Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Тархи нугасны (менингоко ккийн) халдварт мэнэнгийн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ч. Цоодол, С. Цэрэндулам

Улаанбаатар хотын халдвартын төв эмнэлэг

 
Абстракт

В статье дается клинико-эпидемиологическое описание наблюдавшейся в 1969 г. В Улан-Баторе вспышки эпидемического цереброспинального менингита. Под наблюдением было 29 больных, из них выздоровело 27. Авторы констатируют, что своевременное распознование и рано начатое энергичное лечение сильными химио-препаратами, включая антибиотики, смогут спасти больных с эпидемическим менингитом, обреченных на небла гоприятный исход болезни, при его наиболее тяжелом, даже гипертоксическом течении

Тархи нугасны халдварт мэнэнд 3 хүртэлх насны хүүхэд хамгийн их мэдрэмтгий бөгөөд бүх өвчтөний 48 -90%-ийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлдэг байна (С, Д, Носов, 1966).

Менингококкийн үжил нь юуны өмнө уг өвчний эпидемийн үед тохиолддог. Өвчлөл ихсэхийн өмнө халдвар хадгалагчдын тоо нэмэгдэж ирдэг бөгөөд халдвар хадгалагчдын хувь нь 20 ба түүнээс дээш болоход өвчин гарч эхэлдэг. Гэвч өвчлөл нь халдвар хадгалагчдын тоо төдийгүй, уг өвчинд мэдрэмтгий болгодог бусад хүчин зүйлээс хамаарагдана (С. Д. Носов, 1956 ). Тархи нугасны халдварт мэнэнгийн хавьдал бүхий 200 хүнээс 1 нь мэнэнгээр, 3 - 4 нь энэ өвчний балархай хэлбэрээр, 15 - 16 нь үүний мөчмөг хэлбэрээр (назофарингит) өвчилдөг (В. М. Жданов, 1955) ажээ.

Тархи нугасны халдварт мэнэнгийн хүнд хөнгөн нь харилцан адилгүй байх боловч дээхнэ үед нас баралт 30 - 40%-д хүрч байв. Эмчилгээнд антибиотик мэтийн хүчтэй эм хэрэглэхийн өмнө менингококкийн халдварт мэнэнгээр хөхүүл насны хүүхдийн нас баралт 80%-д хүрч байв (В. А. Власов, 1965). Нилээд хожуу сульфаниламид, антибиотик гарч өвчтөний нас баралт 4 - 5% хүртэл бууран, өвчний үгдрэл нь ховор болжээ (Д. С. Футер, 1958).

Сүүлийн жилүүдэд манай орны төв хөдөөд тархи нугасны халдварт мэнэн алаг цоог гарч оношлогдох болов. Эмнэл зүй, халдвар судлал, нян судлалын мэдээ сэлтэд тулгуурлан онош тогтоосныг үзвэл: 1968 онд Улаанбаатар хотоос 31 хүн, Архангай, Баянхонгор, Булган, Төв аймгуудаас 38 хүн, бүгд 69 хүн тархи нугасны халдварт мэнэнгээр өвчилж 14 хүн буюу 20,5% нь нас барсан байна.

  1. м а- М о л- О. А.

стран. У в а- , 1234.

  1. забо- микро-

Өвчтөнийг насны байдлаар ангилбал: 15 нь 0 - 3 настай, 17 нь 4 - 7 настай, 15 нь 8 - 12 настай, 16 нь 13 - 15 настай, 6 нь түүнээс дээш настай, хамгийн бага нь 1 настай, хамгийн ахмад нь 22 настай байв. Үүнээс үзэхэд бүх өвчлөгчдийн 80-аад хувь нь 3-аас дээш насны, үүний 54% нь 8-аас дээш насны хүүхэд юм. Гэвч энэ бол уг өвчний бүх хэлбэрийг оношлосон нь бус, гагцхүү түүний хамгийн хүнд бөгөөд илэрхий үжил хэлбэрийг онощлосон нь юм.

Манай хот, хөдөөд энэ өвчнөөр нас барагчдын олонхи нь огт эрүүл байснаа. гэв гэнэт хүндээр өвчлөн, өвчний бүх шинж илрэн гарч, өвчний эхний хэдэн цаг, хоногт нас барсан аж. 1 гэр бүлээс хэд хэдэн хүүхэд өвчлөх буюу, эсвэл 2 хүүхэд гэнэт нас барах нь тохиолдож байв. Гэвч бид эл өвчнийг төдий л мэдэхгүйн эрхээр энэ талаар авах бүхий л арга хэмжээг нилээд хожимдуулах нь цөөнгүй байна. Эмнэлгийн баримт бичиг, халдвар судлалын үүднээс судалж үзэхэд эл өвчин нь 1967 оноос эхлэн зарим аймагт, жишээ нь Архангай аймагт гарч байсан бололтой юм. Дээр өгүүлснээр өвчлөгчдийн насны байдал, өвчний хүнд (үжил) хэлбэрийг гагцхүү оношлож байгаа өнөөгийн байдал, өвчний хөнгөн балархай хэлбэр нь хүнд хэлбэрээсээ олонт тохиолддог зүй тогтоол зэргийг жишин үзэхэд эл өвчин зарим газарт хүн амын тодорхой хэсэгт эпидемийн байдалтай явагдаж байж болох юм.

Бид 1969 онд Улаанбаатар хотын Халдварт өвчнийг анагаах эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 29 хүүхдэд ажиглалт хийсэн болно. Тэдний 3 нь 0 -1 настай, 5 нь 1 - 3 настай, 12 нь 4 - 7 настай, 2 нь 8-12 настай, 6 нь 12-15 настай, 1 нь 17 настай байв.

Өвчний гаралтыг улирлаар ялгавал 1-р улиралд 13; 2-р улиралд 16 нь өвчилсөн байв. Тархи нугасны халдварт мэнэн туссан хүүхдийн тоог гэр бүлийн нийт хүүхдийн тоотой харьцуулбал 1:5 байгаагийн дээр, энэ 29 хүүхдийн 16 нь хүүхийн байгууллагад, үүнээс 2 нь асрамжийн газарт хамаарагдаж байжээ.

Өвчлөгсдийн эмнэлэгт хэвтсэн хугацааг судалж үзэхэд 20 нь 0 өвчний 1 - 3 дахь хоногт, 8 нь 4 - 7 хоногт, 1 нь 7-гоос дээш хоногт эмнэлэгт хэвтжээ. Эдний дотор өөр эмнэлэгт капилляротоксикоз, хоолны хордлого, хэвлийн гялтангийн цочмог үрэвсэл хэмээх оноштой хэвтэж байгаад шилжин ирсэн хүүхэд 3 байв.

Өвчний эхлэлтийг ажиглан үзэхэд эмнэлэгт хэвтэхдээ бараг өвчтөн бүр их халуурч толгой нь хүчтэй өвдөж бөөлжсөн, хөөрүү болж солиорсон, ухаан нь балартсан буюу ухаан алдсан, биеэр нь гэв гэнэт улаан тууралт гарах зэрэг шинж илэрч байжээ.

Эмнэлэгт хэвтэх үед 20 хүүхдийн биеийн байдал нь маш хүнд буюу хүнд, 8 хүүхдийнх нь хүндэвтэр, 1 хүүхдийн нь дунд зэрэг байлаа. Мөн түүнчлэн энэ хүүхдүүдийн 11 нь ухаангүй, үүний 4 нь солиорч байснаас гадна 6 хүүхдийн ухаан нь балар байв. Өвчтэй хүүхдийн царай нь шаналгаатай, орчиндоо сонирхолгүй, тэнхээ та- миргүй, хоолонд дургүй, уруул нь омголтой, хэл нь өнгөртэй байсан.

  1. хүүхдийн ходоод гэдэс нь хямарч, 1 хүүхэд ханиад хүрсэн байдалтай байв. Өвчин эхлэх үед 29 хүүхдийн 27 нь 39 - 40° халуунтай, 2 нь 38° халуунтай байж.

Эдгэрсэн хүүхдийн дотроос 11 хүүхдийн халуун нь эхний 7 хоногт, 5 хүүхдийнх дараагийн 7 хоногт хэвдээ орсон бөгөөд бусад нь эмнэлэгт ирэхдээ хэвийн халуунтай байжээ.

Өвчний шинж. 29 хүүхдийн 28 нь өвчний эхний хоногуудад бөөлжиж 21 хүүхцийн толгой нь хүчтэй өвдөж байсны дээр шилэн хүзүү нь их хөшүүн болж, Керниг ба Брудзинскийн шинж илэрч байв. Мөн эдгээр хүүхдийн 11 нь биеэ ихэд эмзэглэж, олоихи нь гэрэл дууны сэдээлтэд их мэдрэг агаад биеэр нь зурж үзэхэд арьсны;улаан зураа гарч байв.

Өвөрмөц гэхээр зарим шинжийг дурдвал, өвчний эхний 1-2 хоногт хүүхдийн биеийн янз бүрийн хэсэгт харилцан адилгүй цусархаг тууралт, цэврүү гарсан байв. 28 хүүхдийн биеэр одорхүү хэлбэртэй цусархаг тууралт гарсан бөгөөд үүнээс 11 хүүхдийн бүх биеэр, 13 хүүхдийн их бие, хөлөөр, 2 хүүхдийн хөл гараар байлаа. 1 хүүхдийн хэвлийгээр 2 - 3 ширхэг цусархаг тууралт байсан бол бүх биеэр нь цусархаг тууралт гарсан 4 хүүхдийн биеэр том том цус харвалт байлаа. Харин 1 хүүхдийн биеэр нь тууралт гараагүй, гагцхүү уруулаар нь цэврүү үсэрхийлсэн байв. Биеэрх одорхүү хэлбэртэй цусархаг тууралтын зэрэгцээгээр уруул, хамраар нь цэврүү үсэрхийлэлт 2 хүүхдэд ажиглагдсан.

Өвчний эхэн үед хэвлий, 4 мөч, чээжээр бяцхан цус харвалтууд гарч, завьж, хамрын угалз, хааяа хэл, чихний омгоор цэврүү үсэрхийлдэг. Тэр нь өвчний 2 -Здахьөдөр гарч хэд хэдэн хоног байна. Мөн арьс улайх (эритем), чонын хөрвөш, хөлсөнцөр мэтийн тууралт гарах нь цөөнгүй байдаг гэж Д.С. Футер (1958), X. Г. Ходос (1965) нар бичжээ. Халдварт мэнэнгийн үед цусархаг тууралт нь голдуу их бие, гараар, хааяа өгзөг, гуя, шилбэиий гадна талаар, бүр ховор нүүрээр гарна. Тоо нь 1-2 ширхгээс хэдэн зуу хүртэл байж болно. Энэ тууралтын диаметр нь бичгийн зүүний толгойн чинээгээс 1 см хүртэл, заримдаа нилээд том байна. Заримдаа арьс нь үхжин сорви үлддэг. Хааяа толборхог буюу толборхог гүвдрүүн тууралт (диаметр. нь 0,5 - 0,75 см) гарна. Харин насанд хүрэгсдэд цусархаг тууралт гарах нь ховор, голдуу судсархаг ягаан тууралт (розеол), гүвдрүү тохиолддог тухай С. Ганзбург (1959) бичсэн байдаг.

Бидний хяналтанд эмчлүүлж эдгэрсэн 27 хүүхдийн нүдний судсархаг бүрхэвч, үе мөч ноцтой гэмтэж байгаагүй авч 4 хүүхдийн нүд нь, 3 хүүхдийн хөл гарын үеэр өвдөж байв. Менингококкийн үжлийн үед өвчний эхнээс арьс, үе мөч, заримдаа нүдний судсархаг бүрхэвч өвөрмөц гэмтдэг агаад, гэмтлийн энэ 3 гол байршил нь тус тус буюу эсхүл хоорондоо хавсарч тохиолдоно (В. А. Власов).

Өвчнийг явцын хэлбэрээр нь үзвэл дайрлаган хэлбэр 2, цочмог 8, цочмогдуу 19, өвчнийг хүнд хөнгөнөөр нь ялгаварлавал онцгой хордлоготой 2, хүнд 26, дунд зэрэг 1 байв. Бид үүнийг тодорхойлохдоо 1965 онд В. А. Власовын дэвшүүлсэн менингококкийн халдварын ангиллыг баримталсан болно.

Менингококкийн халдварт мэнэнгийн хэлбэр нь хүнд хөнгөнөөрөө хамгийн хөнгөнөөс эхлээд маш хүнд, онцгой хордлоготой хүртэл янз бүр байж болдог. Энэ өвчний хүнд хөнгөний үзүүлэлт нь В. А. Власовын (1958) бичсэнээр: а) нийт бие махбодын хордлогын зэрэг, б) мэнэнгийн иж шинжийн илрэлийн зэрэг, в) уураг тархины үрэвслийн иж шинж, заримдаа эрт үүсэх үгдрэл байдаг.

Бараг бүх хүүхдийн өвчин нь гэв гэнэт эхэлж цочмог агаад хүнд явагдсан боловч оновчтой эмчилгээний үр дүнд бие махбодын хордлого, өвөрмөц гэмтлийн шинж тэмдэг нь өвчний эхний хоногуудад, мэнэнгийн шинж, нугасны усны эмгэгт өөрчлөлт нь алгуурхан арилж эдгэрсэн. 25 хүүхдийн бие нь өвчний 11 хоногт, үлдэх 2 хүүхдийн бие нь өвчний 20 хоногт хэвийн байдалд орсон байна. 2 хүүхдийн үндсэн өвчин нь уушгины үрэвслээр үгдэрч, 1 хүүхэд гахай хавдраар давхар өвчилж байснаас өөр ойр холын үгдрэл гараагүй. Харин 29 өвчтөний 2 нь өвчний 2 дахь хоногт нас барсан, эднийг задлан шинжлэхэд уушгины үрэвсэл гарсан аж. Эдгэрэгсдийн ор хоног нь нийтдээ 1142 байсан буюу дундаж ор хоног нь 42 болно.

Нугасны усыг шинжлэн үзэхзд тэр нь өвчний эхний 7 хоногт булингартай, шар ногоон өнгөтэй агаад, түүн дэх уураг нь 0,33 -2,31%, эсийн тоо нь 31/3 -2570/3 (4 тохиолдолд тоолж болшгүй олон) байжээ. Нугасны усны энэхүү эмгэг өөрчлөлт нь алгуурхан засарсаар өвчтөнг эмнэлгээс гарах үед үндсэндээ хэвийн байдалд орж байв. Өвчний эхний 7 хоногт хлорид нь 400 - 509 мг %, чихэр- лэг нь 33 - 57 мг % болж багассан нь өвчилснөөс хойш 30 - 45 хоног өнгөрөхөд ихэд засарсан боловч хэвдээ ороогүй байсан юм.

Нянгийн шинжилгээг бүх өвчтөнд хийсэн боловч менингококкийг хөөмийн наалдцаас 2 удаа, нугасны уснаас 8 удаа илрүүлсэн болно.

Цусны ерөнхий шинжилгээг хийж үзэхэд өвчний эхний 7 хоногт лейкоцит нь ихэнх тохиолдолд 1 мм3-д 10 - 34, 1 мянга, ЭТУ нь цагт 26-70 мм, олонхи өвчтөнд эозинофили (1-6 шдрхэг) байв. Харин шээсний шинжилгээнд ямар нэгэн өөрчлөлт гараагүй болно.

Өвчтөн бүрийг түүний нас, өвчний хүнд хөнгөнийг харгалзан үзэж антибиотикийг (пенициллин, стрептомицин) сульфаниламидтай (сульфадимезин буюу норсульфазол) хавсарган бусад шинж тэмдгийн эмүүдээр эмчилсэн. Нэг өвчтөнд дунджаар 19, 2 сая нэгж пенициллинийг 16,9 хоног, 6,9 сая нэгж стрептомицинийг 9,7 хоног, 21,4 грамм сульфаниламидыг 7-10 хоног тус тус хэрэглэсэн болно. Өвчний хүнд тохиолдолд хоногт 1,5-2 сая нэгж пенициллинийг 3-4 цагийн зайтай булчинд тарьж хэрэглэсэн нь сайн үр дүнтэй болсон юм.

ЗХУ-д пенициллинийг хүүхдийн биеийн 1 кг жинд.хоногт 150-200 мянган нэгж ноогдохоор бодож, түүнийг 3-4 цагийн зайтай булчинд тарихын хамт, сульфаниламидыг (голдуу сульфадимезин) эмчилгээний эхний 2-3 хоногт 1 хүртэлх насны хүүхдийн биеийн 1 кг жинд хоногт 0,3, түүнээс дээш насны хүүхдэд 1,0-1,5 ноогдохоор бодож түүнийгээ цаашид тал хувь хүртэл багасган хэрэглэж байна (В. И. Покровский, С. Л. Кипнис, 1965). Ингэж хавсаргасан эмчилгээг 6-12 хоног хийнэ. (С. Д. Носов, 1966).

Бид дээр өгүүлснээр антибиотикийг сульфаниламидтай хавсарган эмчлэхийн зэрэгцээгүүр халдварт мэнэнгийн эмчилгээнд мэдрэггүйжүүлэх эм (хлорлиг кальцийн уусмал, димедрол, пирамидон), С, В витамин, глюкозын уусмалыг уух, тарих агаар, мөн түүнчлэн хүнд тохиолдолд цус сийвэнг сэлбэж хэрэглэж болно.

Хэрвээ урьд энэ бүх хүнд тохиолдо гүй байсан аваас сүүлийн үед нилээд тун сульфаниламид ба гормоноор эмчилдэг болсон нь хүнд өвчтөнг эмчлэхэд эрхэм заалт юм.

Дүгнэлт
  1. Тархи нугасны халдварт мэнэн нь гол төлөв хүүхдийн байгууллагад хамаарагдсан бөгөөд, олон ам бүхий гэр бүлийн 4-7 насны хүүхэд багачуудын дотор жилийн эхний хагаст гардаг хандлагатай байна.Өвчлөгсдөд бие махбодын хордлого, мэнэнгийн шинжийн зэрэг- цээгээр өвөрмөц гэмтлийн (цусархаг тууралт гарах, хамар амаар нь цэврүү үсэрхийлэх, нүд нь өвдөх, үе мөчөөр нь хүчтэй өвдөх) шинж тэмдэг мэдэгдэж байв.
  2. Өвчний эхний хоногуудад өвчтөний нугасны усанд эмгэгт өөрчлөлт гарч байснаас гадна, цусанд нь цагаан эсийн тоо эрр олширч ЭТУ хурдсаж, голдуу эозинофил гарч байв. Өвчний нянг хөөмийн наалдац, нугасны уснаас тохиолдолд илрүүлсэн болно.
  3. Өвчтөн бүрийг эрт илрүүлж эмнэлэгт хэвтэхээс нь эхлэн пенициллин, стрептомицин хоёрыг их тунгаар сульфаниламидтай хавсаргаж бусад аргатай хослон эмчлэх юм бол уг өвчин бүрэн эдгэрэх найдлагатай юм.
Ном зүй

1. Вл.ас ов В. А., Осиновский Н. И., Попов К. Ф., Тптова А. И. Учебник детских болезней. Стр. 317, Медгиз, 1958, Москва. — 2. Жданов В. М. Заразные болезни человека. Москва, Медгиз, 1955, стр. 91. — 3. Многотомное руководство по педиатрии» Медгиз, Москва, том 8, 1965, стр, 26—27, 33. — 4. Н о с о в С. Д. Инфек- ционные болезни у детей. Медгиз, Москва, 1966, стр. 296—304. — 5. Футер Д. С: Заболевания нервной системы у детей. Медгиз, Москва, 1958, стр. 49,56—57, — 6. X о- дос X. Г. Нервные болезни. Медгиз, Москва, 1965, стр. 325, 326.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ч. Цоодол, С. Цэрэндулам


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1280
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК