Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 1(13)
Сэтгэл-түгшилтийн нейрофизйологийн механизмын судалгаа
( Илтгэлийн хураангуй )

Г. Дашзэвэг, К. В. Судаков

Москвагийн эмнэлгийн 1-р дээд сургуулийн эрүүл биеййн физио логийн тэнхэм

 
Абстракт

Показано, что хроническое электрическое раздражение вентромедиального ги- поталамуса в сочетании с иммобилизацией вызывает ү кроликов эмоциональное нап- ряжение. Возбуждение из центра „страха“ вентромедиального гипоталамуса рас- пространяется и в восходящем и в нисходящем направлении.

При эмоциональном напряжении изменяется электрическая активность мозга, прежде всего электрическая активность лимбических структур мозга и коры боль- ших полушарий, сердечная деятельность, дыхания, мышечный тонус и артериальное кровяное давление.

Сэтгэл түгшилтийн асуудал сүүлийи жилүүдэд эмч судлагчдын анхаарлыг гойд их татах болов. Энэ нь ч зүй ёсны хэрэг юм.Хүний олон өвчний үүсэл, хөгжлийн үндсэн шалтгаануудын нэг нь сэтгэл түгших үзэгдэл мөнийг орчин үеийн бараг бүх судлагчид хүлээн зөвшөөрч байна. Сэтгэл-түгшилтийн улмаас үүссэн тэдгээр бүх өвчнийг ерөнхийд нь «хэт дарамтат байдал» (гипертензи) хэмээн нэр лэж болох юм (П. Кв Анохин, 1970).

«Хэт дарамтат байдалд» артерийн цусны даралт ихдэх, ходоод- гэдэсний зам шархдан гэмтэх, арьсны экзем болон бусад олон эм- гэгийг хамааруулж болно. Эдгээр бүх өвчин сэтгэл-хөдлөлийн сэ- рэлтэй уялдан үүссэн тонуст нөлөө анхлан бүрэлдэх төв мэдрэлийн системээс, захын зохих эрхтнүүд рүү тархан дамжсаны үр дүн болж үүсдэг.

«Хэт дарамтат байдал» үүсэж хөгжихөд байнгын, эвгүй сэтгэл хөдлөл онцгой нөлөөтэй. Ийм байнгын эвгүй сэтгэл-хөдлөлийн улмаас захын эрхтнүүд үргэлжийн тонуст байдалд ордог юм.

Эвгүй сэтгэл-хөдлөлийн сэрэл тев мэдрэлийн системд,уг сэрлийг үүсгэсэн цсчролын үйлчлэл зогссоны дараа ч удаан хугацаар хадга- лагдан байх чанартайг физиологийн олон судалгаа харуулжээ (К. В. Су- даков, 1972; Е. В. Коплик, 1972 болон бусад). Чухам ийм тохиолдолд зүрх, судас болон бие махбодын бусад чухал эрхтнүүд сэтгэл хөд- лөлийн сэрэлд өртөгдөн, сэрлийн байдалд байгаа сэтгэл-хөдлөлийн төвүүдийн байнгын үйлчлэл нөлөөнд автагдана. Сэтгэл хөдлөлийн сэрэлд дотор эрхтнүүд байнга сонгомол өртөгдөх бөгөөд тэр тусмаа элдэв шалтгаанаар аль нэг эрхтэн сэтгэл-хөдлөлийн сэрлийн тонуст үйлчлэлд илүү автагдвал улам ч төвөгтэй уршиг тарих болно.

Зүрх судас, ходоод гэдэс зэрэг хүний бие махбодын онц чухал эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хямралд хүргэгч сэтгэл- хөдлөлийн эвгүй сэрэл тархины чухам аль хэсэгт үүсэн бүрэлд-

дэг вэ? ямар шалтгаануудын улмаас тийм сэрэл үүсэж байна вэ?

Сэтгэл-хөдлөлийн мөн чанар, гарал үүсэл, тэдгээрийн мэдрэлийн бүтцийн талаар олон үзэл онол байдаг.

П. К. Анохины дэвшүүлсэн сэтгэл-хөдлөлийн биологийн онолыг (1964) сүүлийн үед хамгийн өргөн хүлээн зөвшөөрөх болов. Энэ онолын ёсоор, сэтгэл-хөдлөлийн үзэгдэл бол хүн ба амьтан өөрийнхөө дотоодын элдэв хэрэгцээ, бие махбод дээр үйлчилж байгаа гаднын хүчин зүйлүүдийн үйлчлэл явц, төрөхийн үйлдлийн үр дүн, эцэст нь дотоод хэрэгцээний хангагдсан эсэхийг аль болох түргэн дүгнэн цэгнэх нөхцөлийг олгодог субъектив сэрэл бол хүн амьтны хувьсах хөгжлийн явцад үүсжээ.

Үнэндээ ч биологийн буюу нийгмийн аливаа хэрэгцээ бүхэн ямар нэг хэмжээгээр сэтгэлийн шаналгаа зовуурьтай хавсардаг 'бөгөөд энэ шаналгаа зовуурь нь биед маш эвгүй байдаг билээ. Гэвч сэтгэл- хөдлөлийн энэ эвгүй байдал хүн амьтныг тухайн хэрэгцээгээ хангахад чиглэсэн идэвхтэй үйлдэл хийхэд түлхэц болж өгнө.

Анхны хэрэгцээ хангагдсан үед илрэх биед таатай сэтгэл-хөдлөлийн биологиийн утга учир, ач холбогдол огт өөр юм. Сэтгэл-хөдлөлийн энэ хэлбэр явдал-төрхийн үйлдлийн амжилттай явагдсаныг илтгэж өгөх шиг болдог билээ.

Аливаа нэг хэрэгцээ олон удаа давтагдан хангагдахад таатай сэтгэл хөдлөлийн сэрэл нь үйлдлийн үр дүнг дүгнэх аппаратын бүрэлдэхүүнд орж, эвгүй сэтгэл хөдлөлтэй зэрэгцэн зорилгоо хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулахад идэвхтэй түлхэц болж хувираад анхны хэрэгцээг хангах ирээдүйн үр дүнг урьдчилан тогтоох боломж олгоно. Ийнхүү сэтгэл хөдлөлийн биологийн онол сэтгэл- хөдлөлийн үзэгдлййг явдал-төрхийн үйлдлийн тодорхой механизмтай холбож тайлбарладаг юм.

П. К. Анохины дэвшүулсэн үүрэг ажиллагааны  онолын үүднээс авч! үзвэл сэтгэл-хөдлөлийн үзэгдэл нь үйлдлийн үр дүнг дүгнэн цэгнэх аппаратын (акцептор) шинж чанарыг, үйлдлийн бодит үр дүнгээр цочирсон биеийн гаднах рецёпторуудаас ирж байгаа мэдрэхүйн буцах сэрлүүдийн мэдээлэлтэй харьцуулах процесс явагдах бие махбодын зорилгоо биелүүлэхэд чиглэсэн үйлдэл бүрэлдэх хамгийн чухал механизмын тэр гол зангилгаанд оролцдог (П. К.' Анохин, 1949)/ Хэрэв гүйцэтгэсэн үйлдлийн үр дүнгийн үзүүлэлтүүд үйлдлийн үр дүнг ч\I нэх акцепторын шинж чанартай яв цав тохирон нийцэж байвал биед таатай сэтгэл-хөдлөлийн сэрэл үүснэ.

Харин үйлдлийн үр дүнгийн үзүүлэлтүүд, акцепторын урьдчилан төлөвлөгдсөн шинж чанарт тохирохгүй тохиолдол бүрд сэтгэл-хөдлөлийн эвгүи байдал улам гүнзгийрэн нэмэгдэхийн зэрэгцээ, эцсийн үр дүнд хүрэхэд туслах тойруу шийдвэр гаргах замаар бие махбодын бүхий л үйлдлийг дайчлах болно.

Чухамхүү онолын  хувьд ингэж авч үзсэнээр сэтгэл-түгшилтийн үүсэл хөгжлийн механизмыг зарчмын хувьд ойлгох боломж нээгдэж байгаа билээ. Хүй амьтан өөрсдөөс нь үл хамаарах шалтгаануудын улмаас амьдралын зайлшгүй хэрэгцээг хангах, амьдралын чухал үр дүнд хүрэх боломжгүй байдал удаанаар үргэлжлэх нөхцөл байдалд орсон тохиолдол бүхэнд сэтгэл түгшилтийн процесс үүсэж бүрэлддэг юм (К. В, Судаков, 1971, 1972).

Хүн, амьтан өөрийнхөө биологийн ба нийгмийн хэрэгцээгээ элдэв шалтгаанаар удаан хугацаанд хангаж чадахгүй болсон нөхцөл байдалд орох үед бие махбодод өвөрмөц «зөрчил» үүснэ. Энэ «зөрчлийн» үед сэтгэл түгшилт, сэтгэл дундуур байдал, цочрол сандрал байнга нэмэгдэн гүнзгийрэх болно. Ийм байдлыг «зөрчилт байдал» гэж нэрлэнэ Чухамхүү зөрчилт байдал л «сэтгэл хөдлөлийн стресс» төрүүлж улмаар стресс нь сэтгэл хөдлөлийн «зогсонги» байнгын сэрэл үүсэх нөхцөл олгож байгаа юм.

Сэтгэл хедлөлийн сэрлийн, мэдрэлийн бүтдийн хувьд бол, олонхи судлагчдын хүлээн зөвшөөрч байгаагаар, хэдийгээр энэ урвалд тархи бүхэлдээ, тухайлбал их тархины гадар оролцох нь дамжиггүй боловч, сэтгэл хөдлөлийн сэрэл үүсэх мэдрэлийн бүтцүүдэд юуны өмнө гипоталамус ба лимбийн систем багтана (Э. Гельгорн, 1953; Маклейн, 1954; И. С. Беритов, 1961; П. К. Ацохин, 1958; 1964 болон бусад).

Сэтгэл түгшилтийн мөн чанарыг судлах зорилгоор гипоталамус ба тархины лимбийн бусад бүтцүүдэд суулгасан электродоор дамжуулан зориуд цочроох замаар үүсгэсэн сэтгэл хөдлөлийн стрессийг туршин, задалж шинжлэх арга барил сүүлийн жилүүдэд улам өргөн хэрэглэгдэх болов (Фольков, Руинштайн, 1965, 1966, Ястреб- цова, Симутенко, 1971 Цанкетти ба. бусад, 1970, В. А. Вальдман, М. М. Козловская, 1969, 1970, 1972)

Гипоталамусын сэрэл дээш өгсөж их тархины гадар руу, доош уруудан, ажиллах эрхтнүүд рүү дамждагийг зарим судлагчид нотолжээ (В. И. Бадиков, 1969, Ю. А. Макаренко 1964, болон бусад) Гэвч гипоталамус дахь сэтгэл хөдлөл үүзэгч төвүүдийн сэрэл их тархины гадар, лимбийн бусад бүтцүүд ба захын эрхтнүүд рүү дамжин тархах механизм олон талаар бас л тодорхой биш хэвээр байгаа юм.

Гипоталамус дахь төвүүд нь их тархины гадрыг идэвхжүүлэгч өгсөх нөлөө үзүүлдэг нь нотлогдсон билээ (Э. Гельгорн, 1966, Х„ Н. Соллертинская, 1964, Е. А. Громова, 1964, К. В. Судаков 1962 бо-: лон бусад). Эдгээр нөлөө, биологийн ач холбогдлоороо өөр өөр үйлдлийн үед өвөрмөц шинж чанартай байдаг (П. К. Анохин, 1962, 1968 К. В. Судаков 1962, 1966, Л. Бадамханд, 1965) Энэ үед вегататив мэдрэлийн системийн сэрлээр дамжин амьсгал, мэдрэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагаа, дотоод шүүрлийн булчирхайнуудын байдал, бодисын солилцоо өөрчлөгдөх бөгөөд ялангуяа, зүрх, судасны үйл ажиллагаа ихээр өөрчлөгдөнө.

Тасралтгүй үргэлжлэх, эвгүй сэтгэл-хөдлөлийн тарих олон уршгуудын дотроос цусны даралт ихдэх евчин  цөөнгүй тохиолдолд зүрхний булчингийн шигдээс (инфаркт) өвчин үүсэхэд хүргэгч ар терийн цусны даралтын өерийгөө зохицуулах механизмын хямрал патогенезийн онцгой нөлөөтэй юм.

Артерийн даралт ихдэн тогтворжиход тасралтгүй, удаан үргэлжЛЭХ сэтгэл-түгшилтийн НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨГ ОЛОН  судлагчид туршилт шинжлэлээр тодорхой илрүүлэн нотолсон билээ.          ,

Анх Фольков, Вубинштайн хоёр (1966) гадна гипоталамусыг цахилгаан гүйдлээр өдөр өнжилгүй цочроосоор харах хулганад «сандран түгших», «айх» урвал үүсгэж, улмаар артерийн даралт ялимгүй нэмэгдүүлэн шинэ түвшинд тогтворжуулжээ.

Уздийи туслагчидтайгаар хийсэн туршлаганд туулайн гипоталамусыг 100 өдрийн турш өдөр бүр цахилгаан гүйдлээр 10 удаа нэг минутын турш (цочролын хоорондын зай нь бас 1 минут) цочроон артерийн цусны даралтыг нь мөнгөн усны баганы 30 мм-ээс илүү хэмжээгээр нэмэгдүүлэн нилээд удаан хугацаанд, байлгаж чадсан байна. Н. Л. Ястребцова, Л. В. Симутенко хоёр. (1971) нохойн гипоталамус дахь, эвгүй сэтгэл хөдлөлийн төвүүдийг цочроох замаар артерийн цусны даралтыг түр зуур нэмэгдүүлэн цусан дахь холестеринийн хэмжээ ихдэхийг ажиглажээ.

 А. В. Вальдман, М. М. -Козловская хоёр (1969) дээрхтэй адил баримтуудыг дурдсан бий.

Урьдчилан зааж сургасан болзолт урвалыг өвтгөх цочролын өмнө үйлдэх нөхцөлд сармагчны артерийн даралт тогтвортой нэмэгддэгийг Герд туслагчдынхаа хамт илрүүлжээ (1969, 1970). Гердийн туршлаганд жинхэнэ өвтгөх цочрол нь цусны даралтыг зөвхөн түр зуур нэмэгдүүлсэн байна.

Туршлагын амьтанд, идэвхгүй, хамгаалалтын чанартай айх урвалыг илрүүлдэг лимбийн тэр бүтцүүдийг цочроох үед, артерийн цусны нэмэгдсэн даралтын хожуу нөлөө илүү тод ажиглагддаг нь батлагдав. Үүний хамт «зөрчилт байдалд» артерийн цусны ихэдсэн даралт тогтворжиход хүргэгч эвгүй сэтгэл-хөдлөлийн зогсонги сэ- рэл хэрхэн үүсэж бүрэлддэг, тэр сэрэл өгсөх, уруудах чиглэлээр хэрхэн тархдаг асуудал одоо хүртэл тодорхой биш хэвээр байгаа юм.  ' '         ’

Чухам энэ асуудлыг бид зориуд туршин судалж, задлан шинжилж байгаа билээ. Туршлагыг удаан хугацаагаар нийт 8 туулай дээр хийсэн юм. Амьтныг хөдөлгөөнгүй бэхлээд, түүнд нэмэрлэн гипоталамусын өвөр дотор хэсэг дэх, сэтгэл хөдлөл үүсгэх төвийг Цахилгаан гүйдлээр удаан хугацаагаар цочроох замаар уг амьтанд сэтгэл-түгшилтийн урвал үүсгэлээ.

Туршин шинжлэлийн гол санаа, зорилго нь амьтныг бэхлээд,улмаар гипоталамусын өвөр дотор бөөм дахь сэтгэл-хөдлөлийн төвийг удаан хугацаагаар цочроох үйлдэл хоршиход их тархины гадар ба тархины лимбийн бүтцүүдийн цахилгаан идэвхжлийн шинж чанарт ямар нөлөө үзүулэхийг илрүүлэх, мөн энэ үйлдэл, зүрхний үйл ажиллагаа, артерийн цусны даралт, амьсгалд хэрхэн нөлөөлөхийг судлахад оршино.

Амьтны гипоталамусын өвөр дотор бөөм рүү хоёр туйлт синхрон електрод урьдчилан суулгах үйлдлээр бид туршлагаа эхэлж байв. Дараа нь гипоталамусын өвөр дотор бөөмийг цочроох үед амьтны явдал төрхийн шинж чанар яаж өөрчлөгдөхийг тодорхойлсон юм. Гипоталамусын энэ хэсгийг цахилгаан гүйдэл нь, тэгш өнцгөөр үйлчлэгч импульсээр (3—5 вольт, 50 гц 0,5—1м сек, 10 сек), туулайн жирийн чөлөөтэй (бэхэлгээгүй) байх нөхцөлд цочрооход амьтанд идэвхгүй хамгаалалтын урвал үүсгэдэг: Тухайлбал, амьтан энэ үед, биеэ эвхрэн, туршлагын өрөөний аль нэг буланд шигдэн нуугдах, зугтахыг эрмэлзэх, урьдчилан зааж сургасан хамгаалах болзолт үйлдлийг хийж байв.

Амьтан ерөнхийдөө, онцгой тайван бус болж шээх, өтгөн ялгадсаа хөнгөлөн гаргах нь цөөнгүй ажиглагдлаа. Энэ бүх шинж тэмдгийг үндэслэн гипоталамусын өвөр дотор бөөмийн цочролын үед туршлагын амьтанд «айх» 'идэвхгүй-хамгаалалтын урвал үүсэж байна гэсэн дүгнэлт хийхэд бид хүрсэн юм.

Гипоталамусын өвөр. дотор хэсэгт цочруулах электродын үзүүр байрлаж байгааг батлан тогтоосны дараагаар туулайн тархины янз бүрийн хэсгүүдэд хоёр туйлт электродуудыг суулгав. Тухайлбал септумын дотор хэсэг, гиппокампын ар хэсэг, амигдалын суурь хэсгийн бөөмүүд, дунд тархины торлог байгууламжинд тус тус электродыг суулгасан болно. Мөн гавлын гадна гадаргуу дээр, их тархины гадрын хөдлөхүй-мэдрэхүйн ба дагзны хэсгийн харалдаа болдоор хийсэн хадаасан, туйлт электродуудыг бэхэллээ. Идэвхгүй электродыг духны өвөр дээр, гол шугамын дагуу байрлуулав. Үүнээс гадна туулайн гүрээний нэгдсэн артерийн дотор полихлорвинилээр

хийсэн хаймсуур оруулж, түүгээр дамжуулан артерийн цусны да ралтыг удаан хугацаагаар хэмжих боломжийг хангасан юмХаймсуурын үзүүрийг хүзүүний арьсан доогуур гүйлгэн гавлын  гадна гадаргуу дээр гарган бэхэллээ. Туршлагын үед амьтныг тусгай тавцан дээр бэхэлсний дараагаар, эхлээд тархины дээр дурдсан бүтцүүдийн анхны тайван үеийн цахилгаан идэвхжил, мөн цусны хэвийн даралт, электрокардиограмм К,Т, амьсгал, электромиограммыг бичсэн юм. Гипоталамусын өвөр дотор бөөмийг цахилгаан гүйд лээр цочроогоогүй байхад ихэнх амьтны их тархины гадарт өндөр

хэлбэлзэлтэй, цөөн давтамжтай (хэлбэлзэл нь 60—70 мкв, давтамж нь 8—10 гц),  заримдаа  ээрүүл хэлбэртэйгээр бүлэглэсэн цахилгаанидэвхжлийн муруй зонхилон бичигдэж байв. Харин гиппокампд бараг үргэлж өндөр хэлбэлзэлтэй (100—150 мкв), үе үе давтагдсан хэм бичигдсэн болно. Амигдалын бүлэг бөөмүүд ба септумд бол олон давтамж бүхий багц хэлбэрийн идэвхжил бичигдэнэ.Зүрхний цахилгаан бичлэгийн муруй дээр 1 стандарт холболтоор бичих үед жирийн цахилгаан бичлэгийн жигд хэм бүхий (секундэд 4—5) долгионууд бичигдлээ.ЭКГ-дээр Р?К,Т шүднүүд тод илэрч байсан ба харин, мэдээж, зүрхний цахилгаан идэвхжлийг 1 холболТ00Р бичих үед ба шүд төдий л онц ялгагдахуйцаар гардаггүй.Туршлагын амьтны амьсгалын анхны давтамж 1 секундэд 1 удаа амьсгалах тоотой тэнцүү байв.Өдөр бүр туршлагын амьтныг тусгай тавцанд бэхэлж, дараа нь гипоталамусын өвөр дотор бөөмийн «айх» төвийг 3—5 минутын зай- тайгаар 10 секундийн турш, бүгд 10—15 удаа цочроосон юм. Гипо-таламусын өвөр дотор хэсгийг цочроох цочролын хүчийг сонгож авахдаа, судалж байгаа тархины бүтцүүдийн цахилгаан идэвхжлийн долгион түгээмэл идэвхжих, амьсгалын тоо барагцаалбал 1 секун- дэд 1,5 орчим болтлоо олшрох, артерийн цусны, системийн даралт мөнгөн усны баганы 5—10 мм-ээр нэмэгдэх цахилгаан гүйдлийн тийм хүчийг сонгон авсан билээ.Гипоталамусыг ийнхүү цочрооход амьтны хөдөлгөөн ерөнхийдөө нэмэгдэж  булчингийн хүчдэл нь ихсэн, зүрхннй цохилт нь дунджаар1 минутанд 10—15 цохилтоор цөөрөв. Гипоталамусын өвөр дотор бөөмийг цочроох цахилгаан гүйдлийн хэмжигдэхүүнүүд нь энэ үе 3—5 вольт, 50 гц, 0,5—1 мсектэй тэнцүү байлаа.Хөдөлгөөнгүй бэхэлсэн туулайн гипоталамусын, сэтгэл хөдлөл үүсгэх төвийг удаан хугацааны турш,өдөр бүр’ цочрооход 3—4 дахь өдрөөс эхлэн амьтанд байнгын сэтгэл-түгшилт үүсгэж байв. Сэтгэл түгшилт нь юуны өмнө, туршин шинжлэлийн өрөөнд оруулахад амьтан идэвхтэй эсэргүүцэн зайлсхийхийг эрмэлзэх байдлаар илэрдэг.Амьтны энэ эрмэлзэл өдрөөс өдөрт.байнга нэмэгдэж хүчтэй болж байв.Амьтан туршлагын өрөөнөөс зугтан гарахыг үргэлж идэвхийлэн оролдож турж эцэх ба ялангуяа туршлагын сүүлчийн өдрүүдэд хоол унд идэж уухаас татгалзах боллоо. Тавцанд бэхлэх үед амь-тан шээс алдах, өтгөнөө гаргах нь олонтой тохиолдов.Их тархины гадар ба гадрын доод бүтцүүдийн цахилгаан идэвхжил өвөрмөцөөр өөрчлөгдсөн юм. Цочрол үйлчилснээс хойшхи 3—4дахь өдөр (гипоталамусын өвөр дотор бөөмийг 50—75 удаа цочроосны дараагаар) туршлагыи 8 амьтны 6-д нь электроэнцефалограмм дээр 1 секундэд 4—7 давтамж бүхий «түгшүүрийн» хэм зонхилон бичигдэж эхэлсэн бөгөөд энэ долгион .тархины бүх бүтцээр түгээмэл тархсан байх ба амьтныг тавцаид дөнгөж бэхэлсний дараагаар,гипоталамусыг цочроож бүр эхлээгүй байхад бичигдэж байв. Электромиограмм дээр булчингийн чангаралт илэрлээ. Электрокардио граммын муруйг задлан шинжилж үзэхэд «Т» шүдний өндөр байнг өгсөж байна. Гэвч энэ үед артерийн цусны даралтын анхны түвшин мөн зүрхний цохилтын ритм төдий л мэдэгдэхүйцээр өөрчлөгдөхгүй байв.Гипоталамусын өвөр дотор хэсг ийг удаан хугацаагаар цочроос- ноос хойшхи 8—10 хоног дээр буюу 150—175 дахь цочролын дараа- гаар туршлагын 6 туулайн тархины анхны цахилгаан идэвхжлийн муруй дээр өндөр хэлбэлзэлтэй, олон давтамжтай долгионууд нэ- мэгдэн гарч, ' тэдгээр нь таталдлын цахилгаан идэвхжил болж ху- вирах нь цөөнгүй тохиолдсон юм.Таталдлын долгион зонхилж амигдал ба гиппокампад эхлэн үү~ сээд дараа нь дунд тархины торлог байгууламж ба их тархины га- даргуу тархаж байв. Өндөр хэлбэлзэлтэй, олон давтамжтай (120— 130 мкв, 24—30 гц) цахилгаан хэмүүд гол төлөв септум ба амигдалд үүслээ. Үүнээс гадна амигдалд заримдаа онцгой өндөр хэлбэлзэл- тэй, тогтмол бус, эпилепсийн үеийн долгионтой төстэй долгион би- чигдэв.Гипоталамусын өвөр дотор бөөмийг удаан хугацаагаар цочруул^ сан энэ шатан дээр артерийн цусны даралт Гихдэх нь тогтвортой болж, бүр туршлага бүрийн эхэнд мөнгөн усны баганы даралтын 10—15 мм-ээр нэмэгдсэн юм. Цусны даралтын энэ ихсэлтийн үед туршлагын амьтдын 62%-д нь зүрхний агшилтын хэм анхны тооноо- соо 15—20%-иар цөөрч бусад тохиолдолд 15—20%-иар олширч байв.Артерийн цусны даралтыг туршлагын өрөөнөөс гадна хэмжи- хэд цусны даралт төдийлөн ихсэхгүй байсан ба харин, амьтныг туршлагын өрөөнд оруулж тавцанд бэхэлсний дараа цусны даралт нь анхны түвшинтэй харьцуулахад 18—20%-иар нэмэгдлээ. Энэ нь мэдээж, цусны даралтанд орчны өвөрмөц нөхцөл нөлөөлдгийг ха- руулж байгаа билээ.Туршлагын энэ шатанд ЭКГ дээр «Т» шүдний өндөр «К» шүдний өндөрт бараг тулж очсон ба зарим тохиолдолд ацалсан«К»шүд би- чигдэв. Эээлжийн бус агшилт, жигд хэм алдагдал гоц тод илэрч туршлагын 2 амьтанд тархины цахилгаан идэвхжлийн муруй дээрх,/ «эпилепсийн» долгионы өмнө заавал, зүрхний агшилтын жигд хэм алдагдал ажиглагдсан юм.Туршлагын бүх амьтны амьсгал хямарч, амьсгалын тоо олшрохын зэрэгцээ, тасалдсан өнгөц амьсгал олонтой ажиглагдав. Амьс- галын давтамж 1 секундэд 1,5—2 болтдоо олшров. Амьтны булчингийн тонус их нэмэгдсэн болно.

Гипоталамусын өвөр дотор бөөмийг цаашид үргэлжлүүлэн удаан хугацаагаар цочруулахад тархины цахилгааи идэвхжил, зүрхний цахилгаан бичлэг, амьсгал, булчингийн цахилгаан бичлэгийн муруй дээр гарсан дээрх өөрчлөлтүүд туршлагын бүх л туршид хэвээр хадгалагдаж байв.

Үүний хамт артерийн цусны даралт, бүр туршлага эхлэхийн өмнөх анхны түвшинтэй нь харьцуулахад мөнгөн усны баганы 15— 20 мм-ээр нэмэгдсэн хэмжээнд тогтворжсон юм.

Бидний туршин шинжлэлийн баримтууд сэтгэл түгшилтийн үзэгдэл бүрэлдэх энэ онц нарийн түвэгтэй асуудлын нейрофизиологийн механизмыг тайлбарлах зөвхөн урьдчидсан баримт болох нь мэдээж бөгөөд энэ 'асуудлын судалгааны цаашдын төлөвийг нээж байгаа билээ. Бидний туршин шинжлэлийн баримтуудыг үндэслэн дараахь дүгнэлтийг хийж болох юм.

Туршлагын амьтныг хөдөлгөөнгүй бэхэлж гипоталамусын өвөр дотор бөөмийг цахилгаан гүйдлээр удаан хугацаагаар цочроох нь байнгын сэтгэл түгшилтийг үүсгэх туршин шинжлэлийн зохимжтой загвар болж чадах юм.

  1. Гипоталамусыг цахилгаанаар цочруулах замаар үүсгэсэн сэтгэл түгшилт нь энэ нөхцөлд, их тархины гадар ба лимбийн бүтцүүдийн цахилгаан идэвхжлийн өөрчлөлт, зүрхний үйл ажиллагаа,амьсгалын өөрчлөлт, ихэнх тохиолдолд артерийн цусны даралтын ихдэлтээр илэрч байна. Тухайлбал, тархины бүтцүүдийн цахилгаан идэвхжлийн муруй дээр, «түгшүүрийн» хэм, (1 секундэд 4—7 дав- тамжтай, 70—80 мкв хэлбэлзэлтэй) мөн өдөр хэлбэлзэлтэй, олон давтамжтай (100—120 мкв, 24—30 гц) идэвхжлийн хэм, ялангуяа лимбийн бүтцүүдэд илрэн улмаар их тархины гадар ба дунд тархины торлог байгууламж руу тархаж байна. ЭКГ-дээр зүрхний титмийн судаснуудын дутагдлын шинж тэмдгүүд мэдэгдэхүйц илэрч, зүрхний дамжуулах системээр сэрлийн тархах процесс гүнзгий хямарсны шинжүүд ажиглагдаж байна.

Артерийн цусны даралт зоихилох тохиолдолд нэмэгдэх нь илрэв.

  1. Text Box: «Гипоталамусын өвөр дотор бөөм дахь «айхыи» төвийг удаан хугацаанд цахилгаан гүйдлээр цочруулах замаар үүсгэсэн сэтгэл түгшилтийн процесст юуны өмнө лимбийн систем ба их тархины гадар өртөгдөж дараагаар нь дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа хя- марч байна.
Ном зүй

1. Анохин П. К. В сб.: Проблемы высшей нервной деятельности. М. Медгиз, 1959, стр. 9—128.—2. Анохин П. К. Физиологический журнал СССР. 1967, 43, 11, стр. 1072.—3. Анохин П. К. Большая Медицинская Энциклопедия. т. 35. стр. 339— 358, М., 1964.—4. Анохин П. К. Эмоциональное напряжение как предпосылка к раз~ витию неврогенных сердечно-сосудистых заболеваний. Вестник АМН СССР, 1965, 1966, стр. 10—11.— 5. Анохин П. К. Биология и нейрофизиология условного рефлек- са. М., 1968.—6. Бадамханд Л. В со.: Физиология и патология гипоталамуса. 1965# М., стр. 215.—7. Бадиков В. И. Тезисы и доклады 22-го совегцания по проблемам высшей нервной деятельности. Рязань, 1969, стр. 18—19.—8. Беритов И. С. Об об- разной психонервной деятельности животных. М., 1966.—9. Вальдман А. В. и Коз- ловский М. М. В сб.: Нейрофармакология процессов центрального регулирования Л., 1969, стр. 71—125.-10. Гельгорк Э. и Луффборроу. Эмоции, эмоциональные расстройства. М., 1966. —11. Громова Е. А. и др. Тезисы докладов 10-го съезда Всесоюзного физиологического общества. М.,г-Л., 1964, стр. 232—233.—12. Коз“ ловская М. М. В сб.: Структурная, функциональная и нейрохимическая организа- ция эмоций. Л., 1971, стр. 99—104.—13. Козловская М. М. 23-е совещание по проб-. леме высшей нервной деятельности. Горький, 1972, т.1, стр. 70—71.-14. Коплик Е. В. 23-е совещание по проблеме высшей нервной деятельности. Горький, 1972, т 1 ,ст р. 70—71.—15. Макаренко Ю. А. Изучение центральных механизмов реакции самораздражения. Автореферат канд. дисс. М., 1964.—16. Соллертинская Т. Н. Фи~ зиологический журнал СССР. 1964, 50, стр. 546—^556.-17. Судаков К. В. Физиоло- гический журнал СССР, 1962, 43,2, стр. 160.-18. Судаков К. В. Нейрофизиологи- ческие механизмы пищевого возбуждения, Докторская диссертация, М.ь 1966.-19. Судаков К. В. Биологические мотивации. М.5 1971.—20. Судаков К. В. и др„ Фи-„ зиологический журнал СССР. 1971, 8, стр. 1099-1106.-21. Судаков К. В. Нейро- физиологические механизмы эмоциональных напряжений и их роль в генезе артериальной гипертензии. Биологический журнал Армении, 1972, т. XXV, № 6—7,стр- 167—177.—22. Ястребцова Н. Л. и Симутенко Л. В. Доклады АН СССР. 1971, 201 4, стр. 1001.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : эрхлэгч, Лениний шагналт, академич П.К. Анохин


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1898
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК