Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 1(13)
Сахуугаар өвчлөх янз бүрийн нөхцөл дэх нян хадгалагчдын эпидемиологийн зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Г. Очирваань

ЭАХНС Улсын институт

 
Абстракт

На современном этапе борьбы с дифтерией вМНР, характеризующемся резким снижением заболеваемости, особую актуальность преобретает изучение эпидемиоло^ гических закономерностей дифтерийного бактерионосительства, играющего основ» ную роль в поддержании эпидемического процесса дифтерии. Наблюдения, проведенные в последние 3 года в 4-х аймаках (Дорнотский, Оворхангайский, Го- биалгайский и Средне-гобийский), позволили установить определенную связь между- распространенностью носительства дифтерийных бактерий и состоянием заболевае» мости дифтерией и уровнем противодифтерийного иммунитета населения. Процент выявленность бактерионосителей в местносгях с неблагополучной эпидемиологичес* кой ситуацией, по нашим материалам от 4,2 до 5,4 раз выше чем в местностях, где последние годы не наблюдаются случаи дифтерии, что соответствует с данными М. А. Казаковой, Л. М. Майской, 3. И. Галуниной и др.

Бактерионосителями оказываются в большинстве случаев дети (48,7 %) ясель» ного и дошкольного возраста и дети (28,7 %) среднешкольных возрастов. Оно ред- ■м ко встречается у взрослых людей. На основании проведенной работы, мы можем сказать, что эпидемиологическая хар&ктеристика дифтерийного бактерионосительст- ва является одним из важных критериев оценки достоверности ликвидации заболе- ваемости дифтерией и должна найти свое значение в противоэпидемической прак- тике.

Хүснэгтээс үзэхэд нийт нян хадгалагчдын илрэлт (1,9) харьцан гуй их биш атлаа тэдгээрийн дотор хоруу хэлбэрийн нян хадгалагчдын эзлэх хувийн жин өндөр (36,2%) байгаа явдал эпидемиологийн ач холбогдлын хувьд анхаарал татахуйц асуудал юм. Өөрөөр хэлбэл тухайн орчны хүн амын дотор хоруу хэлбэрийн нян хадгалагчдын тоо өндөр байгаа явдал нь сахуу өвчин үсрэлтийн хэлбэрээр дэлгэрч болох үндэстэйг харуулж байна. Шинжилгээний явцад ажиглагдсан өөр нэг сонирхолтой асуудал бол сүүлийн жилүүдэд өвчлөл гараагүй Дорнод аймагт нийт нян хадгалагчдын илрэлт бага байгаа боловч, хоруу хэлбэрийн нян хадгалагчдын эзлэх хувийн жин өндөр (66,6%) байгаа нь гадаадын зарим эрдэмтдийн (М. Л. Казакова, Л. М. Майская, 3. И. Галунина) судалгаатай тохирохгүй байгаа боловч, сүүлийн жилүүдэд ЗХУ-ын Украина ССР-т (А. М. Педенко) хийгдсэн шинжилгээний материалаас үзэхэд удаан хугацааны туршид сахуугийн өвчлөл гараагүй орчны хүн. амын дуидаас хоруу хэлбэрийн нян хадгалагчид илэрч болохыг баталсан байна. Харии энэ орчин дахь хүн амын сахуугийн эсрэг дархлалт өндөр байх юм бол, өвчлөл гарахгүй буюу хөнгөн, өвөрмөц биш хэлбэрийн сахуу өвчин тохиолдлын төдий үзэгдэж болдог байна. Гэвч энэ асуудал одоо хүртэл гүйцэд судлагдаагүй байна.

Нян хадгалалт нь сахуугийн эсрэг дархлалтаас хамаарч байгаа эсэхийг судлахын тулд нян хадгалагчдыг илрүүлэх шинжилгээнд хамрагдсан бүх хүмүүст Шик сорилт тавьж дархлалтыг шалгахад харилцан адилгүй үзүүлэлт ажиглагдаж байна.

2-р х ү с н э г

Нян хадгалалт, дархлалт хоёрын харгаат байдал

 

Шинжи л- сэн хүний тоо

Шик сорил

Шик эерэг урвалын дун- дач алдаа

( + )

(-)

ГОЛОМ

 ГЭСЭН Дундговь Говь-алтай Өвөрхангай Дорнод

х ү с н э г т

1462

849

1063

755

4,3

11,3

10,2

4,6

95.7

88.7

  1. 95,4

4,3+0,53 11,3 + 1,1 10/2 + 0,92 4,6+0,76

 

Нян хадгалагчдын талаар харьцангуй бага илрэлтэй байгаа Дорнод аймагт шинжлэгдсэн хүмүүсийн сахуугийн эсрэг дархлалт (Шик сорилоор) өндөр (93,1—97,6%) байхад нян хадгалагчид, тэдгээрийн дотор хоруу хэлбэрийн нян хадгалагчид ихээр илэрч байгаа Говь- алтай аймагт шинжлэгдсэн хүмүүсийи сахуугийн эсрэг дархлалтын түвшин харьцангуй бага (85,4—92,0%) байлаа. Энэ талаар хийсэн бидний ажиглалт нян хадгалагчдын ихсэх, багасах хэмжээ нь сахуугийн өвчлөлт, түүний эсрэг дархлалтын байдал зэргээс хамаардаг болохыг баталсан зарим эрдэмтдийн (Л. А. Зильбер, 1948, М. Рашковская, Г. В. Шумакова, 1949, П. Ф. Здродовский, 1960, А„ Б. Алексанян, 1957, 1962, В. И. Иоффе, И. М. Аншелес, 1958, Г„ Н0 Райхштат, А. А. Шапиро 1962) дүгнэлттэй тохирч байна.

Шинжилгээгээр ялгаруулсан өсгөврийн микробиологийн гол шин- жүүдийг өвөрмөц урвалд харьцаж байгаа байдлаар нь авч үзэхэд хоруу хэлбэрийн нянгууд нь сахуугийн савханцрын өвөрмөц шин

Тус оронд 1967 оноос эхлэн сахуугийн эсрэг өргөн вакцинжуулах ажил зохиосны дүнд өвчлөлийн хөдлөл зүйд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа боловч, хүн амын дотор хоруу хэлбэрийн нян хадгалагчид илэрсээр байгаа явдал халдварын процесс тасралтгүй үргэлжлэх боломжтой болохыг харуулж байна.

  1. Сахуугийн нян хадгалагчдын тархалт нь түүний өвчлөлт, халдварын эсрэг дархлалт зэрэгтэй харилцан уялдаатай бөгөөд уул өвчний халдварын голомт ид үргэлжилж байгаа нөхцөлд нян хадгалагчдын илэрэлт 4,2—5,8 дахин их байна.
  2. Насны ангиллын хувьд нян хадгалагчдын илрэлт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд их (48,7) байгаа бөгөөд бүх илэрсэн нян хадгалагчдын дотроос хоруу хэлбэрийн нян хадгалагчдын тоо харьцан-гуй өндөр байгаа явдал энэ талаар зохиох ажлыг чанаржуулахыг шаардаж байна.
  3. Тус оронд сахуу өвчинтэй амжилттай тэмцэх, урьдчилан сэр- гийлэхийн тулд хүн амын дундах сахуугийн эсрэг дархлалтын түвшинг жигд дээшдүүлэхийн хамтад зарим тохиолдолд халдварын эх уурхай болдог хоруу хэлбэрийн нян хадгалагчдыг илрүүлж, эмчлэх явдал эпидемиологийн хувьд чухал ач холбогдолтой байна.

 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 385
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК