Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 1(13)
Хүүхдийн архаг тонзиллитын клиник, бактериологийн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б.Баарай, Ж.Алтанцэцэг

 
Абстракт

Хронический тонзиллит очень распространенное заболевание детей школьного возраста. Так, среди школьников Улан—Батора на его долю приходится 36,7%, в Гоби—19,3% и в Хангайской зоне—34%, т. е. в городе и лесостепной полосе он поражает более 1 /3 всех школьников. При изучении клиники заболевания обнаружено, что в городе преобладает токсино-аллергическая форма первой степени (49,2%), в лесостепной полосепрос тая (46,2%), и токсико-аллергическая форма 1 степени (47,2%), а в Гоби—иростая форма (60%).

Такое распространеыие отдельных форм заболевания можно объяснить особен- ностями климата, а также тем, что в Хангайской зоне и городе на клинику влияют сопутетвующие заболевания (кариес, ринит и заболевания придаточных пазух носа)При хроническом тонзиллите обострения носят сезонный характер ( в лесостепной полосе чаще весной, зимой и поздней осенью, а в Гоби—летом и зимой). Кроме того, в Гоби чаще встречаются неосложненные формы хронического тонзиллита, а в лесостепи и городе преобладают осложненные формы.

При бактериологическом исследовании микрофлоры лакун миндалин харак» терно преобладание бета гемолитического (36,94%) и зеленяющего (26,75%) стрептококков и белого патогенного стафилококка (22%). Реже высевались желтый стафилококк (5%) и кишечная палочка (3,18%), а также гемолитический стрептококк и непатогенный стафилококк.

Смешанная форма состоит, главным образом из бета гемолитических или зеленящих стрептококков в сочетании с иатогенными стафилококками. Сочетания патогенных микробов с не патогенными обнаруживались редко.

При определении чувствительности выделенных культур большинство оказалось устойчивыми к применяемым [ангибиотикам.

Архаг тонзиллит нь сургуулийн насны хүүхдийн дунд нилээд тархмал өвчний нэг юм. Б* Н. Луковский 1926 онд 7327 сурагчдад тонзиллит илрүүлэх үзлэг хийхэд 77%-д нь, 1958 онд Н. А. Наджарян, 3. М. Нариманов И» Б. Азизан нар 3000 сурагчдаас 1200 (40%)-д Л. А. Луковский 1970 онд 26%, В. И. Чебарова 1965 онд 25,4%, Г. П. Шор 1965 онд 18,5%-д тус тус тонзиллит өвчнийг илрүүлсзн байна.

Бид 1971 — 1972 онд Улаанбаатар хот, хангай ба говийи бүсийн 4 аймагт 8—16 хүртэлх насны 8175 сурагчид үзэж тонзиллитын тархалт ба клиникийн байдлыг судлахад 2403 хүүхдэд (30%) тонзиллит илэрхийлсэн Тонзиллитып тархалтын байдлыг тус бүрд нь үзэхэд Улаанбаатар хотод З6,7%3 хангайн бүсэнд 34%5 говьд Л9,3% байна. Үүнээс үзэхэд Улаанбаатар ба хангайн бүсэнд тонзиллитын тархалт говиос өндөр байна» Бид тонзиллитын тархалт, клиникийг судлахдаа Б. С. Преображенскийн 1964 оны ангиллыг баримталсан.

Говьд намрын улиралд (1,4%) бараг дахилт өгдөггүй байна. Иймэрхүү улирлын чанартай ялгаа бүсүүдэд байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг өвөрмөц хэлбэрээр явуулахын чухлыг харуулж байна. Гүйлсэн булчирхайн томролтын 1-р зэрэг 18,93% 2-р зэрэг 29396%

3 зэрэг 51,11%-ийг эзэлж байна. Энэ нь архаг тонзиллит нь хүүхдэд голдуу гипертрофийн хэлбэртэй байдаг гэсэн эрдэмтдийн ажиг- лалттай тохирч байна. Гүйлсэн булчирхайн томролтын 3-р зэрэг тонзиллитын энгийн хэлбэрт ихэвчлэн тохиолдов.

Бид архаг тонзиллит өвчтэй хүүхдэд бактериологийн шинжилгээ хийж үзлээ. Хүүхдийн архаг тонзиллитын үүсэхэд микрофлорын холбогдлын тухай олон янзын саналууд байдаг. Л. А. Луковский (1955), М. Г. Курмашина, Б. Л. Французов, Н. К. Настенко (1964) Е. А. Евдошенко (1964) зэрэг судлаачид гүйлсэн булчирхайн хонхроос цус задлагч стрептококк, ногооруулагч стрептококк ба эмгэг үүсгэгч стафилококк илрэх нь архаг тонзиллитын чухал шинж гэж үздэг. Гэтэл судлагч А. А. Горлина, К. М. Соколова (1961), Б. С. Преображенский (1954), И. А. Лопотко, О. Ю. Лакоткина (1963) нар гүйлснээс илрэх микробууд нь харьцангуй ач холбогдолтой гэж үздэг.

Гэвч олонхи судлаачид гүйлснээс илэрч байгаа микрофлор нь тонзиллитыг үүсгэх ба өвчний явцад нөлөөтэй гэж үзэж байна. Чухамхүү энэ учраас бид архаг тонзиллит өвчтэй хүүхдийн гүйлсэн булчирхайн хонхроос шинжилгээ авч микрофлорын гол дүрсүүдийг илрүүлэх зорилт тавьсан.

Бид 8—16 хүртэлх насны 314 хүүхдэд микрофлор шинжилсэн Гүйлсэн булчирхайн хонхроос шинжилгээ авахдаа тусгай металл утсанд хөвөн ороож, хуруу шилний хамт ариутгаад хэрэглэсэн.

Хүүхдээс шинжилгээ авахдаа тонзиллитын хэлбэр болон антибиотик, бусад эмчилгээ хэрэглээгүй зэргийг харгалзсаны дээр шинжилгээ авмагц цусны агарт тарьж термостатанд (37°) 18 цаг байлгасны дараа микробын ургасан байдлыг судалсан. Цэвэр өсгөвөр ялгарсан байвал түүний эмгэгшүүлэх чанарыг үзэхээр цаашдын шинжилгээнд авсан. Стафилококкийн эмгэгшүүлэх чадлыг гемолиз, плазмокоагуляци, фермент задлах, маннит, пигмент үүсэхээр тогтоов. Харин стрептококкийн эмгэгийн чаддыг гемолизын байдлаар тогтоосон. Стрептококкийг энтерококкоос ялгахын тулд 6,5%-ийн давсны ба 40%-ийн цөсний шөл, метилены синьктэй сүү хэрэглэсэн.

Гүйлсийн хонхроос бүгд 11 дүрсийн микроб гаргаж авсан. Түүний дотор цус задлагч бэта стрептококк (36,94), ногооруулагч стрептококк (26,75%), эмгэгшүүлэгч цагаан стафилококк (22%), алтлаг стафилококк (5%) энтерококк (1,59%), гэдэсний савханцар (3,18%) илэрсэн.

Шинжилгээ хийгдсэн бүх хүүхдэд цэвэр флор монокультурын дүрстэйгээр 64%, холимог флор 36%-д олдсон (5-р хүснэгт).

5-р хүснэгтээс харахад: архаг тонзиллитын энгийн хэлбэрт цус задлагч бэта стрептококк ба ногооруулагч стрептокскк, мөн алтлаг эмгэг стафилокскк гарч байна. Холимог микрсфлор тонзиллитын энгийн хэлбэрийн үед микробын цэвэр өсгөврөөс 2 дахин бага байна.

Голдуу цус задлагч стрептококк эмгэг үүсгэгч цагаан стафи- лококктой, бас цус задлагч бэта стрептококк ба эмгэг биш цагаан стафилококк, ногооруулагч стрептококк ба эмгэг цагаан стафи- лококкууд хосолсон байна.

Цус задлагч стептококк ба эмгэг үүсгэгч амтлаг стафилококк, ногооруулагч стрептококк ба алтлаг стафилококкнйн хосолсон дүрсүүд хов.ор байв. Мөн 3 буюу түүнээс дээш микробууд (5,08%) гарсан. Үүнд: цус задлагч стрептококк, эмгэг цагаан стафилококк, гэдэсний савханцартай, ногооруулагч стрептококк, эмгэг стафилококк ба энтёрококктой хосолсон байв.

Архаг тонзиллитын хордлого харшлын 1-р зэрэгт микробын цэвэр өсгөвөр нь холимог микрофлороос 1,7 дахин их байв. Ногооруулагч стрептококк (21,93%), цус задлагч бэта стрептококк (16,66%) эмгэг цагаан стафилококк (9,65%) байв.

Гэвч тонзиллитын хордлого харшлын 1-р зэрэгт эмгэг биш цагаан стафилококк ялгарах нь 3 дахин багасаж, тонзиллитын хордлого харшлын 2-р зэрэгт эмгэг биш цагаан стафилококк цэвэр өсгөвөрт олдсонгүй. Микробууд хосолж ялгарах нь бага байсан бөгөөд ихэвчлэн цус задлагч бэта стрептококк, эмгэг биш цагаан стафилококктой, ногооруулагч стрептококк эмгэг гцагаан стафилококк ба бусад дүрсийн микробтой хрсолж илрэв.

  • Цус задлагч стрептококк, эмгэг цагаан стафилококк буюу алтлаг стафилококктой, ногооруулагч стрептококк альф стрептококк буюу гэдэсний савханцартай, түүнчлэн 3 буюу 4 дүрсийн микроб ялгарах нь ховор байсан.

Тонзиллитын хордлого харшлын 2-р зэрэгт цэвэр өсгөврийг зөв- хөн 2 дүрсийн микроб төлөөлж байв. Түүний дотор бэта стрептококк (24%) илэрсэн. Микробын хосолсон дүрс нь цус задлагч стрептококк эмгэг цагаан стафилококктой буюу эмгэг биш цагаан стафилококктой, ногооруулагч стрептококк эмгэг цагаан стафилококктой хосолж тохиолдов. Ногооруулагч стрептококк, гэдэсний савханцартай тохиолдох нь ховор байв.

Эмгэг стрептококк эмгэг стафилококктой буюу бусад дүрсийн эмгэг микробтой хосолсон. Харин эмгэг стрептококк эмгэг биш стафилококктой хослох тохиолдол ховорхон байв. Гэтэл А. А. Горлина. К. М. Соколова нарын 1961 оны судалснаар эмгэг, эмгэг биштэй хосо.лсон, харин эмгэг дүрсийн микробын хослох нь ховор тохиолдсон байна.

Судлаач Л. А. , Л. А. Луковский, М. Г. Курамшин, Б. А. Французов ба Настенко П. К. (1964) бэта стрептококк ихэнхэд нь илрүүлсэн байна. Гэтэл бидний шинжилгээгээр зөвхөн цус задлагч бэта стрептококк бус, ногооруулагч стрептококк, эмгэг цагаан стафилококк илрүүлсэн нь дээрх эрдэмтдийн дүгнэлттэй зарим талаар зөрөөтэй байгаа юм. Сүүлийн үед антибиотикнйг өргөн хэрэглэх болсон нь түүнд микроб тэсвэртэй болж, өвчнийг эмчлэхэд бэрхшээл учруулж байгаа юм. Гүйлсэн булчирхайн хонхроос гарсан цэвэр өсгөврийн заримд антибиотикт(пенициллин, левомицетин, тетрациклин, эритромицин ба мономицинд) мэдрэх чадварыг шинжилсэн. Үүний тул антибиотикийн уусмалаар норгосон цаасан дискийг ашигласан. (6-р хүснэгт)

Мэдрэг чадвар тодорхойлсон дүнгээс үзэхэд стрептококкийн ихэнх өсгөврүүд нь пенициллин, левомицетин, тетрациклин, мономи- цинд]тэсвэртэй,эритромицинд стрептококкийн бараг хагас нь тэсвэртэй байна. Эмгэг үүсгэгч стафилококкийн өсгөврийн дотроос тэсвэртэй өсгөврийн тоо, мэдрэмтгийгээс (өсгөврийн тооноос) дунджаар 6 дахин их байна. -Тэгвэл стрептококкийн тэсвэртэй өсгөврийн тоо мэдрэмтгий өсгөврөөс 2—3 дахин их байна.

Дээрх шинжилгээний дүнгээс харахад архаг тонзиллитын энгийн буюу хордлого харшлын 1-р зэрэгт үндсэндээ цэвэр флор зонхилж байна. Энэ нь цус задлагч бэта стрептококк, ногооруулагч стрептококк буюу цагаан эмгэг стафилококк юм. Альфа ба цус задлагч биш стрептококк, алтлаг ба кремовый стафилококк ховор ургаж байна. Холимог микрофлор гол төлөв стрептококк ба цагаан стафилококк, стрептококк ба эмгэг биш стафилококк, ногооруулагч стрептококк эмгэг стафилококктой хослон тохиолдож байна. Архаг тонзиллитын 2-р зэрэгт холимог флор ихэнх байсан ба голдуу стрептококк ба эмгэг үүсгэгч цагаан стафилококк, ногооруулагч стрептококк эмгэг цагаан стафилококктой илэрчээ. Харин цэвэр флор гол төлөв бэта стрептококк буюу эмгэг үүсгэгч цагаан стафилококкоос тогтож байна. Стафилококкийн өсгөврүүдийн антибиотикийн мэдрэх чанарыг шинжлэхэд гол төлөв тэсвэртэй байсан ба стрептококкийн өсгөвөр нь арай бага тэсвэртэй байлаа.

ДҮГНЭЛТ
  1. Сургуулийн насны хүүхдийн архаг тонзиллитын тархалт ха- рилцан адилгүй (Улаанбаатарт 36,7%, хангийн бүсэнд 34%, говьд 19,3%) байна.
  2. Тонзиллитын клиникийг үндэслэн ангилахад Улаанбаатар (49,2%) ба хангайн (47,2%) бүсэнд тонзиллит өвчний ходлого харшлын 1-р зэрэг, говьд (60,0) энгийн хэлбэр зонхилж байна.
  3. Бидний судалгаагаар тонзиллит өвчтэй хүүхдэд бие суларч ядрах, толгой өвдөх (50,3%) шинж элбэг тохиолдлоо. Энэ нь ихэвчлэн тонзиллитын хордлого харшлын хэлбэрт илэрсэн.

Тонзиллитын бодит шинжээс гүйлсэн булчирхайн хонхор нээг- дэж өргөсгөх, идээ ялган хуралдах ба урьд нум хүрэнтэж улайсан, хөөнгөтөж зузаарах шинж (87,4%) их байлаа.

  1. Сургуулийн насны хүүхдийн архаг тонзиллитын гүйлсэн булчирхайн хонхрын ялгацнаас микрофлор шинжлэхэд голдуу цус задлагч бэта стрептококк (36,94%) ба ногооруулагч стрептококк (26,75%), эмгэг үүсгэгч цагаан стафилококк (22%) илэрлээ.
  2. Холимог флор нь ихэвчлэн эмгэг дүрсийн микробуудаас (36%) (цус задлагч бэта буюу ногооруулагч стрептококк, эмгэг үүсгэгч цагаан стафилококктой) тогтож байна. Цус задлагч биш стрептококк цус задлагч биш стафилококктой хослох нь цөөн байсан.
  3. Стрептококк ба стафилококкийн судалсан өсгөврийн ихэнх нь антибиотикт тэсвэртэй байв.
  1. - р хүснэгт

Микрофлорын антибиотикт мэдрэг чанар

Микробын

дүрсүүд

тоо

Антибиотик

пеницил, л ин

левоми-

цетин

тетра-

циклин

эритро-

мицин

^мономицин

мэдрэмтгий

тэсрэмтгий

их мэдрэмтгий

тэсвэртэй

мэдрэмтгий

тэсвэртэй

мэдрэмтгий

тэсвэртэй

мэдрэмтгий

тэсвэртэй

цус задлагч бета стреп-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

тококк

.12

4

8

2

10

4

8

5

7

2

 

10

ногооруулагч стреп-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

тококк

10

3

7

3

7

2

8

5

5

1

 

9

эмгэг үүсгэгч цагаан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

стафилококк

13

2

11

4

9

2

11

3

10

1

 

12

алтлаг стафилококк

7

1

6

1

6

7

3

4

 

7

кремовый стафилококк

2

■:—

1

2

1

1

2

 

 

2

 
Ном зүй

—1. Актуальные вопросы клинико-экспериментальной оториноларинг ологии. М., 1964.—2—Лебедев Д. Д., Волкова Е. И. Хронический тонзиллит и заболевания сердца у детей. М., 1957.—3. Лакоткина О. Ю., Локшина С. 3. Вестник отоларин- гологии. 1958,3,11. —4. Луковский Л. А. Вестник оториноларингологии. 1955,2,3, —5. Преображенский Б. С. Хронический тонзиллит и его связь с другими заболева- ниями. М.. 1954. —б. Горлина А. А., Соколова К. М. Вестник оториноларингологип, 1961,1,57.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 748
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК