Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 1(17)
Артерийн цусны даралт ихдэхэд сэтгэл түгшилтийн нөлөө
( Судалгааны өгүүлэл )

Г. Дашзэвэг

 
Абстракт

При проведении данной экспериментальной работы, автор поставил перед собой задачу изучить нейрофизиологический механизм эмоционального стресса, часто приводящего к формированию артериальной гипертонии.

Опыты были проведены на бодрствующих кроликах. Бьшо установлено, что при непрерывном эмоциональном стрессе гипоталамического происхождения наблюдается характерная для стрессорного состояния динамика изменений функций сердечно-сосудистого аппарата, выражающаяся в трех стадиях.

На основании экспериментальных данных автор пришел к заключению, что в формировании эмоционального стресса главную роль играет взаимодействие гипоталамуса и ретикулярной формации среднего мозга

Артерийн цусны даралт ихэдсэн төвшинд тогтворжих үндсэн шалтгаануудын нэг нь сэтгэл түгшилтийн үзэгдэл мөн учраас сэтгэл түгшилтийн процессийг судлахад эмч, судлаачид сүүлийн жилүүдэд улам их анхаарах боллоо.

Амьдралын жирийн нөхцөлд биеийн болон сэтгэлийн ямар ч үйлчлэл артерийн цусны даралтыг ихэсгэдэг нь бидэнд тодорхой билээ. Гэвч эдгээр цочролын үйлчлэл зогссоны дараагаар артерийн даралт анхныхаа төвшинд даруй эргэж орно.

Ийнхүү цусны даралт бол онцгой тогтонги чанартай бөгөөд энэ тогтворт байдлаа хүн, амьтан амьдралынхаа туршид хадгалж байх нь олонтаа.

Бие махбодод биеийн болон сэтгэлийн элдэв хүчин зүйл үйлчлэхэд артерийн цусны даралтыг анхных нь төвшинд буцааж оруулах, түүний тогтворт байдлыг физиологийн ямар механизм тодорхойлж байна вэ? Энэ тогтонги байдал хэрхэн хямарч, ямар механизмууд цусны даралтыг ихэдсэн төвшинд удаан хугацаагаар барьж байна вэ?

Энэ хоёр асуулт артерийн гипертонийн бүрэлдэх гарал үүслийг ойлгоход зарчмын чухал ач холбогдолтой юм.

Артерийн даралтын тогтонги төвшинг нөхцөлдүүлж байгаа үүрэг ажиллагааны системийн өөрийгөө зохицуулах шинж чанартай байд- гаас үндэслэн нэгдүгээр асуултад хариу өгч болно (П. К. Анохин, 1947). Артерийн даралтын өөрийгөө зохицуулахад судасны барорецепторууд (даралтын өөрчлөлтийг мэдрэх рецепторууд) хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр рецептор өөрсдийнхөө физиологийн шинж чанараараа цусны даралтын өөрчлөлтийн бүх л үзүүлэлтийг хамран илэрхийлж чадах бөгөөд даралт ихэдсэн тохиолдол бүрийд тэдгээр нь депрессор мэдрэлийн судлуудаар судас нарийсгах уртавтар тархины төв рүү очих мэдрэхүйн импульсуудын давтамжнйг даруй нэмэгдүүлэн хүчтэй болгоно. Энэ үед барорецепторуудаас ирж бай- гаа импульсын давтамж цусны даралтын нэмэгдэх хэмжээ ба хурдын огцом өөрчлөлтөөс хамааран өснө.

Энэ бүхэн уртавтар тархины судас нарийсгах төвийг сааталд оруулж судсан дээр симпатик мэдрэлийн нөлөөлөх үйлчлэлийг бууруулан, цусны даралтыг багасгана. Чухам ийм хамгаалах механизмуудын дүнд эрүүл бие махбодын артерийн даралтын ямар ч ихдэлт барорецепторуудын үйл ажиллагааны үрээр анхныхаа төвшинд даруй буцаж ордог билээ.

Биеийн болон сэтгэлийн хямрал, түгшилтийн үед бие махбодын дотор, цусны даралтыг ихэсгэх хүчин зүйлүүд ба даралтыг бууруулах барорецепторын механизм хоёрын хооронд өвөрмөц тэмцэл явагдаж, энэ тэмцэлд депрессор механизм байнга ялан дийлж байдаг т*. Энэ бугдээс үндэслэн П. К. Анохин (1960) «Хэвийн амьдральш алтан 'дүрэм»-ийг томьёолон гаргажээ. Энэ дүрэм ёсоор, жирийн эрүүл^бие махбодын дотор бие махбодыг хамгаалах дээд хэмжээ нь үйл ажиллагааг хэвийн байдлаас хазайлгах дээд хүчнээс цаг ямагт илүү байдаг..

Артерийн гипертонийн тогтворжсон байдалд хүргэгч нэг шалтгаан бол сэтгэл түгшилт, ялангуяа сэтгэлд илэрхий тааламжгүй, эвгүй зовуурь, шаналгаа юм. Ийм байдлын үед зүрх судасны аппарат хэт дарамтат урвалын хэлбэрээр нэрвэгддэг. Энэ талаар байнга, тасралтгүй үргэлжлэх эвгүй сэтгэл хөдлөл онцгой аюултай ба энэ нь судасны хананд байнгын тонуст (хүчдэлийг йхэсгэх) үйлчлэл үзүүлдэг.

Сэтгэл-хөдлөлийн сэрэл, ялангуяа, эвгүй сэтгэл хөдлөл, түүнийг үүсгэсэн цочруулын үйлчлэл зогссоны дараа ч төв мздрэлийн системийн дотор удаан хугацаагаар баригдан хадгалагдаж цочруулах хүчин зүйлүүд дахин тасралтгүй үйлчлэх үед зогсонги байдалд шилжих чанартайг физиологийн ажиглалтууд нотолсон билээ.

Хүн, амьтанд эвгүй сэтгэл-хөдлөлийн тогтмол сэрэл үүсгэх гол хоёр шалтгаан байдаг гэж орчин үед үзэцгээх болов. Энэ нь юуны өмнө «зөрчилт байдал» гэж нэрлэгдсэн нөхцөлд үүсдэг «гадны нөхцө лөөс шалтгаалагч сэтгэл түгшилт (стресс)» юм. «Зөрчилт байдал» нь хүмүүс өөрсдийн биологийн ба нийгмийн хэрэгцээг хангах явцдаа удаан хугацаагаар саад бэрхшээлд тулгарсан бүх тохиолдолд ажиглагдана.                                               

Хоёр дахь шалтгаан нь «бие махбодын өөрөөс нь шалтгаалж үүссэн стресс» болно. Ийм «дотоод шалтгаантай стресс» нь зонхилж биеийн доторхи гумораль (шингэний) хүчин зүйлүүд, тухайлбал, вазопрессин, ангиотензин, альдостерон зэрэг гормонууд сэтгэл хөдлөлийн төвүүд дээр байнгын цочроох үйлчлэл үзүүлсэнтэй уялдан үүсдэг юм.

Артерийн тогтворжсон гипертонийн үүсэхэд дотоод (гипоталамус-гипофизын харилцан нөлөөлцлийн болон бөөрний цусны эргэлтийн удамшсан хямралууд, хоол тэжээл дахь натри, холестерин, бусад бодисын агууламж нэмэгдсэн байх, даарч хөрөх, биеийн хөдөлмөр хэтрүүлэн хийх, эсвэл огт хөдөлгөөнгүй удаан байх) хүчин зүйлүүд хавсран үйлчилсэн байж болно. Эдгээр хүчин зүйлс нь цусны даралтыг нэмэгдүүлэгч «зөрчилт байдлын» үйлчлэлийг нэмэгдүүлдэг талтай.

Дурдсан бүх хүчин зүйлийн нөлөөнд эвгүй сэтгэл хөдлөлийн сэрэл хэрхэн яаж бүрэлддэг юм бэ?

Энэ асуудлыг/ судлах зорилгоор сүүлийн жилүүдэд : гипоталамус ба тархины лимбийн бүтцүүдийн, сэтгэл хөдлөл үүсгэгч төвүүдэд суулгасан электродуудаар дамжуулан зориуд цочроох замаар үүсгэсэн «дотоод шалтгаантай стрессийг» туршиж, задлан шинжлэх арга барилыг тун өргөн дэлгэр хэрэглэх болжээ.

Гипоталамусын сэтгэл хөдлөлийн төвүүдийг цахилгаан гүйдлээр цочроох үед үүссэн артерийк гипертонийн хэлбэрийг бид туршин шинжилж байгаа юм. Туршин шинжлэлийн ийм загварыг үүсгээд, нейрофизиологийн чухам ямар механизмууд артерийн тогтвортой гипертензид хүргэж байна вэ гэдэг асуудлыг шийдвэрлэхийг бид оролдсон билээ.

Туршлагыг жирийн байдалд байгаа туулайд хийв. Урьдчилж туулайн гипоталамусын өвөр дотор талын бөөм ба ховдлын ойрхи бөөмүүдэд цочруулах электродуудыг суулгасан бөгөөд гипоталамусын эдгээр бөөмийг хувьсах гүйдлийн тэгш өнцөгт импульсуудээр (50—70 мка хүчтэй, 50 герцийн 'давтамжтай, нэгж импульсын үйлчлэх хугацаа нь 0,5—1 м сек) цочрооход амьтанд айх, сандрах үйлдэл илэрч* байв.

Тавиурт бэхэлсэн амьтны аль нэг гуяны артери руу шилэн цоргыг хэсэг газрын мэдээ алдуулалтаар оруулж .артерийн даралтыг нь хэмжлээ. Энэ нөхцөлд гипоталамусын' дээр дурдсан бөөмүүдийг цочроохын зэрэгцээ, их тархины гадар, тархины лимбийн бүтцүүдийн цахилгаан идэвхжлийн өөрчлөлт, артерийн даралт, амьсгалын өөрчлөлт, мөн ЭКГ, ЭМГ-ыг бичиж задлан шинжилгээ хийсэн юм.

Гипоталамусын өвөр дотор бөөм ба тархины ховдлын ойролцоохи бөөмийг цахилгаан гүйдлийн дээр дурдсан хэмжигдэхүүнээр 5—10' секундийн турш цочрооход туршлагын бүх амьтны артерийн даралт нэмэгдэж, зүрхний агшилтын тоо цөөрөн, амьсгал авах үед амьсгалах хөдөлгөөн зогсохын зэрэгцээ хөдөлгөөний хүчтэй үйлдэл хийдгийг бидний туршлага харуулав. Электроэнце фалограмм дээр анх- ны цахилгаан идэвхжлийн долгионы өндөр багасч, давтамж нь нэмэгдэх (десинхрон долгион) буюу эсвэл түгшүүрийн давтагдсан хэм (нэг секундэд 6—7 хэлбэлзэл бухий долгион) бичигдэж байлаа.

Өөрөөр хэлбэл, тархины бүтцүүдийн ерөнхий идэвхжсэн урвал илэрсэн юм. Юуны өмнө тархины, ялангуяа, лимбийн бүтцүүдийн цахилгаан идэвхжлийн өөрчлөлт нь гипоталамусын сэтгэл хөдлөлийн төвүүдийн цочрол зогссоны дараа артерийн даралтын өөрчлөлтөөс удаан хугацаагаар хадгалагдах чанартайг бид ажигласан билээ. Энэ бүхнээс үндэслэн бид, гипоталамусын бүтцүүдицн цочрох үед үүссэн сэрэл төв мэдрэлийн системийн дотор, артерийн даралтыг анхных нь төвшинд буцааж оруулахад депрессор механизмын шаардах хугацаанаас илүү удаан хугацаанд баригдан хадгалагдах чанартай юм гэсэн дүгнэлт хийхэд хүрсэн юм.

Гипоталамусын сэтгэл-хөдлөлийн төвүүдийн цочроод өнгөрсний дараахь үлдэц нөлөө нь их тархины гадар-гадрын доод элдэв үүслүүдийн хооронд сэрэл удаан хугацаанд дамжии эргэлдсэнтэй холбоотой биш үү? Чухам энэ механизм, судасны барорецепторуудаас ирж байгаа импульсуудын үйлчлэлээр сааталд орж адахгүй байгаа судас нарийсгах уртавтар тархины төвийн уруудах тонуст нөлөөг тодорхойлж байгаа юм биш үү? гэсэн асуулт бидний өмнө тавигдав.

Лимбийн бүтцүүдийн сэрэх чанарыг тогтмол гүйдлийн анод туйлын үйлчлэлээр зориуд бууруулахад гипоталамусын дээр дурдсац бөөмүүдийн цахилгаан цочролоор үүсгэсэн даралтыг нэмэгдүүлэх үлдэц нөлөө багасч байлаа. Гэтэл лимбийн бүтцүүдийн ихэнхийг цахилгаан гүйдлээр хоршин цочруулж идэвхжүүлэхэд гипоталамусын үүсгэх даралт ихэсгэх үлдэц нөлөө хүчтэй болж үргэлжлэх хугацаа нь ч сунжирч удааширдгийг П. К. Анохин, К. В. Судаков хоёрын лабораторид Е. В. Коп.ликийн (1972) хийсэн туршлагууд харуулсан билээ.

Гипоталамусыг цочроох замаар үүсгэсэн артерийн гипертензи сунжран үргэлжлэхэд гормоны үйлчлэлийн механизм чухал үүрэг гүйцэтгэх нь мэдээж юм. Тухайлбал: гипофизын гормонууд (вазопрессин, АКТГ) тархины лимбийн бүтцүүд дээр болон бас шууд замаар, артерийн даралтыг зохицуулагч зах хязгаарын механизмууд дээр удаан хугацааны хоёрдогч тонуст нөлөөг үзүүлж чадах билээ. (К. В. Судаков, 1973).

Ийнхүү, их тархины гадар ба лимбийн бүтцүүдийн идэвхжилт нь гипоталамусын сэтгэл-хөдлөлийн төвүүдийн цочрох үед үүссэн цусны даралт ихдэх үлдэц нөлөөний үргэлжлэх хугацаанд идэвхтэй нөлөөлөн нөхцөлдүүлдэг байна.

Сэтгэл түгшилтийг үүсгэсэн шалтгаан түр зуур үйлчлэх тохиолдолд тархины лимбийн бүтцүүд дахь сэрэл устаж, даралтыг бууруулах барорецепторын аппарат артерийн даралтыг эргүүлэн хэвийн байдалд нь оруулдаг. Сэтгэл түгшилт тасралтгүй үргэлжлэн, их тархины гадар-лимбийн бүтцүүд байнгын сэрэлд байх үед цусны даралтыг бууруулах аппаратууд гипоталамусаас тархан түгж байгаа уруудах хучирхэг нөлөөг эсэргүүцэн зогсоож чадахгүй байдалд орж улмаар артерийн даралт ихдэн тогтворждог байна.

Гипоталамусын өвөр дотор бөөм ба ховдлын ойрхи бөөмийг олон цагийн турш тасралтгүй цочроосон бидний туршлага чухам дээрх механизмаар артерийн даралт ихдэж, ихэдсэн төвшинд тогтворжин хадгалагддагийг харуулав. Туршлагын ийм нөхцөлд зүрх-судасны системийн үйл ажиллагааны өөрчлөлтийн гурван үе ажиглагдлаа.

Нэгдүгээр үе нь артерийн даралт, анхныхаа хэвийн төвшнөөс мөнгөн усны баганы даралтын 30—40 мм-ээр нэмэгдэн, зүрхний агшилтын тоо цочролын үйлчлэлийн эхний мөчүүдэд 40—60 цохилтоор цөөрч байснаа мэдэгдэхүйц тахикардигаар солигдож байв. Амьсгал гүнзгийрэн олширч амьсгалын тоо 1.5, 2 дахин нэмэгдлээ. ЭКГ дээр «к» ба «Т» шүдний өндөр цочролын үйлчлэлийн эхний мөчүүд нэмэгдэж,     синусын аритми түр хугацаанд ажиглагдсан болно. Электро энцефалограмм дээр десинхрон хэлбэлзэл, түгшүүрийн хэм бичигдэж байв.

20—60 минутын хугацаа өнгөрсний дараа артерийн даралт үе үе буурч, анхныхаа төвшинд ойртож байсан бөгөөд энэ үеийг бид хоёрдугаар үе гэж нэрлэв. Энэ үед артерийн даралтыг нэмэгдүүлэх ба бууруулах механизмуудын хооронд өвөрмөц тэмцэл явагдаж дээр дурдсанчлан, даралт үе үе буурахын хажуугаар мөн даралт үе үе ихдэх нь байнга ажиглагдлаа. Зүрхний агшилтын тоо олширсон хэвээр хадгалагдаж байсан ба амьсгалын тоо ч олон хэвээр байв.

Гипоталамусыг цочроож эхэлснээс хойшхи 2—3 дахь цагаас артерийн цусны даралт дахин тогтвортойгоор нэмэгдэж, зүрхний агшилтын тоо, хэм, илүү тод хямран өөрчлөгдсөн бөгөөд ЭКГ ч мэдэгдэхүйц өөрчлөлт өгсөн юм. ЭМГ дээр булчингийн тонус нэмэгдсэн нь илэрч байв.

Сэтгэл-түгшилтийн энэ гуравдугаар үед зүрхний агшилтын тоо анхны тооноосоо 20—30 цохилтоор олширч, амьтны амьсгал бачимдуу болж, хэм алдагдав.

ЭКГ дээр «К» шүдний өндөр хоёр дахин нэмэгдэж, «Т» шүд зарим тохиолдолд анхныхаа хэмжээнээс өндөр болж, нөгөө бусад тохиолдолд намхан «Т» шүд бичигдэж байв. «3» шүд гүнзгийрэн тарч, Р—(3, Т~Р шүднүүдийн хоорондох зай богинослоо. Ацалсан «Я» шүд цөөнгүй бичигдсэн юм.

ЭЭГ дээр ихэнх тохиолдолд нэг секундэд 6—7 хэлбэлзэл , бүхий түгшүүрийн давтагдсан хэм бичигдэж байсан бөгөөд тархины бүх бүтцүүдэд идэвхжлийн урвал илэрхий тод байлаа.

Энэ үед артерийн цусны даралт мөнгөн усны баганы даралтын 20—30 мм-ээр анхныхаа төвшнөөс нэмэгдэж энэ өндөр төвшинд цочролын үйлчлэлийг зогсоосны дараахь 0,5—1 цагийн турш хадгалагдаж байсан юм. Туршлагын зарим амьтад энэ үед зүрхний үйл ажиллагааны цочмог дутагдлаас болж үхсэн болно.

Гипоталамус дахь сэтгэл хөдлөл үүсгэгч төвүүдийг удаан хугацаагаар тасралтгүй цочруулах замаар сэтгэл-хөдлөлийн стресс үүсгэхэд дунд тархины торлог байгууламжийн идэвхжүүлэгч аппаратууд чухал нөлөө үзүүлдгийг бидний явуулсан туршлага шинжилгээ бас харууллаа. Дунд тархины хоёр талын торлог байгууламжийг тогтмол гүйдлийн анод туйлаар коагуляци хийхэд болон, мен амьтны биеийн жингийн нэг килограммд 0,5 мг-аар бодож 2,5 хувийн аминазины уусмалаар тарьсны дараа гипоталамусын сэтгэл хөдлөлийн төвүүдийн удаан хугацааны тасралтгүй цочрол артерийн даралтыг нэмэгдүүлэхгүй болж, харин ч депрессор (цусны даралтыг бууруулах) нөлөө үзүүлж байв.

Хэвлэлийн баримтуудаас үзвэл (П. К. Анохин, Агафанов, Бон- велле, Каграманов болон бусад) аминазин нь торлог байгууламжийн адреналинд мэдрэг бүх үүслүүдийн ажиллагааг хориглон саатуулдаг байна.

Гипоталамусын сэтгэл хөдлөлийн төвүүдийн олон цагийн цочролын үе дахь энэ депрессор урвал нь стрессийн үеийн онцлог шинжүүдийг илрүүлэлгүйгээр хадгалагдаж байлаа. Гэтэл дунд тархины торлог байгууламжийг бас л олон цагийн турш тасралтгүйгээр цочруулах үед артерийн цусны даралт цочмог нэмэгдэн анхныхаа төвшнөөс мөнгөн усны баганын даралтын 40—60 мм-ээр илүү хэмжээнд хүрч ийм өнцөр төвшинд цочролын үйлчлэл эхэлснээс хойшхи 60—80 минутын турш хадгалагдан, амьтан, онц тайван биш болж, хүчтэй хөдөлгөөн хийх, орилох, өтгөн ялгадсаа олонтаа гаргаж шээс алдах, нүдний хүүхэн хараа нь томорч амьсгаадан чичирэх, тэр ч байтугай заримдаа таталдаж байлаа.

Цочролын үйлчлэлийн явцад прессор ба депрессор механизмуудын хоорондохь өвөрмөц тэмцэл харьцангуй бага хугацаагаар илэрч, артерийн цусны даралт буурах хандлага байсан боловч анхныхаа төвшинд хэзээ ч эргэж орсонгүй, ЭКГ дээр «Я» ба «Т» шүд мэ- дэгдэхүйц өндөр болж «Т» шүдний өндөр цочролын үйлчлэлийн анхны мөчүүдэд «К» шүдний өндөртэй эн зэрэгцэж байв. Синусын аритми, ээлжийн бус агшилтууд бичигдэх нь олонтаа тохиолдлоо.

Туршлагын зарим амьтад торлог байгууламжийг нь цочроож эхэлснээс хойшхи 0,3—1 цагийн дотор зүрхний үйл ажиллагааны дочмог дутагдлаас болж үхсэн юм.

Ийнхүү бидний явуулсан туршин шинжлэлийн баримтуудыг задлан шинжилж үзэхэд сэтгэл түгшилтийн үзэгдэл буюу стресс (Ганс Селье-гийхээр) үүсэхэд гипоталамус-торлог байгууламжийн харилцан нөлөөлцөл онцгой үүрэг гүйцэтгэдэг болох нь илрэв.

Цаашилбал сэтгэл-хөдлөлийн стрессийн үед артерийн гипертензи бүрэлдэн тогтворжиход их тархины гадар, тархины лимбийн бүтцүүд байнгын сэрэлд байж уртавтар тархины судас нарийсгах төв дээр үргэлждийн тонуст нөлөөг үзүүлэх, барорецепторуудын хамгаалах үүрэг суларч, хангалтгүй болох нөхцөлүүд гол нөлөөтэй болохыг бидний туршилт-судалгааны баримтууд харуулж байна.

Бидний явуулсан судалгаа бас сэтгэл түгшилтийн зохимжгүй үлдэц нөлөөнөөс идэвхтэй урьдчилан сэргийлэх зарим арга замыг төлөвлөн өгч байгаа юм. Энэ нь юуны өмнө лимбийн бүтцүүд дахь сэтгэл хөдлөлийн зогсонги сэрэл дээр эмээр үйлчлэх арга хэмжээ болно. Бидний туршилт шинжилгээний баримтаас үзвэл, гипоталамусын сэтгэл хөдлөлийн төвүүдийн цочролын үед үүссэн прессор урвалуудад тархины адреналинд мэдрэг бүтцүүд дээр үйлчлэгч аминазин сонгомол хориг тавьж, харин депрессор урвалууд дээр практикийн хувьд ямар ч нөлөө үзүүлэхгүй байгаа нь батлагдав.

Гэвч сэтгэл-түгшилтийн зохимжгүй үлдэц нөлөөнөөс урьдчилан сэргийлэх үндсэн зөв арга хэмжээ нь гагцхүү эвгүй сэтгэл-хөдлөлийн зовуурь шаналгааг төрүүлэн, эвгүй сэтгэл-хөдлөлийн сэрлийг зогсонги хэлбэрт шилжих нөхцөлийг олгон, улмаар артерийн эргэшгүй, тогтворжсон гипертонид хүргэгч тэдгээр нөхцөлийг устгахад л чиглэгдэх ёстой.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1120
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК