Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Мухар олгойн цочмог үрэвслээс үүссэн хэвлийн гялтангийн идээт түгээмэл үрэвслийн мэс заслын эмчилгээний зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Ё. Бодъхүү, Т. Шагдарсүрэн

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

По данным III клинической больницы за последние 5 лет, разлитой гнойный перитонит аппендикулярного происхождения составляет 60% всех перитонитов. Основной ипичиной осложнения разлитым перитонитом у больных с острым апендицитом яъляется поздняя обращаемость больных за медицинской помощью (51,9% больных постуивди чеоез 2 и более суток от начала заболевания).

Клиника разлитого гнойного перитонита имеет некоторые особенности, что следует объяснить особенностями реактивности организма, связанными с питанием преимущест- венно мясной пищей коренного населения, и условиями высокогорного климата, постоянной повышешюй ультрафиолетоной инсоляции.

Улучшение санитарно-просветительной работы среди населения по разъяснению необходнмости своевременного обращения за медицинской помощью при болях в жи- воте и постоянное повышение квалификации врачей в диагностике острых хирургичес- ких заболеваний брюшной полости, неуклонное проведение в жизнь принципа ранней госпитализации и операции приведет к уменынению частоты перитонита.

Хэвлийн гялтангийн идээт түгээмэл үрэвсэл нь мэс заслын өвчтөнд нилээд тохиолддог, үхэл ихтэй хүндрэлийн нэг юм. Ялангуяа хэвлийн хөндийн мэс заслын дочмог өвчний дараа олонтаа тохиолддог.

Тухайлбал С. С. Ивановын судалгаагаар хэвлийн эрхтнүүдийн мэс заслын цочмог өвчтэй хүмүүсийн 6 %-д, С. И. Ворончихин, В. С. Чуднова нарынхаар 9 %-д, проф Т. Шагдарсүрэнгийнхээр 5,2 %~д, мөн проф. Т. Шагдарсүрэн, Д.Жодов нарынхаар 5 %-д,Ч. Батмөнхийнхээр 6,7 %-д тус тус гялтангийн үрэвсэл ажиглагджээ.

Перитониттай хүмүүсийн үхэл ч гэсэн нилээд их байна, Үүнд

Н. В. Вейлин, Л. С. Хаскин нарын судалгаагаар (1947) 22,6 %, П.Л. Сельцовскийхаар (1950) 26,6 %, Т. Шагдарсүрэнгийнхээр (1958) 25 %

В. М. Хромов, Л. И. Гарвин нарынхаар (1959) 18,2 %, К. Т. Таджиевынхаар (1965) 18 %, Дречерийнхээр (1968) 20 %, Сиесиелски, Вилски, Шодоровски нарынхаар (1969) 25,9 % байжээ. Перитонитыг үүсгэх шалтгааны дотор цочмог мухар олгой ихээхэн хувийг эзэлдэг. Тухайлбал: В. Я. Шлапоберскийн судалгаагаар бүх перитонитын 72,7 % нь цочмог мухар олгойных, В. М. Хромов, Л. И. Гарвины судалгаагаар 62 %, П. Л. Сельцовскийнхаар (1963) 54-3 %,

Н. М. Приданцевынхаар (1967) 80,3 % нь цочмог мухар олгойноос үүссэн байна.

Бид клиникийн нэгдсэн 3-р эмнэлэгт сүүлийн 5 жилд хэвтэж эмчлүүлсэн хэвлийн гялтангийн идээт түгээмэл үрэвсэлтэй өвчтөнүүдэд судалгаа хийхэд цочмог мухар олгой 60 %-д перитонитын шалтгаан болжээ.

  Цочмог мухар олгойноос үүссэн түгээмэл перитониттай бүгд 129 өвчтөний 78 (60,4 %) нь эрэгтэй, 51 (39,6 %) нь эмэгтэй байв.

Цочмог мухар олгойноос үүссэн неритониттай хүмүүсийг насаар нь ялгавал: 16—20 настай 27, 21—30 настай 29; 31—40 настай 30; 41—50 настай 18; 51—60 настай 17; 61-ээс дээш 9 байв.

8 Здра-

965, 2. 11. Хи” 1965.

Цочмог перитониттай хүмүүсийн эмчилгээний үр дүн нь өвчидснөөс хойш аль хир хугацаа өнгөрсний дараа эмнэлэгт ирж хагалгаа, эмчилгээ хийлгэснээс ихээхэн шалтгаалдаг.

                                                                                   1-р хүснэгт

Өвчилснөөс хойш эмнэлэгт ирэх хүртэлх хугацааг өвчтөний

                              үхэлтэй харьцуулан үзвэл

Өвчлөөд эмнэлэгт ирсэн хугацаа

Өвчний тоо

Үүнээс нас барсан

3 цагийн дотор

4

-

6 цагийн дотор

7

1

12 цагийн дотор

12

-

24цагийн дотор

39

1

48 цагийн дотор

28

2

48-аас дээш

39

6

 
  1. р хүснэгтээс үзэхэд эхний хоногт 62 өвчтөн хэвтэж 2 ба түүнээс дээш хоногт 67 (51,9 %) нь хэвтжээ.

Ер нь цочмог мухар. олгой өвчтэй хүмүүсийн эмнэлэгт ирж буй хугацааг судлахад цаг алдаж ирэх явдал нилээд байгаа юм. В.С. Маят, В. Д. Федоров, А. М. Никитин нарын судалгаагаар цочмог мухар олгойноос үүссэн хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэлтэй 150 хүний дөнгөж 16 % нь эхний хоногт, бусад 84 % нь 2 ба түүнээс дээш хоногт эмнэлэгт ирсэн байна. Уранбилэгийн судалгаагаар цочмог мухар олгойтой хүмүүсийн 60,2 % нь эхний хоногт, бусад 39,8% нь 2 ба түүнээс дээш хоног өнгөрсний дараа эмнэлэгт ирсэн байна. Мөн Т. Шагдарсүрэнгийн судалгаагаар перитониттай хүмүүсийн дөнгөж 22 % нь эхний хоногт, 78 % нь хоёроос дээш хоног өнгөрсний дараа эмнэлэгт иржээ.

Ингэж цаг алдаж, өвчин хүндэрсний дараа эмнэлэгт хожуу хэвтэх явдал их байгааг бусад олон судлагчид тэмдэглэсэн байна. (К. Т. Таджиев, С. И. Рахимов, 3. А. Саакян, Н. С. Сулейменов, И. И. Карамендин, А. М. Геллер, А. С. Сосновская, К. Г. Каюмов,В. А. Корнеев В. Н. Землянский ба бусад)

Эмнэлэгт хожуу ирж буйн шалтгаан нь ихэвчлэн өвчтөнүүд өөрсдөө эмнэлэгт цаг алдаж ирж байгаагаас гадна нилээд тохиолдолд эмнэлгийн ажилтнууд онош буруу тогтоож, гэрээр нь удаан эмчилснээс шалтгаалж байгаа юм.

Бидний судалгаанд хамрагдсан өвчтөнүүдээс 24 ба түүнээс дээш цаг өнгөрсний дараа эмнэлэгт ирж хэвтсэн хүмүүсийн 69 % нь өөрсдөө эмнэлэгт хожуу ирсэн, 31 % нь эмнэлэгт хэвтэхээсээ өмнө аль нэг эмнэлэгт юмуу эмнэлгийн ажилтанд үзүүлж эмчлүүлж байжээ Үүнээс гадна эмнэлэгт хэвтсэнээс хойш хагалгаа хүртэлх хугацааг бас анхаарч үзэх нь чухал байдаг. Ихэнх өвчтөнүүд хэвтсэний эхний 3-6 цагт хагалгаа хийлгэдэг билээ. Бидний судалгаагаар эхний 3 цагт 74 өвчтөн; 6 цагт 30; 12 цагт 13; 24 цагт 4 нь хагалгаа хийлгэсэн ба 3 өвчтөн 48 цагт; 1 өвчтөн 48-аас дээш цагийн дараа хагалгаа хийлгэжээ. Эмнэлэгт хэвтсэнээс хойш хир хугацаанд хагалгаа хийлгэх нь юуны түрүүнд оношлолтоос хамаарах ба зарим хүнд өвчтөнд хагалгаанд бэлтгэх хугацаа шаардагддаг. Цочмог мухар олгой ба түүний хүндрэлийн оношлолт нь мухар олгойн байрлал, үрэвслийн үе шат,хүндрэл, өвчтөний нас хүйс болон биеийн ерөнхий байдлын онцлогоос хамааран янз бүр байдаг.Үүнээс уламжлан оношийн зөрөө гардаг билээ. Ирүүлсэн ба хэвтүүлсэн оношийн зөрөөг үзэхэд ирүүлсэн онош 15(11,7) %-д, хэвтүүлсэн онош 12 (9,1 %)-д тус тус буруу байв.

                                                                                            2- р хүснэгт

Оношийн зөрөөг жагсаавал

Ирүүлсэн онош

Хэвтүүлсэн онош

Ходоодны цочмог суналт

1

Архаг холецистит

1

Архаг холецистит

1

Цочмог цистит

1

Цочмог холецистит

2

Гэдэсний түгжрэл

5

Гэдэс чихэлдэх

1

Энтероколит

2

Гэдэсний түгжрэл

6

Цочмог холецистит

2

Савны дайврын үрэвсэл

4

Сүрьеэгийн перитонит

1

Бүгд

15

Бүгд

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оношийн зөрүү нь булчингийн чангарал, эмзэглэл, гялтангийн цочролын шинж тэмдгүүд тодорхой илрээгүй, өвчлөл нь бүдэг, лейкоцитын тоо олшроогүй юмуу бага зэрэг илэрсэн зэрэг тохиолдлуудад гарсан болно.

Ер нь перитониттай өвчтөнүүдэд онош буруу тавигдах, гэрээр нь удаан эмчлэх, мөн онош тодорхойгүйгээс хагалгаа хойшлогдон цаг алдах явдал нилээд байгаа нь бусад судлагчдын судалгаанаасч тодорхой байна. К.Т.Таджиев, С.И.Рахимов З.А.Саакян нарын судалгаагаар түгээмэл перитонитай 55 өвчтөний 52 нь өвчлөөд 3 хоног өнгөрсний дараа эмчид үзүүлсэн бөгөөд эмнэлэгт ирүүлсэн онош 30 хүнд буруу байжээ. А. М. Геллер, А. С. Сосновская,К. Г. Каюмов нарын судалгаагаар перитонит болж хүндэрсэн мэс заслын цочмог өвчтэй хүмүүсийн 64,8 % нь өвчлөөд 2 ба түүнээс дээш хоногийн дараа эмнэлэгт хэвтсэнээс 85 % нь өвчтөнүүд өөрсдөө эмнэлэгт хожуу ирсэн, 15% нь эмнэлгийн ажилтны бүруугаас болсон байна. 3. И. Стукало, А. К. Греджев, В. Г. Маковский нар хэвлийн эрхтний мэс заслын цочмог өвчнөөр нас барсан 288 тохиолдлыг судлахад 208 нь перитонитын улмаас нас барсны 44,7 % нь өвчлөөд 2-оос дээш хоног өнгөрч эмнэлэгт ирсэн бөгөөд 6 цаг хүртэл 156 өвчтөн, 12 цаг хүртэл 12; 24 цаг хүртэл 23; 2-оос дээш хоног 17 өвчтөн тус тус хэсгийн эмчийн ажиглалтанд гэрээр эмчлүүлж байжээ. Мөн эдний эмнэлэгт хэвтээд хагалгаа хийлгэсэн хугацааг судлахад хэвтсэний эхний 6 цагт 128 өвчтөн; 12 цагт 14; 24 цагт 22; 2 ба түүнээс дээш хоногт 44 өвчтөн хагалгаа хийлгэсэн байна. '

Бидний судалгаанд хагалгааны үед 1 тохиолдолд улаймал үрэвсэл (цаашдаа перитонит үүссэн), 8 тохиолдолд идээт үрэвсэл, 22 тохиолдолд үхэжмэл үрэвсэл, 97 тохиолдолд цоорсон үрэвсэл байсан ба нэг тохиолдолд мухар олгойн идээлсэн нэвчдэс дотогшоо хагарч перитонит үүсгэжээ.

Мухар олгойтсон үед перитонит үүсэх нь мухар олгой үрэвслийн улмаас үхжиж цоорохоос шалтгаалдаг. В.К. Стояновичийн судалгаагаар перитонит болж хүндэрсэн цочмог мухар олгойн 88,9% нь үхэжмэл үрэвсэлтэй, 11,1% нь идээт үрэвсэлтэй, И.В. Нестеровын судалгаагаар цочмог мухар олгойгоос үүссэн түгээмэл перитониттэй 95 өвчтөний 38 нь идээт үрэвсэлтэй, 57 нь үхэжмэл үрэвсэлтэй, М.Ф. Богатирев, В.Х.Шерешевский нарынхаар 78 өвчтөний 12 нь идээт үрэвсэлтэй, 66 нь үхэжмэл үрэвсэлтэй байжээ. Түгээмэл перитонитын клиникийн илрэл, эмчилгээний арга барил, үр дүн нь түүний үе шатаас шалтгаалан онцлогтой байдаг бөгөөд ихэнх эрдэмтэд (Б.Л. Петров, И.И. Греков, В.С. Маят ба бусад) 3 үе шатанд хувааж үздэг.

Нэгдүгээр үе өвчилсний эхний 24 цагийг хамрах ба энэ үед хэвлийн хөндийд нянгийн үржил бага байх боловч гялтан улайн үрэвсэж, цусны хялгасан судас,тунгалгийн торлог их хэмжээгээр өргессөн байна. Перитонитийн шинж тэмдгүүд, бие махбодын хамгаалах урвалууд дээд хэмжээгээр илэрнэ.

Хоёрдугаар үе өвчилснөөс хойшхи 12 цагаас 3 хоногийг хамрах бөгөөд хэвлийн хөндийд нянгийн үржил ихсэж гялтангийн цус ба тунгалгийн урсгал зогсонги байдалд ордог, бие махбодын эсэргүүцэх чадал буурч гэдэсний динамик түгжрэл, хордлогын шинж тэмдгүүд давамгайлан илэрдэг.

Гуравдугаар буюу эцсийн үе шат өвчилснөөс хойшхи 5—7 ба түүнээс дээш хоногийг хамрах бөгөөд хэвлийн хөндийн гялтангийн бүх гадаргууг үрэвсэл хамарч нянгийн үржил хязгааргүй их болж бие махбодын эсэргүүцэх чадал дарагдаж хордлого улам ихсэн, элэг, бөөр, зүрх болон бусад эрхтнүүдэд гүнзгий өөрчлөлт гардаг.

3-р хүснэгш

Ажиглалтанд байсан өвчтөнийг энэхүү үе шатаар хувааж

В.С. Маятын судалгаатай харьцуулбал

Хэний судалгаа

I

II

          III

В.С. Маят

15 (1)

84 (11)

30 (15)

В.Д.Федоров

А.М. Никтин

Биднийх

74 (2)

48 (2)

7 (6)

 

Хаалтанд нас барсан хүмүүсийн тоог бичив.

                                                                                  

 

                                                                                                                                                             4-р хүснэгт

Өвчтөнүүдэд клиникийн онош тавих үед илэрсэн үндсэн шинж тэмдгүүдийг бусад судлагчдынхтай харьцуулан үзвэл

Шинж тэмдгүүд

Н.С.Сулейменов ба бусад

Шлапоберский

Биднийх

1

Хэвлийгээр өвдөх

87,1%

100%

91,4%

2

Бөөлжүүлэх

62,5%

54,1%

65%

3

Булчингийн чангарал

73,7%

85%

50,2%

4

Хэл хуурайших

35,8%

55%

30,7%

5

Щеткин- Блюмбергийн шинж

76,3%

66%

51,6%

6

Гэдэс дүүрэх

22,1%

22%

28,3%

7

Судасны лугшилт хурдсах

72,9%

76,5%

63%

8

Биеийн халуун ихсэх

48,7%

75%

46,6%

Бидний судалгаанд хамрагдсан, түгээмэл перитониттой өвчтөнүүдэд хэсэг газрын шинж тэмдгүүдийн илрэл бүдгэрч, ерөнхий шинж тэмдгүүд, тухайлбал гэдэсний динамик түгжрэл, хордлогын шинж давамгайлан илэрч байсан нь ихэнх өвчтөнүүд цаг алдан оройтож, өвчин хүндэрсэн хойно эмнэлэгт иренээс болжээ. Нөтөө талаар манай нөхцөлд хэвлийн эрхтний мэс заслын цочмог зарим өвчнүүдийн үед жишээлбэл: Цочмог мухар олгой, түгээмэл перитониттай өвчтөнүүдэд илрэх шинж тэмдгүүд нь хүмүүсийн хооллолт, цаг уур, газар нутгийн өндөрлөг, хэт ягаан туяаны байнгын нөлөөлөл зэргээс болсон бие махбодын урвалж чанарын онцлогтой холбогдон нилээд өвөрмөц байгааг Т. Шагдарсүрэн, Ц. Ринчиндорж нар ажиглан тэмдэглэсэн байна.

Түгээмэл перитониттай өвчтөнүүдэд хийгдэх эмчилгээний гол зорилго нь яаралттай хагалгаа хийж перитонит үүсгэсэн голомтыг арилгаад хэвлийн хөндийг цэвэрлэн, чихээс, гоожуур тавихад оршдог. Дээрх бүх өвчтөнд мухар олгойг авах хагалгааг хийсэн бөгөөд үүнд: 85,2%-д хэвлийн хоёр талын ташуу зүслэг, 14,8%-д гол шугамын зүслэгийг ташуу зүслэгтэй хавсран хийжээ. Перитонитын эх үүсвэр болсон үрэвссэн мухар олгойг авсны дараа хэвлийн хөндийн идээг цэвэрлэн, физиологийн ба новокаины бүлээн уусмалаар угаах (79,9%-д), гоожуур (17,7%-д) буюу гоожуур чихээсийг (79,9%-д) хавсруулан хэвлийн хөндийд тавих, пенициллин, стрептомицины уусмалыг хийх эмчилгээг хэрэглэсэн болно.

Хагалгааг хийхдээ 89,9%-д новокаины 0,5%-ын уусмалаар хэсгийн мэдээ алдуулалт, 10,1%-д наркоз хэрэглэсэн бөгөөд хагалгааны өмнө онош тодорхойгүй юм уу, төвөгтэй, том хагалгаа хийгдэх төлөвтэй үед наркоз хэрэглэж байв.

Хагалгааны дараахи үед цус, сийвэн, физиологийн ба 5%-ийн глюкозын уусмал судсанд дуслаар хийх, зүрх судасны системийн ажиллагааг тэтгэх, өвчин намдаах эм, антибиотикуудыг өргөн хэрэглэж байснаас гадна гэдэсний парезийн эсрэг эмчилгээнүүдийг явуулж байв. Хагалгааны дараахи 3-5 хоногт хэвлийн хөндийд пенициллин + стерптомицин 250000-500000 нэгжийг 40-50 мл. новокаины уусмалд найруулан хоногт 1-2 удаа гуурсаар хийж байв.

Хагалгааны дараа шарх идээлэх (32,5%-д), гэдэсннй парез (11,6%-д), хэвлийн аль нэг хэсэгт буглаа үүсэх (5,4%-д), зүрх судасны дутагдал (5,4%-д), мөн уушгины үрэвсэл, наалдаст түгжрэл зэрэг хүндрэлүүд гарчээ. Цочмог мухар олгойноос үүссэн түгээмэл перитонитын үхэл ихэнх судлагчдын материалаар нилээд их байгаа боловч харилцан адилгүй байна. Үүнд: М.Н. Лупинский, В.Н. На- зарова, А.В. Голенищев нарынхаар 20%, В.С. Маят, В.Д. Федоров, А.М. Никитин нарынхаар 17%; Б.М. Хромов, А.А. Беляевынхаар 5,1% тус тус байжээ.

Бидний судалгаанд хамрагдсан 129 өвчтөнөөс 10 хүн (7,7%) нас барсан болно.

Өвчтөнүүд өндөр настай, өвчин эхлээд цаг их алдаж оройтсон, өөр ямар нэгэн өвчин хавсарсан зэрэг нь үхлийн гол шалтг.аан болсон байна. Үүнд: нас барсан 10 өвчтөний 8 нь өвдөөд 2 хоногоос дээш хугацаа өнгөрч эмнэлэгт ирсэн бөгөөд 7 нь 40-өөс дээш насны хүмүүс байв.

Дүгнэлт
  1. Цочмог мухар олгойноос үүссэн түгээмэл перитонит нь бүх перитонитын дотор дийлэнх (60%) хувийг эзэлж байна.
  2. Түгээмэл перитонит болж хүндрэх нь өвчтөнүүд өвдсөнөөс хойш эмнэлэгт их хожуу ирж байгаатай холбоотой байна.
  3. Түгээмэл перитониттай өвчтөнүүдэд илрэх шинж тэмдгүүд нь бие махбодын урвалж чанарын онцлогтой холбогдон нилээд өвөрмөц байна.
  4. Хөдөлмөрчдийн дунд эмнэлэг гэгээрлийн суртал нэвтрүүлгийг улам сайжруулан, өвчин эхэлмэгц эмнэлэгт яаралттай үзүүлэхийн ач холбогдлыг тайлбарлан таниулахын хамт хэвлийн эрхтний мэс заслын цочмог өвчнүүдийг оношлох талаар змч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх ажлыг байнга зохиож байх нь чухал байна.,
Ном зүй

1. БатмөнхЧ. Республиканская научно-практическая конференция, посвященная 100-летию с о дня рождения В. И. Ленина. УБ, 1969, стр.13.-2. Богатырев М Ф Шерешевский В. X. Труды 1 съезда хирургов РСФСР. Медгиз 1959, стр. 116. – 3 В о рончихин С.И.Чуднова В. С. мөн тэнд, стр. 62. — 4. Геллер А м Сосновская А.С., Каюмов К.Г, Материалы 1 съезда хирургов Узбекистана. Ташкент, 1965, стр 49 5. Л у п и н с к и й В. Н., Н а з а р о в а В.Н Голенищев А. В Хирургия., 1971, №9, стр.47 - 6. М а я т В. С., Федоров В.Д, Никитин А М. Хирургия, 1970, №4, стр.89. -7 Н е с т е р о в И. В. Труды 1 съезда ХИОҮШ-ОВ РСФСР.1959, стр.104. — 8. Петров Б. А., Беляев А. А. мөн тэнд, стр.32.
— 9 При данцева Н.М. Перитониты. Материалы к VI областной конференции типтогов Рязань 1967, стр 119.-10. С е л ь ц о в с к и й П. Я. Разлитые гнойные м& М 1963. - 11. С т о я н о в и ч В. К. Труды 1 съезда хирургов РСФСР.Л, 1959 стр 55 12 СулейменовВ. К., Карамендин И. И. Здравоохранение Казахстана. 1ЧК5’ №2 сто 28.-13. Стукало 3. И.,Греджев А. Ф., Маковский В. Г. Вопросы клиничёской хирургии и анестезиологии. Киев, 1963, стр. 204. 14 Таджиев К. Т., Рахимов С.И. Саакян 3. А. Здравоохранение Таджикистана. Душанбе, 1965, №3, стр.16.
- 15 уранбилэг. Анагаах ухааны эрдэм кинжилгээний бичиг У. Б, 1962, стр.16. - 16 Шагдарсүрэн Т. Трулы 1 съезда хирургов РСФСР. М, 1959, стр.127.
— 17 Шагдарсүрэ\\\'нТ.,ЖодовД, Анагаах ухааны дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг. 1967., № 2, стр. 40. - 18. Ш л а п о б е р с к и й В. Я Острые гнойные перитониты. МД958. 19. Р и н ч и н д о р ж Ц. Острыи аппендицит в Монголии в к раеведческом освещении. Автореф.кандидатс.дисс. УБ.,1961.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1821
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК