Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Уушгины цочмог үрэвслийн эмнэл зүй ба явц
( Судалгааны өгүүлэл )

Д. Цэрэнлхам,  С. Цэрэннадмид

 
Абстракт

За последние 15-20 лет во всем мире увеличиваются различные заболевания дыха- тельных путей. С применением антибактериальных средств клиническое течение острых пневмоний стало короче и в связи с этим увеличивается число хронических заболева- ний бронхов и легких.

По данным авторов, клиническая картина острых пневмоний стала значительно стертой, например, среди обследованных больных кровянистая мокрота, ослабление перкуторного звука, ускорение РОЭ и лейкоцнтоз выявлены не больше 50 % случаев

Сүүлийн 15-аас 20 жил дотор амьсгалын эрхтний төрөл бүрийн өвчин дэлхий даяар нэмэгдсээр байгаа бөгөөд нянгийн эсрэг янз бүрийн эмийн бодисуудыг хэрэглэснээс уушгины цочмог үрэвслийн явц богиносож ирэхийн хамт бронхын ба уушгины архаг үрэвсэлт өвчний тоо нэмэгдсээр байна.

Сүүлийн жилүүдэд уушгины бронхын өвчнөөр өвчилж дутуу  тахир болох, нас барах явдал хүн амын бүх өвчлөл, дутуу тахир бохирлогсдын үхэлтэй харьцуулахад давуутай байгаа нь нилээд анхаарлыг татсаар байна.

Уушгины өвчний талаархи асуудалд олон улсын болон үндэсний бага хурлуудад оролцогчдоос тэмдэглэхдээ сүрьеэ өвчинтэй тэмцэх талаар нилээд амжилт олж байгаагийн хамт сүрьеэгийн бус гаралтай өвчнүүдийн талаар (уушгины хорт хавдрыг оролцуулахгүйгээр) эрүүлийг хамгаалах байгууллагын өмнө онцгой асуудал болон тавигдаж байгаа учир олон талын судалгаа хийх нь шаардлагатай гэж үзэж байна.

Архаг пневмони өвчний тоо хүүхэд ба бусад насны хүмүүст олширч байгаа нь олон төрлийн шалтгаанаас хамаарч байгаа юм. Учир нь антибиотик эмчилгээг хяналтгүй хэрэглэснээс нянгийн тэсвэрлэх чадлыг улам нэмэгдүүлж,. бие махбодод витамин дутагдалтай болсноос түүний урвалж чанарыг бууруулах, түүнчлэн эмчилгээний болон амьсгалын дасгалуудыг хяналтгүй хийх, эмчилгээг оройтож хэрэглэх зэргээс шалтгаалж байна. (С. С. Вайль, А. Т. Хазанов). Уушгины цочмог үрэвсэл өвчнийг эмчлэх талаар ихээхэн амжилт олсон боловч энэ асуудал одоо хүртэл онцгой анхаарал тавих шаардлагатай хэвээр байна (Н. С. Молчанов, 1962).

Бид 1970 оны эхний 5 сард дотрын 2,3-р тасагт эмчлүүлсэн цочмог үрэвсэлтэй 60 өвчтөнд судалгаа хийсэн болно.

1-р хүснэгт

                    Нас, хүйсний байдлаар ялгавал

Хүйс

Эрэгтэй

Эмэгтэй

Цусан хатгалга

Голомтот үрэвсэл

 

         4

        36

 

7

13

Насны ялгаа

16-20

21—40

41-50

51-ээс

дээш

1. Цусан хатгалга

5

13

8

23

2, Голомтот үрэвсэл

1

1

2

7 .

 
 

Н. С. Молчановын ажиглалтаас үзэхэд өнгөрт үрэвсэл ба голомтот үрэвслийн клиник явцын хоорондын ялгаа нь бүдэг болж байна. Үүнд цусан хатгаа өвчний үед уушгины бүтэн хэсэг гэмтэх, цочмог хурц эхлэлтэй, өндөр халуунтай цикл маягаар 7—9—11 хоногоор тохиолдох нь ховордож, харин голомтот үрэвслийн үед цочмог эхлэлтэй өндөр халуунтай, цусны цагаан цогцос олшрох зэргийн өөрч- лөлт гарах нь олонтаа тохиолдох жишээтэй байна.

Иймд өнгөрт үрэвсэл ба голомтот хатгааны үед гарах шинж тэмдгийг харьцуулахад эрс ялгаа нь бүдэг болжээ.

  1. р хүснэгтээс үзэхэд бодит үзлэгээр илрэх ханиалга, чээж хавиар евдөх, чагнахад цулцангийн ширүүн амьсгал ба нойтон хуурай хэрчигнүүр сонсогдох зэрэг нь олонтаа үзэгдэж байгаа боловч нөгөө талаар цустай цэр гарах, тогшилтын чимээ бүдгэрэх, цусны цагаан цргцос олшрох, ЭТУ хурдсах мэтийн шинж тэмдгүүд нь бараг 50%-иас дээщ илрээгүй байгаа нь дээр тэмдэглэснээр цочмог үрэвслийн үед гарах шинж тэмдэг бүдэг болсныг харуулж байна. Үүнтэй холбогдуулж үз.эхэд уушгины цочмог үрэвслийг амьсгалын эрхтний бусад өвчнүүдээс ялгаж онош тогтооход багагүй бэрхшээл учруулж болох нь эргэлзээгүй гэж үзэж болох байна.

 

 

                                                                                                                                          2-р хүснэгт

Цочмог үрэвслийн үед гарах гол шинж тэмдгийг манай судалгаагаар үзвэл

Шинж тэмдэг

Илэрсэн нь

Илрээгүй

1

Ханиалга

51

9

2

Цээжээр өвдөх

49

11

3

Цустай цэр

29

31

4

Амьсгаадах

12

48

5

Хөхрөх

2

58

6

Тогшиход гарах  өөрчлөлт

20

40

7

Чагнахад гарах хэржигнүүр

51

9

8

Цусны цагаан цогцос олшрох

33

27

9

У.Ц.Т.У хурдсах

39

21

 

П. И. Федотовын ажиглалт ба манай үзүүлэлтүүдээс үзэхэд антибиотик болон сульфаниламидын эмүүдийг эрт хэрэглэснээс ялангуяа цусан хатгаа өвчний үед илрэх бронхын амьсгал, хэржигнүүр гарах нь ховор тохиолддог болсон байна. Энэ нь эмгэг процессын үе дэх уушгины морфологи өөрчлөлтөөс хамаарч байгаагаар тайлбарлагдана. Ингэж эмийн үйлчилгээний нөлөөгөөр уушгины эдэд тодорхой өөрчлөлт гарах учир мөн хатгаа өвчтэй хүмүүсийн цэрэнд бактериоло- гийн шинжилгээ хийх нь сонирхлыг татаж байгаа юм. Н. Г. Рабинович, Б. П. Кушелевскийн ажиглалтаас үзэхэд цусан хатгаа өвчний үед цэрэнд 95%-д пневмококк олдож байсан байна.

Гэтэл сүүлийн зарим ном хэвлэлээс авч үзэхэд ялангуяаВ. Д. Цинзерлинг, Е, С. Скорлато нарын тодорхойлсноор пневмококкын үүрэг багасч байна гэж үзэж байна. Мөн В. Н. Кашкин, В.В. Ставская нарын ажиглалтаас цэрэнд стафилококк, стрептококк, гэдэсний савханцар, микрококк мэтийн олон төрлийн микроб олдох нь олонтаа тохиолджээ. Үүнээс үндэслэн цочмог үрэвслийг үүсгэгч нян нь олон төрөл байгаа бөгөөд энэ талаар цаашид нарийн судалгаа хийх нь зүйтэй байна.

 

3-р хүснэгт

Өвчин эхэлснээс хойш эмнэлэгт хэвтсэн хугацаа              

Өвчилсөн хоног

Хэвтсэн хүний тоо

1-3

10

3-7

19

7-оос дээш

31

           Эдгэрэлтийн хугацаа

7 дахь өдөр

7

10 дахь өдөр

20

20 дахь өдөр

30

20-иос дээш

13

42 хүмүүс дээр бодит үзлэг ба рентген шалгалт хийж үззхэд үрэвслийн шинж тэмдэг 20—30 ба түүнээс дээш хоног хэвтсэний дараа арилсан байна. Энэ байдлаас дүгнэлт хийхэд өвчтөн хожуу хэвтсэнээс буюу эмчилгээг тууштай зөв хэрэглэхгүйгээс өвчний эдгэрэлт удаашрах ба архаг байдалд шилжиж болдог байна.

Антибиотик, сульфаниламид эмчилгээтэй холбогдож хатгааны, үеийн уушгины эмгэг процесс нь жигд бус явцтай болох учраас эмнэл зүйн ба гэрлийн үзүүлэлтүүд зөрүүтэй болдог байна.

 

Цусны уургийн бүлгүүдийг шинжлэх нь уушгины цочмог үрэвслийг оношлоход багагүй үүрэгтэй юм. Үрэвслийн үед альбумины хэмжээ багасч глобулины хэмжээ ихэсдэг байна.

  1. В. Ананьина, Сосновик, Мнациконов нарын ажиглалтаас үзэхэд альф ба гаммаглобулин ихсэн харин бетта нь онц өөрчлөгдөхгүй байсан байна. Манай судалгаагаар 35 өвчтөнд цусны уургийн бүлгийг тодорхойлоход 28 өвчтөнд альбумин 30—40%-иар бууж, глобулины хэмжээ 50—60% хэлбэлзлэлтэй ихэссэн байна. Дээрх 2-р хүснэгтээс үзэхэд амьсгаадах, хөхрөх явдал цөөн тохиолдож байгаа нь бидний бодлоор цочмог үрэвслийн хурцаар эхлэх нь ховор болжээ. Мөн нөгөө талаар голдуу голомтот хэлбэрээр явагдах учраас амьсгалын талбай багаар гэмтэж амьсгалын дутагдал болох нь бага байсан бол уу гэж үзэж байна.
Дүгнэлт
  1. Цочмог үрэвслийн үед илрэх шинж тэмдгүүд нь бүдэг болон хувирч байгаа нь хатгааны хэлбэр өөрчлөгдсөнтэй холбоотой.
  2. Эмгэг процесс нь 42 хүн дээр 10—20 ба түүнээс дээш хоногийн дараа арилж байгааг антибиотик эмчилгээтэй холбоотой эмнэл зүйн явц өөрчлөгдсөнөөр тайлбарлаж байна.
  3. Өвчтөн аль болохоор эрт хэвтэж эмчлүүлэх буюу эмчилгээг нарийн хяналт дэглэмтэй явуулах нь архаг байдалд оруулахгүй эдгэрэхэд шууд нөлөөлнө.
  4. Цусны уургийн бүлэг нь цочмог үрэвслийн үед өөрчлөгдөж альбумин багасч альф-гаммаглобулины хэмжээ ихэсдэг байна.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Доцент Д. Цэрэнлхам, их эмч С. Цэрэннадмид


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4779
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК