Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Шигдээсийн үед зүрхний булчингийн агших үйл ажиллагаа ба хэм алдагдах, эргэн сэргэх процесст кокарбоксилазын нөлөө
( Судалгааны өгүүлэл )

М. И. Филатова , Е. И. Чазов, А. И.Струков

 
Абстракт

В работе изучен вопрос влияния кокарбоксилазы на течение инфаркта миокарда в острый и подострый периоды болезни как в клинике, так и эксперименте.

Полученные данные показывают, что кокарбокснлаза может быть рекомендована при лечении инфаркта миокарда как в ранних, так и более поздних периодах его развития.

Сүүлийн үед зүрхний булчингийн шигдээс өвчнийг эмчлэхэд ихээхэн амжилт олсоор байна. Бид клиникийн ба туршлагын нөхцөлд зүрхний булчингийн шигдээс өвчний явцад кокарбоксилаз хэрхэн нөлөөлдгийг электрофизиологи, биохими, морфологийн аргаар судлах зорилго тавьсан билээ.

Клиникийн ажиглалтыг зүрхний шигдээс өвчтэй 128 өвчтөнд хийсний 87 өвчтөнд Польшийн “Роlfа“ фермийн үйлдвэрлэсэн кокарбоксилазыг анх эмнэлэгт хэвтсэн өдрөөс эхлэн 100—200 мг-аар булчинд буюу венийн судсанд (курс эмчилгээнд 20—30 удаа) тарихын хамт бусад хавсарсан эмчилгээг хийсэн. Жиших группын 41 өвчтөнд кокарбоксилазаас бусад шаардагдах эмчилгээг мөн нөхцөлд хэрэглэж ажиглалт хийсэн.

Туршилтыг зүрхний зүүн титмийн артерийн уруудах салааны дээд хэсгийн 1/3-ийг (янз бүрийн хугацаагаар) боох журмаар зүрхний булчингийн шигдээс өвчнийг үүсгэсэн 50 нохойд хийв.

Клиникийн материалаас үзэхэд зүрхний булчингийн шигдээс өвчтэй 128 өвчтөнөөс 103 нь эмэгтэй, 25 нь эрэгтэйчүүд байлаа. Өвчтөний ихэнх нь (87%) 50-иас дээш насны хүн байв.

Клиникийн ажиглалтаас үзэхэд кокарбоксилаз хэрэглэсэн, зүрхний булчингийн шигдээс. өвчтэй 87 өвчтөнөөс 46-д, кокарбоксилаз хэрэглээгүй 41 өвчтөний 29-д нь зүрхний хэмнэл, дамжуулалтын алдагдал ажиглагдаж ялгаа нь статистикийн баталгаа бүхий (Р<0,05) байв.

  1. ба II хэсгийн өвчтөнүүдэд өвчний эхний өдрүүдэд хэмнэл алдагдал нэгэн адил тохиолдож дараахи хоногуудад дээрх өөрчлөлтүүд ховордож байв. Нас ахих тутам зүрхний булчин ихээхэн хэмжээгээр гэмтэх буюу гэмтлийн процесс нь ховдол хоорондын тусгаарлагч дээр байрлан хэмнэл болон дамжуулах системийн алдагдал ихсэх нь ажиглагдсан юм. Клиник ажиглалтын явцаас үзэхэд кокарбоксилаз хэрэглэсэн өвчтөнд хэмнэл болон дамжуулах системийн өөрчлөлт хэвийн байдалд орох нь олонтаа бөгөөд дахин алдагдах нь ховор байна.
  1. хэсийн өвчтөнүүдэд аритми голдуу эхний 7 хоногт ажиглагдаж байсан бол II хэсгийн өвчтөнүүдэд 3—4 долоо хоног, түүнээс ч удаан хугацаанд үргэлжилж байжээ. Кокарбоксилаз хэрэглэсэн 87 өвчтөнөөс 24-д нь экстрасистолын хэмнэл алдагдал, туйлын хэмнэл алдагдал 8 хүнд, пароксизмаль тахикарди 2 хүнд, ховдол доторхи хориг
  1. хүнд, атриовентрикулын I, II зэргийн хориг 4 хүнд, атриовентрикулын III зэргийн хориг 1 хүнд, Гисийн цацралын хориг 3 хүнд тус тус үүсчээ. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд кокарбоксилазаар эмчлүүлэгчдээс 6 өвчтөнд хэмнэл алдагдал нь арилаагүй, 6 өвчтөнд түр зуур арилж, 34 өвчтөнд удаан хугацаагаар арилж ердийн хэмнэлтэй болж байлаа.

 Бидний ажиглалтаар кокарбоксилазын үйлчилгээ нь хэмнэл хурцаар (богино хугацаанд хүчтэй) алдагдаж эхэлсэн үед бүр илүү сайн үр дүн өгдөг нь ажиглагдана. Хэмнэл алдагдалтын хэлбэрүүдийн дотроос кокарбоксилаз нь экстрасистолд илүү сайн үйлчилж байна.

Зүрхний булчингийн шигдээсний улмаас экстрасистол үүссэн 24 өвчтөний 21-д хэмнэл алдагдал нь бүрэн арилж, З өвчтөнд өвчний явцад дахин хэмнэл алдагдал үүсэв. Харин титмийн артери ба зүрх- ний булчингийн хатуурлын улмаас үүссэн дамжуулах системийн алдагдал буюу тогтмол хэлбэрийн туйлын хэмнэл алдагдлын үед.кокарбоксилаз нь төдий л сайн үр дүн өгдөггүй. Хэмнэл алдагдал арилахад зүрхний цахилгаан бичлэг, клиникийн байдлууд (хөхрөлт амьсгаадалт, цусны эргэлтийн зогсонги байдал арилах буюу багасах, зүрхний авиа тодрох зэрэг) сайжирдаг байлаа. Кокарбоксилазын зохимж муу, биеийн халуун нэмэгдэх, чичрэх, чонын хөрвөш гарах зэрэг харш нөлөө 3 өвчтөнд илэрсэн.

Клиникийн ажиглалтаас үзэхэд кокарбоксилаз нь зүрхний булчингийн шигдээс өвчний үед зүрхний булчингийн эдийн солилцоог сайжруулснаар хэмнэл алдагдалтаас сэргийлэх буюу түүнийг бүрэн арилгадаг нь илрэв.

Зүрхний булчингийн шигдээс өвчний үед кокарбоксилаз нь зүрхний булчингийн исэлдэн нөхөх потенциалыг ихэсгэснээр ховдлын фибрилляци үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг тухай хэвлэлд бичигдсэн байна (Б.М.Шаргородский, М.С.Бакуменко, 1968). Дээрх байдалтай уялдуулан кокарбоксилазын нөлөөлөх механизмыг тодруулах туршлагыг нохойд тавьсан юм.

Туршлагын дүнгээс үзэхэд зүрхний булчингийн шигдээс үүсгэсэн нохойд кокарбоксилаз хэрэглэхэд исэлдэн-нөхөх процесс сайжирдаг байна. Ферментүүдийн идэвхжил ихсэх нь энергийн солилцоонд сайнаар нөлөөлдөг шигээ төлжих солилцоонд сайн нөлөөлдөг. Эрхтний зохион байгуулалт, түүний үйл ажиллагаа нэгдмэл нягт холбоотой (А.И.Струков) тул бид кокарбоксилазын зөвхөн зүрхний бул- чингийн бүтцэнд нөлөөлдгийг туршлагаар батлах төдийгүй зүрхний булчингийн цахилгаан идэвх ба агших үйл ажиллагаанд хэрхэн нө- лөөлдөг нөлөөг илрүүлэх зорилт тавьсан билээ. Титмийн артерийг бооход ховдлын цахилгаан идэвхийн өөрчлөлт нь зүүн ховдлын ачааллын ихдэлтээр илэрч байв. Энэ нь зүүн тосгуурын агших үйл ажиллагаа суларсантай холбоотой байж болно. Зүүн тосгуурын ачаалалтын ихдэлт ихэвчлэн кокарбоксилаз хэрэглээгүй нохойд тохиолдож байв. Зүрхний булчингийн нарийн зохион байгуулалт гэмтэн, солилцоо удаанаар өөрчлөгдсөн (ялангуяа митохондрий ба саркоплазмын ретикулум) тохиолдолд зүрхний хэмнэл ба дамжуулалт өөрчлөгдөх нь олонтаа байхыг ажигласан билээ. Зүрхний булчингийн шигдээс үүсгэн кокарбоксилазаар эмчлэхэд зүрхний ажиллагааны өөрчлөлтүүд арай богино хугацаанд хэвийн байдалд орж байснаас гадна хэмнэл ба дамжуулалтын алдагдал цөөн тохиолдсон билээ. Зүрхний булчингийн зориуд үүсгэсэн шигдээс өвчний эхний үед булчингийн атших үйл өөрчлөгдөж байлаа. Туршиж үүсгэсэн, зүрхний булчингийн шигдээс өвчтэй нохойг кокарбоксилазаар эмчлэхэд агшилтын үйл ажиллагааг сайжруулж байсан. Энэ нь зүрхний агшилтын систолын үечлэлийн байгуулалтын сайжрал статистикийн баталгаатай байснаар нотлогдоно.Титмийн артерийг боосны дараахи 3—4 өдөрт кокарбоксилаз хэ- рэглэсэн амьтдын систолын зохион байгуулалтын үечилсэн үзүүлэлтүүд уг эмийг хэрэглээгүй амьтныхтай харьцуулахад бараг хэвийн байдалд орсон байсан.

Зүрхний булчингийн шигдээсийг экспериментээр үүсгэхэд зүрхний булчинд гарах бүтэц үйл ажиллагааны өөрчлөлт нь зүрхний ажиллагааг декомпенсацид хүргэж болох нь ажиглагдлаа. Кокарбоксилаз нь бодисын солилцоог сайжруулан сэргээх (репаратив) процессуудад нөлөөлөөд зогсохгүй, гэмтсэн зүрхний эсийн элементүүдийн ультра бүтэмжийг сөнөхөөс хамгаалах тул зүрхний булчин, түүний ажиллагаанд нөлөөлөх нь зайлшгүй.

Хэрэв бид клиник ба туршлагын материалыг харьцуулан үзвэл хүний зүрхний шигдээс өвчний үед аритми үүсэх нь кокарбоксилазын дутагдлаас шалтгаална гэсэн таамаглал үнэн мэт байна. Организмаас шингэн их (шээлгэх эм уулгаж) ялгаруулснаар кокарбоксилаз дутагдаж болох юм (И. И. Крыжановская, 1954).

Зүрхний булчингийн шигдээс өвчний үед зүрхний үйл ажиллагааны дутагдал олонтаа тохиолдох бөгөөд тийм үед дээрх эмийг хэрэглэх болдог. Хэрэв зүрхний булчингийн бүх тиамины 95%-ийг кокарбоксилаз эзэлдгийг харгалзан үзвэл кокарбоксилазын эмчилгээний үр дүн тодорхой болно бизээ.

Ийнхүү бидний клиникийн ажиглалт нь туршлагаар батлагдаж кокарбоксилаз зүрхний булчингийн агшилтын ажиллагаа, үеллийн хэвийн байдалд орох, нөхөх процесс, бодисын солилцоонд сайнаар нөлөөлж байсан тул зүрхний булчингийн шигдээс өвчний цочмог ба цочмогдуу үед уг эмийг хэрэглэх нь зүйтэй юм.

 Дүгнэлт
  1. Зүрхний булчингийн шигдээс өвчний цочмог, цочмогдуу хэлбэрийн үед зүрхнийг хэмнэл, дамжуулалт алдагдах нь олонтаа байдгийг клиникийн ажиглалт харууллаа. Кокарбоксилазыг хэрэглэснээр эдгээр өөрчлөлтөөс сэргийлэх буюу арилгаж чадна.
  2. Зүрхний булчингийн шигдээсийн явцад кокарбоксилаз сайнаар нөлөөлдөг нь туршилтаар нотлогдов. Зүрхний шигдээс үүсгэсэн амьтдад кокарбоксилаз хэрэглэхэд исэлдэн сэргээх ферментүүдийн идэвх сайжирч байсан нь миокардын энерги ба пластик солилцоонд сайнаар нөлөөлж байв. Энэ нь деполяризации ба реполиризацийг түргэн сэргээх, зүрхний булчингийн агшилт, алдагдсан хэмнэл дамжуулалтын өөрчлөлтийг багасгахад нөлөөлж байна.
  3. Кокарбоксилаз ферментийг зүрхний булчингийн шигдээс өвчний эрт ба хожим үед эмчилгээнд хэрэглэх нь зүйтэйг клиник, туршилтын дүн харууллаа.
Ном зүй

1. Крыжановская И.И.К вопросу о содержании витамина В1 в организме здорового человека и при некоторых заболеваниях. В кн-: Тез. доклада XVI научн. конфе. ренций Диепропетровского мед, инта, 1954, 109—111. -2. Струков А, И., Лушников Е. Ф. Горняк К. А. Гистохимия инфаркта миокарда, М., 1957. -3, Шаргородский Б.М., Бакуменко М. С. О действии кокарбоксилазы на окислительно-восстановительные прощессы в сердце в норме и при экспериментальном инфаркте миокарда. Кард., 1968, 17,8—13.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 816
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК