Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Уушгины архаг, идээт өвчний эмчилгээ зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

 Т. Шагдарсүрэн, Ч. Батмөнх.

Анагаах ухааны дээд сургуулийн  мэс заслын судалгаа ба эмчилгээний тинхэм

 
Абстракт

Статья написана на основании наблюдений над 217 больными с нагноительными заболеваииями легких и плевры, которым были проведены различние хирургические вмешательства. Авторами дан подробный анализ 79 больных с абсцессом легкого, наг- ноившимся эхинококксм, бронхкоэктатической болезнью и другими процессами в легких. Среди поступивших больных с нагноительными процессами по пол у ивозрасту преобладали мужчины сравиителько трудоспособного возраста. Больным с перечисленными процес- сами производились следзпощие операции: пневмэктомия, лобэктомия и билобэктомия, сегментарная резекция, т. е. современные радикальные операции, применяемые у больных с Елажиыми легкими. При всех операциях применялись меры лредупреждения аспирации дыхательных путей, оперзции производились под эндотрахеальным наркозом.

Авторы отмечают, что среди Есех нагноительных заболеваний легких по частоте занимает первое месю нагноившийся зхинококк, которын имеет пока некоторое рас- пространение среди коренного населенкя.

Послеоперационная летальность составляла 4,2% и связана, по мнению авторов, с поздней госпитализацией некоторых больных.

20-р зууны 40-өөд оноос эхлэн уушгины архаг, идээт өвчний үед мэс заслын төгс эмчилгээ ЗХУ ба бусад зарим орнуудад өргөн хийгдэх болсон юм.

Уушгины мэс заслын эмчилгээний төгс аргууд ЗХУ-д, ялангуяа дэлхийн 2-р дайны дараагаар А. Н. Бакулев, А. А. Вишневский, ‘ П. А. Куприянов, Б. Э. Линберг нарын удирдсан томоохон эмнэлгүүдэд өргөн хийгдэх болов. С. И. Спасокукоцкийн нэрэмжит , клиникийн эшшвгт 1945 оны 6-р сарын 1-нд академич А. Н. Бакулев уушгины/архаг идээт үрэвсэлтэй (бронхэктази) өвчтөнд анх удаа хийсэн уушги тайрах хагалгаа нь амжилттай болжээ. Дараагийн жил нь В. р. Шамов, А. В. Герасимова, П. А. Куприянов, Ф. Г. Углов, Б. Э. Линберг, А. А. Вишневский нарын хийсэн төгс хагалгаанууд мөн амжилттай болсон байна.

Манай оронд анх 1956 онд чээжний хөндийн эрхтний мэс заслын тасгийг П. Н. Шастины нэрэмжит клиникийн 3-р эмнэлэгт нээн ажиллуулснаар уушгины мэс заслыг хөгжүүлэх боломж бий болсон юм.

Уушгины өмөн өвчний учир нэг талын уушгийг тайрч авах хагалгааг 1960 онд анх удаа академич Т. Шагдарсүрэн өвчтөн Д-д хийсэн нь амжилттай болсон билээ. Чухамхүү энэ үеэс эхлэн уушгийг бүтнээр нь буюу дэлбэнг авах, хэсэгчлэн тайрах зэрэг орчин үеий.н мэс заслын төгс хагалгааг уушгины архаг идээт үрэвслүүд буюу уушгииы бэтэг болон өмөн хавдар зэрэг мэс заслын бусад өвчний үед амжилттай хийх болж олон хүнийг бүрэн эдгэрүүлж хуучин хийж байсан хөдөлмөрт нь буцааж оруулсан билээ (Б. Доржготов, Е. П. Бадер, Г. Уранбилэг, 1965).

П. Н. Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн 3-р эмнэлгийн мэс заслын тасгуудад 1960 оноос 1970 оныг хүртэл хугацаанд бүгд 285 өвчтөн уушгины мэс заслын өвчний учир хзвтэж эмчлүүлснээс уушгиндаа ямар нэг хагалгаа хийлгэсэн өвчтөн 217, үлдсэн 68 нь мэс заслын бус эмчилгээ хийлгэсэн байна. Хагалгаа хийлгэсэн 217 өвчтөний 138 буюу 63,5 % нь уушгины идээлэн хүндэрч архагшаагүй өвчний учир мэс засал хийлгэжээ. Харин 79 өвчтөн буюу 36,5 % нь уушгины архаг идээт өвчний учир мэс заслын төгс эмчилгээ хийлгэсэн байна.

Уушгины архаг идээт өвчний тоонд уушгины идээлж хүндэрсэн бэтэг, буглаа, бронхэктази, гадны биетээс болж идээлж архагшсан үрэвсэл зэрэг өвчнүүдийг оруулсан. Мэс заслын эмчилгээ хийлгэсэн өвчтөнийг өвчний оношоор ялгавал уушгины идээлсэн бэтэгтэй 39, буглаатай 24, бронхэктазитай 11, уушгины үрэвсэлтэй хавсарсан плевриттэй 5 өвчтөн байв. Үүнээс үзвэл уушгины бэтэгтэй өвчтөн зонхилж байгаа бөгөөд энэ нь одоохондоо манай орон нутгийн онц- логтой холбоотой биз.

Уушгины архаг идээт үрэвслийн дотроос уушгины буглаа, бронхэктази, уушгины идээлсэн бэтэг зэрэг өвчнүүдийн аль нь зонхилох байр эзэлдэг талаар хэвлэлийн тоймоос үзэхэд Б. Э. Линбергийн (1949) судалгаагаар уушгины архаг идээт өвчний улмаас нас барсан 36 өвчтөнд задлан шинжилгээ хийхэд зөвхөн 8 өвчтөнд уушгины буглаа, бусдад нь бронхэктази байжээ.

Мөн А. Н. Бакулев, А. Н. Антипова, А. Т. Хазанова нарын судалгаагаар уушгины идээт архаг өвчнүүдийн дотроос бронхэктази зонхилох байрыг эзэлж байжээ. Уушгины бэтэг эдгээр судлаачдын материалд хамаарагдаагүй нь энэ өвчний тохиолдлын байдал орон нутгийн онцлогтой холбоотой болох тухай бидний дээр дурдсаныг дахин нотолж байна.

1-р хүснэгт

Судалгаанд хамаарагдсан өвчтөнийг нас хүйсний байдлаар үзвэл

Нас

Хүйсний  

эрэгтэй

Байдлаар  эмэгтэй

Бүх өвчтөн

0—16

9

6

15

17—20

5

5

 

 

21—30

7

3

10

 

31—40

13

4

17

41—50

16

5

21

51-дээш

8

3

11

Бүгд

58

24

79

1 -р хүснэгтээс үзэхэд уушгины төрөл бүрийн архаг идээт өвчнеөр эрэгтэйчүүд бараг 3 дахин, тэгэхдээ ид ажлын чадвар бүхий насны хүмүүс өвчилж байгаа евөрмөц байдал харагдаж байна. Энэ нь А. Н. Ьакулев, Р. С. Колесникова нарын судалгааны материалтай бараг тохирч байгаа юм. Дээрх эмгэг бүхий хүмүүсийн өвчилсен хугацааг тодорхойлох нь уушгины цочмог ба архаг идээт үрэвслийн оношийг зөв тогтоож мэс заслын эмчилгээг хийх цаг хугацаа, хэмжээг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг А. Н. Бакулев, Р. С. Колесникова нар дурдсан байдаг.

  1. р хүснэгтээс үзэхэд судалгаанд хамаарагдагсдын цөөнх буюу
  1. нь бараг үрэвслийн цочмог үедээ (эхний 3 сард), үлдсэн 65 өвчтөн нь 3 сараас 10 жил, зарим нь түүнээс ч дээш хугацаагаар өвчилсөн байлаа. Уушгины архаг идээт өвчний үед оношийг тогтоох.

2-р хүснэгт

Ажиглалтанд байсан өвчтөнийг өвчилсөн хугадаа ба оношоор ялгасан нь

Өвчилсөн хугацаа

Идээлсэн

бэтэг

Бронхэктази

Буглаа

Плеврттэй хавсарсан архаг үрэвсэл .

Бүх

өвчтөн

1—3 сар

10

2

2

_

14

3—6 сар

6

2

1

9

6 сар 1 жил

5

1

9

2

17

1—2 жил

8

2

2

1

13

2—10 жил

9

8

4

1

 22

10 жилээс дээш

1

1

2

4

 Бүгд

39

14

21

5

79

 

доо өвчтөний өгүүлэл, бодит үзлэг, цэрний хэмжээ, гэрэлд харах шаардлагатай үед тодруулагч бодисыг хэрэглэж зураг авах, бронхоскопи хийх зэрэг оношийг тодруулах олон аргыг хэрэглэх шаардлагатай байдаг. Дээр дурдсан шинжилгээнүүдээс ялангуяа үрэвслийн байрлалыг тогтоож мэс заслын хагалгааны аргыг сонгон хэрэглэхэд гэрлийн шинжилгээ нэн чухал ач холбогдолтой байдаг юм.

3-р хүснэгт

Уушгины идээт архаг өвчний байрлалтын байдлыг авч үзвэл

Уушги

Дэлбэн

Вүх өвчтөн

Баруун уушги

уушги

Дээд

3

дунд

11

доод

38

Зүүн уушги

дээд

3

доод

24

Бүгд

 

79

 

 
 
  1. р хүснэгтээс үзэхэд уушгины идээт голомтуудын ихэнх нь баруун зүүн уушгииы доод, баруун уушгины дунд дэлбэнд байрласан байна.

Энэ нь уушгины бэтэг ялангуяа баруун уушгины доод дэлбэнд олонтаа тохиолддог тухай И. Я. Дейнека, В. Н. Шамов, А. Н. Львов, Т. Шагдарсүрэн, Д. Эрдэнэчулууи нарын мэдээлсэн судалгааны материалтай тохирч байна. Уушгины идээт архаг өвчтэй хүмүүст мэс заслын хагалгааны төгс аргуудыг хэрэглэдэг болсноор эмчилгээний үр дүнгээс сайжирсан юм. Орчинүед дээр дурдсан өвчин бүхий хүмүүст уушгины нэг буюу 2 дэлбэнг, бас онцын шаардлагатай бол нэг талын идээт үрэвсэлтэй уушгийг бүтнээр нь тайрч авах зэрэг төгс хагалгаа хийгдэн зохих үр дүнгээ өгч байна. Гэхдээ уушгины эрүүл эс эдийг аль болохоор үлдээж зөвхөн үрэвсэлтэй газрыг хэсэгчлэн авах нь чухал юм. Бид дээр дурдсан хагалгааны төгс аргыг 1960 оноос өргөн хэрэглэх болсон билээ. Энэ нь манай оронд анх удаа ерөнхий мэдээ алдуулах аргыг 3-р нэгдсэн эмнэлэгт амжилттай хэ- рэглэж эхэлсэнтэй холбоотой юм. Уушгины төрөл бүрийн идээт үрэвсэлтэй хүмүүст уушгины дэлбэнг тайрах мэт орчин үеийн хагалгааны төгс аргуудыг хийж гүйцэтгэх үед амьсгалын зам үлэмж хэмжээний идээгээр хаагдаж, амьсгал бүтэх аюул гарч болно. Иймээс хагалгааны өмнөх үед идээг соруулж авах, өвчтөнийг аль их идээ гарах байдлаар хэвтүүлэх, мөн хагалгааны үед сорогч аппаратыг байнга ажиллуулах, эмгэг бүхий уушгины мөгөөрсөн хоолойд тусгайд нь интубаци хийж наркоз өгөх зэрэг дээрх хүндрэлээс сэргийлэх аргуудыг хэрэглэж хагалгааг хийх шаардлагатай байдаг юм. Бид дээр дурдсан аргуудыг өвчтөн нэг бүрийн өвөрмөц байдалд тохируулан хэрэглэж ирсэн. Гэвч бидний хагалгаа хийсэн бүх өвчтөний дотроос хагалгааны үед амьсгалын зам хаагдах хүндрэл 3 өвчтөнд тохиолдсон боловч амь насыг нь аварч чадсан юм. Эдгээрийн нэгийг жишээ болгон авч дурдвал:

Өвчтөн Н. 20 настай, 1970 оны 10-р сарын 5-ны өдөр мэс заслын 2-р тасагт зүүн ууйгины архаг бронхэктази өвчний оноштой ирж хэвтсэн. Өвчний түүхийн, №831, .Өвчтөнг эмнэлэгт ирж хэвтэх үед нь 10—12 цагийн хугацаанд 500,0—600,0 идээтэй цэр гардаг байлаа. Өвчтөн энэ өвчнөөр 10—11 жил өвчилж үе үе хүидэрч дахидаг тухай дурдаж байсан юм. Эмнэлэгт: рентген, бронхографи зэрэг шинжилгээгээр өвч- төний зүүн уушгины доод дэлбэнд бронхоэктази байсан нь нотлогдсон. Өвчтөнийг ха- галгаанд бэлтгэж 1970 оны 12-р сарын 4-нд зүүн уушгины доод дэлбэнг тайрч свах хагалгаанд (хагалгааг академич Т. Шагдарсүрэн) оруулсан юм. Хагалгааны үед амьс- галын замд байсан идээг байнга соруулж байсан билзэ. Гэвч сорж байсан гуурсньг нарийя нүхийг зарим үед идээнд байсан өтгөн зүйл бөгхөж олигтой сорогдохгүй, хү- чилтөрөгч дутагдах байдал үе үе илэрч байв. Зүүн уушгины идээт үрэвсэл бүхий дэлбэнг авч, чээжний хөндийн ханын шархыг оёж дуусган амьсгалын .замаас үлдсэн идээг соруулж байтал гэнэт өвчтөний царай хөхөрч амьсгал, зүрх судасны ажиллагаа бүрэн зогссон шинж тэмдэг тодорхой илэрсэн юм. Иймд шархыг яаралтай задалж, зогссон зүрхийг гараар (массаж) ажиллуулж амьсгалын аппаратын тусламжтай хүчил- төрөгчийг амьсгалуулах, зүрх судасны ажаллагааг дэмжих зэрэг сэхээн амьдруулах (реанимаци) арга хэмжээг авсиы дүнд 3 минут 30 секундын дараа зүрх судас амьс- галын системийн эрхтний үйл ажиллагаа сэргэн өвчте^ амьдарсан билээ. Гэвч өвчхөнг хагалгааны дараа 5 хоноод ухаан орсхэд хараагүй болж гэдэг нь бидэнд мэдэгдсэн билээ. Харин 14-дэх хоногтоо нүд иь бүрэлзэхийн төдий болж 21 дэх хоногоос тасгийн эмч, үйлчлэгч, хамт хэвтөж байсан нөхдөө ялгадаг болон үлмаар күдний хараа нь хэвийн байдалдаа орсон билээ. Одоо энэ хүн ухаан санаа, харааны согоггүй, хуучин ажил хөдөлмөрөө хийж байна.

Уушгины архаг идээт өвчний үед хийгдсэн мэс заслын эмчилгээний талаар товч дурдвал: Чээжний хөндийг нээж уушгины аль нэг хэсэгт хүрэх хэд хэдэн арга байдаг. Тухайлбал: Чээжний хөндийг нээхэд хажуу, урд хажуу, ар хажуугаас нээхийн хамт бас уушгины эмгэг бүхий хэсгийн байрлалаас нээгдзх хэсгийн түв.шин янз бүр байх болно. Бид өөрсдийн ажиллагааны эхний үед чээжний хөндийг урд хажуугаас нь долгион маягийн зүсэлтээр нээх Ф. Г. Угловын аргыг олонтаа хэрэглэж байсан болно. Гэвч 1965 оноос эхлэн голдуу чээжний урд хажуугаас 5 буюу 6-р хавиргыг тайрч чээж- ний хөндийг нээж уушгиид янз бүрийн хагалгааны тегс аргыг хэрэглэж ирлээ. Чээжний хөндийг нээсний дараа гялтан хальсны наалдцыг (хэрэв байвал) салгана. Уушгины угт хүрч хийгдэх хагалгааны байдлаас дэлбэнгийн буюу уушгины угийн артери, венийн судсыг нэг бүрчлэн чөлөөлөн боож тасалсны дараа мегөөрсөн гуурсыг тайрч үлдсэн ёзоорыг найдвартай бэхлэн оёдог байлаа. Бид сүүлийн жилүүдэд мөгөөрсөн гуурсыг УФЛ—60 аппаратаар оёж тайрдаг болсон бөгөөд энэ нь хагалгааны хугацааг богиносгох, мөн бронхын цорго үүсгэх хүндрэлээс сэргийлэх сайн арга юм гэдэг ойлголт бидэнд төрсөн билээ.

Уушгины архаг идэзт өвчний үед мзс заслын төгс эмчилгээ болох пнезэктоми 7, билобзктоми 3, лобэктоми 25, эхинококкотоми 20, торакотоми 24 өвчтөнд тус тус хийгдсэн байна. Хагалгааны дараа 4 хүн нас барсны 1 нь бүтэн уушги тайрах, 3 өвчтөн дэлбэнг тайрч
авсны дараа нас барсан. Үхлийн гол шалтгаан нь уг өвчин олон жил үргэлжлэн архагшиж зүрх судас ба цул эрхтний үйл ажиллагаанд үлэмж өөрчлөлт үүсгэж хагалгааны дараахи үеийг хүндрүүлсэн явдал гэж бид үзсэн юм.

Дүгнэлт
  1. Уушгины архаг идээт өвчний голомт ялангуяа баруун уушгины; доод дэлбэнд олонтаа тохиолдож байгаа нь идээлж хүндэрсэн бэтэг зонхилж байгаа орон нутгийн онцлогийг харуулжээ.
  2. Уушгины идээт архаг өвчний үед хийгдэх эмчилгээний гол арга нь мэс заслын эмчилгээ бөгөөд үр дүн муугүй байна. Харин ха- галгааны дараах нас баралтын гол шалтгааныг уг өвчний хугацаа: удааширсантай холбоотой гэж үзэх хэрэгтэй.
  3. Уушги ба дэлбэнг авахад УКЛ—60 аппаратыг хэрэглэх нь мөгөөрсөн хоолойн үлдэх хэсгийг найдвартай бэхэлж хагалгааны дараа гарах хүндрэлээс сэргийлэх сайн арга гэж үзнэ.
  4. Уушгины архаг идээт өвчний үед мэс заслын төгс хагалгааг хийхдээ ерөнхий мэдээ алдуулах аргыг заавал хэрэглэх шаардлага- тайн дээр мөгөөрсөн хоолой идээгээр бөглөрч амьсгал бүтэхээс сэргийлэх бүх бэлтгэлийг урьдаас хангасан байх хэрэгтэй.

б.Орчин үед уушгины мэс заслын эмчилгээний гол арга болох; уушгийг бүтнээр буюу дэлбэнг тайрч авах, мөн хэсэгчлэн тайрах зэрэг хагалгааны төгс аргууд үр дүнтэй байна.

Ном зүй

1. Андросов П. И. Аппарат для ушиваиия кория легкого УКЛ—60, УКЛ—40. В кн.: Хирургические сшиваюшие аппараты и их клиническое применение. 2. Бакулев А. Н. О лечении легочных нагноений. Хирургия, 1947, 7. 3. Бакулев А. Н.,Колесникова Р. С. Хирургическое лечение гнойных заболеваний легких, Медгиз, Москва, 1961. 4. Герасимова А. В. Пневмэктомия. Дисс. докт., М,. 1951. — 5. Ге- расимова А. В. К вопросу радикальных операций на легких. Хирургия, 1954, 1. — 6. Доржготов Б., Бадер Е. П. , Уранбилэг Г. Уушги ба плеврын хальсны идээт өвчний мэс заслын эмчилгээний асуудалд. Шинжлэх ухааны академийн эрдэм шин- жилгээний бичиг. № 10/18. Улаанбаатар хот, 1967. он. — 7. Куприянов П. А. Хирургическое лечение нагноительных процессов легкого. Клиническая медицина. 1948 т. 26, № 5. — 8. Ш амов В. И. Случай пневмэктомии при бронхоэктазии. Вестник хирургии, 1948, 5. — 9. Углов Ф . Г.Резекция легких. Медгиз, 1954.— 10 Шагдар- сурэн Г., Эрдэнэчулуун Д. Ангаах ухааны эрдэм шинжилгээний бичиг. 1970 № 10—20.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : эрхлэгч академич Т.Шагдарсүрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2791
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК