Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 1(13)
Улаан суулга өвчний эпидемиологийн зарим асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д. Батсүх

 
Абстракт

В статье излагаются некоторые вопросы эткологии эпидемиологии дизентерии в условиях г. Чойбалсана. В этиологии дизентерии ведущую роль продолжают играть шигеллы флекснера (82,5 %); некоторые штаммы дизентерийных бактерий резистентны к пенициллину, стрептомицину, биомицину и окситетрациклину (24,8 1—69,4- %)

Наиболее высокая заболеваемость о*тмечается среди детей в возрасте 0—4 лет. Высокий показатель коррелляции (Р<0,01) заболеваемости дизентерией с бак- териносительством привлекает к себе внимание эпидемиологов, что вызывает необ- ходимость дальнейшего изучения эпидемиологиц данного заболевания.

1960-аад оны дунд үед улаан суулгын оношлолд нян судлалын шинжилгээний аргыг бараг хэрэглэхгүй шахам байсан бол 1971 онд улаан суулгаар өвчлөгсдийн 43,2 %-д нян судлалын онош тогтоосны дээр улаан суулгыг 1970—1971 онд нян судлалын аргаар оношилсон бүх тохиолдлын 48,3 %-ийг урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн «бактери агуулагч» эзэлж байна. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, хувийн жин өссөнтэй холбоотойгоос гадна, улаан суулгын «бактери агуулагч» манай нөхцөлд тийм ч ховор бус байж бо- лохыг харуулна. Ер нь улаан суулгын хөнгөн балархай ба далд явцтай хэлбэрээр өвчлөх явдал ихсэж байна (А. Ф. Билибин 1960, Е,. Н. Белан 1968, 1970 г. м.) гэж хэвлэлд олонтой тэмдэглэх болсон одоо үед бактери агуулагчийн иммунолог, эмнэл зүйн явц шинж, эпидемиологи зэрэг нилээд асуудлыг гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй гэж үзнэ.

1970—1971 онд нян судлалын аргаар илрүүлсэн улаан суулгын нянгийн омгуудын зүйлийн бүрэлдэхүүнд Флеснерийн зүйл нян зонхилж (82,5 %) байна. Энэ нь Улаанбаатар хот дахь улаан суулгын өвчлөлд Флекснерийн зүйл нян зонхилж байгаа тухай Г. А. Старахова (1957) Ш. Дэрэндолгор (1959), М. Жанчивдорж (1961), Ж, Самданцоодол (1964) нарын судалгааны тоймтой тохирч байгаа бөгөөд манай орны зарим хотуудад улаан суулгын Флекснерийн зүйл нян зонхилон тархмал байдаг байна. Улаан суулгын нянгийн омгуудыг антибиотик шингээсэн цаасан дискийн тусламжаар пенициллин, стерептэмицин, биомицин, левомицетин, окситетрациклин, мицерин зэрэг антибиотикт мэдрэг байдлыг шалгасан дүнгээс үзвэл омгуудын 24,8 %—69,4% нь стрептомицин,пенициллин, биомицин, окситетрациклин зэрэгт дасалттай байлаа. Манай нөхцөлд улаан суулга өвчний гаралт урин дулааны улиралд (4—8 сард) ерөнхийдөө ихсэж байгаа нь хэвлэлийн тоймтой тохирч байна. Гэхдээ өвчлөгсөд ба бактер агуулагчдын улиралчлалыг үзвэл өвчлөл нь бактери агуулагч олширсны дараахь тодорхой үр дагавар болон харагдаж, тэр хоёрын хоорондох шүтэлцээ шууд хамааралтай (Р<0,01) байлаа. Энэ нь улаан суулгын оношлол ба урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын тактикийг улам оновчтой болгох хэрэгтэйг харуулж байна.

Улаан суулгаар өвчлөгсдийн насны бүрэлдэхүүний талаар судлаачид багагүй анхаардаг. Бага насны хүүхдийн дунд улаан суулгын өвчлөлийн хувь өндөр байгааг (М. К. Годлевская нар 1968,

Н,  А. Соловева 1966 г. м.) хэвлэлд тэмдэглэжээ. Бидний судалгаанд ч гэсэн 0—4 насны хүүхдийн өвчлөл нь (68,4 %±2,3) «бактер агуулагчаас» (42,9% 2,3 их) {I = 7,5), харин эцэг эхчүүдийн дотор «бактери агуулагчид» нь (37,6 % 2,5) өвчлөгсдөөс (19,3 % 0,6) илүү (^ = 5,7) байна. Ийнхүү улаан суулгаар бага насны хүүхэд ихэвчлэн өвчилж, гэр бүлийн идэвхтэй хөдөлгөөнтэй хэсэг болох эцэг эхчүүдийн дотор «бактери агуулагчид» давамгайлж байгааг бие махводын иммунобиологийн онцлогтой холбож үзэхийн зэрэгцээ улаан суулгын эпидпроцесст бактери агуулагчдын нөлөө холбогд- лыг гүнзгийрүүлж судлах хэрэгтэй гэж үзнэ.

ДҮГНЭЛТ
  1. Чойбалсан хотод 1970—1971 онд улаан суулгын өвчлөл тууштай буураагүй байна.
  2. Улаан суулгын бактери агуулагчид ба өвчлөгсдийн шүтэлцээ шууд хамааралтай (Р<0,01) бөгөөд өвчлөл урин дулааны улиралд (4—8 сард) ихсэж байна.
  3. Улаан суулгын өвчлөл нь 0—4 насны хүүхдийн дунд, бактери агуулагчид нь эцэг эхчүүдийн дунд тус тус давуутай байна.
Ном зүй

1. Алтанцэцэг Ж. „Монголын анагаах ухаан.“ 19/0, 3, 62. —2. Гаамаа. В. Анагаах ухааны эрдэм шинжилгээний бичиг. 1962, 5, 3. —3. Гаамаа В. БНМАУ дахь халдварт өвчний асуудал (эмхтгэл).Улаанбаатар, 1961, 38. —4. Жанчивдорж М. Мөн эмхтгэлд. 73. —5. Цэрэндолгор Ш. Мөн эмхтгэлд. 43. —6. Санжмятав Г. „Мон- голын анагаах ухаан“. 1970 он, 4, 71. —7. Страхова Т. А., Садкова Е„ Н. Бе- ляева М. А. Анагаах ухааны эрдэм шинжипгээний бичиг. 1962, 5, 17, 23. —8 Бас- биш. Сборник научных трудов. 1965, 8, 141. —9. Самданцоодол Ж. Тэнд. 1965, 8, 137. —10. Билибин А. Ф. „Советская медицина\". 1960, 5^ 3. —11. Белан Е. Н. „ЖМЭИ“ 1970, 4, 47. —12. Белан Е. Н. „ЖМЭИ\\ 1968, 6, 75. —13. Годлевская М. В и Барабанова Р. П. „ЖМЭИ“ 1968, 6, 102. —14. Соловьева Н. А. и Райхштит Г. Н. „ЖМЭИ“ 1966, 7, 152. —15. Клокова Г. Ф., Подварко А» Г. и другие. „ЖМЭИ“ 1970, 6, 37.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 344
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК