Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
1956-1969 онд Улаанбаатар хот, улсын хэмжээгээр гарсан сахуугийн өвчлөлтийн хөдлөл зүйг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Ч.  Дангаа

 
Абстракт

Сруктуры населения при дифтерии. Автореферат. 1969, Москва. 4. Г р о м ашевский Л. В. ,Вайндрах Г. М. В кн.: Частная эпидемиология. М., 1947. 5. М о лч а н о в Б. И. Дифтерия (монография). Москва, 1960, 3-199 6-Р и к м а н О. А. Особенности и динамики дифтерии в последние годы в ряде зарубежных стран. ЖМЭИ, 1939, 1,5-11. 7. Титова А. И. Дифтерия. Медгиз, 1957. 8. У в а- ров М. Эпидемиология дифтерии. Сб. монографии по' дифтерии. М., 1914, 1234. 9. Хазанов М. И. Эпидемический процесс при дифтерии на 1 этапе ликвидации заболеваемости. В кн.: Тезисы докладов XIV Всесоюзного съезда эпидемиологов, микробнологов и инфекционистов. 1964, 45—46.

1956—1969 онд Улаанбаатар хот, улсын хэмжээгээр гарсан сахуугийн өвчлөлтийн хөдлөл зүйг судалсан материалаа вакцинжуулалтын өмнөх (1956—1966 он) ба вакцинжуулалтын (1967—1969 он) үе хэмээн хуваасан юм. Учйр нь сахуугийн эиидемиологийн онцлог, клиникийн явц нь вакцинжуулалтын өмнөх ба дараахи үед харилцан адилгүй байдаг.


1956—1969 онд гарсан сахуугийн өвчлөлтийг 10000 хүн тутамд харьцуулан гагавал

Он

1956

1957

1958

1959

1960

1961 |

1962

1963

1964

1965

1966

1967

1968

1969

Улаанбаатар хот

Бодит тоо

126

75         

66

55

39

51

44

50

69

127

130

80

53

35

10000 хүн

амд

10,8

5,7

4,6

3,5

2,3

2,8

2,3

2,3

3,1

5,7

5,7

3,4

2,2

1,4

Улсын

хэмжээгээр

Бодит тоо

=

195

158

177

120

104-

109

137

193

698

461

273

156

86

10000 хүн амд

=

2,3

1,8

1,9

1,3

1,1

1,1

1,3

1,8

6,6

4,2

2,5

1,4

0,7

                                 
 
  1. р хүснэгтээс үзэхэд сахуугийн вакцинжуулалтын өмнөх үед Улаанбаатар хот, улсын хэмжээгээр сахуугийн өвчлөлтийн түвшин
  1. удаа нэмэгдэж байжээ. Үүнд: 1956 онд өвчлөлтийн түвшин өндөр байснаа 1957—1960 оны үед аажмаар буурсан байна. Дараачийн жилүүдэд өвчлөлтийн түвшин харьцангуй бага хэмжээнд нэг хэвийн  байдалд байсан ба 1964 оны үеэс эхлэн өвчлөлтийн түвшин ахин дээшилж ирсэн бөгөөд энэ нь бараг 4 жил нэг хэмээр үргэлжилжээ.

1967 оноос эхлэн сахуугийн өвчлөлт буурах хандлагатай болсон байна.

Ингэж сахуугийн өвчлөлт байгалийн жамаар буурч эхэлсэн үед улс орон даяар сахуугийн вакцинжуулалтын ажил эхлэн хийгдсэн нь сахуугийн өвчлөлтийн ердийн бууралтын явцыг түргэтгэж өглөө.

Вакцинжуулалтын үеийн сахуугийн өвчлөлтийн түвшин 1964—1966 оны өвчлөлт ихсэлтийн өмнөх үеийнхээс нилээд доогуур байгаа юм. Сахуугийн өвчлөлтийн мөчлөг ихсэлтийн үргэлжлэх хугацааг олонхи судлаачид 2—6 жил, мөчлөг ихсэлтийн хоорондох бууралтын үеийг 6—10 жил байдаг хэмээн үзэж байна (М. И. Уваров, 1914; Л. В. Громашевский, 1957). А. И. Титова (1957), В. И. Молчанов (1960),

А. Б. Алексанян (1962), С. Д. Носов (1962) нарын бүтээлд сахуугийн өвчлөлт тодорхой хугацааны дотор үе үе ихсэх буурах зэргээр үечлэн гардаг тухай бас бичсэн байдаг. Вакцинжуулалтын өмнөх үед сахуугийн өвчлөлт үечлэн гардаг үндсэн шалтгааныг Л. В. Громашевский (1941), В. А. Башенин (1958) зэрэг судлаачид хүн амын Ф дархлалтын давхраа хомсдож, тодорхой хугацааны дотор дархлалтгүй хүүхдийн тоо олширч, улмаар халдвар тархах нөхцөл бүрдэж буй болдгоор тайлбарлаж байгаа юм.

Дээрхээс үзэхэд манай улсад вакцинжуулалтын өмнөх үед сахуугийн өвчлөлт үе үе ихсэж, буурах зэргээр үечлэн гарч байсан онцлог талтай байна.

а) Сахуугийн өвчлөлтийи улирлын чанартай гаралт. Агаар дуслын замаар дамждаг олонхи халдвррт өвчний нэг адил сахуугийн өвчлөлт улирлын байдлаар намар өвлийн сард ихэсдэг онцлогтой. Сахуугийн өвчлөлт улирлын чанартай гардгийг эрдэмтэд олон янзаар тайлбарладаг. Үүнд: В.А.Левицкий (1912), О. А. Рикман (1939) нар өвчлөлт улирлын чанартай ихэсдэгийг намар өвлийн цагт цаг уурын нөхцөл байдал эрс өөрчлөгдөх явдалтай холбон үзжээ. Гэтэл Л.В.Громашевский, Г.М.Вайндрах (1957) нар цаг уурын нөхцөл өөрчл өгдөхийн холбогдлыг үгүйсгэлгүй, намар өвлийн цагт сахуу-


Сарууд

Вакцинжуулалтын өмнөх үе (1964—1966 он)

Вакцинжуулалтын жил (1967-1969)

Өвчтөний

тоо

Сарын нэг өдрийн дундаж өвчлөлт

Сарын нэг өдрийн дундаж өвчлөлтийг жилийи нэг өдрийн дундаж өвчлөлттэй харьцуулбал (%-иар)

Өвчтөний

тоо

Сарын нэг өдрийн дундаж евчлөлт

Сарын нэг өдрийн дундаж өвчлөлтийг жилийн нэг өдрийн дундаж өвчлөлттэй харьцуулбал (%-иар)

Улаан-

баатар

хот

Улсын

хэмжээ-

гээр

Улаан-

баатар

хот

Улсын . хэмжээ- гээр

Улаан-

баатар

хот

Улсын

хэмжээ-

гээр

Улаан-

баатар

хот

Улсын

хэмжээ-

гээр

Улаан-

баатар

хот

Улсын

хэмжээ-

гээр

Улаан-

баатар

хот

Улсын

хэмжээ-

гээр

1-р сар

16

133

0,5

4,3

70,0

120,0

29

91

0,9

2,9

180,0

210,0

2-р сар

26

101

0,9

3,6

140,0

100,0

20

56

0,7

2,0

140,0

140,0

3-р сар

16

152

0,5

4,9

70,0

130,0

16

47

0,5

1,5

100,0

110,0

4-р сар

31'

115

1,03

3,8

150,0

100,0

23

52

0,8

1,7

160,0

120,0

5-р сар

20

77

0,7

2,5

100,0

70,0

18

48

0,6

1,5

120,0

110,0

6-р сар

9

80

0,3

2,7

40,0

72,0

15

42

0,5

1,4

100,0

100,0

7-р сар

11

95

0,35

3,1

50,0

83,0

8-

28

0,2

0,9

40,0

64,0

8-р сар

17

93

0,5

3,0

70,0

80,0

3

21

0,1

0,7

20,0

50,0

9-р сар

27

116

0,9

3,9

140,0

105,0

11

35

0,4

1,2

80,0

85,0

10-р сар

20

111

0,7

3,6

100,0

100,0

11

34

0,3

1,1

60,0

78,0

11-р сар

33

129

1,1

4,3

160,0

120,0

6

27

0,2

0,9

40,0

64,0

12-р сар

37

150

1,2

4,8

170,0

129,0

12

24

0,4

0,8

80,0

57,0

Бүгд

265

1352

0,7

3,7

 

 

171

505

0,5

1,4

 

 

 1964—1969 онд Улаанбаатар хот. улсын хэмжээгээр гарсан сахуугийн өвчлөлтийн улирлын хэлбэлзлэл

 


гийн өвчлөлт ихсэх процесст хүмүүсийн ахуй амьдралын горим дэглэм өөрчлөгдөх явдал гол рольтой хэмээн өөрсдийн бүтээлдээ бичсэн байдаг.

Сахуу болон агаар дуслын бусад халдварт өвчний өвчлөлт улирлын чанартай гардаг гол шалтгаан нь тэдгээрийн дамжин халдвар- лах өвөрмөц механизмтай холбоотой байдаг гэсэн Л. В. Громашевский (1965) зэрэг судлаачдын саналыг бид бүрэн дэмжиж байгаа юм.

Халдвар дамжих өвөрмөц механизмын үүднээс агаар-дуслын халдварт өвчний улирлын хэлбэлзлэлийг бага насны хүүхдийн харьцааны хэлбэр улирлын байдлаас шалтгаалан олон янз болдгоор тайлбарлаж болох юм.

  1. р хүснэгтээс үзэхэд улсын хэмжээгээр сахуугийн өвчлөлт намар өвлийн саруудад ихсэж байгаа нь тодорхой байна. Вакцинжуулалтын өмнөх үед Улаанбаатар хотод сахуугийн өвчлөлтийн улирлын чанартай ихсэлт 8-р сараас эхлэн нэмэгдсээр 12 сард дээд цэгтээ хүрсэн бөгөөд энэ сарын өвчлөлт 6,7-р сарын өвчлөлтөөс 4 дахин дээгүүр байна. Харин улсын хэмжээний өвчлөлтийн ихсэх үе Улаанбаатар хотынхтой адил боловч өвчлөлтийн ихсэлтийн эрчим хотынхоос доогуур байранд байжээ.

Вакцинжуулалтын өмнөх үед улирлын байдлаар сахуугийн өвчлөлт ихсэх явдал 9-р сараас 5-р сар хүртэл үргэлжилж байсан бөгөөд энэ хугацааны өвчлөлтийи түвшин жилийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байв.

Вакцинжуулалт ид эхлэн хийгдсэн жилд Улаанбаатар хот, улсын хэмжээгээр өвчлөлт намрын сард ихсэх нь эрс буурч ирсэн боловч өвөл хаврын сарын өвчлөлт мэдэгдэхүйц буураагүй байна.

Г. М. Грижебовский (1969), сахуугийн өвчлөлт буурах ерөнхий хандлагын нөлөөгөөр оны эхний саруудын өвчлөлт сүүлийн саруудын өвчлөлтөөс дээгүүр байгааг өөрийн бүтээлдээ тусгасан байна. Бидний хийсэн судалгааны дүн Г.М. Грижебовскийн (1969) ажиглалтай тохирч байгаа юм. Гэвч М. И. Хазанов (1964), Т. Г. Философа (1967) К. Seeleman (1966) зэрэг судлаачид сахуугийн өвчлөлтийн түвшин буурах үед өвчлөлтийн улирлын ихсэлт гарахгүй болдог хэмээн бүтээлдээ бичсэн нь бидний судалгаатай тохирохгүй байгаа юм.

б) Сахуугаар өвчлөгсдийн насны ялгаа. Сахуу зэрэг агаар дуслын халдварт өвчин нь голчлон бага насны хүүхдэд тусдаг онцлогтой билээ. Иймд вакцинжуулалтын өмнөх үе, вакцинжуулалтын үеийн өвчлөлтииг пасны байдлаар ангилан судлах нь чухал асуудал юм.

Олонхи судлаачдын бүтээлд вакцинжуулалтын өмнөх үед сахуугаар зонхилон бага насны хүүхэд өвчилдөг тухай дурдсан байдаг.

3-р      хүснэгтээс үзэхэд вакцинжуулалтын өмнөх үед Улаанбаатар хотод сахуугийн өвчлөлт насны бүлэг тус бүрийн 10000 хүн тутамд дунджаар 3,9 + 0,02% байсан бол 1 — 15 хүртэлх насны хүүхдийн өвч-лөлт 8,9 + 0,6%-ийг эзэлж байв. Хэрэв 0—12 сартай хүүхдийн өвчлөлт уул насны 10 000 хүн тутамд 4,6 байсан бол дараагийн насанд эрс нэмэгдсээр 1—3 насанд дээд цэгтээ (13,4) хүрчээ. 3 наснаас эхлэн өвчлөлтийн түвшин аажмаар доошилсоор 16—19 насанд 2,9 болтол буурсан байна. Насанд хүрэгсдийн өвчлөлтийн үзүүлэлт 10000 хүн тутамд 0,3 байв. Үүнээс үзэхэд Улаанбаатарт вакцинжуулалтын өмнөх үед сахуугийн эпидемийн явц их эрчимтэй байсан нь илэрхий юм. Харин улсын хэмжээгээр өвчлөлтийн эрчим нилээд дор байгаа нь хөдөөгийн хүн амын нягтрал бага байсантай холбоотой бөгөөд хөдөө орон нутагт зонхилон ахлах насны хүүхэд өвчилж байв. Дээрх хүснэгтээс үзэхэд 0—7 насны хүүхдийн өвчлөлт бага байснаа сургуулийн насанд (8—11 насанд 15,4; 12—15 насанд 15,7)

Улаанбаатар хот, улсын хэмжээний сахуугийн өвчлөлтийг насны ялгавраар үзвэл/зохих насны 10000 хүн тутамд/

 

Вакцинжуулалтын өмнөх үе/1964-1966/

Вакцинжуулалтын үе/1967-1969/

Улаанбаатар хот

Улсын хэмжээгээр

Улаанбаатар хот

Улсын хэмжээгээр

Бодит тоо

Уул насны 10000 хүнд

Бодит тоо

Уул насны 10000 хүнд

Бодит тоо

Уул насны 10000 хүнд

Бодит тоо

Уул насны 10000 хүнд

0-12сар

11

4,6

28

3,8

5

2,1

13

1,2

1-3 нас

85

13,4

162

7,7

26

3,9

64

1,9

4-7 нас

68

8,5

258

9,4

28

3,1

103

2,2

8-11 нас

46

7,8

308

15,4

50

7,2

109

3,1

12-15 нас

31

6,6

244

15,7

33

5,8

122

4,4

16-19 нас

14

2,9

96

7,8

13

2,5

48

2,4

20наснаас дээш

14

0,3

63

0,4

15

0,2

56

0,2

Бүгд

269

3,9+-0,02

1159

3,1+-0,24

170

1,7+-0,2

515

1,1+-0,15

мэгдсэн байна. Үүнээс үзэхэд Улаанбаатар хотод сахуугийн өвчлөлт 1—3 насанд өндөр, насанд хүрэгсдэд хамгийн бага байсан бол ул- сын хэмжээгээр авч үзвэл өвчлөлт сургуулийн насанд өндөр, насанд хүрэгсдэд нэг адил бага байсан нь илзрхий болно.

Сахуугийн вакцинжуулалтын жилд Улаанбаатар хот улсын хэмжээгээр сахуугийн өвчлөлт бүх насанд нэгэн адил буурч байгаа боловч бууралт нь бүх насанд жигд биш байна. Вакцинжуулалтын эхний 3 жилд Улаанбаатар хот, улсын хэмжээгээр сахуугийн өвчлөлт 1 хүртэлх насанд 2,2-3,1 дахин, 1-3 насанд 3,4-4 дахин, 4-7 насанд 2,7-4,3 дахин, 8-11 насанд 1,1-4,9 дахин, 12-15 на- санд 1,1-3,6 дахин, харин насанд хүрэгсдэд 1,5-2,0 дахин тус тус буурчээ. Гэвч Улаанбаатар хотод сахуугийн өвчлөлт 8-аас дээш насны хүмүүст мэдэгдэхүйц буурсангүй.

Дүгнэлт

Вакцинжуулалтын өмнөх үед сахуугийн өвчлөлт үечлэн гардаг онцлогоо хадгалж байсан ба намар өвлийн саруудад эрс нэмэгдэж байжээ. Вакцинжуулалтын жилд өвчлөлт намрын улиралд ихсэх нь буурч, өвөл хаврын улиралд ихсэж байгаа онцлогтой байв.

Вакциижуулалтын өмнөх үед Улаанбаатар хотод 1-3 хүртэлх насны хүүхэд зонхилон өвчилж байсан бол хөдөө орон нутагт сургуулийн насны хүүхдийн өвчлөлт тэргүүн байранд байв. Вакцинжуулалтын үрээр бүхнасны хүмүүсийн өвчлөлт эрчимтэй буурч байна.

Ном зүй

1. Алексанян А. Б. О двух важных сторонах эпидемиологии и профилакти- ки дифтерии В кн.: Малярия, дизентерия, дифтерия, бруцеллез и борьба с ними в За- кавказье. Тбилиси, 1962, 81-93. 2. Б а ш е н и н Б. А. Общая эпидемиология. Мед- гиз, 1958. 3. Г рижебовски й Г. М. Оценка методов изучения иммунологической
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : эрхлэгч Г. Санжмятав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 400
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК