Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2008, 1(3)
Дутуу төрөлт ба ураг орчмын шингэн цагаас урьтаж гарах
( Тойм өгүүлэл )

Н.Дашзэвэг1, С.Нармандах1, Д.Оюунзул2

 1ЭНЭШТ, 2Монос АУИС

 
Абстракт

ДЭМБ-ийн мэдээгээр дэлхийд зулбалт 15-20%, дутуу төрөлт 4.5-7.5%, тохиолдож байна. Жирэмсний дутуу тээлт голчлон 20-иос доош 35-аас дээш настай эмэгтэйчүүдэд олонтаа тохиолддог.

Дэлхийн хэмжээнд, нийт амьд төрөлтийн 6-10%, нялхсын эндэгдлийн 35%-ийг дутуу нярай эзэлж, тэдгээрийн 75%  нярай үедээ ямар нэг өвчнөөр өвчилдөг байна. Гэтэл гүйцэд төрсөн нярайн 11%  өвчилдөг ажээ. Үүнээс үзэхэд нярайн өвчлөл эндэгдэлд дутуу төрөлт онцгой нөлөөтэй болох нь харагдаж байна  (ДЭМБ 2006 ).

АНУ болон Канадад хийгдсэн судалгаагаар нярайн эндэгдлийн 3/4 ийг, нийт амьд төрсөн нярайн 7.5-11.5%-ийг дутуу төрсөн нярай эзэлж байхад  (ACOG 2004, January JOGC Janvier 2008) манайд нярайн эрт үеийн эндэгдлийн  63.5-83.5% дутуу нярай байна. 



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК