Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Ховд аймгийн эмнэлэгт хэвлийн эрхтнүүдийн мэс заслын цочмог өвчнөөр хэвтэж эмчлүүлэгчдэд явуулсан ажиглалтаас
( Судалгааны өгүүлэл )

Ё. Бодъхүү, Н. Баасанжав

 
Абстракт

Среди населения довольно часто (у 42 % всех лечившихся) встречаются острые хирургические заболевания органов брюшной полости, из которых острый аппендицит занимает первое место (у 36 % всех лечившихся). Самым частым и тяжелым ослож- нением этих заболеваний является перитонит. Последний иаблюдался у 17 % больных с острыми заболеванийми брюшной полости. Основной причиной данного осложнения я вляется поздняя обращаемость больных Из больных с перитонитом 67,5 % поступи- ли через 2 и более суток от начала заболевания, причем 62 % больных доставлено из сомонов скорой помощью.

Хэвлийн хөндийн эрхтнүүдийн мэс заслын цочмог өвчнүүд нь эмчилгээ оройтсоноос болж төрөл бүрийн хүндрэл үүсгэн өвчтөний амь насанд аюул учруулдаг, яаралтай шинжилгээ ба эмчилгээний өвөрмөц арга барил, дадлага туршлагыг эмчээс шаарддаг бөгөөд мэс заслын нийт өвчнүүдийн дотор нилээд хувийг эзэлдэг.

Тухайлбал: А. М. Геллер, А. С. Сосновская, К. П. Каюмов нарынхаар нийт эмчлүүлэгчдийн 23,3%, В. Г. Астанпенкогийнхаар 39,9% нь хэвлийн хөндийн эрхтнүүдийн мэс заслын цочмог өвчинтэй хүмүүс байжээ.

Бид Ховд аймгийн нэгдсэн больницын мэс заслын тасагт 1968 — 1970 онуудад хэвтэж эмчлүүлсэн хүмүүст судалгаа хийж үзэв. Энэ .хугацаанд нийт 1052 өвчтөн хэвтэж эмчлүүлснээс хэвлийн эрхтнүүдийн мэс заслын цочмог өвчтэй 443 хүн байсан нь нийт эмчлүүлэгчдийн 42%-ийг эзэлж байна. . Эдгээр өвчтөнүүдийг өвчний оношоор нь ялгаж үзвэл: цочмог мухар олгой 384, хавчигдсан ивэрхий 6, савны гадуур жирэмслэлт 9, холецистит 9, пиосальпингит 7, хэвлийн эрхт- нүүдийн битүү гэмтлүүд 5, түгжрэл 23 тус тус байв. Үүнээс үзэхэд хэвлийн эрхтнүүдийн мэс заслын цочмог өвчнүүдийн дотор цочмог мухар олгой зонхилох хувийг эзэлж байгаа бөгөөд үүнийг бусад судлагчдын судалгаа ч нотолж байна.

Ч. Ринчиндоржийн судалгаагаар цочмог мухар олгой нь мэс заслын нийт өвчтөний 32%, Нямдаваагийнхаар 26,8%, бидний судалгаатаар 36%-ийг эзэлж байна.

Хэвлийн эрхтнүүдийн мэс заслын цочмог өвчнүүдийн хамгийн олонтаа үүсгэдэг аюултай хүндрэл бол гялтангийн үрэвсэл байдаг.

А. И. Стручковынхоор гэдэсний түгжрэл өвчний улмаас нас барагчдын 50%, Г. П. .Экшаравынхаар цочмог мухар олгой өвчнөөр нас барагчдын 71%, Ё. Бодьхүүгийн судалгаагаар мэс заслын өвчнөөр нас барагчдын 27,3% нь хэвлийн гялтангийн үрэвслээс нас барсан байна.

Иймээс бид хэвлийн гялтангийн үрэвслийн талаар арай дэлгэрэнгүй судалгаа хийх зорилт тавив, Дээр дурдсан хэвлийн эрхтнүүдийн .мэс заслын цочмог өвчтэй хүмүүсийн 77-д нь буюу 17%-д нь гялтан- гийн үрэвсэл байснаас хэсэг газрын үрэвсэл 49, түгээмэл үрэвсэл 28 хүнд байв.

Хэвлийн гялтангийн үрэвслийн эмчилгээний арга барил болон үр дүнг харьцуулан судлахад перитонитын ангилал чухал байдаг,

Энэ талаар олон төрлийн а.нгилал дэвшүүлэгдсэн боловч перитонитын үүсэх шалтгаан, клиник, явц, тархсан байдал зэргийг тусгасан нэгдсэн нэг ангилал үгүй байна.

Ийм ч учраас гялтангийн үрэвслийн тухай ба түүний тархалтын байдлыг эрдэмтэд янз бүрээр үзэж байгаа учир мэс заслын өвчтөнүүдэд тохиолдож буй гялтангийн үрэвслийн олон цөөн болон үхлийн хувь нь янз бүрийн эрдэмтэд, эмнэлгийн байгууллагынхаар ихээхэн зөрүүтэй (1,5—26%) байгаа юм (П„ М. Хромов, Л. И. Гарвин).

1958 онд Ленинград хотод хуралдсан оросын холбооны мэс засалчдын 1-р их хуралд хэвлийн гялтангийн үрэвслийг нэг гол асуудал болгон хэлэлцсэн бөгөөд энэ хурал дээр проф. П. М. Хромов,

Л. И. Гарвин нар гялтангийн үрэвслийг үүсэх шалтгаанаар нь:

  1. Хэвлийн эрхтнүүдийн мэс заслын цочмог өвчнөөс үүсэх үрэвсэл.
  2. Хэвлийн эрхтнүүдийн гэмтлээс үүсэх үрэвсэл.
  3. Хэвлийн эрхтнүүдийн мэс заслын архаг өвчний үед хийгдсэн хагалгааны дараа үүсэх үрэвсэл гэж 3 бүлэгт хувааж үзэх санал дэвшүүлсэн юм.

Эдгээр эрдэмтдийн судалгааны материалаас үзэхэд перотонитын үүссэн шалтгаанд мэс заслын цочмог өвчин 80%, гэмтэл 4,5%, хагалгаа 15,5%-ийг тус тус эзэлж байжээ.

Бидний судалгаа хийсэн перитониттой 77 өвчтөний 72-т нь цочмог өвчний улмаас; 2-т нь гэмтлээс; 3-т нь хагалгааны дараа уг хүндрэл үүсчээ.

Гялтангийн идээт үрэвслийн тархалтыг хэсгийн ба түгээмэл гэж ихэнх эрдэмтэд хувааж үздэг. Гэхдээ хэсгийн үрэвслийг хязгаарлагдсан (буглаанууд), хязгаарлагдаагүй гэж ялгадаг бөгөөд хязгаарлагдаагүй үрэвсэл нь гялтангийн үрэвслийг үүсгэх голомт болсон тэр эрхтний идээт үрэвслийн хамт ойролцоох гялтангийн ялимгүй хэсгийг хамарсан хагалгааны үед тэр хэсэгт 10—20 мл-ээс илүүгүй булингартай юм уу идээт шингэн байх ба гэвч энэ үрэвсэл нь эсвэл наалдац, буглаа үүсгэж хязгаарлагдах, эсвэл цаашдаа тархаж түгээмэл перитонит болох бүрэн боломжтай байдаг. Энэхүү хэлбэрийн перитонитыг зарим эрдэмтэд чөлөөтэй буюу нэвчимхий перитонит гэж нэрлэх ч явдал байдаг (Б. А. Петров, В. Э. Салишев, П. С. Роза- нов, В. Ф. Войно-Ясенецкий). Түүнчлэн зарим эрдэмтэд чөлөөтэй буюу цэвчимхий перитонитыг түгээмэл перитонит гэж үздэг (В. Л. Шлапаберский, В. С. Левит).

Бид хэсэг газрын хязгаарлагдсан ба хязгаарлагдаагүй перитонит түгээмэл перитонит гэсэн ангиллыг баримтлан судалгаа хийв. Үүнд хэсэг газрын хязгаарлагдсан перитонит 5, хязгаарлагдаагүй нь 44 хүнд байснаас өрцөн доорхи буглаа 1, цочмог мухар олгой идээлсэн нэвчис 4, цочмог мухар олгойноос үүссэн хэсэг газрын хязгаарлагдаагүй перитонит 40, савны дайврын үрэвслээс үүссэн 3, цөсний гэрний үрэвсэл 1 тус тус байв. Түгээмэл перитониттой 28, үүний 18-д нь цочмог мухар олгойн үед олгой цоорч хагарсан, 2-т нь сүрьеэгийн перитонит,

  1. д нь идээлсэн бэтэг хагарсан, 1-д нь гэдэс цоорох, 1-д нь ходоодны хорт хавдар, 1-д нь улаан хоолойн хорт хавдар, 2-т нь гэдэсний түгжрэл, 2-т нь савны дайврын идээтүрэвсэл тус тус шалтгаалжээ. Насны байдлаар ялгаж үзэхэд: 1 — 10 настай 9, 11—20 настай 18, 21—30 настай 28, 31—40 настай 6, 41 —50 настай 5, 51—60 настай 5, 61-ээс дээш настай 6 өвчтөн байв.

Өвчилсний дараа эмнэлэгт ирсэн хугацааг авч үзэхэд эхний 6—12 цагт 3, 24 цагийн дотор 5, 48 цагийн дотор 17, 72 цагийн дотор 30, 72-оос дээш цагийн дараа 22 (үүний 4 нь 10 хоногоос дээш хугацаа өнгөрсөн хойно) тус тус эмнэлэгт иржээ. Эдгээр өвчтөнүүдээс 62% нь хөдөөнөөс дуудлагаар хүргэгдэж ирсэн байна. Мэс заслын өвчтөнүүд перитонит болжхүндрэх нь ихэвчлэн цаг алдаж эмчилгээ саатсанаас болдог байна. Тухайлбал В. С. Маят, В. Д. Федоров,

А.  М. Никитин нарын судалгаагаар перитониттой 150 өвчтөний 24 нь эхний хоногт багтаж эмнэлэгт ирсэн бөгөөд бусад нь 2 батүүнээс дээш хоног өнгөрч иржээ. Мөн'-Н С. Сулейменов, И. И. Карамендын нарынхаар перитониттой өвчтөний 53,9%, О. Г. Бабаевынхаар 52%, Г. Д. Образцов, Р. М. Лурия нарынхаар 54%, Т. Шагдарсүрэнгийнхээр 78%, Геллер ба бусад судлаачдынхаар 64,8%, Ч. Батмөнхийнхөөр 52% нь тус тус өвчилснөөс хойш 48, түүнээс дээш цагөнгөрсний дараа эм- нэлэгт хэвтжээ.

Клиникийн хувьд авч үзэхэд: хэсэг газрын перитонитын үед ерөнхий ба хэсгийн шинж тэмдгүүд ихээхэн тод илэрч байсан бол тү- гээмэл перитонитын үед хэсгийн шинжүүдийн илрэл суларч ерөнхий ,шинж давамгайлан бие махбодын хордлого, гэдэсний динамик түгжрэл, элэгний үйл ажиллагааны дутагдлын шинж зонхилж байв. Энэ өвчин удааширч хүндэрснээс өвчтөний биеийн эсэргүүцэл эрс сулран, урвалж чанар буурч, амьсгал, зүрх судас, цул эрхтнүүдийн үйл ажиллагаа гүнзгий өөрчлөлтөнд орсноос шалтгаална.

Перитониттой өвчтөнийг эмчлэхдээ аль болохоор эрт оношлон хагалгааг яаралтай хийж, перитонит үүсгэсэн эх булгийг арилгах (үрэвсэж хагарсан мухар олгой юм уу цөсний уут, савны дайврыг авах, үхэжсэн гэдэсний гогцоог тайрах, идээлсэн бэтэгний уутыг цэвэрлэн битүүлж оёх гэх мэт), хэвлийн хөндийн идээг сайтар цэвэрлэн, новокаины юмуу физиологийн уусмалаар угаах, идээний тархалтаас хамааран хэвлийд 1-3 хэсэг газраар резин гуурс, дренаж тавих, хагалгааны дараах үед хэвлийд резин гуурсаар пенициллин, стрептомицин 250000 -500000 нэгжийг 20-40 мл новокаины уусмалд найруулан хоногт 1-2 удаа хийх, мөн антибиотикуудыг амаар юм уу булчинд тарьж хэрэглэх, өвчин намдаах, зүрх судасны ажиллагааг тэтгэх эм хэрэглэх, хордлого багасгах зорилгоор 5%-ийн глюкоз, физиологийн уусмал судсанд дуслаар тарих зэрэг эмчилгээг хийж болно.

Хэсэг газрын перитониттой өвчтөнүүдээс нэг ч хүн нас бараагүй ба түгээмэл перитониттой 2 өвчтөн нас барсан. Энэ 2 өвчтөн нь өндөр настай (51 ба 74), өвдөөд эмнэлэгт их .хожуу ирсэн (5 ба 12 дахь хоног дээрээ) хүмүүс байв.

Дүгнэлт
  1. Хөдөөгийн нөхцөлд хэвлийн эрхтнүүдийн мэс заслын цочмог өвчин нилээд олонтаа (мэс заслын өвчтө.ний 42%) тохиолдож байгаа- гаас 36%-ийг нь цочмог мухар олгой эзэлж байна.
  2. Хэвлийн эрхтнүүдийн мэс заслын цочмог өвчнүүдийн гол хүндрэл нь гялтангийн идээт үрэвсэл бөгөөд энэ хүндрэл мэс заслын өвчтөний 7,8%-д (хэвлийн эрхтний мэс заслын цочмог өвчтэй хүмүүсийн 17%-д) тохиолдсон байна.
  3. Өвчтөнүүд эмнэлэгт цаг их алдаж оройтож ирж байна. Перитониттой өвчтөнүүдийн 67,5% нь өвчин эхлээд 2-оос дээш хоног өнгөрсний дараа эмнэлэгт ирсэн бөгөөд 62% нь сумдаас дуудлагаар хүргэгдэж иржээ.
  4. Перитонит болж хүндрэх явдлыг багасгах, эмчилгээний үр дүнг сайжруулахад нарийн мэргэжлийн тусламжийг хүн амд улам ойр дөт болгох, хөдөө ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын мэдлэг мэргэжил, ялангуяа мэс заслын яаралтай өвчнүүдийг таньж оношлох туршлага чадварыг байнга дээшлүүлэх, нийт хөдөлмөрчдийн дотор эмнэлэг гэгээрлийн ажлыг зохиох явдал чухал байна.
Ном зүй

1. Тезисы докладов республиканской научнопрактическои посвященной 100летию со дня рождения В. И. Ленина. Улан-Батор, чиндорж Ц. Острый аппендицит в Монголий в краеведческом Автореферат кандидатской диссертации, 1961-3. Эмч нар онолын тавьсан илтгэлүүдийн эмхтгэл. Зуунмод, 1967-4. Анагаах ухааны эрдэм шинжилгээний бичиг 1969,4-5. Труды 1 съезда хирургов Российской федерации Медгиз, 1959.-6. Гафуров X. Г. Разлитой гнойный перитонит. Ташкент1957. 7.
Астапенко В. Г. Практическое пособие по частной хирургии. Минск, 1968.-3 Здра- воохранение Туркменистана. 1961,1.- 9. Здравоохранение Казахстана. 1965, 2.
— 10. Шлапоберский В. Я. Острые гнойные перитониты. Медгиз, 1958.-11. Хи« рургия, 1970, 4. -12. Материалы 1 съезда хирургов Узбекистана. Ташкент, 1965.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 652
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК