

  1. Аймаг хотын нэгдсэн ба тусгай мэргэжлийн больниц амбулатори, поликлиникийн эмч ажилчдын хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөр зарцуулалт.
  2. Хот, хөдөөгийн ариун цэвэр, халдвар судлалын станцын эмч ажилчдын хөдөлмөр зарцуулалт, хөдөлмөр зохион байгуулалт.

Хот, хөдөөгийн эмийн сан, үйлдвэрийн чиглэлтэй ажиллаж байгаа газруудын ажилчдын хөдөлмөр зарцуулалт, зохион байгуулалт. Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах талаар дараахи зарим зүйлийг хийж болох юм. Үүнд:

  1. Юуны урьд хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах ажлыг зөв зохион байгуулж ЗХУ болон бусад орны туршлагыг эмнэлгийн нийт хүмүүст ойлгуулах, сурталчлах.
  2. Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах ажлыг нэвтрүүлж эхлэх ажлын чиглэл, судалгааг гаргаж, бааз эмнэлэг, урьдчилан сэргийлэх газруудад туршин үзэх.
  3. Дэс дараалалтай судалгаа шинжилгээний материал дээр үндэслэж эмч ажилчдын боловсронгуй нормативыг бий болгох, одоогийн мөрдөгдөж байгаа нормативыг хянан үзэх.
  4. Эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудад ажиллаж байгаа мэргэжлийн ажилчдын ажлын чиглэл, хэмжээ, түүний үр дүнг шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоож практикт нэвтрүүлэх.
  5. Судалгаа шинжилгээний дагуу, хот, хөдөөгийн эмнэлэг урьдчилаи сэргийлэх байгууллагуудад мөрдөгдөж байгаа дагийн хуваарийг хянан боловсруулах.
  6. Амбулатори-поликлиник, больницод ажиллаж байгаа амч нарын гүйцэтгэж байгаа бичлэг, техник ажиллагааг хөнгөвчилж, үйлчилгээнд зарцуулах цагийг ихэсгэх зорилгоор эмнэлгийн баримт бичиг, маягтуудыг хялбарчлан боловсруулах, эмнэлгийн магадлагаа, лабораторийн шинжилгээний бланк, ажиллагааг хялбарчилсан хэв тамга зэргийг бий болгох, төрөл бүрийн шинжилгээнд нэг төрлийн аргыг нэвтрүүлэх.

 7. Эмнэлгийн боловсон хүчнийг шаардлага хэрэгцээтэй газарт нь зөв хуваарилж, мэдлэг мэргэжлийг үр дүнтэй ашиглах, тэдний мэргэжлийг системтэйгээр дээшлүүлэх.

  1. Удирдлагын арга барил, эмнэлгийн эдийн засгийн үр дүнг сайжруулах, дотоодод байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглах зорилгоор судалгааны үндсэн дээр хот, хөдөөд эмнэлгийн байгууллагууд, туслах кабинет, лабораториудыг нэгтгэх.
  2. Үйлчилгээний шинэ дэвшилт хэлбэрүүдийг өргөжүүлэн (2 шатны үйлчилгээ, гэрийн үйлчилгээ, хэсэгчилсэн үйлчилгээ, реанимаци, интенсив эмчилгээ) нэвтрүүлэх.
  3. Эмч ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор зарим нэг үйлчилгээнүүдийг бий болгож төрөл бүрийн холбооиы систем (гэрэл дохионы систем, утсан радио, хоёр талын холбоог) нэвтрүүлэх. Хот, хөдөөгийн эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудад хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах асуудлыг нэвтрүүлэхийн тулд юуны өмнө амбулатори-поликлиник больницын эмч ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг нэгдсэн нэг  аргачлал, удирдлагатайгаар дэс дараалалтайгаар судлах явдал хамгийн чухал асуудал гэж үзэж байиа.

Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах нь манай социалист эрүүлийг хамгаалахын шийдвэрлэх асуудлуудын нэг нь байх ёстой.

Ном зүй

1. Хөдөлмөрийг шинжлэх үхааны үндэстэй зохион байгуулах аргачилсан зөвлөмж (орчуулга) 1969 он. 2. Үйлдвэр барилгад хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах товчоо (зөвлөмжийн үлгэрчилсэн дүрэм) ХЦХУХ-ны хэвлэл мэдээлэл 1969, № 3. Монголын анагаах ухаан. 1970,1,5—12хуудас. 4. Эдийн засгийн асуудал. 1970, 2. Эрүүл мэнд. 1970, 4. Хөдөлмөрииг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах асуудлаар хийсэн Уяаанбаатар хотын зөвлөлгөөний материал. 1970 он
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Эрүүлийг хамгаалах яамны эмчлэн сэргийлэх хэлтсийн ажилтан Д. Ганжуур


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 766
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК