Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 1(17)
Уурхайчдын хоол тэжээлийн байдал, түүний найрлагын тохирооны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ш Чадраавал

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

Обследование питания шахтеров проводилось весной 1973 года в угольной шахте «Шарын-гол» опросно-весовым и анкетным методами. Во время обследо- вания питания проводились некоторые лабораторные исследования для характе- фистики отдельных сторон обмена веществ.

Итоги обследования показали, что калорийность суточного рациона состав- ляет 3926,10—4445,40 килокалорий. В со.ставе суточного рациона шахтеров нахо- .дится 136,17±5,4—142,55±4,8 г белков, 123,34±5,47—127,03±3^9 г жиров, 533,29± ±61,4—664,62±24,88 г углеводов. Доля белков животного происхождения в общем ко- личестве белков суточного рациона составляет 56%, что вполне отвечает гигие- ническим требованиям. Из лабораторных данных выявлено, что содержание обще- то белка, холестерина, фосфолипидов и.сахара крови колеблется в пределах нормы, а содержание аскорбиновой кислоты в плазме крови (0,47±0,04 мг%) и её миллиграмм /часовое выделение утренней мочой (0,19±0,03 мг/час) было ниже нормы. Это объяеняется, по мненшо автора, недостаточным содержанием аскорби- новой кислоты в срставе суточного рациона.

МАХН, засгаас авч байгаа удаа дараагийн арга хэмжээ, аугаа их Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн сэтгэл харамгүй тусламжийн үрээр манай оронд уул уурхайн үйлдвэр амжилттай хөгжиж аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд уул уурхайн үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувь нэмэгдсээр байна.

Үүнтэй холбогдуулан уул уурхайн ажилчдын хоол тэжээлийн байдлыг судалж тэдний ажил хөдөлмөрийн онцлогт тохирсон хооллолтын хэм хэмжээ, дэглэмийг боловсруулах шаардлага урган гарч байна.

Уурхайчдын хоол тэжээлийн байдал, бодисын солилцооны зарим үзүүлэлтийг Шарын голын уурхайд судлан үзлээ.

Шарын голын нүүрсний ил уурхай нь 1965 онд ашиглалтанд орсон бөгөөд одоо жилдээ 1 сая 100 мянга гаруй тонн нүүрс гаргадаг манай уул уурхайн томоохон үйлдвэрийн нэг юм. Шарын голын нүүрсний уурхай нь гүний уурхайгаас онцлогтой бөгөөд нүүрсийг ил аргаар гарган авдаг өндөр механикжилт бүхий үйлдвэр юм. Тэнд нүүрс малтах өндөр бүтээмжтэй комбайн, эксковатор, өөрөө буулгагч автомашиныг өргөн хэрэглэж байна. Ер нь манай уул уурхайн үйлд- вэр нь орчин үеийн өндөр бүтээмжтэй техник, төхөөрөмжөөр сайн тоноглогдсон бөгөөд одоо олзворлож байгаа нүүрсний 90 гаруй хувийг механикжуулсан аргаар гарган авч байна (1).

Орчин үеийн шннжлэх ухаан техникийн дэвшил нь биеийн хүчний хүнд ажлын хувийн жинг бууруулж байгаагийн хувьд хоногт зарцуулагдах илч зарцуулалтын хэмжээг багасгаж хоол тэжээлийн тохироог хүмүүсийн эрхлэн хийж буй ажлын онцлогтой нягт уялдуулан зохицуулахыг шаардаж байна (А. А. Покровский 1961, 1966, X. А. Кетц, 1966; И. Машек 1972).

Манай орны нөхцөлд цаашдаа уул уурхайн аж үйлдвэр улам эрчимтэй хөгжиж хэтийн сайхан төлөв байгаатай холбогдуулан тус улсын ажилчин ангийн томоохон отрядууд уурхайн ажилчдын хооллох хэм хэмжээ, дэглэмийг өөрийн орны онцлог байдалд тохируулан тогтоох нь онол практикийн чухал ач холбогдолтой юм.

Бид энэ удаагийн судалгаагаар уурхайчдын хоногт хэрэглэж буй хоолны найрлага, түүний тохироо, уурхайчдын хооллолтын дэглэм болон бодисын солилцооны зарим үзүүлэлтийг тодорхойлж хоногт хэрэглэж буй хоолны нь найрлагатай холбон дүгнэх зорилтыг тавилаа.      

Бид өөрсдийн энэ судалгаагаар Шарын голын нүүрсний ил уурхайн 200 шахам уурхайчийн хооллолтын байдлыг асуун бүртгэх ба жигнэх аргыг хослуулан судалсны дээр цусны ерөнхий уураг, холестерин, фосфолипид, үлдэгдэл азот, сахар, С витамин болон хоногийн шээсээр ялгаран гарч буй азот, аммиак, шүвтэр, өлөн шээсээр 1 цагийн дотор ялгаран гарч буй С витамины хэмжээ зэрэг бодисын солилцооны зарим үзүүлэлтийг тодорхойлж нэгтгэн, дүгнэсэн юм. Эдгээр үзүүлэлтүүдэд статистикийн боловсруулалт хийж үзүүлэлт тус бүрийн дунджийг байж болох хэлбэлзлэлийй нь хамтаар тодорхойлон гаргалаа.

Уурхайчдын хоногийн хоолны найрлага түүний тохирооны талаар эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд уураг, өөх тосоор баялаг хоол тэжээлийг давамгайлан хэрэглэхийн зэрэгцээгээр (В. Д. Ван- ханен, Т. А, Зайцева 1971) төрөл бүрийн витаминыг хангалттай хэрэглүүлэх нь чухал (В. В. Ефремов, -1971; С. Г. Гребеньков 1970) байна.

Шарын голын нүүрсний ил уурхайн уурхайчдад бидний хийсэн судалгааньг дүнгээс үзэхэд уурхайчдын хоногийн хоолны найрлага дахь шим бодисуудын хэмжээ, калори нь эруүл ахуйн шаардлагыг үндсэндээ хангаж байна.

1                                                                   1 - р хүснэгт

Шарын гол уурхайчдын хоногийн хоолны найрлага

Судалгааны

хэлбэр

- Шимт бодисууд

Уураг, г

Өех

тос

г

нүүрс

Ус

г

Калори

нийт

хэмжээ

Үүнээс

амьтны'

Асуух-жигнэх

аргаар

Анкетийн

судалгаагаар

142,55

± 4, 8

136,17

± 5. 4

67,67

± 4, 0

75,95

± 5, 4

123,34

±5,47 

127,03

± 3, 9

664,62

±24,88

533,29

± 61, 4

4456,40

3926,10

 
 

1-р хүснэгтээс үзэхэд Шарын голын нэг ууурхайчинд хоногт 3926,10 — 4456,40, ккал ноогдож байна. Уурхайчдын хөдөлмөр нь илч зарцуулалт шаардахын хувьд нилээд хүнд:хөдөлмөр буюу 4-р бүлэгт хамрагддаг. Шарын голын нүүрсний уурхайд нүүрсний комбайн, эксковатор зэрэг өндөр бүтээмжтэй техникийг өргөн хэрэглэж; уурхайн хүнд хүчир ажлыг механикжуулж байгаа нь уурхайчдаас их хүч энерги шаардах хүнд ажлын хувийн жинг багасгаж хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд духал үүрэг гүйцэтгэж байна. Уурхайчинд нэг хоногт 3400-4200 ккал щаардагдана гэж орчин үед үзэж (А, А. Покровский, 1966, 1971) байна. Нэг уурхайчинд хоногт хэрэглэгдэх (Калорийн шаардлагатай; хэмжээг (3400—4200 ккал), бидний судалгаагаар Шарын голын нэг уурхайчинд хоногт ноогдож байгаа калоритай (3926,1—4456,4) харьцуулан үзэхэд манай уурхайчдын хоногт хэрэглэж буй калорийн хэмжээ хангалттай байгаа нь харагдаж бййна.

Бид 1973 онд уурхайчдын хоногийн илч зарцуулалтын талаар зарим судалгааг хийсэн бөгөед түүний дүнг одоогоор боловсруулж байна.

Хоногийн хоолны илчлэг чанараас гадна түүний найрлагын тохироо чухал ач холбогдолтой байдаг нь тодорхой билээ. Хоногийн хоолны найрлагын тохирооны үндсэн гол үзүүлэлт нь шимт бодисуудын харьцаа, хоногийн хоолны нийт калорит шимт бодис тус бүрийн өгч байгаа калорийн эзлэх хувийн жин юм.

ЗХУ-д сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд уурхайчдын хоногийн хоолны калорид үндсэн шимт бодисууд болох уураг өөх тос, нүүрс усны өгөх калорийн хувийн жингийн харьцаа 14:35:51 байвал тохиромжтой гэж (В. Д. Ванханен, Т. А. Зайцева, 1971) үзэж байна.

Судалгааны хэлбэр

| Нийт калори

Үүнээс

Уургийн ка-| лори

и

<Г>

ст>

Өөх тосны калори

Эзлэх %

Нүүрс усны калори

м- ■ ■

0)

Асуух-жигнэх аргаар судлах

 

 

Анкетийн судалгаагаар

4456,4

 

 

3926,1

584,4

 

 

558,3

13.1

 

 

14.2

1147,1

 

 

1181,4

25,7

 

 

30,1

2724,9

 

 

2186,4

61,2

 

 

55,7

Шарын голын уурхайчдын хоногийн хоолны калорийн 13,1 — 14,2 хувийг уураг, 25,7—30,1 хувийг өөх тос, 55,7—61,2 хувийг нүүрс ус тус тус өгч байна. Мөн нэг уурхайчинд хоногт 136,17—142,55гр уураг, 123,34—127,30гр өөх тос, 533,29—664,62гр нүүрс ус ноогдож байгаа бөгөөд тэдгээрийн хоорондын харьцаа нь анкетийн судалгааны дүнгээр үзэхэд 1:0,93:3,9 буюу ойролцоогоор 1:1:4 болж байна. Уурхайчдад хоногт ноогдож байгаа уургийн 55,8%-ийг амьтны гаралтай уураг эзэлж байгаа нь эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна.

Хоногийн хоолны найрлаганд зөвхөн тэжээллэг бодисууд төдийгүй төрөл бүрийн витамин, эрдсийн бодисууд тодорхой хэмжээгээр агуулагдаж байх шаардлагатай байдаг бөгөөд тэдгээр нь бие махбодод шаардагдах илч хүчийг шууд өгөхгүй боловч бодисын солилцоог идэвхжүүлж өгдөг.

Бидний судалгааны дүнгээс үзэхэд уурхайчдын хоногийн хоолны найрлагад кальци, фосфор, төмөр зэрэг эрдсийн бодисууд эрүүл ахуйн шаардлагыг үндсэндээ хангахуйц хэмжээгээр агуулагдаж байлаа. Витаминуудаас ялангуяа С витамин шаардлагат хэмжээнээс ихээхэн доогуур (8 дахин бага) байгаа нь С витаминаар баялаг төрөл бүрийн хүнсний ногоог хангалтгүй хэрэглэж байгаатай холбоотой юм.

Хоол тэжээл зөвхөн хэмжээ, илчлэг чанарын хувьд хангалттай байх төдийгүй түүнийг ажил төрлийн онцлогт тохирсон тодорхой хуваарь, дэглэм баримтлан хэрэглэх нь хоолны шингэц, бодйсын солилцооны явцад нөлөөлдөг чухал хүчин зүйл юм (И.С Савбиёнко, 1971; И. Машек, 1972; болон бусад) гэж үздэг. Уурхайчдын хооллож буй дэглэмийг Судлан үзэхэд ихэнх нь хооллохдоо тодорхой цаг, дэглэм баримтлахгүй байсны дээр хоногийн хоолны калорийн хуваарилалтыг авч үзэхэд хоногийн нийт калорийн 29,18±1,19—30,18+1,55 хувийг өглеөний цайн дээр, 30,21+1,08—31,88+1,49 хувийг өдрийн хоолон дээр, 37,5+1,69—39,75+2,1 хувийг оройн хоолон дээр тус тус хэрэглэж байлаа. Үүнээс үзэхэд шарын голын уурхайчдын өглөөний ба өдрийн хоолны илчлэг чанар нь бараг ижилхэн, оройн хоолны илчлэг чанар өдрийн ба өглөөний хоолныхоос давуу байна.

Хүн амын хоол тэжээлийг бие махбодод явагдаж буй бодисын солилцооны үзүүлэлттэй холбон судлах шаардлагатай байдгийг харгалзан бид шарын голын уурхайчдад бодисын солилцооны зарим өвөрмөц үзүүлэлтүүдийг тодорхойлон үзсэн юм. Эдгээр үзүүлэлтүүдэд статистикийн боловсруулалт хийж гаргасан дүнг 3-р хүснэгтэд харууллаа.

3-рхүснэгт Шарын голын уурхайчдын бодисын солилцооны зарим үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд

п

М

± ш

Цусны ерөнхий уураг, г%

61

8,32

+ 0,06

Цусны холестерин мг%

61

197,33

±4,38

Цусны фосфолипид, мг%

30

7,05

±2,71

Цусны сахар, мг%

35

86,94

±0,25

Цусны плазмын витамин С, мг%

25

0,47

±0,04

Хоногийн шээсэн дахь ерөнхий азот, г

Өлөн шээсээр нэг цагт ялгаран гарч буй витамин С,

. 16

9,57

±1,07

 

0,19

±0,03

мг/цаг

25

3-р хүснэгтээс үзэхэд уурхайчдын цусан дахь уураг, холестерин фосфолипид, сахарын хэмжээ ердийн хэлбэлзлэлийн хүрээнд байна. Харин өлөн шээсээр ялгаран гарч буй С витамины хэмжээ бусад судлагчдын материалтай (Н. С. Железнякова зэрэг) харьцуулан үзэхэд нилээд доогуур байна. Иймэрхүү байдал цусны плазм дахь С вита- мины хэмжээн дээр ч харагдав. Энэ нь уурхайчдын хоногийн хоолны. найрлаганд С витамин хангалтгүй байгаатай юуны өмнө холбоотой гэж бид үзэж байна. Ер нь өлөн шээсээр ялгаран гарч буй С витаминыг тодорхойлж, байвал зохих хэмжээтэй нь харьцуулан үзэх нь бие махбод С витаминаар дутагдаж байгаа эсэхийг тодорхойлох хамгийн. мэдрэмтгий арга гэж орчин үед үзэж (С. Г. Гребеньков 1970, зэрэг) байна. Үүнээс үзэхэд шээсээр ялгаран гарч байгаа С витамин, цусны плазмын С витамины хэмжээ байвал зохих хэмжээнээс нилээд доогуур байгаа нь уурхайчдын хүнсний хэрэглээний бүтэц тэдний физиологийн шаардлагыг хангаж чадаагүй, тухайлбал С витаминаар баялаг хүнсний зүйлээр дутмаг байгаагаар тайлбарлаж болох бүрэн үндэс байна. Энэ байдлыг уурхайчдын хоол тэжээлийн найрлагын тохироо, хүнсний хэрэглээний бүтцийг цаашид сайжруулах практик арга хэмжээг боловсруулахад анхааран үзэх шаардлагатай гэж бид үзэж байна.

дүгнэлт
  1. Шарын голын уурхайчдын хоногийн хоолны калори 3926,10—4456,40 ккалори байгаа нь илчлэг чанарын хувьд уурхайчдад шаардагдах хэмжээг хангаж байна.
  2. Уурхайчдын хоногийн хоолны нийт калорийн 19,1—14,2 хувийг уураг 25,7— —30,1 хувийг өөх тос, 55,7—61,2 хувийг нүүрс ус тус тус өгч байгаа бөгөөд үнд- сэн шимт бодисууд болох уураг, өөх тос, нүүрс усны харьцаа 1:0,93:3,9 буюу ойролдоогоор 1:1:4 болж байна.
  3. Уурхайчдын хоногийн хоолны'найрлагад байгаа нийт уургийн 56 хувийг -амьтны гаралтай уураг эзэлж байна.
  4. Уурхайчдын хоногййн хоолны найрлаганд С витамины хэмжээ хангалтгүй байгаа нь уурхайчдын цус шээсэнд С витаминыг тодорхойлсон үзүүлэлт хэвийн хэмжээнээс нилээд доогуур байгаагаар давхар нотлогдож байна.
  5. Уурхайчдын хоногийн хоол хүнсний хэрэгцээнд төрөл бүрийн витаминаар бачлаг, хүнсний ногоо хангалтгүй байгаа нь бие махбодыг, витаминаар хангахад тохиромжгүй нөлөө үзүүлж байна.
Ном зүй

1. Уул уурхайн үйлдвэрийн техникийн дэвшил. «Үнэн» сонины тэргүүн, 1972 ■он, № 73 (11804). —2. Покровский А. А Руководство по изученшо питания и здо- овья насёления. М., 1964. —3. Покровский А. А. К вопросу о потребностях ргз- личных групп населения в энергии и основных пищевых веществах. Вестник Академии медицинских наук СССР, 1966, № 10, стр. 3—20. —4. Кетц X, А. 06 энергетической потребности рабочих промышленных предприятий в связи, с авто- -матизацией производственных процессов. «Проблемы биохимической адаптации». М., 1966, стр. 215^-219. —5. Гребеньков С. Г. Выделение витамина «С» с мочой и содержание :его в плазме крови как ранние критерии С—гиповитаминоза. Вопро- ■сы витаминологии и гигиены питания в Казахстане. Алма—Ата, 1970, стр. 300—305 —6. Ванханен В. Д. Зайцева Т. А. К вопросу о сбалансированности состава пи- щи подзе;мных рабЬчих угольных шахт. Материалы XVII научной конференции Институга питания\', АМН СССР. М., 1971, стр. 30—31.,—7. Ефремов В. В. с соав- \'горами. Значение Ьбеспеченности организма человека витаминами для повышения активной, производственной деятельности. Материалы XVII научной конференции Института питания АМН СССР. М., 1971, стр. 57—59. —8. Машек И. Особенности питания человека в свг.зи с техническим прогрессом. Ж. Вопросы питания. 1972, •стр. 3—7 —9. Савощенко И. С. Режим питания: В кн. «Лечебное питание». М., 1971, стр. 96—104. —10. Железнякова Н. С. Определение мг/часового выделения ■с мочой аскорбиновой кислоты как способ оценки С—^витаминной достаточности питанйя. Ж. «Гигиена и санитария», 1951, стр. 41.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : захирал академия Т. Шагдарсүрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1752
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК