Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 1(13)
Цусаар халдварлагддаг остеомиелит өвчнийг үүсгэгч, уг өвчний үүсэх уг сурвалжийн тухай асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Т. Пүрэвжав

Улсын клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

Остеомиелит является одним из наиболее частых и тяжелых заболеваний моло- дого возраста, которое занимает важное место среди акутальных вопросов костной патологии.

Автор пишет, что возбудителем гематогенного остеомиелита может быть любой гноеродный микроорганизм, а по данным автора, в возникновении остеомиелита ста- филококк играет первенствующую (70—90%) роль,реже стрептококк (7—10%) и еще реже диплококки, кишечные палочки и другие флоры.

Далее автор отмечает, что в объяснении патогенеза следует учитывать не толь- ко роль бактерий, но и общее состояние организма, дремлющую инфекцию в орга- низме, механические и психические травмы, охлаждение, переутомление, перенесен- ные инфекционные заболевания, географический. климатический, сезонные факто- ры, локальные условия и другие предшествующие факторы.

Сосудисто-эмболическая, аллергическая, нервно-рефлекторная теории и дру- гие в значительиой степени дополняют друг друга и только в совокупности они могут дать правильное представление о патогенезе остеомиелита.

Энэ өвчин нь хүн төрөлхтөнд аль эртнэзс мэдэгдэн байсан нь эртний домч Гипократ, Цельз, Гален нарын зохиолоос илэрхий байсан юм. Гэтэл шинжлэх ухааны үндэстэй судалгаа зөвхөн 19-р зууны эхнээс эхэлсэн бөгөөд сүүдийн хэдэн арван жилд олон орны эмч судлаач нарын бүтээлч хөдөлмөр, шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд түүний үүсгэгчийг тогтоожээ. Гэвч уул өвчний үүсэх эмгэг зүйн асуудал одоо хүртэл маргаантай хэвээр байгаа учраас энэ асуудал эмч судлаач нарын анхаарлын төвд байсаар байна.

Остеомиелит нь ясны өвчнүүдийн дотроос нилээд элбэг тохиолддог хүнд өвчин бөгөөд голдуу өсөн торниж яваа хүүхэд багачуудыг өвчлүүлдэг, ялангуяа түүний архаг хэлбэр нь эмчилгээ авахдаа удаан яваандаа амь насанд осолтой хүндрэлд шилжих хандлагатай байдаг. Остеомиелитийг идээлүүлэгч нян үүсгэдэг нь одоо бүрэн нотлогджээ.

Улсын клиникийн төв эмнэлгийн мэс засал, гэмтэл согогийн тасгуудад 1969—1972 оны хооронд эмчлэгдсэн цусаар халдварлагдсан остеомиелит өвчтэй хүмүүсээс гадагш идээт доорхойтой 108 хүний идээнд нянгийн судалгаа хийсэн юм. Энэ дүнг бусад судлаач нарынхтай харьцуулж үзвэл:

1-р х ү с н э г т

Остеомиелитийн идээнд нянгийн судалгаа хийсэн дүнг харьцуулбал (хувиар)

Судлаачдын

Нэр

Нийт хүний тоо

стрепто-

стафило-

дипло-

кокк

Гофманы ба гэдэсний

савханцар

Бусад хэлбэрийн холимог нянгууд

В. П. Возненский

414

7,3

83

2,85

2,8

С. Ф. Слуцская

110

91

5,4

 

 

С. Ф. Терновский

172

 

92

3,7

 

2,9

И. С. Венгеровский

776

8,3

76,6

2,8

6,3

К. И. Амброзайтис

200

3

61,5

 

 

5

Т. Пүрэвжав

108

9

87,2

1,8

1,8

 

Хэвлэлийн материал болон бидний хийсэн судалгаанаас үзэхэд үүсгэгч нян нь хэдэн төрөл боловч ихэнх тохиолдолд стафилококк (61—92%) байна. Цөөн тохиолдолд стрептококк (дунджаар 3—8%), хааяа (2—3%) гэдэсний савханцар болон бусад төрлийн нян байна.

Өвчин үүсэх эмгэг зүй: Остеомиелитын үүсэх жамын тухай асуудал хараахан тодорхойгүй байна. Өвчлөлт, үүний цаашдын явц нь зөвхөн өвчин үүсгэгч нянгаас шалтгаалах бус уг хүний биеийн эсэргүүцэл, нас хүйс, цочрох байдал, түүний оршин буй ахуй нөхцөл, нутагшил цаг улирал зэрэг гадна дотны хүчин зүйлүүдээс ихээхэн хамаарна. Эдгээр нөлөөлөх хүчин зүйлийн заримтай нь товч танилцъя.

  1. Остеомиелит өвчин үүсэхэд нозонго (дремлюшая) нянгийн роль. Бие махбодод илрэх ямар ч шинж тэмдэггүй, хүний эд эрхтэнд нууц байдлаар бүгшиж буй өвчин үүсгэгч ялз тэжээлтэн нянг (нозонго) гэнэ. Нозонго байдлаар оршигч нян нь өөрийн идэвхийг эрс бууруулсан байх бөгөөд гагцхүү уул нянг агуулагч (хадгалагч) бие махбодын эрхтэн системд ямар иэг хэмжээний гэмтэл учрах, хэт даарах, ужиг байдлаар хоол ундны дутагдал болох, сэтгэхүйн хувьд хүнд гэмтэл тохиолдох зэргээс болж уг биеийн болон ямар нэг эрхтэн системийн эсэргүүцэх чадал тэсвэр буурсан үед л идэвхжин үржиж өвчин үүсгэдгийг зөвлөлтийн эрдэмтэн Соловьев тодорхой дурдсан байдаг. Нозонго нянд хүн төрөлхтний эрүүл мэндийн байнгын дайсан болсоор ирсэн стрептококк стафилококк зэрэг идээлүүлэгч нян, сүрьеэгийн савхацар хамаарна.

Иймд нозонго иянгаар үүсэж болох өвчний нэг нь остеомиелит юм. Эберта Судтана, Букке нар гэдэсний хижгээр 7 жилийн өмиө өвдсөн хүний чөмгөнд хийгийн савханцар байхыг олжээ. Френкел улаан эсэргэиэ цусан хатгалгаа; уушгины буглаа, ганц хуруудалт, зүрхний дотор :бүрхэвч үнхэлцэг. зөөлөн эдийн буглаа зэрэг өвчнөөр өвчилж байсан хүний чөмгөнд стафилококк, стрептококк, диплококк нозонго байдлаар амьдарч байхыг олжээ. С. М. Держанов эсэргэнээр нас барсан хүний цогцсын чөмгөнд стрептококкийг олжээ. Ийм чөмөг нь нозонго байдалт ялз тэжээлтэн нянг удаан хугацаагаар хадгалагч эрхтнйй нэг бөгөөд нөхцөл бүрдэхэд яс үе мөчний идээт үрэвсэл үүсгэх голомт болно.

,2. Гэмтлийн нөлөө. Остеомиелит өвчин үүсэхэд идээлүүлэгч нянгаас гадна ямар нэгэн хэмжээгээр гэмтэх явдал нөлөөтэйг судлаач нар эрт үеэс ажиж тэмдэглэж байжээ. Кохер (1876), Бехтер (1883), Гемпфрис и Филипнович (1935), Рокитанский нар туршлагын амьтанд идээлүүлэгч нянг янз бүрийн замаар хийхэд зөвхөн урьдчилан зохих гэмтэл учруулсан мөчинд остеомиелит өвчин үүсэж байжээ.

Байдал иймээс олонхи судлаачид үе мөч гэмтэх явдал уг өвчин үүсэх нэг нөхцөл болно гэдэг дүгнэлтэнд хүрч хөвгүүд охидоос гэмтэлд илүү өртөгддөгийн хувьд уг өвчнөөр хөвгүүд илүүтэй өвчилдөг нь үүнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

Гэвч энэ асуудал тодорхойгүй, одоогоор бүх нийтээр зөвшөөрсөн бодит магадлагаагүй байгаа нь дорхи баримтаас тодорхой байна. Вышегородская, Венгеровский, Турбин, Амброзайтис нарынхаар бүх өвчлөгсдийн 22,5—70% нь уг өвчнөө гэмтэлтэй холбон үзсэн тухай судалгаа байхад Верхратский, Безман, Вилинский нарынхаар өвчлөгсдийн 5—6%-д гэмтэл байхад Кранцфельд, Хонду, Ряднов, Руфанов, Теркевский нар остеомиелит өвчин үүсэхэд гэмтэл онц рольгүй гэж бичсэн байдаг.

Биднийхээр цусан халдварт остеомиелит өвчин бүхий 124 хүний 34 (27,5%)-т нь гэмтэл тохиолдсон байна. Гэмтлийн байдлыг үзэхэд цохигдсон 12, мориноос унасан 6, спортын гэмтэл 1, өндрөөс ба явганаас унасан 14 байлаа. Гэмтэл нь ерөнхийдөө хөнгөн, зарим нь өнгөц шалбархай,зулгаралттай боловч гол нь битүү няцралт (ушиб) байв. Үе мөчний хугарсан тохиолдолгүй. Хүнд хөнгөний хувьд чухам ямар гэмтэл нөлөөтэй байна гэдэг талаар судалгаа бага. Петров остеомиелит үүсэхэд хүнд гэмтэл рольтой гэж байхад Вреде- на, Брока нар хөнгөн гэмтэл нөлөөтэй гэх мэт үздэг. Бертыйевский 1969 өөрийн ажиглалтад үндэслэн хөвгүүдэд олонтой тохиолддог

хөл гарын битүү няцралт зэрэг хөнгөн гэмтэл остеомиелит, периос- титыг үүсгэх шалтгаан нь болно гэж бичжээ. Хэвлэлийн материал өөрийнхөө ажиглалтыг үндэслэн үзэхэд хөл гар цохигдох морь тэшүүр? өндөрлөгөөс унах зэргээс зөөлөн эд битүү няцран гэмтэх нян остеомиелит өвчин үүсэхэд тодорхой нөлөөлөх хүчин зүйл болно.

  1. Өвчлөх, даарах, ядрах бусад хүчин зүйл: Дурдсан шалтгаанууд остеомиелит өвчин үүсэхэд нөлөөлдгийг судлаачид олонтой бичсэн байдаг. Энэ шалтгаануудыг голдуу субъектив хэлбэрээр өвчтөний өгүүллэгээс магадлан тогтооно. Эдгээр нь биеийн эсэргүүцлийг доройтуулсны улмаас ялз тэжээлтэй нозонго нян идэвхжсэнээс өвчилнө. Хоол унд хангалтгүй, дутмаг байх, витамин зэрэг амин чухал чанарлаг тэжээлийн найрлага хоолонд дутагда- хад мөн адил өвчилнө.

Безмен (1950 өөрийн судалгаандгхэт даарсны улмаас остеомиелит өвчин үүссэн тохиоддол 12,1%,. ядралт 9%, Амброзайтис К.И.- (1955) даарсны улмаас 3,5% ядралт 0,5% Венгеровский (1964) даарс наас 5,2% Панченко даарсны улмаас өвчилсөн тохиолдол 21,5% тус тус тогтоожээ. Биднйй ажигласан 124 хүнээс 3 (2,4%) нь өвчилс- нөө их даарсантай холбон өгүүлж байв.

Улаан эсэргэнэ, гэдэсний хижиг, паратиф, хатиг, мундас, гүйлсэн булчирхай, шүдний архаг үрэвсэл ёломт үрэвсэл зэрэг өвчнөөр өвчилсний дараа остеомиелит өвчин үүсэж болдгийг хэвлэлд тэм- дэглэсэн байдаг. Бидний ажигласнаар 9 (7,2%) өвчтөн иймэрхүү өвч- нөөр өвчилсний дараа өвчилснөө дурдаж байна.

  1. Цаг агаар улирлын нөлөө. Хүйтэн сэрүүний улиралд остео- миелит илүүтэй тохиолдох бөгөөд энэ нь даарах, цаг агаарын өөрч- лөлтөөс өвчлөл ихсэж байна гэж Краснобаев тайлбарлажээ. Гэтэл Держанов зуны дулаан улиралд остеомиелитын тохиолдол их байх бөгөөд энэ нь халуун нөхцөлд хоол тэжээлийн зүйл эвгүйтэж исэл- дэж муудах нь хялбар учир бие махвод дутуу боловсрогдсон хоол- ны зүйлээс харшин цочирсны улмаас уг өвчний тохиолдол ихсэнэ гэж дурджээ. И. И. Михайлов (1950) хүйтний улиралд остеомиелиг өвчний өвчлөл ихсэж байгаа нь бие махвод даарсантай буюу эсвэл цаг агаар хүйтэрсэнтэй огт холбоогүй гагцхүү энэ улиралд нийт халдвартай ба халдваргүй өвчний өвчлөл ихэссэнтэй холбоотой гэж үзжээ.

2-р хүснэгт-

Остеомиелитын тохиолдлыг улирлаар үзүүлбэл (хувиар)

Судлаачид

Хүний

тоо

Улирал

хавар

зун

намар

өвөл

он

Г аого

408

22

27

25

24

1904

Мачаворман Г. А.

400

34,25

18

31,5

16,25

1946*

Венгеровский И. С.

1415

19,5

22,9

26,6

31,1

1951

Вилинский А

170

22

41

21

16

1934

Амброзайтие

200

24

43,5

19

13,5

1954

Т. Пүрэвжав

124

18,5

19,3

33,4

28,2

1972

 
 

Хүснэгтээс үзэхэд уг өвчний өвчлөл нь нутаг орон, улирал, уур амьсгал, цаг агаар, амьдрал ахуйн онцлогоос шалтгаалан харил- цан адилгүй байгаа байдал харагдаж байна.

Манад өвчлөлт 11—20 насанд хамгийн их тохиолдож байгаа ба 5—30 насны хооронд бүх тохиолдлын 73,3% эзэлж байгаагаас үзэхэд уг өвчин хүүхэд багачуудыг илүүтэй өвчлүүлдэг нь харагдаж байна. Хүйсний хувьд: 87(70%) эрэгтэй 37(30%) эмэгтэйчүүд байна. Аль ч улсын ямар ч хүний судалгаанд эрэгтэйчүүд илүүтэй өвчилдгийг дурдсан байдаг. Харин үүнийг зарим хүмүүс биологийн онцлог буюу дотоод шүүрлийн булчирхайн ажиллагаатай холбож тайлбарлахыг оролддог боловч тодорхой нотолгоо гаргаж чадахгүй байна, Харин бидний дээр дурдсанаар гэмтэлтэй холбож тайлбарлаж байгаа нь зүй ёсны бодит үндэстэй юм.

Остеомиелитийн эмгэг зүйг тайлбарлахыг оролдсон олон санал эрмэлзэл байдаг боловч нилээд/давшилттай 3 үндсэн онол байна.

  1. Судасны эмболийн онол. Энэ онолыг Бобров, Лексер нар үндэслэжээ. Тэд өөрсдийн судалгаанд үндэслэн ясны тэжээгч судасны тархалтын онцлогтой холбоотой гэж үзэв. Лексер өсөлтийн насанд хүүхдийн хөл гарын чөмөг ясны тараагуур судас чөмөгний төгсгөл, булуу гандан хэсэгт өөр өөр хэлбэрээр тархсан байхыг илрүүлжээ. Чөмөгний булууны өсөлтийн бүс орчинд артерийн судас өөр хоорондоо ба бусад судастай холбоогүй төгсгөлийн байдалтайг тогтоож энэ төгсгөлийн судсанд идээлүүлэгч нян орж төгсгөлд нь тунан хуримтлах, бөглөх зэргээс болж идээт үрэвсэл үүсэж байна гэж үзээд үүнийгээ туулайнд хийсэн олон удаагийн туршлагаар баталж чадсан юм. Энэ онол нь 50 гаруй жилийн тур- шид остеомиелитийн эмгэг зүйг тайлбарласан цорын ганц онол байлаа. Лексер остеомиелитийг идээт үжил өвчний ясанд илэрч буй хэлбэр гэж зөв дүгнэлт хийсэн учир уг өвчний ангиллыг тогтоох? эмчилгээний тактикийг боловсруулахад их ач тустай болсон юм, Энэ онолын үнэн болох нь сүүлийн үед хийсэи В. Д. Чаклин В. И. Стуцела нарын ажлаар нотлогдсоор байна. Одоо үед остеомиелит өвчний үед үхжил (некроз) үүсэж байгаа үндэс, ясны ургацын бүсгүй болж нийлсэн нас гүйцсэн хүмүүст остеомиелит үүсэж байгаа мөн залуу хүмүүст ургацын бүсээс зайдуу орчинд остеомиелит үүсэж байгаа шалтгааныг зөвхөн энэ онолоор төгс тайлбарлаж бо- лохгүй юм. Иймд энэ онол нь остеомиелит өвчний эмгэг зүйг бүрэн тайлбарлаж чадахгүй болсон байна.
  2. Харшлын онол. Энэ онолыг зөвлөлтийн эрдэмтэн С. М. Держанов одоогоос 30 гаруй жилийн өмнө дэвшүүлжээ. Держановынхаар остеомиелит өвчин үүсэхэд уг бие махвод харшин цочрох нь их рольтой. Бие махвод цочирч харшсан үед уул биед сапрофит
           
 маягаар идэвхгүй амьдарч байсан нозонго нян идэвхжсэнээр остео- миелит өвчин үүснэ. Бие махводыг цочроогчдод янз бүрийн хэлбэ- рийн гэмтэл, даарах, халдварт өвчнөөр өвчлөх зэрэг гадна дотнын нөлөөлөх хүчин зүйлүүд орно. Цочролын үр дүнд -ясанд урвалын үжил үрэвсэл үүсэж түүнд идээлүүлэгч нян орж идээт үрэвсэл болон хувирснаас уг өвчин үүснэ гэж Держанов тайлбарлажээ. Энэ нь хэдийгээр дэвшилттэй боловч зөвхөн цэвэр онолын үидэстэй учир клиникийн практикт үүнийг батлах боломжгүйгээс судлагч нарын дэмжлэгийг төдийлэн хүлээж чадсангүй. Мөн харшил, цочрол их нөлөөтэй гэж дурдсан боловч цочролд онцгой нөлөөтэй төв мэдрэльйн системийн ажиллагаатай холбож үзээгүй. Энэ онол нь остеомиелит өвчний одоо хүртэл бүрэн тайлбарлагдаагүй байгаа нарийн түвэгтэй эмгэг зүйг тайлбарлахад чухал ач холбогдолтой онолын нэг гэж үздэг.

 Үүнийг баримтлагчид Держановын адил организмын харшил цочрох нь уг өвчнийг үүсэхэд чухал гэж үзээд үүний гол шалтгаан нь төв мэдрэлийн. системтэй холбоотой гэж тайлбарладаг. Үүнийгээ үндэслэж энэ онолыг баркмтлагчид эмчилгээнд нойрсуулах ба өвчин намдаах эмийг хэрэглэж зохих амжилтанд хүрсэн боловч зөв.хөн гаиц талыг баримталсан учир төдий л  давшилттай болж чадсангүй/                                                                            

Ийнхүү остеомиелит өвчний эмгэг зүйн асуудал одоогоор тодор- хойгүй байгаа боловч уг өвчнийг үүсэхэд нөлөөлөх дээр дурдсан хүчин зүйлүүд, 3 үндсэн онолыг хамтатган дүгнэж үзсэний үндсэн дээр энэ өвчний үүсэх уг сурвалжийг тайлбарлахад дөхөм болох юм.

ДҮГНЭЛТ

  1. Остеомиелит өвчний үүсгэгч нь идэзлүүлэгч нян бөгөөд зон- хилох нь стафилококк юм.
  2. Уг өвчин үүсэхэд бие махводод нозонго байдлаар амьдрагч ялз тэжээлтэн нян нөлөөтэй. Мөн үе мөч гэмтэх, хэт даарах хөлдөх, янз бүрийн халдвартай буюу халдваргүй боловч биенйн эсэргүүцэх чадвар тэсвэрийг доройтуулах өвчнөөр өвчлөх, ядрах, сэтгэхүйн хүнд цохилт авах, хоол тэжээлд витамин зэрэг амин чухал бодис дутагдах зэрэг нөхцөлүүд нөлөөлнө.
  3. Өвчлөл нь нутаг орны байдал цаг улирал, хүмүүсийн амьдрал ахуйн онцлогоос нутаг оронд харилцан адилгүй байх ба түү-

ний архагшсан хэлбэр нь эмчилгээ авахдаа удаан, хөдөлмөрийн . чадвар алдагдуулахаар барахгүй яваандаа амь насанд осолтой хүндрэл, үгдрэлд шилждэг учир даруйхан судалж шийдвэрлэвэл зохих ясны өвчний нэгэнд зүй ёсоор ордог юм.

  1. Остеомиелит өвчнөөр голдуу өсөлт торнилтын насны хүүхэд багачууд, залуучууд өвчлөх ба эрэгтэйчүүд эмэгтэйгээс 2—3 дахин илүү өвчилнө.

Остеомиелит үүсэх эмгэг зүйг тайлбарласан судасны эмболийн, харшлын, рефлексийн 3 үндсэн онол байгаа боловч үүсэх жамыг хараахан төгс тайлж чадахгүй байгаагаас энэ асуудал эмч судлаач нарын анхаарлын төвд байсаар байна

Ном зүй

—1. Абрикосов А. И. Морфологические проявления аллергических реакций у человека. Советская Клиника, 1933, №5. —2. Адо А. Д. Учение об аллергии на сов- ременном этапе. Архив патологии. 1951, №5. —3. Аронова Е. Р., Гриневич А. Г. Микрофлора осгеомиелита и иммунобиологическая реакция организма. Клиническая медицина. 1954, №1. —1 Экспериментальный остеомиелит и некоторые вопросы его
патогенеза. Бюллетень экспериментальной биологии и медицины. 1959, №7. 5„
Венгеровский И. С. остеомиелит у детей. т. 1, 1952, т. 2, 1953, т. 3, 1955. —6. Ген- ге А. В. К вопросу об остеомиелите. Русский врач, 1905, 48. —7. Державин В. М. Кондрашин Н. И. Остеомиелит. Б. М. Э. 2-е изд. т. 22, 1961. —8. Держанов С. М. Патологическая анатомия и патогенез остеомиелита. Монография, Смоленск, 1940. —9. Еланский Н. Н. К вопросу о патогенезе и лечении больных гематогенным ос- теомиелитом. Военно-медицинский журнал, 1954, №11. —10. Краснобаев Т. П. Ге- матогенный остеомиелит. Новый хирургический архив. 1939, 8—44. —11. Матусис 3. Е. Экспериментальный остеомиелит вызванный гнойным прогеем. Эксперимен- тальная хирургия. 1959, №4. —12. Мехалевский И. И. Гематогенный остеомиелиг трубчатых костей. Дисс., М., 1950. —13. хЧривес М. Г. Кровоснабжение длинных трубчатых костей. Л., 1937. —14. Рейнберг С. А. Рентгенодиагностика заболеваний костей и сустав. М., 1955. ^-15. Соловов П. Д. Дремлющая инфекция в тканях и ор- ганах. М., 1940. —16. Фридланд М. О. Гнойный остеомиелит М., 1946. —17. Чак- лин В. Д. Острый гематогенный остеомиелит. Ортопедия, травматология и протези» рование. 1966, №11. —18. Стецула В. И., Штик В. И. О роли нарушении внутри- костного кровообрашения в патогенезе экспериментального остеомиелита. Ортопе- дия, травматология и протезирование. 1966, №12. —19. Кудряшов А. И. Краткий очерк современного состояния вопроса об остеомиелитах. Военно-медицинский жур® нал, 1898, №4.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1690
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК