Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 1(13)
ШИЗОФРЕНИ өвчний эпидемиологийн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц. Гурдорж, С. Нацагдорж

 
Абстракт

В работе авторы сообщают, что заболеваемость шизофренией в г. Улан-Баторе

равна 1,2 на 1000 населения,и установили количество вновь заболевших шизофренией на 1000 населения в течение года.

Авторы описывают клиническое течение болезни и типологическую структуру приступов при непрерывно-текущей и приступообразной шизофрении.

В работе большое внимание уделено структуре синдромов в начальной стадии болезни в сравнительных возрастных группах и рассмотрению состояния социально- медицинской помощи больным шизофренией, выявленным лерепЦсью.

Авторы рекомендуют систематически и по деловому иродолжать эпидемиоло- гические исследования. Это позволит получить возможно более прлные и^достовер- ные данные не только о распространенности тех или иных заболеваний, но и об этиопатогенезе, клиническом течении и эффективности лечения во внебольничных условях

 

Хүн амын дунд сэтгэл мэдрэлийн өвчлөлийн тархалтын байдлыг дан ганц мэдээ тайлангаар судлаад зогсохгүй тархалт судалгааг (эпидемиологи) өргөн хэрэглэдэг боллоо.

Эрдэмтэд (И. М. Жариков, Т. И. Гольдовская, Б. Димитриев) сэтгэЛ' мэдрэлийн өвчлөлийн тархал судалгааг шинжлэх ухааны үүд нээс хамгийн өндөр хэмжээнд явуулдаг судалгаа шинжилгээний бо- ловсронгуй арга гэж үздэг байна.

Эрдэмтдийн мэдээллийн дүнгээс үзэхэд тархал судалгаа бол хүн амын дунд сэтгэл мэдрэлийн өвчлөлийн тархалт, өвчний клини кийн онцлогт нөлөөлж байгаа буюу нөлөөлж болзошгүй хүчин зүйлүүд, өвчний гарал үүсэл, эмнэл зүй жамэ тавилан, эмчилгээний үр нөлөө зэргийг олон талаас нь судлахад ихээхэн ач холбогдолтой юм.

Өрчин үед нилээд улс оронд сэтгэл мэдрэлийн өвчлөл хүн амын дунд харьцангуй дээгүүр байранд орж хүмүүсийн эрүүл мэн

дийн ерөнхий байдалд сүрхий нөлөөлж байгаагаас эрдэмтдийн зүй ёсны анхаарлыг улам бүр татах болж байна. Сэтгэл мэдрэлийн өвчлөлийн дотор харьцангуйгаар дээгүүр байранд ордог тархмал өвчин бол шизофрени юм.                                                               

Шизофрени өвчан европод сэтгэл мэдрэлийн өвчний дотор'45% станциоиарын өвчтөний бараг 20. шахам хувь, ЗХУ-ын Рязань мужид 1952 оюос 1962 онд хүн амын дунд явуулсан 10 жилийн тархал Су- далгаар жил бүр сэтгэл мэдрэлийн стзционарт хэвтэгсдкйн 35%,

сэтгэл мэдрэлийн  больницын 10 ор тутмаас 6 ор нь шизофрени. өвчинд тус тус ногдож байна гэж тодорхойлжээ (Е. Д. Красик).

ЗХУ-д сэтгэл мэдрэлийн өвчлөл тархалт судлагчид шизофрени өвчний интенсив үзүүлэлт нилээд дээгүүр байна гэж тогтоожээ. Ер нь шизофрени өвчиий өвчлөлийн тархалтын үзүүлэлт нилээд хэлбэлзэлтэй байдаг. Хүн амын дунд шизофрени. өвчний тархалтыг 0,4—8% (Майер-гросс 1965), бусад судлаачид 1%-иас доошгүй байдаг гэж үздэг.                           

ЗХУ-ын хамгийн олон хүн амтай Москза, Ленинград хоёр'хотыг харьцуулсан. сэтгэл мэдрэлийн больниц. диспансеруудын тайлан мэдээнээс үзэхэд Москвад 1000 хүнд шизофрени өвчин 5,14, Ленин градад 1,34 байгаа нь нилээд зөрөөтэй байна (В. Г. Зеневич).

Шнзофрени өвчний тархалт, клиник өвчний явц, эмчилгээ, хөдөлмөр зохицуулалт зэргийн талаар олон тооны шинжилгээ судалгааны ажлууд хийгдсэн байна.         

ЗХУ-ын анагаах ухааны академийн Сэтгэц гэм судлалын институт (проф А. В. Снежневскийн удирдлагаар) шизофрени өвчний клиникийн хам шинжүүдийг удаан хугацааны туршид судалсны үндсэн дээр олонтаа тохиолдох 78 хам шиижийг уул өвчний тархалт судлахад зориулан гаргасан байна.

Сэтгэл мэдрэлийн өвчний тархалтын байдлыг тогтооход хүн амын дунд оршин сууж байгаа газар дээр нь зохион явуулах судалгаа ихээхэн ач холбогдолтой гэж үздэг (И. М. Жариков).

1972 онд Улаанбаатар хотын Найрамдлын район, Ховд аймгийн (Алтай, Булган, Үенч) 3 сумдын хүн амын дунд мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчлөл ямар байгааг үзсэний зэрэгцээгээр шизофрени өвчний тархалтын байдлыг нэгэн адил авч үзлээ.

Ингэснээрээ хот хөдөөд мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчлөлийн ерөнхий байдал, олонтаа тохиолдох зарим нэгэн өвчнийг харьцуулж үзэх, цаашид шинэ тутам байгуулагдсан сэтгэл мэдрэлийн диспансерийн үйлчилгээ, түүний хүн амд үзүүлэх тусламжийн хэмжээг өргөтгөх зорилгоор ойрын ирээдүйн шаардлага хэрэгцээ, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох анхны зорилт тавьсан юм.

Шизофрени өвчний тархалтын судалгааг дараахь байдлаар явуулсан Үүнд:

  1. Судалгааны асуудлууд бүхий тусгай картаар сэтгэл мэдрэлийн больниц, диспасрийн эмч нарын хүчээр Найрамдлын районы 42807 хүн амын дунд өрх нэг бүрээр орж асууж ярилцах, шаардлагатай үед үзэх аргаар шизофрени өвчтэй хүмүүсийг илрүүлсэн.
  2. Илэрсэн өвчтөнд онош тогтоох, тодотгох зорилгоор, өвчтөнд

2-р шатны үзлэгт орох гар карт өгч уул үзлэгийг сэтгэл мэдрэлий мэргэжил бүхий эмч нар хийсэн.    

  1. Найрамдлын районы харьяа шизофрени өвчтэй хүмүүсийн сэтгэл мэдрэлийн - диспансерт буй бүртгэл тооцооны картыг нэмж авсан ба сэтгэл мэдрэлийн больницод эмчлүүлсэн өвчтөний түүхийн. хуулбар (эпикризыг) авч үзлээ.          

 

  1. Зарим өвчтөнг диспансерэзр дуудаж давтан үзлэг хийсэн ба

архивын материалаас зарим өвчтөний түүхтэй танилцсан болно.

Энэхүү үзлэгээр дээр дурдсан хот хөдөөгийн хүн амын дундаас илэрсэн шизофрени өвчтэй 55 өвчтөнд хийсэн судалгаагаар зарим нэгэн урьдчилсан мэдээллийг гаргах зорилт тавилаа.

Дээрх 55 өвчтөнөөс ажилтай 23, уул өвчний улмаас 27 хүн эрхэлж байсан ажил мэргэжил, хичээл сургууль, албан тушаал зэргээс буусны гадна 12 хүн тахир дутуугийн. 1—3>р группэд байлаа

Боловсролын байдлаар дээд 21, дунд 17, бага 8, огт боловсролгүй' 9 тус тус байна.

Сатгэл мэдрэлийн өвчний удамшилтай 12, үүнээс эхийн талд 2, эцгийн талд 2, төрсөн ах дүүгээс 8 байна.

Гэр бүлийн байдлаар гэр бүлтэй 24, гэр бүлгүй 31, мөн үхэл хагацлын учир 7, өвчин эмгэгээр 2, зан араншин тохирохгүйгээс 5 хүн тус тус гэр бүлээсээ салсан байна.

Шизофренитэй ихэнх өвчтөнд хүүхэд байх үеийн өсөлт бойжилт хэвийн байжээ.

Өвчний эхэнд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн байж болох хүчин зүйлүүдэд гэр бүл, ойр төрлийн хүмүүсээс үхэл хагацал, амьдрал ахуй, ажил, хууль зүйн холбогдол бүхий сэтгэл гэмтэл 19, ухамсарт ухааны алдагдал бүхий хөнгөн, хүнд хэлбэрийн тархины гэмтэл 10 өвчтөнд тус тус байжээ.

Нийт өвчтөний 27 нь эрэгтэй, 28 нь эмэгтэй байв.

1-р х у с н э г т

Өвчтөний нас хүйсний харьцаа

Насны үлэг

Бүгд

Эр

1

Эм

0—14

1

 

1

15—24

17

7

10

25—34

16

9

7

35—44

18

9

9

45—54

9

2

55—64

1

 

1

65-аас дээш

ДҮН

55

27

28

 

1-р хүснэгтээс үзэхэд 15—44 насанд бүгд 51 өвчтөн, 14 хүртэлх насанд 1 тохиолдол, 45-аас дээш насанд мөн цөөхөн өвчтөн байна.

Өвчлөлийн байдал хүйсний хувьд онцын ялгаагүй шахам байна, Гадаад орнуудын болон зөвлөлтийн ихэнх судлаачид шизофрени өвчнөөр 20—40 насны дотор хамгийн их өвчилж 16 хүртэл мөн 50- яас дээш насанд ховор өвчилдөг гэж үздэг. (Е. Д. Красик)

Найрамдлын районы хүн амын 1000 хүн тутамд шизофрени өвчин 1,2 (0,12%) байгаа нь хэвлэлийн болон судлаачдын материалтай харьцуулж үзвэл доогуур хэмжээнд байна. Ховд аймгийн 3 сумын хүн амын 1000 хүн тутамд шизофрени 0,37 (0,03%) байгаа нь харьцангуй доогуур хэмжээнд байна.

 Хот хөдөөгийн бүгд нийлсэн 50 гаруй мянган хүн амд бодож щизофрени өвчний интенсив үзүүлэлт, манай нөхцөлд 1000 хүн ам тутамд шизофрени өвчнөөр өвчлөх боломжийн таамаглал тоог доорх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ таамаглалыг бодохдоо стая- •Жарт коэффициентийг олдог Мерковын (1960) аргаар хотын хүнамын стандартыг (Ч. Дондог 1972) баримталсан болно.

2 - р хүснэгт

Найрамдлын район, Ховд аймгийн 3 сумын хүн амын дунд шизофрени өвчний тархалтын интенсив ба стандарт үзүүлэлт

Насны

бүлэглэл

1000 хүн амд ши; тархалтын на<

найрамдлын район

зофрени өвчний :ны үзүүлэлт

хөдөөд

УБ хотын хүн амын насны стан-

Хотын 1000 хун амд өвчлөх бо-

эр

эм

бүгд

эр

эм

бүгд

дарт (%)

ломжийн

таамаглал

9—14

 

0,16

0,

,08

 

 

 

44,0

0,035

15-24

1,59

0,43

0,

,386

14,5

0,623

25—34

3,81

3,06

0,

,342

0,43

0,41

0,37

11,4

0,470

35—44

5,85

5,29

о,

,557

10,6

0,623

45—54

1,58

1,81

.0.

,847

.—

,—

0,05

55—64

 

0,10

0:

,055

.—

—,

4,0

0,04

65-аас дээш

 

 

 

 

 

 

 

100%

1,96

бүгд

 

 

 

 

 

 

 

 

 

дундаж тоо

1,83

1,87

1,

,2

0,38

0,37

0,37

 

Хүн амын 1000 хүн тутамд шизофрени өвчнөөр 1,96 хүн өвчилж болох таамаглал тоо гарч байгаа нь эрүүлийг хамгаалахын төлөвлөлт тэр дундаа сэтгэл мэдрэлийн эмнэлгийн тусламжийг зохион байгуулан төлөвлөхөд ямар нэгэн хэмжээний бодит үндэслэл бий болгож байна,

3 -р хүснэгт

Шизофрени өвчний тархалтын байдлыг зарим судлаачдын дүнтэй харьцуулан үзвэл

Судалгаа

хийгдсэн

газар

Судлаачид

Судалгаанд хамрагдсан хүн ам

1000 хүн амд өвчил. Тархалт

1000 хүн амд шинээр өв- чилж болох тоо

  1. ЗХУ, Рязань муж
  2. БНМАУ,УБ хотын

Е. Д. Красик Ш. Доржжадамба

500000

2,6

0,15

хоршооллын

УАПЛА

1965 он

19423

0,7

Аирои

БНМАУ, УБ хотын наирамдлын район

Ц. Гүрдорж, С. Нацагдорж 1972 он

42807

1,2

0,19

 

Зөвлөлтийн эрдэмтэн Е1. Д. Красик 1965 онд Рязань мужид судалгаа хийж өвчлөлтийн интенсив үзүүлэлтийг гаргаж шизофрени өвчний өвчлөлт 1000 хүн амд 2,6, шизофренитэй өвчтөнг эмчлэхэд зориулж 1 ор хэрэгтэй гэж тодорхойлсон нь Мишлер, Скоц нарын 1963 онд гаргасан судалгаатай тохирч байна. Эдгээр судлагчид дүн мэдээндээ жилийн туршид хүн амын 0,15% нь шизофрени өвчнөөр шинээр өвчилж ойролцоогоор хүн амын 0,3% нь энэ өвчинд нэрвэгддэг гэсэн дүгнэлт гаргасан байна.   '

Улаанбаатар хотын Сүхбаатарын районд явуулсан үзлэгээр 1000 хүн амд шизофрени 0,7 өвчилж байна гэж тодорхойлжээ (Ш. Дорж- жадамба 1965),

Иймд Найрамдлын районы 1000 хүн амд шизофрени өвчнөөр 1,2, шинээр 0Д9 өвчилжээ.

Энэ байдал УБ хотын хүн амын дунд шизофрени өвчний тархалтыг тооцоолон гаргах бололцоотой болохыг харуулж байна.

Бас хүн амын дунд өвчдөл тархалтыг тогтоох, үзлэгийн явцад өвчний эхлэл, үргэлжилсэн хугацааг тодруулж, сэтгэл мэдрэлийн диспансерийн хяналтанд илэрсэн өвчтөнийг хамруулах явдал чухал юм.


Хүснэгтээс үзэхэд үзлэг явуулж буй жилд 8 өвчтөн шинээр бүрт- гэгдэж, өвчний явц 17 өвчтөнд 1—5 жил, 22 өвчтөнд 6—11 жил үргэлжилсэн нь мөн л залуу насны хүмүүст дийлэнх байна.

Өвчин эхлээд жил болж байгаа 8 өвчтөн бол 16—23 насны хүмүүс байна. Дээрх 8 өвчтөнөөс өвчний эхэнд тархины болон сэтгэл гэмтэл тус бүр 1 өвчтөнд, бусад 6 өвчтөнд тодорхой шалтгаангүйгээр өвчин өөрийн нь зүй тогтлоороо эхэлсэн байна. Тодорхой шалтгаангүйгээр шизофрени өвчин эхлэх явдал уул өвчний ямар ч хэлбэрт тавилан муу байдаг гэсэн клиник ажиглалт байдаг билээ. (Лангфельд)

Харин 1 өвчтөнд удамшлын нөлөө байжээ. 8 өвчтөнд өвчний эхэнд бие сульдал, зовлонт байдлууд, бие сульдалт өвчирхөл, кататоник хөшил, дур зориггүйдлийн хам шинжүүд илэрч байлаа.

Клиникийн ажиглалт болон статистикийн аргыг хэрэглэж хавсарсан судалгаа явуулсны үндсэн дээр шизофрени өвчиий клиник зүй тогтоолыг тогтоож болно гэж үздэг. (Либерман Ю. И. Жариков

Н. М., Кербиков О. В.) Мөн клиник судалгааны үндсэн дээр шизофрени өвчний динамик хам шинжүүдийг дэс дараалсан явц хөдөлгеөн гэж ойлгодог. Бид шизофрени өвчний клиникийг өвчний эхэнд байсан хам шинжийн байдлаар хоёр үндсэн хэлбэр болгон хувааж үзлээ.

Үүнд: 1. Үргэлжилсэн явцат шизофрени эр 15, эм 17 бүгд 32

  1. Хурцдан даамжрах буюу үечилсэн явцат шизофрени эр 11, эм 12, бүгд 23. Нийт өвчтөнд өвчин хурц эхэлсэн 26? аажим эхэлсэн 29 байна.

Хэлбэр тус бүрийн клиникийн өвөрмөц байдлыг авч үзвэл:

  1. Үргэлжилсэн явцат шизофренитэй 32 өвчтөнөөс өвчний явц 25 өвчтөнд ужиг нилээд удаан хугацаанд (1—2 жил орчимд) алгуур, өвчии улам бүр даамжрах төлөвтэй явагджээ.

Дээрх өвчтөнүүдэд өвчний эхлэлтийн аль ч насанд невроз төст хам шинж зонхилж байна.

Невроз төст хам шинж гэдэгт (Либерманыхаар) зовлонт бодол, айдас, орчин бие өөрчлөгдөх, мэдрэхгүй хувирах, өвчирхлөлт зэрэг хам шинжүүд хамрагдана.

Невроз төст хам шинж хожуу насанд илрэх тутам, сэтгэц эмгэгийи бүрдэл, сэтгэл хөдөлгөөний өөрчлөлтийн өнгөц хүрээнээс хэтэрч сэтгэц өөрчлөлтийн хүрээний бусад давхаргуудын өөрчлөлтүүд хавсран, гүнзгийрч байгаа байдал харагдаж байна.

злэгээр илэрсэн нийт 55 өвчтөний 19 нь сэтгэл мэдрэлийн диспансерийн хяналтанд батжуулах эмчилгээ хийлгэж байжээ. Харин 36 өвчтөн диспансерийн хяналтанд хамрагдаж чадаагүй буюу сэтгэл мэдрэлийн мэрэгжлийн эмчийн зохих тусламжийг авч чадаагүй байсан. Ялангуяа дээр дурдсан хөдөөгийн 3 сум нэгдлийн хүн ам дундаас илэрсэн шизофрени өвчтэй өвчтөнүүд сэтгэл мэдрэлийн эмчийн тусламж огт аваагүй хүмүүс байлаа.

Диспансерийн хяналтанд буй 12 өвчтөнд хөдөлмөрийн чадвар буурсан буюу дутуу тахирын 1—3-р групп тогтоогдсон байна.

Харин диспансерийн хяналт тогтоогдоогүй өвчнүүд дотроос үзлэг явуулах үеийн сэтгэцийн байдлаар 16 өвчтөнд 'хөдөлмөр зохицуулалт хийх шаардлагатай байсан юм.

Мөн үзлэгийн үед сэтгэцийн болон өвчний явцын байдлаас 7 өвчтөнийг сэтгэл мэдрэлийн больницод хэвтүүлэн идэвхтэй эмчилгээ хийх хэрэгтэй байлаа.

Мэргэжлийн эмчийи тусламж авч чадаагүй учир өвчин даамжран эдгэрэлтэд муу нөлөө үзүүлэх тал үүнээс харагдаж байна. Энэ байдлаас сэтгэл мэдрэлийн диспансерийн үйлчилгээ урьдчилан сэргийлэх үзлэг ихээхэн шаардлагатай болох нь ойлгомжтой юм.

Дүгнэлт
  1. Засаг захиргааны тодорхой нэгжид (аймаг, сум3 район) хамруулж хүн амын дунд мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчний тархалт судалгаа явуулахдаа диспаисерийн ажиглалт бүртгэл тооцоонд байгаа өвчтөнийг тооцон үзвэл өвчлөл бүрэн илрэх бололцоотой байна.
  2. Найрамдлын районы хүн амаар төлөөлүүлж УБ хотын хүн амын дунд шизофрени өвчний тархалт жилийн дотор шинээр өвчилж болох тоог тогтоож байна.
  3. Хүн амын дунд явуулсан өвчний тархал судалгаагаар илэрсэн өвчин тус бүр (нозологи)-ийг тусгайлан ажиглах явдал тэр өвчний

клиник,үүсэл шалтгаан, тархалтын байдлыг улам нарийн тодруулж

болох байна.

  1. Өвчний тархал судалгааг тогтмол явуулах нь жилийн хугацаанд шинээр өвчлөгсдийн тоог зөв тогтоож болохын гадна өвчлөлийн динамикийг жил жилээр харьцуулан гаргаж болох талтай байна.
  2. Шизофрени өвчний эхлэлийн хам шинжийн бүтцийг насны байдлаар тодруулан тогтоох чиглэл нь бидний цаашдын ажиллагаанд тусгагдах болно.
Ном зүй

1. Ц. Гурдорж. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний судалгаа II дэвтэр, 1962 он, 50—54. —2. Доржжадамба Ш; Гэндэнжав С. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн ‘Өвчний судалгаа. IV дэвтэр, 1967 он, 57—63, 64—70, 98г—112. — 3. Терентьев Е. И., Бямбасүрэн С., Терентьева А. Я. Монгол дахь мэдрэл сэтгэхүйн өвчний су- далгаа. V дэвтэр, 1969 он, 63г-67. —4. Доржжадамба Ш» Сэтгэл мэдрэлийн эрүүл мэндийг хамгаалах асуудал. 1966 он, 7—14. г-5. Дондог Ч. Санитарно-демографичес» кие состояния МНР. Дисс. канд. УБ, 1972. —6. Зайров Г. К., Гурдорж Ц. Научно- практическая конференция врачей, посвященная 50-летию Монгольской Народной революции (материалы конференции). УБ, 1971 он, 20—22. —7. Зайров Г. К., Дэл- гэрцогт С. Республиканская научно-практическая конференция, посвященная 50-ле- тию Народной революции. (Тезисы докладов). УБ, 1971. —8. Жариков Н. М., Рейд Д.Д. Эпидемиологические методы в психиатрических исследованиях. Журнал невро- патологии и психиатрии. 1968, В—2, 287—291. 9. Жариков Н. М., Левит В. Г., Ли- ^берман Ю. И. О методике и некоторых результатах эпидемиологического исследо- вания шизофрении. Журнал НП. 1968, В—5, 742 —748. —10. Красик Е. Д. Материа- ды к сравнительной эпидемиологии шизофрении в городах и сельской местности Журнал невропатологии и психиатрии. 1965, В—4, 608—614. —11. Жариков Н. М. Эпи- демиологическое изучение психической заболеваемости. Журнал невропатологии и психиатрии. 1955, В—4, 617—622. —12. Димитров Б. Некоторые вопросы статической •оценки психического здоровья населения. Журнал невропатологии и психиатрии. 1965, В—2, 296—300. —13. Гольдовская Т. И. Основные вопросы эпидемиологии пси- хических расстройств. Журнал невропатологии и психиатрии. 1961, В—3, 457—460. —14. Жариков И. М. Эпидемиологические исследования в психиатрии. Мед. газета, 1969. —15. Цунг—и—лин. Эпидемиологические изучения психических расстройств. -Хроника ВОЗ, 1969.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 733
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК