Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 1(13)
Дундговь аймгийн өндөршил сумын хүн амын эрүүл мэндийн байдлыг судалсан
( Судалгааны өгүүлэл )

Ц. Мухар

Эрдэм шинжилгээний ажилтан

 

Дундговь аймгийн Өндөршил сум говийн бүсэнд оршдог, дов толгод говь талархаг нутагтай, хуурайвтар цаг ууртай, нутаг уудам, хүн ам цөөн, нэг хавтгай дөрвөлжин километр нутагт 0,1 хүн оногддог. Эмнэлгийн үйлчлэх дундаж радиус 52 км (А. П. Жукийн томь- ёогоор)

Хүн амын 20—30% нь 55-аас дээш, 35% нь 0—16 насны хүмүүс байна. Хүн амын зүйн бүтцэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин адил бөгөөд төрөх насны эмэгтэйчүүд (16—49 насны) 18%- ийг эзэлдэг. Сүүлийн 4 жилийн дунджаар (1967—1970) ЮООхүнамд төрөлт 36,8, цэвэр өсөлт 21,9 байна.

Тус орны хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг амьдарч буй орчин газар зүйн онцлог, амьдралын заншил зэрэгтэй нь холбон судлах нь орчин үед чухал шаардагдаж байна (Т. Шагдарсүрэн, А. Өлзий- хутаг, 3. А. Грубанцева, Л. Лувсанёндон 1970).

Бид энэ өгүүллийг бичихдээ тус сумын хүн амын эрүүл мэнд, их эмчийн салбарын ажиллагааны талаар сүүлийн 2 жилийн материал, хүн амд эмнэлгийн бүрэн үзлэг явуулж, эмгэг байдлыг судалсан судалгааны ажил ба нас барагсдын материалд (4 жилийн) түшиглэв.

Тус сумын нэг иргэн жилд их эмчид 2,6 удаа, дунд мэргэжилтэнд 2 удаа үзүүлж байна. Бүх үзлэгт дунд мэргэжилтний эзлэх хувийн жин 40% байсан бөгөөд тэд бүх үзлэгийи тэн хагасаас илүүг гэрийн .үзлэгт зориулжээ.

Түргэн тусламжийн алсын дуудлага 1 жилд дунджаар 1000 хүнд 222 байсан бөгөөд нэг дуудлагаар 1,7 өвчтөн үзүүлсэн байна,

Их эмчийн оношоор хүн амын ерөнхий өвчлөл 1000 хүн амд 307 байлаа. Хөдөөгийн эмнэлгийн үйлчилгээний хамгийн гол онцлог бол үйлчлэх радиус их байгаа явдал юм. Энэ онцлогоос болж хүн амаас эмнэлэгт ирж үзүүлэх явдал шалтгаалдгийг судлагчид тайлбарлажээ (И. И. Розенфельд 1955). Эмнэлэгт үзүүлэх байдал үйлчлэх радиус 3 км-ээр холдоход мэдэгдэхүйц багасаж 10 км-ээс цааш алслагдахад ихээхэн цөөрдөг (Г. А. Самонов 1965) Иймээс сумын их эмчийн салбарт малчдаас ирж үзүүлэх явдал бага, гэрээр дуудаж үзүүлэх нь их болох хандлага байгаа учраас түргэн тусламжийн 1 дуудлагаар үзүүлэх өвчтөний тоо 1,7-д хүрч байна. Цаашид хөдөөгийн хүн ам эмнэлэгт үзүүлэх явдлыг үйлчлэх радиусын их багатай холбосон судалгаа явуулах нь сумын их эмчийн салбарын зохион байгуулалтанд ач холбогдолтой байна.

Тус сумын хүн амын 16,6 хувь нь их эмчийн салбарын стационарт хэвтэж эмчлэгдс.эн байна. Энэ үзүүлэлт нь Н. Чагнаагийн (1969) судалгаагаар 9,4% байжээ. ЗХУ-д их эмчийн салбарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол 11,3% (И. В. Польченко, 1964), Дагестаны уулархаг нутгийн хөдөөгийн хүн амд 12—18% (Я. И. Голин) байжээ. Их эмчийн салбарын стационарт амбулаториор эмчлэгдэж болох өвчтөнүүд зонхилон хэвтдэг явдал бий (Г. Я. Рюмин, И. А. Кружков- ская 1972).

Энэ нь манай орны хувьд үйлчлэх радиус их байдагтай холбогдож гэрийн зарим эмчилгээ (ялангуяа тариа, боолт) хийгдэх бо- ломжгүйгээс шалтгаалсан байж болно. Сумын эмнэлэгт хэвтэгчдийн 37% нь 0—15 насны хүүхэд, үүнээс 65% нь 0—1 насны хүүхэд байжээ.

Сумын хүн амаас эмнэлэгт хэвтсэн байдлыг өвчлөлийн ангиллаар 1-р хүснэгтээр харуулав.

                                                                                                                               1-р хүснэгт

                                 Өндөршил сумын хүн амын өвчлөлийг эмнэлэгт хэвтсэн.              байдлаар үзүүлбэл (1970 он)

Өвчний ангилал

Экстенсив үзүүлэ лт

I. Амьсгалын эрхтний өвчин

33,3

2. Хоол боловсруулах замын өвчин

17,3

3. Мэдрэлийн систем ба мэдрэхүй эрхтний өвчин

10,1

  1. Яс, үе, булчин, холбох эдийн өвчин
  2. Арьс ба халимын өвчин

7,3

6,6

6. Шээс ялгах ба бэлгийн эрхтиий өвчин

6,6

./. Гэнэтийн осол гэмтэл хордлого

3,6

8. Цусны эргэлтийн өвчин

3,6

9. Хавдрууд

2,8

10. Цусны ба цус төлжүүлэх эрхтний өвчин

1,5

11. Бусад өвчнүүд

7,3

ДҮН • -

100,0

15

 
Эмнэлэгт хэвтсэн байдлаар нэгдүгээрт амьсгалын замын өвчин, хоёрдугаарт хоол боловсруулах 'замын өвчин орж байгаа бөгөөд энэ нь бүх хэвтэгчдийн тэн хагас хувийг эзэлж байна. Мэдрэлийн систем ба мэдрэхүй эрхтэний өвчин, яс, үе, булчин, холбох эдийн өвчин, халдварт өвчнүүд дараахь байрыг эзэлжээ.

Амьсгалын эрхтний системд уушгины хатгалгаа 47,8%, бронхит 30,4%, амьсгалын дээд замын үрэвсэл 13%, хоол боловсруулах замын өвчинд хүүхдийн гэдэс ходоодны замын өвчин 41,6%-ийг тус тус эзэлжээ. Өндөршил сумын их эмчийн салбарын стационарт эмчилгээ- ний 8 ор ажилладаг бөгөөд нэг өвчтөний эзлэх ор хоног 14, нэг ор- ны жилд ажилласан хоног 271, орны эргэлт 19,5 байсан байна. Бу- сад судлаачдынхаар их эмчийн салбарын нэг өвчтөний эзлэх ор хо- ног 15 (Н. Чагнаа 1969), ЗХУ-ыи Харьков мужийн их эмчийн салба- руудад 10,4, нэг орны жилд ажиллах хоног 264 байна (В. И. Поль- ченко 1964).“

Хоёр жилийн дунджаар тус их эмчийн салбар жилд жирэмсэн эмэгтэйчүүд, ой хүртэлх насны хүүхэд ба 7—10 төрлийн өвчнөөр бүгд 154 хүнийг диспансерийн хяналтанд авсан нь нэг их эмчид ноогдох диспансерийн хяналтанд байх хүмүүсийн тоонд (В. Н. Рассветаев, 1963) хүрсэн байна.

Хүүхдийн тэжээвэр болох шалтгааныг илрүүлэх зорилгоор 16—49 насны 135 эхчүүдэд судалгаа хийхэд хөхөнд сүү ордоггүй ба төрсний дараахь 3 сард хөхний сүү багадах тохиолдол 10,4% байжээ.

Өргөн уудам нутагтай, отор нүүдлийн мал аж ахуй бүхий хөдөө нутагт диспансерийн хяналтыг явуулахад бэрхшээлтэй байсны улмаас хяналтанд авсан хүмүүсийг өвчний байдал, нас, боловсрол, амьдрал ахуйн нөхцөл, хөдөлмөрийн онцлог, нутаг алслагдсан байдал, биеэ арчлах ба өвчиндөө хандах байдал зэргийг харгалзан эмч очиж үзэх, өөрөө эмчид ирж үзүүлэх хүмүүс гэж 2 хувааж ажилласан байна. Тус суманд 0—1 насны хүүхдийн үхэл (жилийн төрөлт нэг хэмжээнд байхад) 1967 оноос жил дараалан буурсан байна.

Практикаас үзвэл их эмчийн салбарт зохиох диспансерийн хяналтын хэлбэр, түүнд цаашид ямар өвчтэй хүмүүсийг авах, нарийн мэргэжлийн диспансертай хэрхэн холбоотой ажиллах зэрэг асуудал нилээд өвөрмөц зохион байгуулалтыг шаардаж байна.

Тус сумын хүн амын нас баралтын шалтгааныг 1967 — 1970 оны байдлаар судалж дүнг 2-р хүснэгтээр үзүүлэв.

2 - р хүснэгт

Хүн амын нас баралтыг өвчний ангиллаар үзүүлбэл (1987—1970)

Өвчний ангилал

Тоо

Экстенсив үзүүлэлт

1. Амьсгалын эрхтний өвчин

14

28,5

2. Хавдрууд

11

22,4

3. Цусны эргэлтийн системийн өвчин

9

18,3

4. Хоол,боловсруулах эрхтний өвчин

6

12,2

5. Халдварт ба паразитын өвчин

3

6,6

6. Цус ба цус бүтээх эрхтний өвчин

3 .

6,0

7. Бусад өвчнүүд

3

6,0

Дүн

49

100,0

 

Нас баралтанд хүйсний онц ялгаагүй бөгөөд насаар авч үзвэл

  1. 15 насанд бүх үхлийн 22,3%, 60-аас дээш насанд 67,3% нь ноогдож байна. Өвчний ангиллаар нэгдүгээрт амьсгалын эрхтний өвчин,

хоёрдугаарт хорт хавдар, гуравдугаарт цусны эргэлтийн өвчин, дөрөвдүгээрт хоол боловсруулах эрхтний өвчин, тавдугаарт халдварт ба паразитын өвчин тус тус орж байна. И. П. Зязины судалгаагаар

  1. ЗХУ-ын Воронцевийн районы хүн амын үхлийн шалтгаанд нэгдүгээрт цусны эргэлтийн өвчин (20,2%) хоёрдугаарт хавдар (13,9%), гуравдугаарт халдварт өвчин (11,8%), дөрөвдүгээрт амьсгалын эрхтний өвчин (8,2%), тавдугаарт хоол боловсруулах эрхтэний өвчин (5,2%) орж байжээ.

Амьсгалын эрхтний өвчнөөс уушгины хатгалгаа (50%), уушгины ужиг архаг өвчин түүний: хүндрэл (42), хавдруудаас элэг ба улаан хоолой, ходоодны хорт хавдар (72%), цусны эргэлтийн өвчнөөс (70- аас дээш насанд) тараагуур судасны хатуурлын :уламжлалт өвчин (55%), хоол боловсруулах; эрхтний өвчнөөс хүүхдййн (0—1 насны) гэдэс ходоодны, замын өвчин (66%) тус тус зонхилж байна.

Хүн амын өвчлөлийг 'зөвхөн эмнэлэгт ирж үзүүлсэн байдлаар судлах нь ялангуяа нутаг уудам манай орны нөхцөлд өвчлөлийг бүрэн тогтооход бэрхшээлтэй бөгөөд эмцэлгийн бүрэн үзлэгийг тодорхой орон нутагт суугаа хүн амын зохих хэсэгт' хийж судлах нь хүн амын жинхэнэ эмгэгт байдлыг олж тогтооход ач холбогдолтой. Энэ нь цаашдаа эдгээр хүмүүсийн дунд диспансерийн үйлчилгээний аргыг зохион байгуулахын тулгуур болдгийг судлагчид тэмдэглэжээ (Ш. Доржжадамба 1966).

Бид 1970 онд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн 2—3 эмчтэй хамтарч тус сумын хүн амд эмнэлгийн бүрэн үзлэгийг хийж эмгэгт байдлыг судлав. Үзлэгт сумыи бараг хүн амыг хамруулсан бөгөөд илэрсэн архаг өвчнийг 7—21 хоногийн дараа дахин үзэж оношийг батжуулах, зарим өвчтөнийг аймгийн нэгд- сэн эмнэлэг, Улаанбаатар хотод шинжилгээнд явуулж оношийг тодруулж эмчилгээний зөвлөлгөө авсан.

Тухайлсан орон нутагт хүн амын эмгэгт байдлыг эмнэлгийн бүрэн үзлэгээр олон мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй (Ш. Дорж- жадамба 1970, Т. Шагдарсүрэн, *А. Өлзийхутаг, 3. А. Рубанцева, Л. Лувсанёндбн 1970, Э. А. Фуголева, Л. А. Абдуалиева 1971, Б. А. Кривоглаз 1966, И. Д. Богатырев 1955, М. В. Кацман 1970) ба хэсгийн нэг эмчийн үзлэгээр хийсэн (Л. А. Маурер 1971) судалгаа хэвлэлд өргөн бичигдэж байна. Бид өвчлөлийг эмч нарын үзлэгээр илэрсэн бүх өвчнөөр тооцлоо. Судалгаанд хамрагдсан хүн амын насны бүтэц ба илэрсэн өвчний байдлыг 3-р хүснэгтээр үзүүллээ.

3-р хүснэгтээс үзвэл хүн амын өвчлөл 36—44 наснаас эхлэн ихсэж 55—59 насанд дээд цэгт хүрч байна. 0—2 насны групп нь

  1. 7 насны группээс илүү өвчлөлтэй байгаа нь энэ насанд хүүхдийн рахит тэжээлийн доройтол өвчин ихэвчлэн тохиолддогоос болжээ.

Хүн амын эмгэгт байдал бидний судалгаагаар 1000 хүн амд 445,9 байв. Манай орны хөдөөгийн хүн амын эмгэг байдал нь эмнэлгийн бүрэн үзлэгээр янз бүрийн орон нутагт 708,4 (Н. Чагнаа 1969), 344 (Ш. Доржжадамба 1970) байсан ба ЗХУ-д хүн амын эмгэгт байдал 839,5 (И. Д. Богатырев 1965) байжээ. 4-р хүснэгтэд сумын хүн амын эмгэгт байдлыг 1000 хүнд харьцуулан үзүүлэв.

Эмгэгт байдлаар хоол боловсруулах замын өвчин, шээс бэлгийн эрхтний өвчин, амьсгалын эрхтний өвчин, цусны эргэлтийн системийн өвчин, мэдрэлийн систем ба мэдрэхүй эрхтний өвчин, яс булчингийн систем ба холбох эдийн өвчин эхний 6 байр эзэлжээ.

Хүн амын дундах архаг өвчний дотор Н. Чагнаагийн судалгаагаар (1970) хоол боловсруулах замын өвчин, шээс бэлгийн эрхтний

  1. р хүснэгт

Өндөршил сумын хүн амын эмгэгт байдлыг насны ялгавраар үзүүлбэл

                       
   

Үзлэгт орсон хүн

     

Илэрсэн

өвчний

тоо

       

Интенсив

үзүүлэлт

 
 

Насны ялгавар

   

тоо

 
     

хувь

 
 

       
 
   

Өвчний ангилал

Тоо

И тенсив үзүүлэлт

1. Халдварт ба паризитын өвчин

23

28,2

1 Хавдрууд

5

6,1

Дотоод шүүрлийн системийн өвчнүүд, хоол тэжээ-

 

 

лийн хямрал, бодисын солилцооны гажуурал

24

29,4

Рахит ба гипотрофик

11

13,5

4. Цус ба цус бүтээх эрхтний өвчин

6

7,3

5. Сэтгэц зүйн хямрал

7

8,59

(3. Мэдрэлийн систем ба мэдрэхүй эрхтний өвчин

34

41,7

нүдний эвэрлэгийн архаг үрэвсэл ба түүний хүндрэл,

 

 

Үлдэц

23

28,2

7. Цусны эргэлтийн системийн өвчин

36

44,2

цусны даралт ихсэх өвчин

15

18

зүрхний хатуурал (кардиосклероз)

7

8,59

Шамбарам

4

4,9

8. Амьсгалын эрхтний өвчин

46

56,5

архаг асматик бронхит

13

15,9

гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл

28

34,2

9. Хоол боловсруулах эрхтний өвчин

77

94,5

ходоодны архаг үрэвсэл

33

40,5

10. Шээс бэлгийн эрхтний өвчин

51

62,6

эмэг эйчүүдийн бэлгийн эрхтний өвчин (бүгд)

37

45,4

умайн хүзУүний шарх

17

20,8

11. Арьс ба арьсны халимын өвчин

9

11,05

12. Яс, булчингийн систем ба холбоос эдийн өвчин

34

41,7

үе мөчний архаг үрэвсэл (неспецирический)

26

31,8

13. гэмтэл түүний үлдэц

11

13,5

бүгд

363

445,9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ерөнхий ангиллын дотроос элбэг тохиолдож байгаа өвчний эзлэх хувийн жинг (экстенсив үзүүлэлт) бусад судлаачдын судалгаатай харьцуулж 5-р хүснэгтээр үзүүллээ.

  1. - р хүснэгт

Хүн амын эмгэг байдалд зонхилох байр эзэлсэн зарим өвчнийг бусад судлаачдын судалгаатай харьцуулж үзүүлбэл

   

Өвчнүүд

 

Доржжадамба

1970

 
 
 
 
   

25,5

10,7

9

11,6

2,5-

7?7

2,3

2,5

7,1

13,6

 

6,3

2,3

.—.

4,6

7'

14,5.

4,-6

3

■: 3,5

 

 

 
  1. Ходоодны архаг үрэвсэл
  2. Бүйлсэн булчирхайн архаг

үрэвсэл

  1. Үе мөчний архаг үрэвсэл (нес-

пецифический)

  1. Нүдний эвэрлэг ба салстын

үрэвсэл, түүний хүндрэл үл- дэц

  1. Умайн хүзүүний шарх
  2. Цусны даралт ихсэх өвчин
  3. Архаг бронхит
 
 

 

 

 

 

 

 

 

 


 

Бидний судалгаагаар говь нутгийн нэгэн сумын хүн амын дотор архаг өвчнүүдээс ходоодны архаг үрэвсэл, үе мөчний өвөрмөц биш хэлбэрийн үрэвсэл, нүдний эвэрлэгийн үрэвсэл ба түүний хүндрэл, үлдэц, уушгины ужиг архаг өвчин, умайн хүзүүний шарх, цусны даралт ихсэх өвчин сургуулийн насны хүүхдийн дунд бүйлсэв булчирхайн архаг үрэвсэл элбэг тохиолдож байгаа бөгөөд энэ нь тус орны бусад нутгийн хүн амын архаг өвчнийг судалсан судалгаатай харьцуулбал бүх өвчлөлд эзлэх хувийн жин харилцан адилгүй боловч тархалтын ерөнхий хэмжээ төстэй байна.

Манай орны хөдөө нутагт сайн зохицсон сумын их эмчийн сал барын хэмжээнд хүн амын өвчлөлийг эмнэлэгт ирж үзүүлсэн байдал, эмнэлэгт хөвтсэн байдал,нас баралт, эмгэгт байдлаар судалж диспансерийн хяналтыг явуулах арга барил, сумын их эмчийн салбарын хүчин чадал, нормативыг боловсруулах нь хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаар нам засгаас тавьж байгаа зорилтыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Ном зүй

—1. Доржжадамба Ш. Сэтгэл мэдрэлийн эрүүл мэкдийн хамгаалах асуудал. УБ, 1966. —2. Доржжадамба Ш, Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн эрүүл мэндийн байдал. Анагаах Ухааны эрдэм шинжилгээний бичиг, 1970, М. 12, 20 хуудас 54. —3. Чагнаа Н. Хөдөөгийн хүн амын өвчлөлт. Анагаах Ухааны эрдэм щинжилгээний бичиг, 1970, М. 12, 20, хуудас 131. —4. Чагнаа Н. Заболеваемость сельского насе- ления и его потребность в амбулаторно-поликлинической и стационарной помоши. Автореферат, УБ, 1969. —5. Шагдарсүрэн Т. Өлзийхутаг А., Рубанцева 3. А.,, Лув- санёндон Л. Ховд аймгийн Булган сумын хөдөлмөрчдийн- эрүүл мэндийн байдал. Монголын анагаах ухаан, 1970, М., 1, хууд. 30. —6. Богатырев И. Д. Особенноети методики использования материалов комплексных медицинских осмотров при разра- богке нормативов лечебно-профйлактического обслуживания населения. Сов. здра- воохр. 1965, М., 12, стр. 15. —7; Голин Я. И. О потребности населения горной местности Дагесгана в госпитализации. Сов. здравоохр. М., 3, стр. 43. —3. Зязии И. Т. Смертность в Воронцовском районе за 1950—53, Сов. здравоохр. 1963, М., 35.
стр.,43. —9. Маурер Л. А. Пути усовершенсгвования диспансеризации на терапев- тическом участке. Сов. здравоохр. 1971, 1, стр. 18. —10. Кривоглаз Б. А. Состоя- нйе • здоровья работников сельского хозяйства ряда районов Киевской обласш (по данным повторных медицинских осмотров). Сов. здравоохр. 1966, 7, стр. 15. —11. Кацман М. В. К вопросу о комплексных медицинских осмотрах. Сов. здравоохр. 1970, 2, стр. \'18. —12. Польченко В. И. О нормативах р доанировании сельских участковых больниц. Сов. здравоохр. 1954, 11, стр. 44,. — 13л Розенфельд И. И. Ле- чебно-профилактическое обслуживание сельского населения,\' Медгиз, 1955, Москва. —14. Рюмина Г. Я. Кружковская И. А. Особенносги госпитализации населения в сельских участковых больницах. Сов. здравоохр. 19‘/2, 2, стр. 28. —15. Расеветоев В. И. К вопросу о диспансеризации населения. Сов. здравоохр. 1963, 10, стр. 62. —16. Самонов Г. А. О типах сельских больниц. Сов. здравоохр. 1965 8, стр. 35. —17. Фрголева. Э. А. Комплексные обследования—:ведущий метод диспансеризации. Со;в..здравоохр. 1971, 11, стр. 8.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 515
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК